Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 131/ШШ2024/00359

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, PEACE TOWN хотхон, 49/2 байр, 39 тоотод байрлах,*******, /3553663/,

Хариуцагч: *******,*******,*******,*******,*******, /********************/,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл 4,342,710 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Цэрэндэндэв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани шатахуун, дязель түлш бөөнөөр болон жижиглэнгээр худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тээвэр хийж байгаа тээврийн жолооч нарт гэрээ хийн 15 хоногийн хугацаатай түлш зээлээр худалдан борлуулдаг болно. Иргэн*******гийн хүсэлтийн дагуу 2023 оны 01-р сарын 20-ний 23-126 тоот Зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээ - г 12 сарын хугацаатай байгуулсан. Энэхүү гэрээний дагуу шатахуун зээлээр худалдаж, худалдан авсан болно. Гэтэл иргэн******* нь тус компанийн ШТС-уудаас 2023 оны 06-р сарын 23, 24, 25, 26 өдрүүдэд зээлээр худалдан авсан түлшний мөнгө нийт 2,895,140 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байна. Бид удаа дараалан иргэн*******тэй холбогдож зээлээ төлөхийг шаардсаар ирсэн ба******* нь одоо болтол төлөхгүй арга саам хийсээр байна. Иймд*******гээс нь 2023 оны 06 - р сарын 23, 24, 25, 26-ний өдрүүдэд зээлээр худалдан авсан түлшний мөнгө 2,895,140 төгрөг, энэхүү зээлийн гэрээний 2.3-д заасны дагуу алданги ( 50 хувьд нийцүүлэн тооцов ) 1,447,570 төгрөг, нийт 4,342,710 төгрөг гаргуулах, маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул хүлээн авна уу гэжээ.

Хариуцагч******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие*******-аас зээлээр авсан түлшний нийт 4,342,710 төгрөгийг 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч******* нь хариуцагч*******гээс Худалдах, худалдан авах гэрээний үүргийг гүйцэтгэл 4,342,710 төгрөг гаргуулахаар шаарджээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч******* нь нэхэмжлэлийн шаардлага зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл 4,342,710 төгрөгийг нэхэмжлэгч*******-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч******* нь дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,440 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 42,220 төгрөг, хариуцагч*******гээс 42,220 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Гүнзэгэстэй ХХК-д  олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч******* нь нэхэмжлэлийн шаардлага зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл 4,342,710 төгрөг-ийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,440 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 42,220 төгрөг, хариуцагч*******гээс 42,220 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Гүнзэгэстэй ХХК-д  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 ШҮҮГЧ Г.БАТЗАЯА