Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 131/ШШ2024/00396

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,

Хариуцагч: Баянхонгор аймаг, Баянхонгор сумын 3 дугаар баг Дуурсах 23-31 тоотод оршин суух, ВМ80123001 регистрийн дугаартай,*******,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 3,740,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:******* нь 2023 оны 09 сарын 23-ны өдөр Шарбүрд худалдааны төвд байрлах Эрдэнэс үнэт эдлэлийн дэлгүүрээс I phone 13 promax загварын гар утас худалдан аваад тооцоо болох нийт 2,800,000 төгрөгийг манай*******-аас сарын 4,8 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай 3270 дугаарын зээлийн гэрээ байгуулан төлүүлсэн.

Ингээд зээлийн гэрээний огт үүргээ биелүүлэхгүй, утсаа авахгүй, авах үедээ төлнө гэсээр удаж байна.

Иймд*******-с зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох үндсэн зээл 2,800,000 төгрөг, хүү 940,800 төгрөг нийт 3,740,800 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ

Хариуцагч******* шүүхэд гаргасан тайлбартаа:******* миний бие*******-ын гаргасан нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 15-ны дотор 3,740,800 төгрөгийг төлж барагдуулах болно гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч******* нь*******д холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 3,740,800 төгрөг гаргуулах-аар шаарджээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч******* нь нэхэмжлэлийн шаардлага 3,740,800 төгрөгийг нэхэмжлэгч*******-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч Д.Ариунаа нь дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,802 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 37,401 төгрөг, хариуцагч*******гаас 37,401 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Эвт заан чулуу ББСБ-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч******* нь нэхэмжлэлийн шаардлага 3,740,800 төгрөгийг*******-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,802 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 37,401 төгрөг, хариуцагч*******гаас 37,401 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Шинэ Эриний Ундарга ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 ШҮҮГЧ Г.БАТЗАЯА