Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2024/01664

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2024/01664

Улаанбаатар хот

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би:

 

Нэхэмжлэгч: О ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Р.Г-д холбогдох,

 

297,670 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээО ББСБ ХХК нь Р.Гтэй 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр .. тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 100,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай 9.9 хувийн хүүтэй .. тоот зээлийг худалдаа хөгжлийн банк дахь ... тоот дансанд, дээрх зээлүүдийг зээлдэгч Р.Г нь шилжүүлэн авсан. Хариуцагч Р.Г нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа. Иймд үндсэн зээл 100,000 төгрөг, нийт хүү 194,370 төгрөг, шимтгэл нийлбэр 0 төгрөг, нийт 297,670 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: О ББСБ ХХК-иас нэхэмжлэлийн шаардлага 297,670 төгрөгийг гаргуулахаар Р.Гт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага 297,670 төгрөгийг хариуцагч Р.Г бүрэн төлж барагдуулсан байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О ББСБ ХХК нь хариуцагч Р.Гт холбогдуулан 297,670 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, хуульд харшлахгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байх ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Р.Гт холбогдох 297,670 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,581 төгрөгийн 4,790.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн 100200100941 данснаас 4,790.5 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч О ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА