| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2024/00444/И |
| Дугаар | 135/ШШ2024/00527 |
| Огноо | 2024-04-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 135/ШШ2024/00527
| 2024 оны 04 сарын 23 өдөр | Дугаар 135/ШШ2024/00527 | Дархан-Уул аймаг |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 102/2023/00444/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* төвийн 2 давхарт байрлах, *******,*******, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, ******* од оршин суух, , овогт ийн ,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, ******* од оршин суух, , овогт гийн нарт холбогдох
17,431,442 төгрөгийг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
******* ББСБ ХХК нь 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээгээр Х. д 15,000,000 төгрөгийг сарын 2,8% хүүтэйгээр, 36 сарын хугацаатай зээлсэн. Зээл төлөх үүргийг хамтран гүйцэтгэхээр О. той гэрээ байгуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй байсан бөгөөд гэрээний хугацаа 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр дуусах байсан боловч 2020 оны 12 сарын 18-ны өдөр харилцагчийн хүсэлтээр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн эргэн төлөх хуваарийг өөрчилсөн. Гэвч хариуцагч нар нь тухайн хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй байна. Зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нар нь Баталгаат ипотекийн гэрээний дагуу: - Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, хороолол, байр, ******* хаягт байршилтай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 43,0 мкв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Иймд хариуцагч нар нь 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар зээл 218.140 төгрөг, үндсэн хүү 5,171,919 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,034,384 төгрөг, гэрээний нэг тал үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын зардал 7,000 төгрөг, нийт 17.431,442 төгрөг төлөх үүрэгтэй байгаа тул уг төлбөрийг гаргуулах бөгөөд хэрэв уг үүргийг биелүүлээгүй тохиолдолд дээр дурдсан барьцааны гэрээний зүйлээр хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. , хариуцагч О. , Х. нар хоорондоо байгуулсан эвлэрлийн гэрээндээ:
******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Х. , О. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 17,431,442 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. , хариуцагч Х. , О. бид дараах нөхцөлөөр харилцан тохиролцож, эвлэрч байна. Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 17,431,442 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх төлбөрийг төлөхдөө дараах хуваарийн дагуу төлж дуусгана. 2024 оны 05 сарын 25-ны дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 06 сарын 25-ны дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 07 сарын 25-ны дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 08 сарын 25-ны дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 09 сарын 25-ны дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 10 сарын 25-ны дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 11 сарын 25-ны дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 12 сарын 25-ны дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 01 сарын 25-ны дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 02 сарын 25-ны дотор, 1,000,000 төгрөг, 2025 оны 03 сарын 25-ны дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 04 сарын 25-ны дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 05 сарын 25-ны дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 06 сарын 25-ны дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 07 сарын 25-ны дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 08 сарын 25-ны дотор, 1,000,000 төгрөг, 2025 оны 09 сарын 25-ны дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 10 сарын 25-ны дотор 431,442 төгрөгийг Хаан банкны 5020358669 тоот данс руу нэр, регистрээ бичээд хийж байна. Хэрвээ энэ хуваарийн дагуу 1 сар төлөөгүй тохиолдолд Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, хороолол, байр, 32 тоот хаягт байршилтай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 43,0 мкв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. нь хариуцагч Х. , О. нарт холбогдуулан 17,431,442 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хавтаст хэргийн 2 дахь талд авагдсан итгэмжлэлээр нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь Т. д, хавтаст хэргийн 35 дахь талд авагдсан итгэмжлэлээр хариуцагч О. нь Х. д итгэмжлэл олгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрх эдэлж, үүрэг хүлээх... бүрэн эрхийг олгосон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч Т. , хариуцагч Х. , О. нар нь харилцан тохиролцож, хариуцагч нар нь зээлийн гэрээний үүрэгт төлөх 17,431,442 төгрөгийг сарын 1,000,000 төгрөгөөр 2024 оны 05 сарын 25-ны өдрөөс 2025 оны 09 сарын 25-ны өдрийг хүртэл нийт 17,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 431,442 төгрөгийг 2025 оны 10 сарын 25-ны дотор тус тус Хаан банкны данс руу нэр, регистрээ бичиж хийхээр, Хэрвээ энэ хуваарийн дагуу 1 сар төлөөгүй тохиолдолд Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, хороолол, байр, 32 тоот хаягт байршилтай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 43,0 мкв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Дээрх зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Х. , О. нарт холбогдох 17,431,442 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нь 17,431,442 төгрөгийг 2024 оны 05 сарын 25-ны дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 06 сарын 25-ны дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 07 сарын 25-ны дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 08 сарын 25-ны дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 09 сарын 25-ны дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 10 сарын 25-ны дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 11 сарын 25-ны дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 12 сарын 25-ны дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 01 сарын 25-ны дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 02 сарын 25-ны дотор, 1,000,000 төгрөг, 2025 оны 03 сарын 25-ны дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 04 сарын 25-ны дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 05 сарын 25-ны дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 06 сарын 25-ны дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 07 сарын 25-ны дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 08 сарын 25-ны дотор, 1,000,000 төгрөг, 2025 оны 09 сарын 25-ны дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 10 сарын 25-ны дотор 431,442 төгрөгийг Хаан банкны 5020358669 тоот данс руу нэр, регистрээ бичээд хийж байна. Хэрвээ энэ хуваарийн дагуу 1 сар төлөөгүй тохиолдолд Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, хороолол, байр, 32 тоот хаягт байршилтай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 43,0 мкв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285,308 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага болох 17,431,442 төгрөгөөс ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь 122,553.6 төгрөг, төрийн сангийн орлогоос 162,754 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА