| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2024/00310/И |
| Дугаар | 131/ШШ2024/00369 |
| Огноо | 2024-04-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 131/ШШ2024/00369
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: *******,*******,*******,*******,*******
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие******* 1970 оны 09 сарын 28-нд*******анд төрсөн. Ам бүл 3. Миний бие 1996 оны 09 сарын 04-нд эхнэр Даваасүрэн овогтой Нансалмаатай гэр бүл болж өдий хүртэл*******ын 2-р багт мал маллаж байна. Миний бие тэтгэвэрт хараахан орох болоогүй боловч эхнэр Даваасүрэн овогтой Нансалмаа нь өндөр настны тэтгэврийг малчнаар тогтоолгох болсон боловч*******ын архивын 2019 оны 12 сарын 16 өдөр №2856 тоот лавлагаагаар С.Жаргал гэж нэр зөрүүтэй гарсан. 1994 оны 01 сарын 01-ээс 2000 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл малын А дансны нэр зөрүүтэй байгаа учраас тухайн онуудад******* нь малчин байсан байдлыг үнэн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2856 болон 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2682 дугаартай лавлагаанууд зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Д.Батбаатар, Ж.Ганбаатар нараас мэдүүлэг авчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч******* нь 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн*******ын 2 дугаар багт мал маллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Учир нь:******* нь 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн*******ын 2 дугаар багт мал маллаж байсан болох нь
1990-2000 он хүртэлх жил бүрийн мал тооллогын баримтад ам бүлийн тоог 2-5 гэж, түүнээс малчдын тоо 2 гэж, нийт тоологдсон малын тоог тус тус бичиж тэмдэглэсэн Баянхонгор аймгийн архивын тасгийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2856 дугаар лавлагаа, 1991-1992 онуудад сар бүр цалин хөлс авч байсан хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, мал маллаж байсан талаар мэдүүлсэн гэрч д.Батбаатар, Ж.Ганбаатар нарын мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
4. Мөн түүнчлэн түүний нэрийг С.Жаргал,******* зэргээр зөрүүтэй бичсэн нь тухайн орон нутагт нь түүнийг Жаргал гэж нэрлэж байснаас шалтгаалан нэр зөрүүтэй бичигдсэн болох нь*******ын тайлбар, гэрч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул түүний мал маллаж байсан хугацааг 1991-2000 он дуустал тасраагүй байна гэж шүүх дүгнэв.
5. Иймд хүсэлтгаргагч*******ыг 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн*******ын 2 дугаар багт мал маллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан*******ын 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн*******ын 2 дугаар багт мал маллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА