Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 135/ШШ2024/00545

 

 

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 135/ШШ2024/00545

Дархан-Уул аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Хэргийн индекс: 135/2024/00503/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, *******, ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ухаа хошуу ******* гудамж, ******* од оршин суух, *******, ******* овогт ******* ын ,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ухаа хошуу ******* гудамж, ******* од оршин суух, , овогт ийн нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 6,591,535.33 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК-ийн Дархан салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Т. нь ******* тай 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр тай Зээлийн гэрээ байгуулан 8,800,000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан. Банк нь 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр зээлдэгч Т. ******* дахь дансанд 8,800,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 3,163,322.21 төгрөг, зээлийн хүүд 255,327.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 14,674.46 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан тай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн төлбөрийн хуваариа зөрчин, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 290 хоног хугацаа хэтрүүлээд байна. ******* ХК нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, утсаар ярьж, хамтран зээлдэгчийн гэрт болон ажил дс-эр удаа дараа очиж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 6,591,535.33 төгрөгийг Т., хамтран үүрэгт гүйцэтгэгч Б. нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т. , Б. нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

******* ХК-с нэхэмжилсэн 6,591,535.33 төгрөгийг маргах зүйлгүй төлнө гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Т. , Б. нарт холбогдуулан 6,591,535.33 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т. , Б. нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,591,535.33 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.

Дээрх хариуцагчийн тайлбар нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Т. , Б. нарт холбогдох 6,591,535.33 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 120,415 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 60,207.5 төгрөг, төрийн сангийн орлогоос 60,207.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч талууд энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

ШҮҮГЧ                                            Д.АЛТАНТУЯА