| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2024/00103/И |
| Дугаар | 146/ШШ2024/00095 |
| Огноо | 2024-05-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 146/ШШ2024/00095
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би,
Нэхэмжлэгч: Төв аймаг, """"""""""" сум, 1 дүгээр багт байрлах “""""""""""""""""” ХХК /РД: """""""""""""/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ө аймгийн Х сум, """"""""""""""" баг, Өл 19-11 тоотод оршин суух,Б овогт Н-Б/РД""""""""""""/-д холбогдох,
Хамтран ажиллах гэрээний үүрэгт 1,872,770 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Т ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Та" ХХК Н.Бтэй 2019 оны 06 дугаар сарын 04-нд байгуулсан ТТТ/2019/852-2 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу Улаанбаатар-Өмнөговь аймаг Ухаа худаг-Улаанбаатар чиглэлд мидлинг тээвэрлэх ажил гүйцэтгэсэн. Гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу холбогдох зардлыг Б талд шилжүүлэх нь А талын үүрэг. Гэтэл жолооч нар тээвэрлэлт хийх явцдаа шатахууныг 108 ойл ХХК-с тээврийн хэрэгслийн бүртгэлээ хийлгэн зээл авч яваад дараа нь тооцоо нийлэхдээ уг зээлсэн шатахууны зардлаа хасуулахгүйгээр давхар зардал авсанаас өр төлбөрийн асуудал үүссэн. Үүссэн өрийн асуудлаар тээвэрлэлтийг хариуцан ажиллаж байсан тээврийн хэлтсийн мэргэжилтнүүд жолооч нартай гэрээнд тусгасан утсаар холбогдож, ирж тооцоогоо нийлж, илүү төлсөн төлбөрийг буцаан шилжүүлэхийг шаардаж эхэлсэн. Энэ асуудал тухайн жолооч нарын гэрээ дуусч тооцоо бодсоноор эхэлсэн бөгөөд ихэнх жолооч нар асуудлаа шийдвэрлээд явж байсан. Харин тооцооны асуудлаа эцэслэн шийдвэрлээгүй жолооч нар ирэхгүй, сүүлдээ утсаа авахгүй байсны улмаас “108 ойл” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, өр төлбөр нэхэмжилсэн. Т ” ХХК нь “Зууннайман ойл” ХХК-тай шатахуун нийлүүлэх гэрээ байгуулан хамтран ажиллаж, уртын тээврийн жолооч нарын шатахуун түлшний асуудлыг хариуцаж байсан болно. “Зууннайман ойл” ХХК-н нэг салбар манай компаний дэргэд байгуулагдсан бөгөөд түгээгч ажилтан нар нь манайхтай хамтарч өр төлбөртэй жолооч нартай холбогдож, өр төлбөрөө өгөхийг шаардаж байсан. Тооцоогоо дуусгахгүй, ирэхгүй, холбогдохгүй болсон жолооч нарын асуудлаас болж “Зууннайман ойл” ХХК шатахуун нийлүүлэх гэрээний дагуу "Т” ХХК-г шүүхэд хандсан. Гэрээний 3 дахь заалтаар шатахууны төлбөрийг өгсөн байтал 108 ойлоос зээлсэн шатахууны төлбөрөө төлөөгүй. “Зууннайман ойл” ХХК-с шүүхэд нэхэмжлэл гарсантай уялдуулж, хариуцагч компанийг төлөөлж шүүхийн шатанд ажиллаж байсан итгэмжлэгдсэн төлөөлөгч Даваасүрэн өр төлбөртэй жолооч нартай нэг бүрчлэн ярьж, дахин өр төлбөрийн тооцоогоо хийхийг шаардсан боловч ирсэн жолооч байхгүй, зарим нь утас нь холбогдох боломжгүй, мсж роуминг үйлчилгээг идэвхжүүлсэн зэргээс болоод шүүхээр шийдвэрлүүлэх зайлшгүй шаардлага гарсан. Ингэснээр Т ” ХХК-с жолооч нарын бичүүлж авсан шатахууны зардлыг гаргуулах шүүхийн шийдвэр гарсан.
Иймд нэхэмжлэгч тал нь хариуцагчаас хамтран ажиллах гэрээний дагуу шатахууны өр төлбөрийг нэхэмжилж, шүүхэд хандаж байна. Хариуцагчаас 900,37 литр түлш авсны төлбөр 1,872,770 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Н.Бэд холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 1,872,770 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлага хамтран ажиллах гэрээний үүрэгт 1,872,770 төгрөгийг хариуцагч нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрдөг. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийн 1,872,770 төгрөгийг төлж барагдуулах тухай хариу тайлбарыг дэмжиж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,915.31 төгрөгийн 50 хувь буюу 22,457.65 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 22,457.65 төгрөгийг улсын орлогоос, 22,457.65 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Н.Б нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжилсэн хамтран ажиллах гэрээний үүрэгт 1,872,770 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44,915.31 төгрөгийн 50 хувь буюу 22,457.65 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төвлөрсөн төсвийн 100101800941 тоот данснаас 22,457.65 төгрөг, хариуцагч Н.Бээс 22,457.65 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Тш ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд
зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА