Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 131/ШШ2024/00379

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг Номгон, Голомт банктай ногоон байр 6 давхар 602 тоот, 3131513 регистрийн дугаартай, *******,

Хариуцагч:*******,*******,*******,*******,

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний 1,326,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* гаргасан нэхэмжлэлдээ:

Г.Даваацэрэн нь тус компанитай 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ГД-0685 бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 1.700.000 төгрөгийг 1 сарын 6 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээлсэн байна.

Үүнд: Алтан зүүлт 7.93гр 999 сорьцтой үнэт эдлэл лизингийн зээлээр авсан.

3ээлдэгч******* нь гэрээний хугацаанд буюу 2024.01.05 хойш төлөлт хийгээгүй 3 сар 4 хоног буюу нийт 94 хоногийн хугацаанд огт төлөлт хийгдээгүй тул манай зүгээс үндсэн төлбөр гэрээнд заасан хүү, алдангийг гаргуулж авах хүсэлтэй байна

Бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээний үндсэн хугацаа 2023 оны 10 дугаар сарын 17-нд дууссан 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл******* нь 1.927.600 төгрөгийг манай компанид тушаасан. Одоогоор зээлийн үлдэгдэл 800.000 төгрөг байна. Зээлдэгч нь бараа худалдах худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд дээрх хугацаанд буюу түүний 88972711 дугаарын утас руу удаа дараалан залгасан утсаар ярих гэж оролдсон боловч одоо хийлээ гэсээр өнөөдрийг хүрсэн.

2024 оны 04 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар зээлдэгчийн зээлийн үлдэгдэл нь 800.000 төгрөг + Үндсэн хүү 150.400 төгрөг + алданги 376.000 төгрөг нийт 1.326.400 / Нэг сая гурван зуун хорин зургаан мянга дөрвөн зуун/ төгрөг зээлдэгч******* нь бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу төлөхөөр байна.

Үндсэн хүүгийн бодолт:

Үндсэн зээлийн үлдэгдэл 800.000*6%/хүү / 31хоног=1600 төгрөг нэг өдрийн хүү, нийт хоног 94*1600=150.400 төгрөг

Нийт алдангийн бодолт:

Алдангийг тооцохдоо гэрээнд заасан төлөгдөөгүй үнийн дүнгээс 0.5 хувиар тооцсон. Доорх хүснэгтэд харуулснаар 2024.01.05-ны өдрөөс 2024.04.08-ныг хүртэл 94 хоногийн нийт 376.000 төгрөгийн алданги бодогдсон.

Алдангийн бодолт:

Д/д

Төлөгдөөгүй

сар

Тухайн сарын хоног

Зээлийн

үлдэгдэл

Алданги

/хувь/

Өдрийн алданги

Нийт

алданги

1

1-р сар

31

800.000

0.5

4.000

124.000

2

2-р сар

29

800.000

0.5

4.000

116.000

3

3-р сар

31

800.000

0.5

4.000

124.000

4

4-р сар

3

800.000

0.5

4.000.

12.000

Нийт алданги

376.000

Иймд гүйцэтгээгүй үүргийн үнийн нийт дүн болох /1.326.400 / Нэг сая гурван зуун хорин зургаан мянга дөрвөн зуун төгрөгийг зээлдэгч Г.Даваацэрэнгээс гаргуулж, Шинэ эриний ундарга ХХК-д олгуулж, компанийг хохиролгүй болгож өгнө үү. Мөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгө болон нотариатад гарсан зардлыг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэсэрдарийн шүүхэд гаргасан тайлбартаа: Шинэ Эрийн Ундарга ХХК нь*******гээс 1,326,400 төгрөг нэхэмжилсэн бөгөөд уг мөнгөнөөс 150,400 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 1,117,600 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төлөхөөр тохиролцож байна гэжээ.

Хариуцагч******* шүүхэд гаргасан тайлбартаа:******* миний бие нь *******-аас нэхэмжилсэн 1,176,000 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Шинэ Эрний Ундарга ХХК нь*******д холбогдуулан Худалдах, худалдан авах гэрээний 1,326,400 төгрөг гаргуулах тухай шаарджээ. 

Нэхэмжлэгч тал нь 1,326,400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 150,400 төгрөгөөс татгалзаж, 1,176,400 төгрөгийг төлж барагдуулахад асуудал дээр зохигчид маргаагүй, эвлэрсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч******* нь нэхэмжлэлийн шаардлага 1,176,400 төгрөгийг нэхэмжлэгч *******-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч Г.Даваацэрэн нь дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,173 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 18,086.5 төгрөг, хариуцагч*******гээс 18,086.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч******* нь нэхэмжлэлийн шаардлага 1,326,400 төгрөгийн 150,400 төгрөгөөс нэхэмжлэгч ******* нь татгалзаж, үлдэх 1,176,400 төгрөгийг *******-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60170 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 18,086.5 төгрөг, хариуцагч*******гээс 18,086.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  

ШҮҮГЧ          Г.БАТЗАЯА