| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2024/00456/И |
| Дугаар | 131/ШШ2024/00388 |
| Огноо | 2024-05-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 131/ШШ2024/00388
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,
Хариуцагч: *******,*******,*******,,,д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн 1,924,686 гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сэргэлэнбат нэхэмжлэлдээ: 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ/13107 тоот зээлийн гэрээ байгуулан малын ашиг шимийн орлогоос төлөх нөхцөлтэйгөөр 3,000,000 төгрөгийн зээлийг сарын 3,5 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн барьцаанд БГ/13107 тоот барьцааны гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн 160 толгой мал /ямаа-100, хонь-60 /, малаас гарах ирээдүйн орлогоо барьцаалсан. 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 1,709,834 төгрөг, зээлийн хүүд 1,655,928 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 139,854 төгрөг тус тус төлсөн байна. зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээл авсан цагаас хойш зээл хүүгийн төлбөр төлөхгүй байгаа, зээл төлүүлэх талаар удаа дараалан сануулаад байхад худал мэдээлэл өгч төлөлгүй өдийг хүргэсэн ба зээлийн гэрээний хугацаа нь дууссан, зээл нь төлөгдөөгүй 290 хоног хугацаа хэтэрсэн байна. 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 1,290,166 төгрөг, үндсэн зээлийн хүүгийн өр 493,447 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн өр 141,072 төгрөг, нийтдээ 1,924,686 төгрөг төлөгдөөгүй байна. Иймд төлөгдөөгүй байгаа 1,924,686 төгрөгийн зээл, хүүгийн өр төлбөрийг Гарьд овогтой Оюунаас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү....гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: миний бие*******-оос 1,924,686 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрч байна. Тус мөнгийг төлж барагдуулна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* ньд холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн 1,924,686 гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 1,924,686 төгрөгийг нэхэмжлэгч*******-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Г.Оюун нь дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,744 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 22,872 төгрөг, хариуцагчаас 22,872 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Гялс төгрөг ХЗХ-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь зээлийн гэрээний үүргийн 1,924,686 төгрөгийг*******-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,744 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 22,872 төгрөг, хариуцагчаас 22,872 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Гялс төгрөг ХЗХ-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.БАТЗАЯА