| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2024/00414/И |
| Дугаар | 131/ШШ2024/00371 |
| Огноо | 2024-04-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 131/ШШ2024/00371
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: *******,*******,*******,*******,*******
Нэхэмжлэлийн шаардлага:*******тай 1997 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2001 оны 6 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч******* нь*******тай 1997 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2001 оны 6 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие******* нь нөхөр болох*******тай 1997 оноос хойш амьдарсан. 3 хүүхэдтэй. Том хүү Батчулууны Батмөнх нь 1994 оны 02 сарын 18-ны өдөр төрсөн, дунд охин Батчулууны Хонгорзул 2001 оны 10 сарын 01-ний өдөр төрсөн. Миний нөхөр******* нь 2022 оны 10 сарын 21-ний өдөр нас барсан. Миний бие******* тэтгэвэрт орох жил гүйцсэн тул 1997 оны 08 сарын 03-ны өдрөөс 2001 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байсан байдлыг тогтоож өгнө үү. Малын А данс нөхөр*******ы нэр дээр өгсөн тул******* нэрээр гарсан...гэжээ.
1.2. Хүсэлт гаргагч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие*******тай 1997 оноос хойш хамт амьдарсан. Тэтгэвэрт гарах гэтэл гэрлэлтийн батлах байхгүй гэсэн. Манай нөхөр 2022 онд нас барсан. Тийм учраас хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасан гэв.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн*******ын 3 дугаар багийн Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 66 дугаар тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн иргэний үнэмлэхийн хуулбар болон төрсний гэрчилгээний хуулбарууд, нас барсны гэрчилгээний хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 303 болон 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1505 дугаартай архивын лавлагаанууд зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрч Ч.Энхтуяа, Т.Бат-орших нараас мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч******* нь нас барагч*******тай 1997 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2001 оны 6 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий... үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох тул шүүх түүний хүсэлтийг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж иргэний хэрэг үүсгэн хүлээн авчээ.
4. Хүсэлт гаргагч******* нь Баянхонгор аймгийн*******анд оршин суудаг болох нь иргэний үнэмлэхний хуулбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргасан байна.
5. Мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
6. Учир нь: Хүсэлт гаргагч******* нь нас барагч*******тай 2001 оны 6 дугаар сарын 11-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүл болсон, 1994 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүү Б.Батмөнх, 2001 оны 10 дугаар сарын 01-ний өдөр охин Б.Хонгорзул, 2007 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүү Б.Даваазагд нар төрж, аав Батчулуунаар овоглосон байх бөгөөд Б.Батчулуун нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нас барсан болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний гэрчилгээний хуулбарууд, нас барсны гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн чанартай нотлох баримтуудаар тогтоогдож байна.
7. Хүсэлт гаргагч******* нь нөхөр*******тай хамт мал маллаж байснаараа өндөр насны тэтгэвэр тогтоолгох шаардлага байгаа, нөхөртэйгөө 1997 онд гэр бүл болсон боловч 2001 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан тул 1997-2001 онд нөхөр*******тай хамтын амьдралтай байснаа тогтоолгоно гэж тайлбараа гаргажээ.
8. Дээрх тайлбар нь 1994 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүү Б.Батмөнх, 2001 оны 10 дугаар сарын 01-ний өдөр охин Б.Хонгорзул нар төрж, эцэг Түвдэнгийн Батчулуунаар овоглон хүүхдийн төрсний гэрчилгээ авсан, мөн Т.Батчулуун нь 1997 онд ам бүл-3, малчдын тоо-2, 1998 онд ам бүл-4, малчдын тоо-2, 2000 онд ам бүл-3, малчдын тоо-2 гэх зэргээр Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 303 дугаар лавлагаанд тэмдэглэгдсэн,*******,******* нарыг 1997 оноос 2001 онуудад хамтран амьдарч, үр хүүхэд төрүүлэн, мал маллаж байсан талаар гэрч Ч.Энхтуяа, Т.Бат-Орших нар мэдүүлсэн зэргээр нотлогдож байх тул*******,******* нар нь гэрлэлтээ батлуулахаас өмнө хамтын амьдралтай байжээ шүүх дүгнэв.
9. Иймд хүсэлт гаргагч*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,*******тай 1997 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2001 оны 6 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
10. Хүсэлт гаргагч******* нь улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар*******,*******, ВЛ69011510 регистрийн дугаартай, Боржигон овогт Түвдэнгийн Батчулуун нарыг 1997 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2001 оны 6 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА