Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 131/ШШ2024/00399

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,******* ХХК,

Хариуцагч:,,,,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 945,655.32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.Пүрэвжаргал нь*******-тай 2022 оны 08-р сарын 30-ны өдөр L19700400 тоот цахим хэрэглээний зээлийн эрх нээх гэрээ" байгуулж 564,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай, зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд 0.7 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан Цахим хэрэглээний зээлийн эрх нээх гэрээний хугацаа 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дууссан байх бөгөөд зээлдэгч нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 938,655.32 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд зээлдэгч Э.Пүрэвжаргалаас үндсэн зээлийн төлбөрт 563,999.75 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 279,712.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 55,942.60 төгрөг, шимтгэл 39,000 төгрөг, нотариатын төлбөрт 7,000 төгрөг, нийт 945,655.32 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхжаргал шүүхэд гаргасан тайлбартаа:******* ХХК нь Эрдэнэбат овогтой Пүрэвжаргалд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 563,999.75 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба Эрдэнэбат овогтой Пүрэвжаргал нь уг төлбөрийг төлсөн байх тул нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтэй байна. Хүсэлтийг минь хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Инвескор хэвтэвч ББСБ нь Э.Пүрэвжаргалд холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 945,655.32 төгрөг гаргуулахаар шаарджээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Пүрэвжаргал нь Зээлийн гэрээний үүрэгт 945,655.32 төгрөгийг төлж биелүүлсэн нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхжаргалын шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,246 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 13,623 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Инвескор хэвтэвч ББСБ-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Пүрэвжаргал, нэхэмжлэгч Инвескор хэтэвч ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 945,655.32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,246 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 13,623 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Инвескор хэтэвч ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ          Г.БАТЗАЯА