Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 131/ШШ2024/00360

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг

                             баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би

Нэхэмжлэгч: *******,*******,*******, 16 гудамж 9 тоотод оршин суух,*******,*******,

Хариуцагч: *******,*******,*******,,,,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Мягмарын Энхбаатар миний биетай 2013 онд танилцаж, 2018 онд гэр бүл болж байсан. Бидний дундаас 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Э.Анударь, 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Э.Оюундарь гэх 2 охин төрсөн. Бидний гэр бүлийн харилцаанд үл ойлголцол гарсан, мөн миний бие 2020 оноос гэр бүлээс гадуур өөр хүнтэй болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон учраас гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа: миний бие 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөраас гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргаж өгсөн. Тухайн үед гэр бүлийн үл ойлголцол болон ойлгомжгүй асуудал маргаануудаас болоод нэхэмжлэл бичиж өгсөн. Иймд энэ бүгдийг ойлгон хүлээн авч нэхэмжлэлээс татгалзаж байгааг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ньад холбогдуулан Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, нар нь эвлэрсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохиг ч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ    Г.БАТЗАЯА