Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 131/ШШ2024/00380

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,

Хариуцагч:*******,*******,*******,*******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгэл 2,120,220 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч******* гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн******* нь тус компанитай 2024 оны 01 дугаар сарын 11-ны өдрийн ГД-4203 тоот бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 1.282.500 төгрөгийг 1 сарын 6 хувийн хүүтэйгээр 8 сарын хугацаатай зээлсэн байна.

Үүнд: Алтан ээмэг 4.5 гр 916 сорьцтой үнэт эдлэлийг лизингийн зээлээр авсан. Зээлдэгч******* нь гэрээний хугацаанд зээл авснаас хойш 2 сар 28 хоног буюу нийт 88 хоногийн хугацаанд огт төлөлт хийгдээгүй тул манай зүгээс үлдсэн төлбөр гэрээнд заасан хүү алдангийг гаргуулж авах хүсэлтэй байна

Бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээний үндсэн хугацаа 2024 оны 09 дугаар зарын 11-нд дуусна. Зээлдэгч нь бараа худалдах,худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд дээрх хугацаанд буюу түүний 89152102 дугаарын утас руу удаа дараалан залгасан утсаар ярихдаа би Жинст сумын соёлын төвд бүжгийн багшаар ажилладаг бөгөөд утсаар холбогдоход одоо хийнэ өнөөдөр хийнэ гэсээр өнөөдрийг хүрсэн.

2024 оны 04 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар зээлдэгчийн зээлийн үлдэгдэл нь = .282.500 төгрөг + Үндсэн хүү 225.720 төгрөг + алданги 572.000 төгрөг Гэрээр эрэн хайх , зардал 20.000x2=40.000 нийт 2.120.220 төгрөг зээлдэгч******* нь бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу төлөхөөр байна.

Үндсэн хүүгийн бодолт: Үндсэн зээлийн үлдэгдэл 1.282.500*6%/хүү / 31хоног=2565 төгрөг нэг өдрийн хүү нийт хоног 88*2565=225.720 төгрөг

Нийт алдангийн бодолт: Алдангийг тооцохдоо гэрээнд заасан төлөгдөөгүй үнийн дүнгээс 0.5 хувиар тооцсон. Доорх хүснэгтэд харуулснаар 2024.01.11-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 08-ныг хүртэл 88 хоногийн нийт 572.000 төгрөгийн алданги бодогдсон.

Д/Д

Төлөгдөөгүй

сар

Тухайн сарын хоног

Зээлийн

үлдэгдэл

Алданги

/хувь/

Өдрийн алданги

Нийт

алданги

1

1-р сар

31

1.282.500

0.5

6.500

201.500

2

2-р сар

29

1.282.500

0.5

6.500

188.500

3

3-р сар

28

1.282.500

0.5

6.500

182.000

Нийт алданги

572.000

Иймд гүйцэтгээгүй үүргийн үнийн нийт дүн болох 2.120.220 /Хоёр сая нэг зуун хорин мянга хоёр зуун хорин/ төгрөгийг зээлдэгч*******гаас гаргуулж, Шинэ эриний ундарга ХХК-д олгуулж, компанийг хохиролгүй болгож өгнө үү.

Мөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгө болон нотариатад гарсан зардлыг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч******* шүүхэд гаргасан тайлбартаа:******* миний бие нь*******-аас нэхэмжилсэн 2,120,720 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Шинэ Эрний Ундарга ХХК нь*******д холбогдуулан Худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгэл 2,120,220 төгрөг гаргуулах тухай шаарджээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч******* нь нэхэмжлэлийн шаардлага 2,120,220 төгрөгийг нэхэмжлэгч*******-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч Ц.Бат-Аргамжаа нь дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,874 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 24,437 төгрөг, хариуцагч******* 24,437 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Шинэ Эриний Ундарга ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч******* нь Зээлээр худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгэл 2,120,220 төгрөг-ийг*******-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,874 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 24,437 төгрөг, хариуцагч*******гаас 24,437 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Шинэ Эриний Ундарга ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  

ШҮҮГЧ   Г.БАТЗАЯА