| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2024/00408/И |
| Дугаар | 131/ШШ2024/00370 |
| Огноо | 2024-04-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 131/ШШ2024/00370
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: *******,*******,*******,*******,*******,*******,*******,*******
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие 1969 онд *******т төрсөн. 55 настай өндөр насны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. 1992 оны 07 сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн халдварт эмгэг анагаах төвд тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү...гэжээ.
Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн 203573 дугаартай дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 294 дугаартай архивын лавлагаа, гэрч М.Дэнсмаа, Г.Ганчимэг нарын мэдүүлэг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
Хүсэлт гаргагч*******гийн 1992 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн халдварт эмгэг анагаах төвд тогоочоор ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь:******* нь 1992 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Халдварт эмгэг анагаах төвд тогоочоор ажиллаж байсан болох нь*******г ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаалуудыг бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн 203573 дугаартай дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 294 дугаартай архивын лавлагаа, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч М.Дэнсмаа, Г.Ганчимэг нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Д.Дэжидмаагийн Баянхонгор аймгийн Халдварт эмгэг анагаах төвд тогоочоор ажиллаж байсныг нотлох баримт архиваас гараагүй боловч түүнд 1986 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн 203573 дугаартай дэвтэрт Баянхонгор аймгийн Халдварт эмгэг анагаах төвд тогоочоор ажилд орсон болон гарсан тушаалуудын он, сар, өдөр, дугаарыг бичиж тэмдэглэсэн, тухайн байгууллагын тамга дарагдсан байх тул ажилласан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Мөн түүнчлэн архивын тасгаас архивын лавлагаа гараагүй, Баянхонгор аймгийн Халдварт эмгэг анагаах төвийн 1993 оны тушаалын, 1992-1994 онуудад цалингийн баримт архивт байхгүй нь хүсэлт гаргагч*******гийн буруу биш юм.
Иймд хүсэлт гаргагч 1992 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Халдварт эмгэг анагаах төвд тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан*******гийн 1992 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Халдварт эмгэг анагаах төвд тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА