Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Олзвойн Чулуунчимэг |
Хэргийн индекс | 183/2023/06192/И |
Дугаар | 183/ШШ2024/02179 |
Огноо | 2024-05-16 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 183/ШШ2024/02179
2024 оны 5 сарын 16-ны өдөр | Дугаар 183/ШШ2024/02179 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, шүүгч Г.Төрболд, Б.Гончигсумлаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, Голомт хотхон, ** байр, *** тоотод оршин суух Б-ын М /РД:****/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, Стадион оргил, чингисийн өргөн чөлөө, Хаан банк цамхаг, **-р давхарт байрлах Н ХХК /РД:*******/-д холбогдох,
Голомт хотхон цогцолбор барилгын үйлчилгээний төвийн G блок барилгын гарц буюу төв хаалгыг нэхэмжлэгчтэй дундаа ашиглахыг даалгах, 60,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, Б.А
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.М нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Б.М миний бие Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, Энх тайваны өргөн чөлөө, ** байрны ** давхарын А хэсэг тоот хаягт байршилтай 258.7 м.кв талбайтай, Ү-*** дугаар бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч юм. Үйлчилгээний зориулалт бүхий дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 06 сарын 17-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ-ний дагуу олж авсан. Хууль ёсны дагуу миний өмчлөлийн хөрөнгө болсон 258.7 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь Голомт хотхон цогцолбор барилгын үйлчилгээний төвийн ** блок барилгын ** давхарт байрладаг юм. Голомт хотхон-ны үйлчилгээний төвийн ** блок барилга буюу Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, Энх тайваны өргөн чөлөө, ** байр нь 2005 онд баригдаж 2006 оны 01 сарын 17-ныөдрийн 12/2006 дугаар бүхий Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт-р үйлчилгээний зориулалтаар ашиглахад шаардлага хангасан тул үйлдвэрлэл үйлчилгээ явуулахыг зөвшөөрч ашиглалтад оруулсан үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө юм. Тус үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч Б.М би Ш ХХК-тай 2015 оны 05 сарын 29-ны өдөр Ажлын байр түрээслэх гэрээ, 2015 оны 05 сарын 02-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Ш ХХК-ийн үйл ажиллагаа явуулах үндсэн байр болгох зорилгоор эзэмших, ашиглах эрхээ шилжүүлэн Ш ХХК нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн хэвийн явуулахаар болсон. Ш ХХК-тай байгуулсан гэрээний дагуу Б.М би тухайн үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөтэй ашиглах нөхцөл боломжоор хангах, Барилгын хийцийн дагуу үйлчилгээний зориулалттай блок хэсгийн төв хаалгаар орж, гарах боломжоор хангах үүргийг хүлээсэн. Голомт хотхоны үйлчилгээний төвийн G блок барилга нь нийтдээ 4 давхар бөгөөд доороо зоорийн В1, В2 давхартай, үйлчилгээний зориулалттай талбай нь 1 давхар болон 2 давхар юм. G блок барилгын үйлчилгээний талбайруу орох хаалга буюу төв хаалга нь 1 давхарт байрладаг. Мөн дундын эзэмшлийн талбай буюу 1 болон 2 давхарыг холбосон шат нь 1 давхарт байрлах G блок барилгын төв хаалганы урд нь байрладаг юм. Гэвч тус барилгын 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг Н ХХК нь 2023 оны 06 сарын 3-ны өдрөөс эхлэн дундын эзэмшлийн орц, гарцыг дураараа хааж, хууль бус үйлдэл гарсны улмаас тус барилгын орох гарах гарц бүхэлдээ хаагдаж үйлчлүүлэгч болон байгууллагын ажилчид зорчих ямарч боломжгүй болгон Ш ХХК-г үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болгосон. Н ХХК нь 2023 оны 06 сарын 03-ны өдрөөс өнөөдрийг хүртэл Голомт хотхоны үйлчилгээний төвийн G хэсгийн 1 давхарт байрлах төв хаалгыг түгжиж үйл ажиллагаа явуулахгүй байгаа.Н ХХК нь 2023 оны 05 сарын 26 өдөр Ш ХХК-д 23/160 дугаар бүхий албан бичгээр төв хаалгыг хаах тухайгаа мэдэгдсэн байна. Гэвч 2-р давхарын хууль ёсны өмчлөгч Б.М надад огт мэдэгдээгүй бөгөөд Ш ХХК-с надад мэдэгдэл хүргүүлж, хохирол нэхэмжилсэн байдаг. Голомт хотхоны үйлчилгээний төвийн G блок барилгад үйл ажиллагаа явуулдаг Ш, Б салон, Н нар нь дундын эзэмшлийн талбайн тохижилт засвар, төв хаалгыг нээх хаах цагийн хуваарь, төв хаалганы гадна байрлах самбар зэрэгт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжүүдийн нэр хаягийг хүртэл хэрхэн байршуулах талаар тохиролцон ажилладаг байсан гэтэл Н ХХК нь дур мэдэн бүхэл бүтэн барилгын төв хаалгыг хааж тус барилгын өмчлөгч болон үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг хохироож байгаад гомдолтой байна. Ш ХХК-с Н ХХК-тай Голомт хотхоны үйлчилгээний төвийн ** блок барилгын төв хаалгыг нээлгэх талаар Н ХХК-д албан бичиг явуулж, тухайн салбарыг хариуцсан менежер, Н ХХК-н гүйцэтгэх захирал, нийслэл дэх салбар хариуцсан менежерүүдэд хүртэл хандаж байсан. Н ХХК-н удирдлагууд нь удахгүй төв хаалгыг нээж асуудлыг шийднэ гэж хэлдэг байсан боловч хэлсэндээ хүрээгүй. Сүүлдээ Н ХХК-гийн холбогдох албан тушаалтнуудтай холбогдож чадахгүй байгаа бөгөөд бүгд утсаа авахгүй байгаа. Ш ХХК нь Н ХХК-н хууль бус үйлдлээс болж 2023 оны 06 сараас хойш өнөөдрийг хүртэл их хэмжээний хохирол учирсан байх тул учирсан нөхцөл байдлын тухай 2023 оны 10 сарын 20-ны өдөр Б.М би Н ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Ш ХХК нь хувцас үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 6 сараас 12 сарын хооронд үйл ажиллагааны ашигтай үе нь байдаг. Тодруулбал Ш ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгөд Шилмэл модель агентлаг, Сурагчийн дүрэмт хувцас борлуулалтын цэг, Загварын тэмцээн уралдаан бүхий танхим, олон улсын уулзалтыг зохион байгуулан тогтмол үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага юм. Гэтэл Н ХХК-н төв хаалгыг хаасан үйлдлээс болоод 2023 онд Ш ХХК-ийн үйл ажиллагаа доголдож, загварын агентлагийн үйл ажиллагаанд 92,000,000 төгрөгийн хохирол, Сурагчийн дүрэмт хувцас борлуулалтад 133,183,000 төгрөгийн хохирол, бусад хохирлыг оруулан тооцож нийт 240,683,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд цаашид ч энэ хэвээрээ байх юм бол хохирол нь улам өсөх магадлалтай байгаа. Н ХХК-н хууль бус үйлдлийн улмаас Ш ХХК-д 240,683,000 төгрөгийн хохирол учирсан тул Б.М би ажлын байрны түрээсийн гэрээний дагуу үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцлөөр нь хангаж өгөх үүргийнхээ хүрээнд Ш ХХК-тай учирсан хохирлын үнийн дүн дээр харилцан тохиролцож 60,000,000 төгрөгийг төлж барагдуулан Голомт хотхон-ны үйлчилгээний төвийн ** блок барилгын төв хаалгыг нээлгэн үйл ажиллагааг нь хэвийн явуулна хэмээн тохирч 60,000,000 төгрөгийг төлсөн байгаа. Тус 60,000,000 төгрөгийг 2023 оны 10 сарын 16-ны өдөр Б.М миний бие Ш ХХК-н хаан банк дахь ***** тоот дансруу 60,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн болно. Н ХХК-н хууль бус үйлдлийн улмаас Ш ХХК-д учирсан хохиролд Б.М миний төлсөн 60,000,000 төгрөгийг Н ХХК-с гаргуулан Голомт хотхон цогцолбор барилгын үйлчилгээний төвийн ** блок барилгын төв хаалгыг нээлгүүлэх хүсэлтэй байна. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй. гэж заасан байдаг. Гэтэл Н ХХК нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг эзэмшиж, ашиглахдаа гаргасан үйлдэл буюу төв хаалгыг дур мэдэн хаасан нь Б.М миний өмчлөх эрхэнд халдсан нь хууль бус үйлдэл юм. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээж иргэн, хуулийн этгээдийн эрхийг хамгаалахаар зохицуулсан байна. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан. Мөн иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж заасан. Н ХХК нь тус барилгын төв хаалгыг дур мэдэн хааж орох гарах хаалгагүй болгон тус барилгаар үйлчлүүлэгч болон аж ахуй нэгжийн ажилчдыг зорчих боломжгүй болгосон үйлдэл нь тус барилгын 2 давхрын 258.7 м.кв-т талбайн хууль ёсны өмчлөгч Б.