Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 135/ШШ2024/00528

 

 

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 135/ШШ2024/00528

Дархан-Уул аймаг

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 135/2024/00419/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа би,

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, ******* сум, ******* баг, *******, ******* гудамж, ******* од оршин суух, *******,*******, ******* овогт ******* ы ,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, хороолол, ******* байр, од оршин суух, , овогт ын нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, дүүрэг, 1 хороо, рапид харш дугаар байр, од оршин суух, овогт гийн ,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, Буудай төв, од байрлах, , ХХК нарт холбогдох

Орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж, хариуцагч нараас 59,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б. , О. нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч Б. болон О. нар нь 2023 оны 07 сарын 31-ний өдөр Д. болон ХХК-тай харилцан тохиролцож, Грийн таун төслөөс 2023 оны 07 сарын 31-ний өдөр 35,15 мкв бүхий 1 өрөө байрыг худалдан авахаар Грийн таун төслийг төлөөлж Д. , түүнийг төлөөлж Э. нартай №230724-01 тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г байгуулж захиалагч Б. ийн нэр дээр нийт 59,000,000-ийг дараах байдлаар төлсөн. Үүнд: ын банкны дансанд 37,209,000 төгрөг, О. ий авлага болох 21,791,000 төгрөгийг байрны төлбөрт тооцуулан шилжүүлж нийт 59,000,000 төгрөг төлснөөр №230724-01 тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г байгуулсан. /О. болон Д. нар нь 2022 оны 04 сарын 01/-ний өдөр байгуулсан №2022/3 дугаар төслийн /зуучлалын/ борлуулалтын гэрээг байгуулсан. О. миний бие Д. од нийт 435.82 мкв талбайд зуучлалын үйлчилгээ үзүүлж борлуулалтын гэрээний 4-р бүлэгт заасны дагуу нийт 21,790,000 төгрөгийн төлбөр 2023 оны 5-р сараас хойш төлөгдөөгүй байсныг байрны төлбөрт тооцуулж, орон сууц захиалгын гэрээний төлбөрийг төлсөн/ №230724-01 тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний 3.1-дэх хэсэгт зааснаар Гүйцэтгэгч нь барилгыг 2024 оны 2-р улиралд багтаан байнгын ашиглалтад хүлээлгэн өгнө гэж заасан боловч барилгын ажил зогсонги байдалтай удаж байгаа ба гүйцэтгэгчийн зүгээс барилгыг хугацаандаа дуусгаагүй ба 2024 оны эцсээр дуусна гэх зүйл хэлсэн. Ийнхүү гэрээнд заасан хугацаандаа барилгын ажлыг дуусгаж, ашиглалтад оруулахгүй нь тодорхой болсон. Хариуцагч гэрээнд заасан үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч нарын зүгээс Д. болон барилгын угсралтын ажлыг гүйцэтгэж буй ХХК-тай байгуулсан гэрээнээс татгалзаж, төлбөрөө буцаан авах хүсэлтийг 2023 оны 09 сард бичгээр илэрхийлэхэд Хариуцагч иргэн болон Барилга угсралтын ажпыг гүйцэтгэж буй ХХК-ийн зүгээс гэрээнээс татгалзах тухай уг мэдэгдэл, шаардлагыг хүлээн авч 2023 оны 12 сарын 15-ны дотор төлбөрийг буцаан олгохоо мэдэгдсэн боловч одоог хүртэл төлбөрийг буцааж өгөөгүй болно. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч Б. миний бие хүүгийнхээ хамт орон сууц хөлслөн амьдарч байгаа ба удахгүй байрнаасаа гарахад хүрээд байна. Иймд бид дахин өөр байр захиалах, байр ашиглалтад орох хүртэл орон сууц хөлслөн амьдрахад яаралтай мөнгө хэрэгтэй байгаа тул 59,000,000 төгрөгийг гаргуулах шаардлагатай байна. Хэрэв хариуцагч барилгын ажлаа зогсоогоогүй явуулж байсан бол бид дахин ингэж орон сууц хөлсөлж, нэмэлт зардал гаргаж хохирохгүй байсан. Иймд шүүх нэхэмжлэлийг хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч ХХК, Б. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...Дархан-Уул аймгийн Дархан сум 10 дугаар баг, барилгачдын өргөн чөлөө 3 дугаар гудамжинд хэрэгжиж буй Грийн-Таун 9 давхар 2 блок 180 айлын орон сууцны төсөл нь санхүүжилтээс шалтгаалан ашиглалтад орох байсан хугацаанаас хойшлогдсонтой холбоотойгоор гэрээ цуцалж, буцаалт хийлгэх хүсэлт гаргасан захиалагч нарт 2024 оны 05 дугаар сарын 01-ээс эхлэн буцаан олголтыг хийж эхлэх болно. ХХК-ны гүйцэтгэх захирал Д. ын зүгээс иргэн Б. , О. нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч дээрх заасан хугацаанд Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний урьдчилгаа төлбөрт төлсөн 59,000,000 төгрөгийг буцаан олгох болно гэжээ.

Нэхэмжлэгч Б. , О. нар нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

... ХХК-ийн хариу тайлбартай танилцлаа. Тус тайлбарт 2024 оны 05 сарн 01-ний өдрөөс эхлэн төлбөрийг буцаан олгоно гэсэн байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б. , О. нар нь хариуцагч ХХК, Б. нарт холбогдуулан Орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж, хариуцагч нараас 59,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хавтаст хэргийн 17, 28 дахь талд авагдсан итгэмжлэлээр хариуцагч ХХК, Б. нар нь Э. д итгэмжлэл олгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрх эдэлж, үүрэг хүлээх... бүрэн эрхийг олгосон бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага болох орон сууц захиалгаар бариулах гэрээг цуцалж, 59,000,000 төгрөгийг 2024 оны 05 сарын 01-ний өдрөөс эхлэн буцаан нэхэмжлэгчид өгөх талаар хариу тайлбар гаргасныг нэхэмжлэгч Б. , О. нар нь хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрсэн байна.

Дээрх зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Б. , О. нарын нэхэмжлэлтэй хариуцагч ХХК, Б. нарт холбогдох Орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж, хариуцагч нараас 59,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага болох орон сууц захиалгаар бариулах гэрээг цуцалж, 59,000,000 төгрөгийг 2024 оны 05 сарын 01-ний өдрөөс эхлэн буцаан нэхэмжлэгчид өгөх талаар хариу тайлбар гаргасныг нэхэмжлэгч Б. , О. нар нь хүлээн зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 523,150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 261,575 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 261,575 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч талууд энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

ШҮҮГЧ                                       Д.АЛТАНТУЯА