Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2019/0540

 

Гомдол гаргагч гомдлоосоо татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би, А******* ХХК-ийн гомдолтой, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц*******, Г.Т******* нарт холбогдох Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч А******* ХХК-ийн төлөөлөгч Г.О******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Манай компани нь 3183777 тоот регистрийн дугаартайгаар үйл ажиллагаа явуулдаг.

Бид Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд хандан танай байгууллагуудад гаргасан гомдлыг шийдвэрлүүлсэн тул Чингэлтэй дүүргийн татварын хэлтсээс гаргасан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай гомдлын шаардлагыг буцаах хүсэлтэй байгаа тул хүлээн авна уу гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч А******* ХХК-иас Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.Ц*******, Г.Т******* нарт холбогдуулан гаргасан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий гомдлоосоо татгалзах хүсэлтийг гомдол гаргагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох тус компанийн гүйцэтгэх захирал Г.О******* нь 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3, 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, хэсэгчлэн татгалзах эрхтэй, Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасны дагуу гомдол гаргагчаас Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.Ц*******, Г.Т******* нарт холбогдуулан гаргасан гомдлоосоо ийнхүү татгалзсан байх тул гомдлоосоо татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу гомдлоосоо татгалзсан этгээд болох гомдол гаргагч нь уг асуудлаар дахин гомдол гаргах эрхээ алдах бөгөөд шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох талаар үр дагаврыг гомдол гаргагчийн төлөөлөгчид тайлбарлан өгч, баримтад гарын үсэг зуруулсан болно. Харин бусад этгээд уг асуудлаар гомдол гаргахад саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч А******* ХХК-иас Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.Ц*******, Г.Т******* нарт холбогдуулан гаргасан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлоосоо татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар гомдол гаргагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүйг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу гомдол гаргагч нь уг асуудлаар шүүхэд дахин гомдол гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.ХАЛИУНА