Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 166

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж

Нарийн бичгийн дарга Б.Алтансүх

Улсын яллагч Н.Амаржаргал

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Баясгалан, Г.Оюунцэцэг, Ц.Цолмон-Эрдэнэ,

Шүүгдэгч Б.Н, Ж.Б, Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Б нарт холбогдох эрүүгийн 201601000206 тоот хэргийг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эмээ, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 19-р хороо Шадивлангийн 1–65 тоотод оршин суух хаягт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай Б.Н,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, ах, дүү нарын хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Г,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хүүгийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ж.Б,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч Б.Н нь Ж.Б, Б.Г нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн Ж.Б, Б.Г нарын 2016 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө БНХАУ-ын Бээжин хотоос 1971 оны Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцийн жагсаалтанд багтсан мансууруулах болон сэтгэцэд нөлөөт Метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 7 ширхэг уутны хамт 73,374 грамм бодисыг, мөн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт MDMA-ын агууламж бүхий “экстаси" гэх нэршилтэй 1 ширхэг шахмал эм мэт зүйлийг борлуулах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалж, тээвэрлэсэн үйлдэлд сэтгэцэд нөлөөт бодисыг хэрхэн олж авах, борлуулах талаар зааж зөвлөж хамжигчаар оролцсон

мөн Ж.Б, Б.Г нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн тэдний мансууруулах болон сэтгэцэд нөлөөт Метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 7 ширхэг уутны хамт 73,374 грамм бодис, мөн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт MDMA-ын агууламж бүхий “экстаси" гэх нэршилтэй 1 ширхэг шахмал эм мэт зүйлийг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэлд зааж зөвлөж хамжигчаар оролцсон,

Шүүгдэгч Б.Г нь Ж.Б, Б.Н нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, Ж.Б-н хамт 2016 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө БНХАУ-ын Бээжин хотоос 1971 оны Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцийн жагсаалтанд багтсан мансууруулах болон сэтгэцэд нөлөөт Метамфетамины агууламж бүхий "мөс” гэх нэршилтэй 7 ширхэг уутны хамт 73,374 грамм бодисыг, мөн мансууруулах болон сэтгэцэт нөлөөт бодис МDMA-ын агууламж бүхий “экстаси” гэх нэршилтэй 1 ширхэг шахмал эм мэт зүйлийг борлуулах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалж, тээвэрлсэн,

мөн Ж.Б, Б.Н нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, Ж.Б-н хамт дээрх хууль бусаар олж авсан мансууруулах болон сэтгэцэд нөлөөт Метамфетамины агууламж бүхий "мөс” гэх нэршилтэй 7 ширхэг уутны хамт 73,374 грамм бодисыг, мөн мансууруулах болон сэтгэцэт нөлөөт бодис МDMA-ын агууламж бүхий “экстаси” гэх нэршилтэй 1 ширхэг шахмал эм мэт зүйлийг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

Шүүгдэгч Ж.Б нь Б.Н, Б.Г нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, Б.Г-н хамт 2016 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө БНХАУ-ын Бээжин хотоос 1971 оны Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцийн жагсаалтанд багтсан мансууруулах болон сэтгэцэд нөлөөт Метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 7 ширхэг уутны хамт 73,374 грамм бодисыг мөн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис МDMA-ын агууламж бүхий “экстаси” гэх нэршилтэй 1 ширхэг шахмал эм мэт зүйлийг борлуулах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалж, тээвэрлэсэн,

мөн Б.Н, Б.Г нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, Б.Г хамт дээрх хууль бусаар олж авсан мансууруулах болон сэтгэцэд нөлөөт Метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 7 ширхэг уутны хамт 73,374 грамм бодисыг мөн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис МDMA-ын агууламж бүхий “экстаси” гэх нэршилтэй 1 ширхэг шахмал эм мэт зүйлийг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт: Хийсэн хэрэгтээ хэмшиж байна. Маш их харамсаж байна хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.   

