| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2024/00439/И |
| Дугаар | 131/ШШ2024/00382 |
| Огноо | 2024-05-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 131/ШШ2024/00382
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,
Хариуцагч:*******,*******,*******,*******,*******ид холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн 27,270,189.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч******* гаргасан нэхэмжлэлдээ: нь 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Голомт банктай ЗГ6105122840 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж 26,800,000.00 төгрөгийн зээлийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан. Мөн 2022 оны 09 дугаар сарын 19-ний өдөр 5,600,000.00 төгрөгийн зээлийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2023 оны 03 дүгээр сарын 21 -ний өдөр 6,000,000.00 төгрөгийн зээлийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 30 (Гуч) сарын хугацаатай, 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 3,100,000.00 төгрөгийн зээлийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай нэмж цалингийн зээлээр шийдүүлэн авсан. нь ЗГ6105122840 тоот зээлийн гэрээний хавсралтын дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 117 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд Монгол банкны Актив ангилах журам зөрчин муу зээлийн ангилалд орж банкны эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Иймд банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2, төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүргийг хангуулж өгнө үү гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Үндсэн зээлийн төлбөрт 26,040,140.80 төгрөг
Үндсэн хүүгийн төлбөрт 1,214,065.55 төгрөг
Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 15,983.59 төгрөг
Нийт 27,270,189.94 төгрөг төлөөгүй тул зээлийн гэрээний заасныг үндэслэн Банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна.
Зээлдэгчоос Голомт банк-тай байгуулсан ЗГ6105122840 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 27,270,189.94 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж Голомт банканд олгуулж өгнө үү.
Улсын Тэмдэгтийн Хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 294,300.95 төгрөгийг төлсөн болно гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь Голомт банкнаас нэхэмжилж байгаа 27,270,189.94 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Тус мөнгийг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* ньид холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 27,270,189.94 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 27,270,189.94 төгрөгийг нэхэмжлэгч*******-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч М.Жамсрандорж нь дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294,300.95 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 147,150 төгрөг, хариуцагчоос 147,150 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 27,270,189.94 төгрөгийг*******-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294,300.95 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 147,150 төгрөг, хариуцагчоос 147,150 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Шинэ Эриний Ундарга ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧГ.БАТЗАЯА