М миний өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл байна. Иймд Н ХХК -д Толомт хотхон цогцолбор барилгын үйлчилгээний төвийн ** блок барилгын гарц буюу төв хаалгыг нэхэмжлэгчтэй дундаа ашиглахыг даалгах, төв хаалгыг хаасан үйлдлийн улмаас одоогоор бодитой учирсан байгаа хохирол болох 60,000,000 төгрөгийг Н ХХК-с гаргуулж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 2 давхарт А хэсэгт хөрөнгө өмчилдөг бөгөөд энэ нь үйлчилгээний зориулалттай, 3 аж ахуй нэгж шилмэл загвар, нэхэмжлэгч хариуцагч 3 юм. Голомт хотхон бол орон сууц үйлчилгээ гэх цогцолборуудтай, 2015-05-29 ний өдөр М хамтран ажиллах гэрээг Ш-тай байгуулж ашиг орлогоо хуваахаас гадна хөнгөлөлттэй үнээр түрээслүүлдэг, Энэ үйлчилгээний цогцолбор зураг төслөөрөө 2 хон гарцтай байхад төв хаалгыг 2023-05-26 ний өдөр хариуцагч дур мэдэн хаачихаад М-д огт мэдэгдээгүй, хаалга нээх талаар ярилцсан ч тоохгүй, шилмэл загвар нь загварын дамжаа, хувцас үйлдвэрлэл худалдаа эрхэлдэг.8,9саруудад сурагч хувцасны худалдаа их эрэлт ихтэй байдаг зарж чадаагүй юм байна лээ. М-аас хохирол гэж 240,863,000 төгрөг шаарддаг ч 92,000,000 төгрөгийг загварын дамжааны үйл ажиллагаа алдагдсан гээд, тэгээд нэхэмжлэгч 2023-10-15 ний актаар тохиролцоод 60,000,000 төгрөг төлөхөөр болж, үүнийг шилжүүлсэн. Аваарын хаалгыг байгаль beauty эзэмшдэг манайх төв гарцаараа гармаар байдаг бодит байдалд гэрч Б.Д-ийн хөрөнгөөр орж гардаг, тэрийг түр түрээсэлж байна, гарц нөгөө тал нэмэлт шат гаргаад гаргаж өгнө гэдэг ч зардлыг өөрсдөө хариуцахгүй юм байна, дээр нь энийг барилгын зураг төсөл талаасаа эрх бүхий байгууллагууд зөвшөөрөхгүй гэж бодож байна гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2023.11.21-ны өдөр нэхэмжлэгч Б.М нь "Н" ХХК-д холбогдуулан "Голомт хотхон" цогцолбор барилгын үйлчилгээний төвийн ** блок барилгын гарц буюу төв хаалгыг нэхэмжлэгчтэй дундаа ашиглахыг даалгах, төв хаалгыг хаасан үйлдлийн улмаас учирсан хохирол болох 60.000.000 төгрөгийг "Н" ХХК-с гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд дараах тайлбар гаргаж байна. Н ХХК-нь 2011 оноос Сүхбаатар дүүргийн ** хороо Энхтайвны өргөн чөлөө ** дугаар байрны худалдаа үйлчилгээний зориулалттай 956.27 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч бөгөөд 2011 оноос хойш уг байрандаа тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж олон аж ахуйн нэгж байгуулагуудтай хамтарч ажиллаж ирсэн. Сүүлийн 10 гаруй жил "Б" ХХК болон "Ш" ХХК-уудтай Голомт хотхон цогцолборт өөрсдийн өмчлөлийн эд хөрөнгөө эзэмшиж, ашиглан үйл ажиллагааагаа явуулж ирэхдээ үйлчилгээ үзүүлэх болон ажилчдынхаа орж, гарах гарцаа тус тусдаа шийдэж бие биендээ ямар нэгэн саадгүйгээр үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Тиймээс "Н " ХХК-нь Ш ХХК болон Б ХХК-ийн өмнө ямар нэгэн гэрээгээр хүлээсэн үүрэг болон дундаа хамтран, дундаа хэсгээр өмчилж ирсэн хөрөнгө байхгүй, энэ талаар тохиролцож хийсэн төлбөр тооцооны түүх байхгүй юм. Харин 2011 оноос үйл ажиллагаагаа явуулж байх хугацаандаа дамжин өнгөрсөн, хүмүүсийн харуул, хамгаалалт, цэвэрлэгээ, засвар үйлчилгээ, эвдрэл гэмтэл, хулгайд алдсан бараа бүтээгдэхүүнээ дангаараа хариуцаж эрсдэл хүлээж ирсэн байдаг. Нэхэмжлэгч Б.М нэхэмжлэлдээ "Н"ХХК -нь 2023 оны 05 сарын 26-ны өдөр "Ш" ХХК-д 23/160 дугаар бүхий албан бичгээр төв хаалгыг хаах тухай мэдэгдсэн байна. Гэвч 2-р давхрын хууль ёсны өмчлөгч Б.М надад огт мэдэгдээгүй бөгөөд "Ш" ХХКиас надад мэдэгдэл хүргүүлж, хохирол нэхэмжилсэн байдаг" гэж дурджээ. Бид 2011 оноос хойш үйл ажиллагаа явуулж ирэхэд өмчлөгч Ш ХХК-тай л өнөөг хүртэл харилцаж ирсэн 6а Ш ХХК-нь өөрийн хүү Б.М-д Үл хөдлөх эд хөрөнгөө бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж ирснийг мэдэгдээгүй, мэдэх боломжгүй байсан юм. Тиймээс 2023 оны 06 сарын 03-нд Н ХХК-нь дэлгүүрийн үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар хааж, нүүх болсныг уг үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж үйл ажиллагаа явуулж буй бусад талуудад урьдчилан мэдэгдэж сануулсан албан бичиг илгээсэн юм. Харин нэхэмжлэгч Б.М нь Ш ХХК-д төлсөн 60,000,000 /жаран сая /төгрөгийг Н ХХК-иас нэхэмжилснийг бид хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй юм. гэв.
Хариуцагчийн төлөөлөгч О.М шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлдээ: "Н" ХХК-нь 2011 онд Сүхбаатар дүүргийн ** хороо, Энхтайваны өргөн чөлөө ** байрны худалдаа үйлчилгээний зориулалттай ** блок барилгын 1 давхрын болон В1 давхрын 956,27 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч юм. 2011 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж олон аж ахуйн нэгж байгууллагатай хамтран ажиллаж ирсэн юм. Энэ хугацаанд бид Ш ХХК-гаар үйлчлүүлэх иргэдийг өөрийн хаалгаар саадгүй нэвтрүүлж ирсэн ба 2023 оны 06 сарын 3-нд дэлгүүрийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хаах болж энэ талаар урьдчилж мэдэгдэж байсан. Гэтэл хариуцагч Б.М нь 2023 оны 11 сарын 21-нд ХУД-н ИХАШШ-д гаргасан нэхэмжлэлдээ манай өмчлөлийн 1 давхрын хаалга, шатыг нээлгэх, хаалга хааснаас үүдэн 60 сая төгрөгийн алдагдал хүлээсэн талаар нэхэмжлэл гаргасан байсан. С блокийн 1 давхар, болон В1 давхар нь Н ХХК-н өмчлөлийн эд хөрөнгө тул бид энэхуү хаалгаар өөр/ёж ахуйн нэгж, туүний ажилчид, үйлчлүүлэгчдийг нэвтрүүлэх үүрэг хүлээгээгүй бодно. Харин 2011 оноос хойш хугацаанд манай хаалгаар Ш ХХК-р үйлчлүүлж ирсэн хэрэглэгч нар болон ажилчдын урсгал нь байгууллагын цэвэрлэгээ, үйлчилгээ, засвар, тохижилт, харуул, хамгаалалт, ажилчдын цаг зав, түүнчлэн хулгай гарах нөхцөлийг нэмэгдүүлж ирсэн ч бид өөрсдийн зүгээс энэ бүхнийг зохицуулсаар йрсэн байдаг. Тиймээс манай байгууллагаар дамжин өнгөрч, үйлчлүүлж ирсэн энэ хугацааны ашиглалтын болон хэрэглээний зардлаа иргэн Б.М-аас нэхэмжилж байна. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 оноос 956 м кв талбайг нэг давхарт өмчилдөг, 2023-06-01 хүртэл үйл ажиллагаа явуулсан, Байгаль баруун талын хаалгаар аваарын хаалгаар орж гардаг, шилмэл нь барилгын зүүн талын хаалгаар гэж шийдсэн байдаг ч төв хаалга нээлттэй байдгаас энүүгээр орж гараад байсан. Зүүн урд талд байрны орц байна, тэрүүгээр ороод цахилгаан шат дарахаар Шилмэл загвар луу ордош, манайх мөнгө төлөөд гарцыг хэрхэн шийдэх зураг төсөл гаргаж өгсөн, аваарын гарцаа яаж ашиглах талаар Б-гаа ярьсан зөв байх, заавал нэгэндээ саад учруулах хэцүү, ер нь хамааралгүй орж гардаг байх ёстой шүү дээ, манайх үй ажиллагаа явуулахгүй болсон тул төв хаалга нээхгүй, харуул хамгаалалт аюулгүй байдал хэцүү , сөрөг нэхэмжлэлийн тухайд: нэхэмжлэл бичгээр байгаа тэрийгээ дэмжинэ, гарах ёсгүй байхад дамжиж гарсан байх тул ашиглалт болон хэрэглээний зардал нэхэмжилнэ гэсэн үг юм гэв.
3. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ, Голомт хотхон үйлчилгээний төвийн G блок барилгын 2 давхрын зураг төсөл, Хот байгуулалт хөгжлийн газрын барилгын хаягжилтыг харуулсан зураг, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт, Ажлын байр түрээслэх гэрээ, 2015.05.02-ны өдрийн 15/00/7 дугаартай хамтран ажиллах гэрээ, Голомт хотхон үйлчилгээний төвийн G блок барилгын 1 давхрын зураг төсөл, дундын эзэмшлийн шатны зураг төсөл, Голомт хотхон үйлчилгээний төвийн G блок барилгын гадна тал болон дотор талын зураг, Н ХХК-н 23/160 дугаар албан бичиг, 2012.03.03-ны өдрийн Шинэ монгол өргөө төвийн эзэмшигчдийн хурлын шийдвэр, Н ХХК-д шуудангаар хүргүүлсэн баримт, мэдэгдэл, Б.М Ш ХХК-д 60,000,000 төгрөг төлсөн баримт, Б.М, Ш ХХК нарын 2023.10.15-ны өдрийн эвлэрлийн баримт, Ш ХХК-ийн 2023.07.03-ны өдрийн 23/40 дугаартай, 2023.10.10-ны өдрийн 23/60 дугаартай мэдэгдлүүд, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Т ХХК-ийн 2024.05.14-ний өдрийн 58/24 дугаартай албан бичиг зэрэг баримтыг шүүхэд ирүүлжээ.
4. Хариуцагч талаас улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, Н ХХК-ийн 2023.05.26-ны өдрийн 23/160 дугаартай, 2023.11.08-ны өдрийн 23/340 дугаартай мэдэгдлүүд, 2011.02.14-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Н ХХК-ийн голомт салбарын 2011-2024 он хүртэлх зардлын тайлан,Н ХХК-ийн голомт салбарын экстерьер концепт зураг, зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
5. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу Сүхбаатар дүүрэг, ** хороо Энхтайваны өргөн чөлөө ** дугаар байранд худалдаа үйлчилгээний зориулалттайгаар 956,27 метр квадрат үл хөдлөх эд хөрөнгөд шинжээч томилж дүгнэлт гаргуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Голомт хотхоны үйлчилгээний төвийн G блок барилга нь нийтдээ 4 давхар бөгөөд доороо зоорийн В1, В2 давхартай, үйлчилгээний зориулалттай талбай нь 1 давхар болон 2 давхар юм. G блок барилгын үйлчилгээний талбайруу орох хаалга буюу төв хаалга нь 1 давхарт байрладаг. Мөн дундын эзэмшлийн талбай буюу 1 болон 2 давхарыг холбосон шат нь 1 давхарт байрлах G блок барилгын төв хаалганы урд нь байрладаг юм. Голомт хотхоны үйлчилгээний төвийн G блок барилгад үйл ажиллагаа явуулдаг Шилмэл загвар, Б салон, Н нар нь дундын эзэмшлийн талбайн тохижилт засвар, төв хаалгыг нээх хаах цагийн хуваарь, төв хаалганы гадна байрлах самбар зэрэгт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжүүдийн нэр хаягийг хүртэл хэрхэн байршуулах талаар тохиролцон ажилладаг байсан гэтэл Н ХХК нь дур мэдэн бүхэл бүтэн барилгын төв хаалгыг хааж тус барилгын өмчлөгч болон үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг хохироож байгаад гомдолтой байна. Н ХХК-н хууль бус үйлдлийн улмаас Ш ХХК-д 240,683,000 төгрөгийн хохирол учирсан тул Б.М би ажлын байрны түрээсийн гэрээний дагуу үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцлөөр нь хангаж өгөх үүргийнхээ хүрээнд Ш ХХК-тай учирсан хохирлын үнийн дүн дээр харилцан тохиролцож 60,000,000 төгрөгийг төлж барагдуулан Голомт хотхон-ны үйлчилгээний төвийн G блок барилгын төв хаалгыг нээлгэн үйл ажиллагааг нь хэвийн явуулна хэмээн тохирч 60,000,000 төгрөгийг төлсөн байгаа. Иймд Н ХХК -д Толомт хотхон цогцолбор барилгын үйлчилгээний төвийн G блок барилгын гарц буюу төв хаалгыг нэхэмжлэгчтэй дундаа ашиглахыг даалгах, төв хаалгыг хаасан үйлдлийн улмаас одоогоор бодитой учирсан байгаа хохирол болох 60,000,000 төгрөгийг Н ХХК-с гаргуулж өгнө үү гэв.
3. Хариуцагчаас нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Сүүлийн 10 гаруй жил "Б" ХХК болон "Ш" ХХК-уудтай Голомт хотхон цогцолборт өөрсдийн өмчлөлийн эд хөрөнгөө эзэмшиж, ашиглан үйл ажиллагааагаа явуулж ирэхдээ үйлчилгээ үзүүлэх болон ажилчдынхаа орж, гарах гарцаа тус тусдаа шийдэж бие биендээ ямар нэгэн саадгүйгээр үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Тиймээс "Н " ХХК-нь Ш ХХК болон Б ХХК-ийн өмнө ямар нэгэн гэрээгээр хүлээсэн үүрэг болон дундаа хамтран, дундаа хэсгээр өмчилж ирсэн хөрөнгө байхгүй, энэ талаар тохиролцож хийсэн төлбөр тооцооны түүх байхгүй юм. Харин 2011 оноос үйл ажиллагаагаа явуулж байх хугацаандаа дамжин өнгөрсөн, хүмүүсийн харуул, хамгаалалт, цэвэрлэгээ, засвар үйлчилгээ, эвдрэл гэмтэл, хулгайд алдсан бараа бүтээгдэхүүнээ дангаараа хариуцаж эрсдэл хүлээж ирсэн байдаг. Бид 2011 оноос хойш үйл ажиллагаа явуулж ирэхэд өмчлөгч Ш ХХК-тай л өнөөг хүртэл харилцаж ирсэн 6а Ш ХХК-нь өөрийн хүү Б.М-д Үл хөдлөх эд хөрөнгөө бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж ирснийг мэдэгдээгүй, мэдэх боломжгүй байсан юм. Тиймээс 2023 оны 06 сарын 03-нд Н ХХК-нь дэлгүүрийн үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар хааж, нүүх болсныг уг үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж үйл ажиллагаа явуулж буй бусад талуудад урьдчилан мэдэгдэж сануулсан албан бичиг илгээсэн юм. Харин нэхэмжлэгч Б.М нь Ш ХХК-д төлсөн 60,000,000 /жаран сая /төгрөгийг Н ХХК-иас нэхэмжилснийг бид хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй юм гэжээ.
4. Хариуцагч дараах байдлаар сөрөн нэхэмжлэлийн агуулгаа тодорхойлсон. Үүнд: " 2011 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж олон аж ахуйн нэгж байгууллагатай хамтран ажиллаж ирсэн юм. С блокийн 1 давхар, болон В1 давхар нь Н ХХК-н өмчлөлийн эд хөрөнгө тул бид энэхуү хаалгаар өөр ахуйн нэгж, туүний ажилчид, үйлчлүүлэгчдийг нэвтрүүлэх үүрэг хүлээгээгүй бодно. Харин 2011 оноос хойш хугацаанд манай хаалгаар Ш ХХК-р үйлчлүүлж ирсэн хэрэглэгч нар болон ажилчдын урсгал нь байгууллагын цэвэрлэгээ, үйлчилгээ, засвар, тохижилт, харуул, хамгаалалт, ажилчдын цаг зав, түүнчлэн хулгай гарах нөхцөлийг нэмэгдүүлж ирсэн ч бид өөрсдийн зүгээс энэ бүхнийг зохицуулсаар ирсэн байдаг. Тиймээс манай байгууллагаар дамжин өнгөрч, үйлчлүүлж ирсэн энэ хугацааны ашиглалтын болон хэрэглээний зардлаа 2010-2024 оны зардал 800,000,000 төгрөгний 20 хувиар тооцож 163,684,675 төгрөгийг иргэн Б.Мандалаас нэхэмжилж байна
5. Иргэдийн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нийтийн орц гарцыг нээх нь зөв гэж үзэж байна. Нэхэмжилж байгаа 60 сая төгрөгийн хувьд үндэслэл бага байна. Сөрөг нэхэмжлэл байж болох ба мөнгөн дүн нь үндэслэлгүй баримт бүрдүүлэлт хангалтгүй гэж үзэж байна гэжээ.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.М нь 2015-06-18 ний өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө ** байрны нэмэх ** давхрын А хэсэгт байрлалтай 258,7 м кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн/ хх 8 хуу/, хариуцагч Н ХХК нь 2011-02-11 ний өдрөөс Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө ** дугаар байрны худалдаа үйлчилгээний зориулалттай 956,27 м кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тус тус бүртгэгджээ.
