Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 131/ШШ2024/00400

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг

                      баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******, /*******/,

Хариуцагч: *******,*******ын сумын*******,*******,, / ВЮ880510158/,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2010 ондтэй танилцаж, 2011 оны 05 дүгээр сарын 12-нд Самданжигмэд -н, 2019 оны 06 дүгээр сарын 06-нд төрсөн. 2013 оны 05 дугаар сарын 09-нд бид гэр бүлээ батлуулж гэрлэлтийн гэрчилгээ авсан. Амьдрах хугацаандаа буюу 2011 оноос нөхөр аймгийн Хөгжимт драмын театрт дуучин ажилтай байх үеэсээ архи уух болж болиулах гэсэн миний үйлдлийн эсрэг агсан согтуу тавьж ,бие эрхтэнд гар хүрч зоддог болсон.энэ талаар би эхэндээ хүнээс нууж хаадаг ,засрах байх гэж боддог боловч засраагүй юм Бие эрхтэнд халдаж зодох болсон тул цагдаагийн байгууллагад хэд хэдэн удаа өгч цагдаагийн байгууллагаас торгох болон 14 хоногоор баривчлагдах, удаа дараа эрүүлжүүлэхэд оруулж байсан. Улмаар архи ууссан үедээ надад гар хүргэхээс хэтэрч том хүүгээ алгадаж зодох, миний аав ээжид гар хүрч гэмтээх зэрэг асуудал гаргаж эхэлсэн. Би энэ бүхнийг тэвчин тэсэж , засрах байх гэж хүлээсэн ,их уучилсан хүүхдүүдээ бодоод , салахгүй амьдралаа авч явъя гэж бодож байлаа. Манай ах дүүс ингэж гэр бүлийн хүчирхийлэл, зодуур дотор явах уу , наана хүн чинь огт ухаарахгүй байна гэж ах дүүс, аав ээж маань хэлж зөвлөхөд нь би тэдний үгэнд орохгүй, миний амьдрал та бүхэнд хамаагүй гэж амьдарсан .

Энэ байдлыг хадам талын ах дүү нар мэдэж, архийг болиулах ,өөр газар очиж .байдал өөрчлөгдөх байх гэсэн үүднээс нөхрийн ах эгч ээж нь 2018 оны 10 сарын 28 -нд Унгар улс руу төрсөн ахтай нь явуулсан. Нөхрийгөө явахад би бие жирэмсэн үлдсэн. Унгар улсад очоод нөхөр бас архи ууссан хэвээрээ бололтой согтуугаар утсаар ярьдаг байсан. Би жирэмсэн төрөөгүй хүүхэд гэдсэнд 6 сартай байхад Болормаа гэх эмэгтэйтэй амьдраад байгаагаа хэлж , цуг амьдрах эмэгтэй нь чи амьдралаа бодсон нь дээр байх шүү гэсэн үгнүүд хэлсэн нь намайг сэтгэл санаагаар унгаж, хүүхдээ төрүүлэхэд маш их хүндрэл учруулж байсан. Энэ байдлаа хүүхдүүдийн дэргэд хэлж, цахимаар нөгөө эмэгтэйг харуулж, чи үхээд өгөөч би сайхан амьдармаар байна гэх зэрэг үйлдэл гаргаж хүүхдүүдийн сэтгэл санаад нөлөөлж хүүхдүүд эцэгтэйгээ ярихаа төвөгшөөж, эцэггүй өнчин өрөөсөн юм шиг байх болсон. Өөрийнхөө фэйсбүүк, инстграмм зэрэгт нөгөө эмэгтэйн хамт авхуулсан зургаа тавьсан байдал зэргээс 2022 оноос хоорондоо харьцахаа больсон. Унгар улсад 6 жил ажиллах хугацаанд баяр ёслолын үед хүүхдүүдэд мөнгө ирүүлдэг байснаас өөрөөр бидний амьдралд нөлөөлөх, эд хөрөнгөтэй болох, талаар ямар санаачилга хөрөнгө оруулалт хийгээгүй.гадаад улсад 6 жил битгий хэл 3 сар ажилласан хүмүүс гэр оронтой болох, амьдралаа дээшлүүлэх бүх бололцоотой байдлыг бий болгож байдал манай нөхөр юу ч хийгээгүй би л өөрийн биеэр 6 жилийн хугацаанд хүүхдүүдийнхээ төлөө амьдралаа зориулж байсан. Одоо манай гэр бүл өөрийн гэсэн гэр, байр ,хашаа байхгүй, хадмын хашаанд хадмын байшинд амьдарч байна. Хашаа байшин нь хадам ээжийн өмчлөлд байдаг. Гэтэл нөхөр 2024 оны 02 дугаар сарын 15-ны монголд ирсэн энэ талаараа надад үр хүүхдүүдээ хэлээгүй . *******т ээжийндээ ирж хоноод гэнэт гэртээ 2024 оны 02 дугаар сарын 18-нд ирсэн. Одоо хуучнаараа амьдаръя гэсэн санаа гаргахад би дэмжээд хуучны бүх зүйлийг хаяя урагшаа харж амьдрах болоод өнгөрсөн зүйлийг бүгдийг орхи гэж хэлсэн. Нөхөр маань архи ууссан хэвээрээ байсан, гэтэл цуг амьдарч байсан Болормаа гэх эмэгтэй чатаар залгах болсон би яриач гэхэд ярих шаардлагагүй гэхээр утсыг авч блок хийсэн. Гэтэл блок хийснээс болж маргалдаж, нөхөр энэ эмэгтэй чамаас илүү надад хэрэгтэй, би мөнгө авах юм гэсэн зүйл ярьсан.Энэ мөнгөний асуудлаас болоод яагаад хуримтлал үүсгээгүй вэ гэхэд 60 сая төгрөг олсон тоглоод алдсан гэх зүйл ярьсан. Энэ байдал цаашид амьдрах итгэлгүй боллоо, нөхөр надад нөгөө эмэгтэйг чамаас илүү надад хэрэгтэй гэсэн утгатай зүйлийг надад ойлгуулсан, одоо байх хугацаанд хүүхдүүдээ ширүүн харьцах болж хүүхдүүдийг гадагш авч явах гэхэд бага хүү үгүй гэхэд хүүхэд загнах ээжтэйгээ зайлаарай гэх зэргээр догшин ширүүн ааш зан гаргаж ,энэ дуу чимээ хашаанд байсан ээж аав сонсоод ирэхэд та нар үхэж далд орооч гээд салаавч гаргаж, хашаа хорооноос зайл гэж хөөлөө. Ийм байдлаар би болон хүүхдүүд амьдрах бололцоо боломж, сэтгэл, ахуй нөхцөл алга, архи уусан согтуу гэр бүлийн хүчирхийлэгч хүнд амь бие, эрхтнээ гэмтээлгэх ,үр хүүхдүүд халдлагад өртөх байдалтай тул гэр бүлээ цуцлуулах байдалд хүрлээ гэжээ

гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ньэд холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Миний бие 2 хүүхдээ бодоод өгсөн өргөдлөө буцааж авах эцсийн шийдвэрт хүрч байгааг хүсэлтийг минь хүлээн авна уу. Маш их ярилцаж хэлэлцсэн учир уучилж өршөөе гэж бодлоо. Шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ньэд холбогдуулан Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, нар нь эвлэрсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохиг ч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Г.БАТЗАЯА