| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2024/00400/И |
| Дугаар | 131/ШШ2024/00375 |
| Огноо | 2024-04-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 131/ШШ2024/00375
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: *******,*******,*******,*******,*******
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч******* /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие нь 1967 онд Баянхонгор аймгийн Заг суманд төрсөн, 57 нас хүрч өндөр насны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.
1985 оны 07 дугаар сарын 13-аас 1988 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн*******ын Давшилт нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, 1988 оны 6 дугаар сарын 15-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 177 дугаартай архивын лавлагаа, Баянхонгор аймгийн*******ын Давшилт нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 51 дугаартай тушаал, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Г.Бадрах, Б.Уранчимэг нараас мэдүүлэг авчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч*******гийн 1985 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 03-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн*******ын Давшилт нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Учир нь:******* нь 1985 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 03-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн*******ын Давшилт нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан болох нь*******г ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаалуудыг болон 1986-1988 онуудад сар бүр авч байсан цалин хөлсийг бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, малчнаас чөлөөлсөн тухай Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 177 дугаартай архивын лавлагаа, Баянхонгор аймгийн*******ын Давшилт нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 51 дугаартай тушаал, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Г.Бадрах, Б.Уранчимэг нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4.*******г сургуульд суралцах болсон тул малчнаас чөлөөлсөн тухай Баянхонгор аймгийн*******ын Давшилт нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 51 дугаартай тушаалыг архиваас нотлох баримтаар ирүүлснээс үзвэл******* нь тус газарт нь малчин байсан бөгөөд түүний хөдөлмөрийн дэвтэрт малчнаар ажилд орсон болон гарсан тушаалуудын он, сар, өдөр, дугаарыг бичиж тэмдэглэсэн, тухайн байгууллагын тамга дарагдсан байх тул ажилласан байдлыг тогтоох нь зүйтэй гэж үзэв.
5. Иймд хүсэлт гаргагч*******гийн 1985 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 03-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн*******ын Давшилт нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан*******гийн 1985 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 03-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн*******ын Давшилт нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА