Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2024/01606

 

 

 

 

 

2024 оны 4 сарын 15 өдөр Дугаар 183/ШШ2024/01606 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: и ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: С.А ,

 Хариуцагч: Д.О  нарт холбогдох,

Гуравдагч этгээд: БХХК ,

 Зээлийн гэрээний үүрэгт 248,264,356 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийг 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсан. 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувданчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч С.А, Д.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 176,491,534 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Хариуцагч С.А, Д.О нар нь И ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ... тоот дугаартай зээлийн гэрээгээр 130,000,000 төгрөгийг сарын хүү 3.5 хувийн хүүтэй, 3  сарын хугацаатай хөрөнгө оруулах зориулалттай зээл авсан бөгөөд хариуцагчийн хүсэлтээр 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж зээлийн хугацааг 15 сар болгож өөрчилсөн. Хариуцагч С.А, Д.О нар нь И ХХК-тай гэрээ байгуулснаас хойш 27,225,945 төгрөгийн хүү төлсөн бөгөөд 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээл 130,000,000 төгрөг, үндсэн хүү 13,612,603 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,722,521 төгрөг, нийт 146,334,384 төгрөг төлөгдөөгүй байна. Манай байгууллага нь хариуцагчид зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг удаа дараалан шаардсан боловч хариуцагч С.А нь 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс хойш гэмт хэргийн шинжтэй асуудалд орооцолдож үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болсон гэх шалтгаанаар зээлийн гэрээний заасан үүргээ биелүүлээгүй байна. ... тоот зээлийн гэрээний үүргээ хангахын тул С.А эзэмшлийн .. улсын бүртгэлийн дугаартай, .... гэрчилгээний дугаартай ... өрөө орон сууцыг барьцаалсан. Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 146,334,384 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч И ХХК нь 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: И нь С.Аад холбогдуулж 2022 оны 7 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн 146,334,384 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Тус нэхэмжлэлийн шаардлагыг гаргаснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар нэмэгдүүлж байна. С.А нь 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 130,000,000 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэлд 39,490,767 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлд 7,000,767 төгрөг нийт 176,491,534 төгрөгийг үлдэгдэлтэй байна. Үүнээс 146,334,385 төгрөгийг нэхэмжилсэн байгаа тул зөрүү 30,157,150 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлага ихэсгэж байна. гэжээ.

Нэхэмжлэгч И ХХК нь 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: И нь С.Аад холбогдуулж 2022 оны 7 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн 146,334,384 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Тус нэхэмжлэлийн шаардлагыг гаргаснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар нэмэгдүүлж байна. С.А нь 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 130,000,000 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэлд 54,599,260 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлд 10,112,219 төгрөг, нийт 194,491,479 төгрөгийг үлдэгдэлтэй байна. Үүнээс 176,491,534 төгрөгийг нэхэмжилсэн байгаа тул зөрүү 18,219,945 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлага ихэсгэж байна. гэжээ.

Нэхэмжлэгч И ХХК нь 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Хариуцагч нар нь 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар 130,000,000 төгрөг, үндсэн хүү 59,086,932 төгрөг нэмэгдүүлсэн хүү 11,428,603 төгрөг нийт 200,515,534 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Үүнээс 194,711,479 төгрөгийн нэхэмжилсэн байгаа тул зөрүү 5,804,055 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлага ихэсгэж байна. гэжээ.

Нэхэмжлэгч И ХХК нь 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: И нь С.Аад холбогдуулж 2022 оны 7 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн 146,334,384 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Тус нэхэмжлэлийн шаардлагыг гаргаснаас хойш 1 жил гаруй хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар нэмэгдүүлж байна. С.А Д.О нар нь 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 130,000,000 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэлд 76,289,671 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлд 14,330,630 төгрөг, нийт 220,620,301 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Үүнээс 200,515,534 төгрөгийг нэхэмжилсэн байгаа тул зөрүү 20,104,767 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна. гэжээ.

Нэхэмжлэгч И ХХК нь 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: И нь С.Аад холбогдуулж 2022 оны 7 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн 146,334,384 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Тус нэхэмжлэлийн шаардлагыг гаргаснаас хойш 1 жил гаруй хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар нэмэгдүүлж байна. С.А Д.О нар нь 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 130,000,000 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 84,965,836 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 14,330,630 төгрөг, нийт 231,061,616 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Үүнээс 220,620,301 төгрөгийг нэхэмжилсэн байгаа тул зөрүү 10,441,315 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлага ихэсгэж байна. гэжээ.

Нэхэмжлэгч И ХХК нь 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: И нь С.Аад холбогдуулж 2022 оны 7 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн 146,334,384 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Тус нэхэмжлэлийн шаардлагыг гаргаснаас хойш 1 жил гаруй хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар нэмэгдүүлж байна. С.А Д.О нар нь 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 130,000,000 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 90,201,452 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 17,112,986 төгрөг, нийт 237,314,438 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Үүнээс 231,061,616 төгрөгийг нэхэмжилсэн байгаа тул зөрүү 6,252,822 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлага ихэсгэж байна. гэжээ.

Нэхэмжлэгч И ХХК нь 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: С.А, Д.О нар нь 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 130,00,000 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэлд 90,201,452 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 17,112,986 төгрөг, нийт 237,314,428 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Үүнээс 231,061,616 төгрөгийг нэхэмжилсэн байгаа тул зөрүү 6,252,822 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна. гэжээ.

Нэхэмжлэгч И ХХК нь 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: И нь С.Аад холбогдуулж 2022 оны 7 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн 146,334,384 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Тус нэхэмжлэлийн шаардлагыг гаргаснаас хойш 1 жил гаруй хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар нэмэгдүүлж байна. С.А Д.О нар нь 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 130,000,000 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 99,326,384 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 18,937,973 төгрөг нийт 248,264,356 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Үүнээс 237,314,438 төгрөгийг нэхэмжилсэн байгаа тул зөрүү 10,949,918 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлага ихэсгэж байна. гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: С.А Д.О бид Баянгол дүүргийн 2 дугаар хороо .. байрлалд байрлах Б ХХК-ийн өмчлөлийн ... барилгын В1 давхрыг түрээслэн Найт клаб ажиллуулдаг. 2021 оны 10 дугаар сарын эхээр ... барилгын өмчлөгч Б ХХК-ийн зүгээс С.А, Д.О бидэнд тус барилгын 17 дугаар давхарын 295 мкв талбайг лоунжийн зориулалтаар түрээслэх, харин тухайн талбайг түрээслэн эзэмшиж байсан С ХХК-ийн зүгээс ... 17 дугаар давхарт байрлаж буй тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл, гоёл, засал чимэглэл, тохижилт, заслыг худалдан авах саналыг тус тус тавьсан. Бид дээрх саналуудыг судалж үзээд түрээслүүлэгч Б ХХК-ийн удирдлагууд болон түрээслэгч М ХХК-ийн хөрөнгө оруулагч ... (АНУ-ын иргэншилтэй БНСУ-ын иргэн) өмгөөлөгч, гүйцэтгэх захирал С.Х нартай уулзан ярилнаж, тохиролцсоны үндсэн дээр ... 17 дугаар давхарыг саналын дагуу түрээслэх, тус давхарт байрлах лоунжийн зориулалттай тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл, гоёл чимэглэл, тохижилт, заслыг худалдан авч хөрөнгө оруулалт хийж болох юм байна дүгнэсэн. Нэгэнт дээрх саналуудыг боломжтой гэж дүгнэсэн тул эдгээрт хөрөнгө оруулалт хийх зорилгоор 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр И-тай ... тоот дугаартай зээлийн гэрээ байгуулж 130,000,000 төрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, хөрөнгө оруулах зориулалттай зээл авсан. Энэхүү зээлийн хөрөнгөөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, .. байрлалд байрлах Б ХХК-ийн өмчлөлийн ... барилгын 17 дугаар давхарын 295 мкв талбайд хөрөнгө оруулалт хийх зорилгоор энэ талбайд үйл ажиллагаа явуулж байсан С ХХК болон хөрөнгө оруулагч Хосбаярын санал болгосон лоунжийн зориулалттай тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл, гоёл чимэглэл, тохижилт, заслыг 100,000,000 төгрөгөөр үнэлж, гэрээ хэлцэл байгуулан худалдан авсан. Чимэглэлийг сайжруулах зорилгоор бусадтай тохижилт, заслын ажил ажиллаж байтал Б ХХК-ийн ерөнхий захирал Б.Оийн зөвшөөрлөөр бидний түрээсэлсэн талбайг онгойлгон, тэнд байрлах, бидний худалдан авсан лоунжийн зориулалттай 100,000,000 төгрөгний үнэ бүхийн хөрөнгийг бүгдийг нь Э.Э \өмнөх түрээсчэгч С ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэх\ гэж хүн ачаад аваад явчихсан байсан. С.А, Д.О бидний хувьд дээрх нөхцөл байдал нь маш ойлгомжгүй байсан бөгөөд ямар ч байсан бид төлөвлөж байсан үйл ажиллагаагаа явуулж чадахгүй, олох ёстой байсан орлогоо олж чадахгүй нөхцөл байдалд орсон. Тэгээд энэ талаар талбай түрээслэгч Б ХХК-ийн удирдлагуудтай уулзахад Э.Э гэж хүн ямар учраас манай худалдаж авсан хөрөнгийг аваад явсан, ямар учраас түрээслүүлэгч компаний ерөнхий захирал Б.О гэж хүн бидний худалдаж авсан хөрөнгийг бусад этгээд авч явах боломжийг олгож, түрээсийн талбайн үүд хаалгыг онгойлгож өгөх зөвшөөрөл өгсөн талаараа ямар нэг үндэслэл бүхий тайлбар хийгээгүй бөгөөд харин нэгэнт л та нар худалдаж авсан юм чинь эд хөрөнгөө байгаа газраас нь очоод авчихаач, байгаа газрыг нь бид мэдэж байгаа гээд бичлэг үзүүлсэн. С.А миний бие зээлийн хөрөнгөөр худалдаж авсан эд хөрөнгөө бусдад алдаад үйл ажиллагаа явуулж чадахгүй болсон учраас улам бүр алдагдалд орохгүйн тулд Б ХХК-ийн удирдлагуудын хэлж, ярьсны дагуу өөрийн худалдан авсан эд хөрөнгөө хүн хүч, машин хөлсөлж байгаа газраас нь очиж авсан болно. Дээрх байдлаар зээлийн хөрөнгөөр худалдан авсан эд хөрөнгийг буцаан олж авахад ихээхэн хөрөнгүүд эвдэрч гэмтсэн, зарим эд хөрөнгө алга болсон байснаас гадна салгаж, задалж авч явсан лоунжийн зориулалттай гэрлэн чимэглэл, бусад техник тоног төхөөрөмжийг засварлах, буцаан угсарахад болон бусад засвар тохижилтын ажилд ихээхэн цаг хугацаа зарцуулж, зардал чирэгдэл болсон. Ингэж техник, тоног төхөөрөмжийн угсралт, засварын ажил бүрэн хийгдэж дуусаагүй байхад зардал, хохиролоо багасгах зорилгоор 2021 оны сүүлийн хэд хоногт хүлээн авалт зохион байгуулсан боловч цаг хугацаа давчуу, бүрэн хүчин чадлаар ажиллах боломжгүйгээр 2022 он гаргасан. Ингээд 2022 он гарсан тул засвар, тохижилтийн ажлаа үргэлжлүүлэн хийж байгаад 2022 оны 1 дүгээр сарын 14-нд албан ёсны нээлтээ хийсэн. Энэ хугацаанд Б ХХК-ийн ерөнхий захирал Б.Оийн зөвшөөрлөөр манай худалдан авсан эд хөрөнгийг авч явсан Э.Э гэгч нь С.А намайг эд хөрөгө хулгайлсан гэсэн үндэслэлээр Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс өргөдөл гаргасан байсан бөгөөд миний үйлдлийг шалгахаар Монгол Улсын Эрүүгийн хуулийн дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэж миний бие эрүүгийн хэрэгт шалгагдах болсон. Нэгэнт С.А, Д.О бид дээрх хөрөнгө оруулалтыг хийхийн ажилласан бөгөөд энэ хугацаанд Ихгифт Финан ББСБ-тай байгуулсан зээлийн гэрээний графикт төлбөрийг С.А миний бие өөрийн урлагийн тоглолтоос олсон орлогоос төлж барагдуулан, 2022 оны 3 сарыг дуустал нөөц боломжоо дайчлан зүгггэж ажилласан. Ийнхүү дээрх байдлаар С.А миний бие эрүүгийн хэрэгт шалгагдаж, хувь хүнийхээ хувд санаа сэтгэлээр унасан, дарамтанд орсон байдалтай чадан ядан үйл ажиллагаа явуулж, лоунжийн үйл ажиллагаагаа жигдрүүлэхээр зүтгэж байтал түрээслүүлэгч Б ХХК-ийн ерөнхий захирал Б.Оийн зөвшөөрлөөр манай түрээсэлсэн талбайн цоож цуургыг онгойлгон, доторх эд хөрөнгийг нь авч явсан, улмаар намайг цагдааг өгч шалгуулж байгаа Э.Э 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатарын талбайд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг дуудан ирүүлж мэдэгдэл хийхдээ С.А намайг өөрийнх нь хөрөнгийг хулгайлсан, өөрийг нь дарамталсан, тэрээр цагдаа хуулийнхныг гартаа оруулсан, үүний улмаас тэрээ хөрөнгөө алдаад хохироод явж байна, одоо орон гэргүй болоод гудамжинд явж байна, арга буюу хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандаж, энэхүү мэдэгдлийг хийж байна гэх агуулгатай ярилцлага өгч, энэ нь тэр өдөртөө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр маш өргөн хүрээнд цацагдсан. Түүний энэхүү мэдэгдлийн улмаас цахим ертөнцөд С.А буюу ... бол ёстой хүний үнэргүй дээрэмчин байна, энэ муу хөөрхий амьтны хөрөнгийг нь дээрэмдээд, орон гэргүй бодгоод гудамжинд гаргачихсан юм байна. Тэр ... ажиллуулж байгаа лоунж болон шөнийн клубээр нь битгий үйлчлүүл, үйлчлүүлсэн нь мөнгөө битгий өг гэх мэт уриа бүхий пост цацагдах болсон бөгөөд энэ бүхнийг манай лоунжид болон найт клапт ажиллаж байсан ажилчид хүндээр хүлээн авч ийм нөхцөлд бид ажиллаж чадахгүй нь ээ, хүн үйлчлүүлчихээд мөнгөө өгөхгүй байвал яах юм, мөн бидэнд халдвал яах юм, ер үүнээс хүнд нөхцөл байдал үүсвэл яах юм гэх мэт асуулга тавьж, үндсэндээ ажиллахаас татгалзсан тул бид 2022 оны 4 сарын 22-ноос хойш аргагүйн эрхэнд бүх үйл ажиллагаагаа зогсоосон. Ийнхүү Б ХХК-ийн ерөнхий захирал Б.Оийн хууль бус зөвшөөрөл, буруутай үйлдлийн улмаас бид эд хөрөнгөө алдаж, үйл ажиллагаагаа эхлүүлж чадахгүй хугацаа алдаж, тоног төхөөрөмжийн засвар, угсралтын ажилд их хэмжээний төлөвлөгдөөгүй зардал гаргаж, улмаар түүний хамтрагч Э.Эийн үйлдийн улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, олох байсан орлогоо олж чадахгүй, харин ч эсэргээрээ алдагдалд орж И-тай байгуулсан зээлийн гэрээ үүргийг гүйцэтгэж чадахгүй болсон болно. гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: И ХХК-иас авсан 130,000,000 төгрөгний зээл нь хөрөнгө оруулалтын зээл бөгөөд, тухайн зээлийг авмагцаа зээлдэгч С.А, Д.О бид түрээслэн авсан Б ХХК-ийн өмчлөлийн ... барилгын В1 давхарын 335 мкв, 17 давхарын 295 мкв талбайд засвар, тохижилт хийж, үйл ажиллагаандаа зориулж ресторан, нийтийн хоолны зориулалттай техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, эд хэрэглэл худалдан авч хөрөнгө оруулалт хийсэн. Харин тухайн түрээсийн талбайнуудад үйл ажиллагаа явуулах явцад Б ХХК, түүний ерөнхий захирал Б.О нарын буруутай үйлдлээс болж үйл ажиллагаа тасалдаж, улмаар үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, 2022 оны 4-9 дүээр сарын, нийт 6 сарын олох ёстой байсан орлого 135,779,448 \дунджаар\ төгрөгийн орлогоо олж чадаагүйн улмаас зээлийн төлбөрийг цаг хугацаанд нь төлж барагдуулж чадалгүй. Холбогдох баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Үүнд: 17 давхарын ланжийг анх хүлээн авах үеийн фото зураг, техник тоног төхөөрөмж, бусад эд хөрөнгийг түрээслэгч Б ХХК-ийн Ер. захирал Б.Оийн зөвшөөрлөөр нураагаад авч явсан үеийн фото зураг, дахин засвар тохижилт хийж байгаа үеийн фото зураг, ашиглалтад орсон байх үеийн фото зургууд \харьцуулах\ В1 давхарын Диско клубыг компанитай нь хамт худалдсан 2022.09.21-ны өдрийн М ХХК-ийн эрх шилүүлэх гэрээ, Хувьцаа худалдах худалдан авах гэрээ, 17 давхарын Ланжийг худалдсан 2022.10.03-ны өдрийн худалдах худалдан авах гэрээ 22022.04.22-ны өдрийн Б ХХК-ийн ерөнхий захирал Б.Оийн хамсаатан Э.Э гэгчийн Сүхбаатарын талбай дээр хийсэн ярилцлага, хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдээр хийсэн мэдэгдэлийн бичлэг, бичлэгийг үзсэн хүмүүсийн сэтгэгдэл, коммент хулгайлж, зөөж тээвэрлэх явцад эвдэрсэн хөгжмийн эд ангийг шинээр худалдан авсан 22,490,000 төгрөгний гэрээ Түрээсийн талбайнуудад 2022 оны 1-р улиралд дундаж түвшинд үйл 22,629,908 төгрөг, энэ нь зээлийн эргэн төлөлтөд зориулагдаж байсан. Үйл ажиллагаа явуулж чадаагүй 2,3 дугаар улирлын борлуулалтын үр ашгийн төлөвлөгөө. Зээлийн зарцуулалтын түүвэр, холбогдох санхүүгийн баримтч. Дээрх байдлыг И ББСБ мэдэж байсан тул бидний төлбөрийн чадваргүй болсон байдлыг дүгнэж 2022 оны 6 дугаар сарын сүүлээр зээлийн гэрээг цуцалсан мэдэгдлийг ирүүлсэн. Дараа нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Бид тухайн үед үнэхээр төлбөрийн чадваргүй болчихсон байсан тул ямар нэг тайлбар хэлж чадаагүй. Бидний төлбөрийн чадваргүй болсон нөхцөл байдалд бид буруугүй гэдгийг ойлгуулах зорилгоор холбогдох нотлох баримтуудыг цагдаа, прокуророос гаргуулах гэж бид бас л багагүй цаг хугацаа \6 сар\ зарцуулсан. Өөрөөр хэлбэл энэ нөхцөл байдлыг зөвөөр ойлгож, зээлийн эргэн төлөлтөд уяан хатан хандаж, тэргүүн ээлжинд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлөх боломж, гарц гаргалгаа байгаа эсэх талаар И ББСБ-д хүсэлт гаргасан. Одоогоор тодорхой шийдэлд хүрээгүй байна. Ядаж л тус ББСБ-ын зээлийн хүү нь бусад зээл олгодог байгууллагуудтай харьцуулахад их өндөр байсан. Бидний хувьд хөрөнгө оруулалт хийх цаг хугацаа давчуу байсан учраас тухайн байгууллагын хүүгийн хэмжээнд төдийлөн анхаарал хандуулж чадаагүйн дээр, энэ талаар ямар нэг мэдээлэл, танилцуулага байгаагүй. Гэтэл зөвхөн 10 сарын зээлийн эргэн төлөлтийн график харж байхад жилийн хүү нь 42 хувь байсан. Бидний олж мэдсэнээр зээлийн хүү жилд ихэнхдээ 20 гаран хувьтай л байдаг юм билээ. Өөрөөр хэлбэл энэхүү зээлийн хүүгийн хэмжээ нь хэт өндөр байгаа нь бидний эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой байх тул багасгаж өгөхийг шүүхээс хүсэж байна. И-иас авсан үндсэн зээл болох 130,000,000 төгрөгийг барагдуулахад бид анхааран, нөөц боломжоо дайчлах болно. гэжээ.

Хариуцагч С.А нь 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: И-н 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх тухай тооттой танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.О 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлага ихэсгэхтэй танилцлаа нэхэмжилж буй 10,441,315 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа үүгээр мэдэгдье. Үндэслэлээ нотлох баримтаар гаргасан болно. гэжээ.

Гуравдагч этгээд Б ХХК нь 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж байгаа И ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч С.А, Д.О нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 146,334,384 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байгаа Б ХХК нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг шүүхэд гаргаж байна. Хариуцагч С.А нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Б ХХК-тай 20*** оны **** дугаар сарын ***-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, гэрээний дагуу Баянгол дүүргийн 2 дугаар хороо, ..д байршилтай ... төвийн 17 дугаар давхрыг түрээсэлсэн. Харин нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр .. дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд тус уг гэрээгээр хариуцагч нар нь нэхэмжлэгчээс 130,000,000 төгрөгийг 03 дугаар сарын хугацаатай, 1 сарын 3,5 хувийн хүүтэй зээлж авсан байх ба улмаар 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий уулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байх бөгөөд мөн зүйлийн 451.1 дахь хэсэгт банк, зээлийн уйл ажиллагаа эохлэх эрх бухий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн уйл ажиллагаа эрхлэх эрх бухий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан ундэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх уургийг тус тус хүлээнэ гэж, зээлийн гэрээний 2.2 дахь хэсэгт зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөрийг үндсэн хүүгийн хамт энэхүү гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу үл маргалдах журмаар Хаан банкны ...тоот И дансанд төлбөрөө төлнө гэж тус тус заасан байна. Хууль болон гэрээнд зааснаас үзэхэд зээлдэгч буюу хариуцагч нар нь нэхэмжлэгчтэй байгуулсан зээлйн гэрээний үүрэгт зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй байх тул шүүхээс гарах шийдвэрт нь бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөөгүй гэж үзэж байна. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.А, Д.О нар нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр И ХХК-тай 03 сарын хугацаатай сарын 3,5 хувийн хүүтэй 130,000,000 төгрөг зээлсэн үүнийг 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж зээлийн гэрээний хугацааг 15 сар болгож өөрчилсөн. Хариуцагч нар зээлийг хугацаандаа төлөөгүй учраас 2022 оны 07 дугаар сард нэхэмжлэл гаргасан бөгөөд өнөөдрийн байдлаар 2024 оны 02 дугаар сарын 19-ний байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн үндсэн зээл 130,000,000 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 99,628,324 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 18,937,973 төгрөг, нийт 248,261,355 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Энэхүү гэрээг байгуулахдаа үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулсан. Барьцааны гэрээнд ..бүртгэлийн дугаартай .... гэрчилгээний дугаартай Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, .. орон сууцыг барьцаалсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дуусан барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагаа дэмжиж оролцож байна. Анх итгэмжлэл гаргахдаа итгэмжлэлтэй холбоотой шаардлага гаргаж байсан 2020 оны 07 дугаар сард итгэмжлэлийг хүчин төгөлдөр болох бүхий гэж шаардлага гаргасан тус шаардлагаасаа татгалзаж байна. Итгэмжлэлийн хугацаа дууссан байсан. Хариуцагчийн зүгээс хүү өндөр гэсэн тайлбар өгсөн байсан. Хариуцагчийн зүгээс 2 зүйлийг голлон ярьж байгаа бид нарын авсан зээл маань ашигласан зээлээ ашиглахдаа хөрөнгө оруулалт хийсэн чинь бүтэлгүйтсэн зүйл яриад байгаа Буян-Арвижахыг гуравдагч этгээдээр татан оролцуулж байсан. Зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн дансанд огт хүрээгүй 130,000,000 төгрөг шилжүүлсэн. Зээлдэгч зээлийн зориулалтын дагуу тэр мөнгийг ашиглаад Баянгол дүүрэгт байрлах жем палас дээр пабын зориулалттай засвар хийж байсан. Засвар хийгээд ажлаа хийх хооронд асуудал үүссэн юм шиг байсан тэр нь Б компанитай холбоотой асуудал тэр компанитай холбоотой асуудал манай зээлтэй бол холбогдохгүй зээлийн гэрээний дагуу үүргээ биелүүлж мөнгө шилжүүлсэн. Харин зээлийн дагуу ашиглаж байх явцад асуудал үүссэн бол тэр нь тусдаа асуудал учраас тэр асуудлаа өөрсдөө харин хохирол учирсан асуудал байгаа бол хохирол учруулсан этгээдээс бусдын эзэмшилтэй холбоотой болохоос биш тэд нарын зээлийн гэрээ дээр аваачиж зээлийг нөгөө хүмүүс төлөх ёстой гэж тайлбарлах нь угаасаа үндэслэлгүй байсан. Санхүүгийн зохицуулах хорооноос зээлийн хүү өндөр талаар н.Алтан-Өлзий өмгөөлөгч нь ярьж байсан. Хэт өндөр хүү байхгүй банк бус санхүүгийн байгууллага 3,4 хувийн хүүтэй байдаг. Банкны хүү жилийн 2 хувийн хүүтэй байдаг. Банкны хүүтэй харьцуулахад 20 хувь байх ёстой байхад яагаад өндөр хүүтэй байгаа талаар тайлбар хэлдэг. Гэхдээ энэ тайлбарыг нотолсон харьцуулах баримт гаргаж өгөөгүй учраас энэ тайлбар үндэслэлгүй байна. Зээлийн гэрээний хугацаа дууссан ч гэсэн хуулийн зохицуулалтын дагуу банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж мөнгөн хөрөнгийн шилжүүлгийн зээлийн тухай хууль гэж 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан хууль байдаг. Энэ хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дээр зээлийн гэрээний хугацаа дууссан нь зээлийн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээл түүний хүүг нэмэгдүүлсэн төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан. С.Аын хувьд нэгэнт зээлээ төлж дуусгаагүй зээлийн гэрээний хугацаа дууссан ч гэсэн энэ хуулийн зохицуулалтын дагуу хүү, алданги, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөх үндэслэл болохгүй учраас 2024 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хүртэл байдлаар нэмэгдүүлсэн хүүг тооцох нэхэмжилсэн байгаа тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ.

4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн .. дугаар зээлийн гэрээний хуулбар, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1056 дугаар нотариатын баримтын хуулбар, 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн .. дугаар зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, барьцааны гэрээний хуулбар, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ...дугаар итгэмжлэлийн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн зээл эргэн төлөлтийн картын хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгавар, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн зээл эргэн төлөлтийн карт, 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн зээл эргэн төлөлтийн карт, нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн зээл эргэн төлөлтийн карт, нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн зээл эргэн төлөлтийн карт, И ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 147 дугаар албан бичиг, С.Аын гараар бичсэн өргөдөл, Солонгосоор бичсэн бичиг, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн .. зээлийн гэрээний хуулбар, С.Аын 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн гараар бичсэх хүсэлтийн хуулбар, зээл хүссэн өргөдөлийн хуулбар, М ХХК-ийн дүрмийн хуулбар, хуулийн этгээдийн хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зээлийн мэдээллийн лавлагааны хуулбар, депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн талбай түрээслэх, түрээслүүлэх гэрээний хуулбар, санхүүгийн түрээсийн эргэн төлөлтийн хуваарь, Х ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн санхүүгийн түрээсийн гэрээний өөрчлөлтийн хуулбар, зоорийн давхрын агаар сэлгэлтийн систем байгуулалтын схемийн хуулбар, И.Э ХХК-ийн үнийн санал хавсралтын хуулбар, М.И ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаар тодорхойлолтын хуулбар, ... нэгдсэн холбооны 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн .. дугаар тодорхойлолтын хуулбар, фото зургын хуулбар, нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэмэгдүүлсэн шаардлага, 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн зээл эргэн төлөлтийн карт, нэмэгдүүлсэн шаардлага улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн зээл эргэн төлөлтийн карт, нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн зээл эргэн төлөлтийн карт, нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн зээл төлөлтийн карт зэргүүдийг ирүүлжээ.

Хариуцагчаас хариу тайлбар, фото зураг, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний хуулбар, Б ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 156 дугаар албан бичгийн хуулбар, Б ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 36 дугаар албан бичгийн хуулбар, тооцоо нийлсэн акт, фото зургууд, 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний хуулбар, 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээний хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн худалдах худалдан авах гэрэний хуулбар, Фейсбүүкийн сэтгэгдэлийн хуулбар, 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ... дугаар худалдах, худалдан авах гэрээ, хавсралтын хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаар албан бичгийн хуулбар, Монгол банкны 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаар албан бичиг, Монгол улсын хууль зүй, дотоод хэргийн яамны 2023 оны 8 дугаар сарын 04-ний .. дугаар албан бичгийн хуулбар, Монголбанкны ерөнхийлөгчийн 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн ... дугаар тушаалын хуулбар, хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргүүдийг ирүүлжээ.

Гуравдагч этгээдээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар зэргүүдийг ирүүлжээ.

Шүүхээс Хан-Уул дүүргийн прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хувийн хэргийг гаргуулсан байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч С.А, Д.О нарт холбогдуулан 248,264,356 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүхээс 2024 оны 4 сарын 15-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.От мэдэгдэхээр 2024 оны 4 сарын 5-ны өдөр залгасан боловч хариуцагч хариу өгөөгүй. Тус хуралдааны товыг хариуцагчийн өмгөөлөгч Д.Бд 2024 оны 4 сарын 5-ны өдөр мэдэгдэж, мөн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдэхийг давхар мэдэгдсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-д Зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ. гэж заасан ба энэхүү үүргээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь биелүүлээгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б нар нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаан дурдсан баримт, хүсэлт ирүүлээгүй учир шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

1.Нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч шаардах үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Хариуцагч С.А, Д.О нар нь И ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ... тоот дугаартай зээлийн гэрээгээр 130,000,000 төгрөгийг сарын хүү 3.5 хувийн хүүтэй, 3  сарын хугацаатай хөрөнгө оруулах зориулалттай зээл авсан бөгөөд хариуцагчийн хүсэлтээр 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж зээлийн хугацааг 15 сар болгож өөрчилсөн. Хариуцагч С.А, Д.О нар нь гэрээний үүргээ биелүүлэхгүй байх тул үндсэн зээлд 130,000,000 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 99,326,384 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 18,937,973 төгрөг нийт 248,264,356 төгрөгийн гаргуулж өгнө үү. гэжээ.

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр няцаасан. Үүнд: И ХХК-иас 100,000,000 төгрөгөөр худалдан авсан бидний тоног төхөөрөмжийг Э.Э гэдэг хүн гэнэт аваад явчихсан. Түрээслэгч Б ХХК-иас бидний талбайг онгойлгон өгч тоног төхөөрөмжийг авч явах нөхцөлийг бүрдүүлсэн. Түүнээс шалтгаалж маш их цаг, мөнгө алдсан. Өөрийн зардлаар тус эд хөрөнгөө очиж авахад ихээхэн эвдэрсэн байсан тул засах зардал их гарсан. Харин Э.Э нь С.А намайг эд хөрөнгө хулгайлсан гэж үзэх цагдаагийн байгууллагаар шалгуулах болсон. Мөн хэвлэл мэдээллээр буруу мэдээ түгээж нэр хүндийг гутаасан. Үйл ажиллагаа явуулахад хүнд байсан тул 2022 оны 4 сарын 22-ноос хойш үйл ажиллагаагааа зогсоосон. Ийнхүү Б ХХК-ийн ерөнхий захирал Б.Оийн хууль бус зөвшөөрөл, буруутай үйлдлийн улмаас бид эд хөрөнгөө алдаж, үйл ажиллагаагаа эхлүүлж чадахгүй хугацаа алдаж, тоног төхөөрөмжийн засвар, угсралтын ажилд их хэмжээний төлөвлөгдөөгүй зардал гаргаж, улмаар түүний хамтрагч Э.Эийн үйлдийн улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, олох байсан орлогоо олж чадахгүй, харин ч эсэргээрээ алдагдалд орж И-тай байгуулсан зээлийн гэрээ үүргийг гүйцэтгэж чадахгүй болсон. гэжээ.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 4 дүгээрт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.Нэхэмжлэгч И ХХК болон хариуцагч С.А, Д.О нар нь 2021 оны 10 сарын 26-ны өдөр .. дугаартай зээлийн гэрээг байгуулж, тус гэрээгээр 130,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, нэг сарын 3,5 хувийн хүүтэй олгох, хэрэв зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хугацаандаа биелүүлээгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар харилцан тохиролцжээ.

Нэхэмжлэгч И ХХК болон хариуцагч С.А нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор 2021 оны 10 сарны 26-ны өдөр .. дугаартай барьцааны гэрээг байгуулж, тус гэрээгээр Хан-Уул дүүргийн ... дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үргийн гүйцэтгэлийн хангуулахаар харилцан тохиролцсон байна.

Талууд 2022 оны 1 сарын 26-ны өдрийн .. дугаар Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулж, тус гэрээгээр нь 2021 оны 10 сарын 26-ны өдөр .. дугаартай зээлийн гэрээний 2.1-д заасан хугацаа буюу зээлийн гэрээний хугацаа 3 сар байсныг 15 сар болгож өөрчилжээ.

Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо илэрхийлсэн, гарын үсэг тамга, тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээнд хамаарч байх тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

Талууд 2021 оны 10 сарын 26-ны өдөр .. дугаартай зээлийн гэрээ, 2021 оны 10 сарны 26-ны өдөр .. дугаартай барьцааны гэрээ, 2022 оны 1 сарын 26-ны өдрийн .. дугаар Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулагдсан, банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээний дагуу мөнгөн шилжүүлэг хийгдсэн, тус гэрээний дагуу тооцогдсон буюу хүү нэмэгдүүлсэн хүүгийн талаар маргаагүй.

Харин ковид 19 өвчний улмаас буюу давагдашгүй хүчин зүйл бий болсон, барьцааны хөрөнгийг давхар барьцаалсан нь зээлийг төлөхөд хүндрэл учирсан, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс хойшхи зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж талууд маргаж байна.

Давагдашгүй хүчин зүйлийн улмаас хариуцагч нь үүргээ биелүүлэх боломжгүй байсан эсэх,

Түрээслэгч компани болон бусад этгээдийн буруутай үйл ажиллагаа болон харуицагч нар цагдаагийн байгууллагад шалгуулснаас болж түрээсийн үйл ажиллагаагүй явуулч чадаагүй эсэх, давагдашгүй хүчин зүйл байсан эсэн талаар маргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-д Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь үүрэг хүлээнэ: 25.2.2.шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; гэж, 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, нотлох баримтыг шүүхэд өгөх үүрэгтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ковид 19 өвчний дэгдэлтийн улмаас ашиг орлог зогссон, давагдашгүй хүчин зүйл бий болсон гэх тайлбараа баримтаар нотлоогүй.

9.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй талаар, хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 452 дугаар зүйлийн 452.1-т тус тус зээлдүүлэгчээс олгох зээл хүүтэй байж болохоор, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлсэн хүүг талууд гэрээгээр тохиролцож болохоор, зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд тохиролцсон нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байхаар тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч И нь 2021 оны 10 сарын 26-ны өдөр .. дугаартай зээлийн гэрээ, 2021 оны 10 сарны 26-ны өдөр .. дугаартай барьцааны гэрээ, 2022 оны 1 сарын 26-ны өдрийн .. дугаар Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээний үүргийн гүйцэтгэлд төлөгдөөгүй үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

10.Хэрэгт авагдсан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол гэх баримтаас үзэхэд зээлдэгч Д.Баятмөнх нь зээл, түүний хүүг сар бүр буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байх ба зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлд 130,000,000 төгрөг, зээлийн хүү 99,326,384 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,937,973 төгрөг, нийт 248,264,356 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн тооцоолол үндэслэлтэй байх тул хариуцагч С.А, Д.О нараас 248,264,356 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.

11.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч С.А, Д.О нараас гэрээний үүргийн гүйцэтгэлд 248,264,356 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И ХХК-д олгосугай.

2.Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С.А, Д.О нар нь зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд С.Аын өмчлөлийн Хан-Уул дүүргийн ... дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч И ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн

2,479,527 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.А, Д.О нараас 2,371,711 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Б.ГОНЧИГСУМЛАА