Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2019/0764

 

Нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би, А******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газар, Барилга, хот байгуулалтын яаманд тус тус холбогдох Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоолын хавсралт хэсгийн 7 дахь хэсгийн А******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан газрын А******* ХХК-д холбогдох хэсэгт төлөвлөсөн жишиг ухаалаг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотголын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч А******* ХХК болон Барилга, хот байгуулалтын яам хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А******* ХХК болон хариуцагч Барилга, хот байгуулалтын яамнаас шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

...Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 154 дүгээр тогтоолын А******* ХХК-д холбогдох Төв аймаг ******* сум 9,4 га эзэмшил бүхий газрыг улсын тусгай хэрэгцээнд үлдээх, А******* ХХК-д Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 29 дүгээр тогтоолоор батлагдсан Төв аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт орших Хөшигтийн хөндийд баригдсан Улаанбаатар хотын Олон улсын нисэх буудал түүнийг даган бий болох шинэ хот /А*******/-ын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд орон сууц, олон нийтийн бүсийн худалдаа үйлчилгээний төлөвлөлтийн хэсэгт ОН-9 бүсийн дугаарт 4.62 га газрыг ашиглуулах үндсэн нөхцөлтэйгээр эвлэрч байна ... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

А******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоолын хавсралт хэсгийн 7 дахь хэсгийн А******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлагад талууд харилцан буулт хийж, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, тус гэрээгээр Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 154 дүгээр тогтоолын А******* ХХК-д холбогдох Төв аймгийн ******* сумын 9,4 га эзэмшил бүхий газрыг улсын тусгай хэрэгцээнд үлдээж, А******* ХХК-д Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 29 дүгээр тогтоолоор батлагдсан Төв аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт орших Хөшигтийн хөндийд баригдсан Улаанбаатар хотын Олон улсын нисэх буудал түүнийг даган бий болох шинэ хот /А*******/-ын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд орон сууц, олон нийтийн бүсийн худалдаа үйлчилгээний төлөвлөлтийн хэсэгт ОН-9 бүсийн дугаарт 4.62 га газрыг ашиглуулах чиг үүргийг хариуцагч тал хэрэгжүүлэхээр хүлээн зөвшөөрснөө илэрхийлсний дагуу талуудад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасныг танилцуулан захирамжийн үр дагавар танилцуулсан баримтад гарын үсэг зурсан байна.

Хариуцагч Барилга, хот байгуулалтын сайдаас Төв аймгийн Засаг дарга Ж.Б*******д Санал хүргүүлэх тухай 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01/4054 дугаартай албан бичгээр ...Засгийн газрын 2010 оны 140, 2016 оны 154 дүгээр тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан газарт А******* ХХК-ийн эзэмшлийн 9.4 га газар нь хот төлөвлөлтийн хязгаарлах бүсэд давхцалтай байгаа тул Засгийн газрын 2019 оны 29 дүгээр тогтоолоор батлагдсан Төв аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт орших Хөшигтийн хөндийд баригдсан Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны буудал түүнийг даган бий болох шинэ хот /А*******/-ын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд орон сууц, олон нийтийн бүсийн худалдаа үйлчилгээний төлөвлөлтийн хэсэгт ОН-9 бүсийн дугаарт 4.62 га газрыг шилжүүлэн газар ашиглуулах саналыг хүргүүлж байна. Иймд дээрх газрыг батлагдсан ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллахыг хүсье... гэжээ.

Тус албан бичгээс үзвэл хариуцагч Барилга, хот байгуулалтын сайд нь А******* ХХК-д Төв аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт орших Хөшигтийн хөндийд баригдсан Улаанбаатар хотын Олон улсын нисэх буудал түүнийг даган бий болох шинэ хот /А*******/-ын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд орон сууц, олон нийтийн бүсийн худалдаа үйлчилгээний төлөвлөлтийн хэсэгт ОН-9 бүсийн дугаарт 4.62 га газрыг ашиглуулахаар зөвшөөрсөн байна.

Иймд нэхэмжлэлийн Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоолын хавсралт хэсгийн 7 дахь хэсгийн А******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан газрын А******* ХХК-д холбогдох хэсэгт төлөвлөсөн жишиг ухаалаг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотголын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлагад нэхэмжлэгч, хариуцагч ийнхүү эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Энэхүү захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, мөн нэхэмжлэгч нь Монгол Улсын Засгийн газар, Барилга, хот байгуулалтын яаманд холбогдуулан гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасныг баримтлан А******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газар, Барилга, хот байгуулалтын яаманд тус тус холбогдуулан гаргасан Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоолын хавсралт хэсгийн 7 дахь хэсгийн А******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан газрын А******* ХХК-д холбогдох хэсэгт төлөвлөсөн жишиг ухаалаг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотголын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч А******* ХХК нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.ХАЛИУНА