Тус үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй Голомт хотхон нь 2006-01-17 ний өдөр ашиглалтад орж, улсын комисс хүлээж авсан байх ба барилгын зураг төслийг Т ХХК боловсруулсан байна. / хх 18 хуу/ Хэрэгт барилгын зураг төслийн хуулбарыг Үндэсний төв архиваас нэхэмжлэгч тал авчирсан байх ба тухайн зураг төслөөр G хэсэг 1 давхрын зохион байгуулалтыг М1:100 масштабаар дүрслэн харуулсан. /хх 26 хуу/. Тус зургийн B хэсгээс С хэсэгт 1-2 давхарт өгсөх зориулалттай дугуй хэлбэрийн шат байрлаж, гонх буюу төв хаалгаар шат руу шууд орох хэсгийг тасархай зураасаар тэмдэглэн харуулжээ. Зураг төсөл боловсруулсан Т ХХК нь 2024-05-15 ний өдрийн албан бичигтээ ..Үйлчилгээний зориулалт бүхий барилга нь 2 давхар, зоорины давхруудаас бүрдэх бөгөөд...гонх нь үндсэн хаалга бөгөөд A-B , 3-4 дүгээр тэнхлэгт байрлах гарц нь Аваарын гарц мөн болно гэж дурдсан байна.
2015-05-02 ний өдөр Б.М нь Ш ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээгээр талууд хуулийн этгээд байгуулахгүйгээр ашиг олох зорилготой байх ба 2015-05-29 ний өдөр ажлын байр түрээслүүлэх гэрээг 1 м кв ийг 5000 төгрөгөөр тооцохоор тохирчээ. / хх 21-24/
2023-05-26 ний өдрийн 23/160 дугаартай мэдэгдлээр хариуцагч нь дээрх түрээслэгчид 2023-06-01 ний өдрөөс дэлгүүрийн үйл ажиллагаа тодорхойгүй хугацаагаар хаагдах болсон тухай мэдэгджээ.
7. Талууд 2023 оны 06 дугаар сарын 01 ний өдрийг хүртэл Гонх буюу төв хаалгаар орж, гардаг байсан талаар 2 дугаар давхарт шатаар гараад Ш ХХК нь үйл ажиллагаа явуулдаг байсан талаар, одоо Ш ХХК руу барилгын зүүн талаар нэг давхрын хувцас худалдааны хэсэгт орж байгаа талаар, маргаан бүхий хөрөнгө нь үйлчилгээний зориулалттай зэргийг маргаагүй, гагцхүү барилга руу нэвтрэх гарц нэг байгаа эсэх дээр маргадаг. Тодруулбал нэхэмжлэгч барилгын зураг төслөөр аваарын гарц, төв хаалга гэсэн хоёрхон гарцтай барилга тул төв хаалгыг нээх шаардлагатай гэдэг бол хариуцагч аваарын гарц ашиглахад нээлттэй мөн төв хаалгаар бус нэмэлт өөр хаалга, дээшээ гарсан шат хийгээд түүгээр нэвтрэх, эсхүл орон сууцны барилгын орцоор нэвтрэх боломжтой гэж татгалздаг.
Шүүх төв хаалгыг нээлгэх шаардлагыг үндэслэлтэй гэж үзнэ. Учир нь барилга байгууламжийн зураг төсөл, зураг төслийг боловсруулсан хуулийн этгээдийн тодорхойлолтоор тус барилгын G блок нь үйлчилгээний зориулалттай, гонх буюу төв хаалга, аваарын хаалга гэх хоёр гарцтай болох нь тогтоогдож байна. Түүнээс гадна барилга дотор байрлах 2 давхар дугуй шат нь 1-2 давхар луу өгсөх зориулалттайгаар бүтээгдсэн байх ба хариуцагч 1 дүгээр давхрын өмчлөгч гэдгээрээ тухайн гарцыг бүхэлд нь хаах эрхгүй юм.
Тодруулбал Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д заасан хөрш залгаа эд хөрөнгө-д хил залгаа эзэмшил газар буюу тодорхой зурвасаар зааглагдсан зэргэлдээ эзэмшил газар хамаарахаас гадна ийнхүү шууд зэрэгцсэн байршилгүй ч газар ашиглалтын явцад харилцан нөлөөлөл бүхий байдал үүсгэх, өмчлөлийн хэлбэр үл хамаарах мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т заасан газраас бусад үл хөдлөх эд хөрөнгө хамаарна. Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д заасан нөлөөлөл гэдгийг хөрш залгаа газрын өмчлөгч буюу эзэмшигчээс уг эд хөрөнгөө эзэмших, ашиглах явцад нөгөө этгээдийн эд хөрөнгөө эзэмших, ашиглахад саад төвөг учруулах хүчин зүйл гэж ойлгоно. Өөрөөр хэлбэл хариуцагч нь өөрсдөө үйл ажиллагаа явуулахгүй байгаа гэх шалтгаанаар нэхэмжлэгчийг барилгын төв хаалгаар оруулахгүй, гаргахгүй саад учруулсан болох нь барилгын зураг төсөл, Т ХХК-ийн албан бичиг, барилга байгууламжийг ашиглалтад оруулах акт ,гэрч Б.Д-ийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон байх тул шүүх нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 106 дугаар зүйлд 106.2 дах хэсэгт тус тус зааснаар эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй. Хариуцагч нь Иргэний хуулийн 140 дүгээр зүйлийн 140.1 дэх хэсэгт зааснаар хөрш залгаа эзэмшил газрын хилийн зааг болон хоёр талаасаа нэгэн зэрэг ашиглагдаж байгаа хашаа буюу бусад байгууламжийг хөршүүд тэгш эрхтэй ашиглах бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлэхдээ нөгөө талынхаа газар ашиглах эрхэд саад болохгүй байх үүрэгтэй.
Хэрэгт авагдсан 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Ш ХХК, Б.М нарын хооронд байгуулагдсан Хамтран ажиллах гэрээ, 2015 оны 05 сарын 29 ний өдрийн Ажлын байр түрээслэх гэрээ /21-24 хуу/ , 2023 оны 10 сарын 15 ний өдрийн Эвлэрэн хэлэлцэх тухай баримт, 2023-10-16 ний өдрийн Хаан банкны орлогын мэдүүлэг , түрээслэгч Ш ХХК нь түрээсийн үл хөдлөх эд хөрөнгийг гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжгүй болсон, улмаар энэхүү үндэслэлээр хохирол шаардаж, хохирлын төлбөрт Б.М нь 60,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Шүүх бүрэлдэхүүн энэхүү үйл баримтад дүгнэлт хийж, нэхэмжлэгчийг хохирсон гэж үзээд 60,000,000 төгрөгийг хангаж шийдвэрлэв.
8. Сөрөг нэхэмжлэлийн тухайд шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ. Н ХХК-н нэхэмжлэлийн үндэслэл нь өөрийнх нь өмчлөлийн газраар дамжин өнгөрч, ашиглаж байсан талбайн зардал буюу цахилгаан, дохиолол харуул хамгаалалт, ажилтны цалин, хангамж, үл хөдлөх эд хөрөнгийн татвар зэргийг хамааруулдаг. Талуудын гаргаж буй тайлбараар анхнаасаа эдгээр зардлыг хэрхэн яаж хувааж төлөх талаар өмчлөгч байгууллагууд тохиролцож байгаагүй, Б.М нь 2 давхар луу гарахын тулд заавал 1 давхар, дугуй шатаар дамжин өнгөрөхөөс өөр аргагүй нөхцөл байдал тогтоогдохоос гадна ажилтны цалин, хангамж, үл хөдлөх эд хөрөнгийн татвар зэрэг нь Н ХХК-н өөрийн үйл ажиллагаа явуулах зардалд хамаарахаар байна. Түүнчлэн 2011-2024 оны нийт зардал 818,423,378 гарснаас хэрхэн ямар үндэслэлээр 20 хувиар тооцон 163,684,675 төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл Б.М-ыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
9. Иргэдийн төлөөлөгч Д.Н-ын Нийтийн орц гарцыг нээх нь зөв гэж үзэж байна. Нэхэмжилж байгаа 60 сая төгрөгийн хувьд үндэслэл бага байна. Сөрөг нэхэмжлэл байж болох ба мөнгөн дүн нь үндэслэлгүй баримт бүрдүүлэлт хангалтгүй гэж үзэж байна гэх тайлбарыг шүүх бүрэлдэхүүн үндэслэлтэй гэж үзээд, нэхэмжлэгч Б.М нь эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж дүгнэв.
10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 528,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 528,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М-д олгосугай. Мөн Хариуцагч Н ХХК-н сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 976373 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ. Түүнчлэн шинжээчийн зардал 2,500,000 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 т зааснаар хариуцагчаас гаргуулан Х ХХК-д төлүүлэхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 106 дугаар зүйлийн 106.2, 140 дүгээр зүйлийн 140.1, 497 дугаар зүйлийн 497.1, 492 дугаар зүйлийн 492.1 т заасны дагуу Энхтайваны өргөн чөлөө ** байрны ** давхрын А хэсэг тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай 258,7 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглах, захиран зарцуулахад саад учруулахгүй байхыг, Голомт хотхон цогцолборын төв хаалгыг нээхийг хариуцагч Н ХХК-д даалгаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 т зааснаар шинжээчийн зардал 2,500,000 хариуцагч Н ХХК-с гаргуулан Х ХХК-д олгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 528,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 528,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М-д олгож, хариуцагчийн төлсөн 976,373 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ
ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА
Г.ТӨРБОЛД