-Шүүгдэгч Ж.Б мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр би өөртөө болон зарах хувцас авахаар БНХАУ-руу явахаар болсон. Тэр өдөр Г над руу яриад би өнөөдөр орой гарна шүү та ойр зуурынхаа юмыг бэлдээрээ гэж ярьж байсан. Тэгээд байж байтал Б манай гэрт жижиг саарал өнгийн машинтай ирээд хотын төв рүү орсон. Б,Ц, Г нартай холбогдоод Ц, Г нарыг Алтай хотхоноос очиж авсан. Урьд нь бол бид 4 хамтдаа БНХАУ-руу явья гэж тохирсон зүйл байгаагүй. Тухайн үед миний хүү Н надтай цуг амьдардаггүй байсан намайг найзуудтай нь БНХАУ-руу явж байгааг мэдээгүй. Хотоос 19 цаг өнгөрч байхад гараад Замын-Үүдэд 2016 оны 10 дугаар сарын 12-ны үүрээр очсон. Замын-Үүдийн боомтоор бид 4-үүлээ цуг хил гараад Эрээн хотод очоод нэг зочид буудалд ороод хэсэг амарч байгаад тэр өдрөө Бээжин хот орох автобусанд суусан. Явсаар байгаад 2016 оны 10 дугаар сарын 13-ны шөнө Бээжинд буугаад Г нэг таксины жолоочид нэрийн хуудас шиг юм үзүүлээд бас нэг зочид буудалд буудалласан. Тэндээ унтаж амраад өдөр нь 12 цагийн үед буудлаас бид 4 гараад Г-н заасан зах руу явсан боловч засвартай байсан учир Г өөр дэлгүүр зааж өгөөд та тэндээсээ юмаа авчих гэсэн. Тэгээд Б бид 2 өөр дэлгүүрээр 17 цаг хүртэл яваад би ээждээ өмд өөртөө цүнх, пүүз, хүүдээ биеийн тамирын хувцас авсан. Би 3,600,000 төгрөгтэй явж байсан бөгөөд Улаанбаатар хотоос гарахаасаа өмнө бүх мөнгөө юань болгосон байсан. Уг мөнгөний 600,000 төгрөг нь миний группын 3 сарын зээлийн мөнгө, 3,000,000 төгрөгийг Б гэх найзаасаа 9% хүүтэй зээлж авсан Б-н утас нь .... Б нь orifiiem-н бараа зарж борлуулдаг юм. Г засвартай захын урдаас салахаасаа өмнө та надад мөнгө зээлээч би бараа авах гэж байгаа гэхээр нь би өөртөө 2000 юань үлдээгээд бусдыг нь Г-д өгсөн. Тэгээд Б бид 2 дэлгүүрээр яваад Б ганц 2 юм авсан. Б бол өөрөөсөө мөнгө гаргаад явж байсан бөгөөд би хэдэн төгрөгтэй явааг нь мэдээгүй. Тэгээд буцаж буудалдаа ирэхэд Ц, Г 2 Эрээн хот орох билетээ захиалчихсан байсан. Бид нар цагийн дараа автобусандаа суугаад Эрээн хотод 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 13-14 цагийн үед очоод Эрээнд бас нэг буудалд буугаад худалдаж авсан бараа хувцасаа тавиад бас хэсэг захаар явж байгаад Бээжингээс ирсэн автобусаараа хил гарсан. 2016.10.12-ны өдөр Б машинаа Замын-Үүд дээр орчихсон байсан юм. 2 Улсын хилийг журмаар нь шалгуулаад нэвтрээд Замын-Үүдэд орж ирээд Б-н машин тавьсан газар луу яваад машиндаа суух гээд хаалга онгойлготол цагдаа нар баривчилсан. Бид нар машиндаа сууж амжаагүй гэжээ.

-Шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Хийсэн хэрэгтээ маш их хамарсаж, гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир ар гэрийн байдал, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзээд хөнгөн ял оногдуулж өгнө үү. Иргэний нэхэмжлэгч О-д 900.000 төгрөгийг төлнө. О нь хөдөө орон нутгаар явсан байсан учир мөнгийг өгч чадаагүй, төлнө гэдгийг өөртөө нь ярьсан байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.  

-Шүүгдэгч Б.Г мөрдөн байцаалтан ш атанд өгсөн мэдүүлэгт: 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Ц-тай кино үзэж байгаад Тэнгис кино театраас гараад явж байтал Н утсаар над руу залгаад чи манай гэрт хүрээд ирээч гэж дуудсан. Тухайн үед Н Хилл сайд гэх хотхонд байр түрээслэн амьдардаг байсан. Тэгэхээр нь Ц бид хоёр хоёулаа гэрт нь яваад очтол Н ээж маргааш БНХАУ-руу явах гэж байгаа чи ээжтэй хамт БНХАУ- яваад өгөөч эмнэлгийн тоног төхөөрөмж оруулж ирнэ гэж байсан. Урьд нь манай ээж эмнэлгийн тоног төхөөрөмж оруулж ирдэг гэж ярьдаг байсан. Тэгээд би маргааш хариу хэлье гээд тэднийхээс яваад Ц бид 2 Aлтай хотхонд байх ахын гэрт очиж хоносон. Тэгээд Ц-г гадагшаа улс руу явж үзээгүй болохоор явж үзэх үү гэж асуутал тэгье хамт явья би үзмээр байна гэж хэлэхээр нь би газар үзүүлэхээр шийдсэн. Тэгээд 2016.10.11-ний өдөр Ц бид 2 гэрээсээ гараагүй байж байтал Н над руу залгаад ээж лагерьт бөөлж байна одоо дуусах байх тэгээд чамайг очоод авах байх гэж хэлсэн. Ц бид 2 хувцасаа бэлдчихсэн хүлээсэн. Тэр өдөр би 1,000,000 төгрөгийг 2400-2500 юань болгоод БНХАУ-д очиж хэрэглэхээр болсон. Тэр мөнгийг манай ах Б цалингаа буугаад өгсөн байсан. Намайг Солонгос улсад ажил хийдэг байхад ах надаас зээлж авсан байсан юм. Уг 1,000,000 төгрөгийг манай ах миний данс руу шилжүүлсэн. Тэгээд орой 21 цагийн үед Б, Б-н машинтай явж байсан. Тэгээд бид 2 машинд нь суугаад шууд хөдөлсөн бөгөөд 2016.10.12-ны өглөө 10 цагийн үед ЗамынҮүд дээр очсон. Тэгээд автобусаар хил гарсан. Эхлээд Б, Ц бид 3 түрүүлж хил гараад Б банкнаас мөнгө авах ёстой гээд үлдсэн. Тэгээд араас хил гарч ирсэн. Эрээнд очоод нэг буудалд ороод 2 цаг амраад байж байхад Б араас ирсэн. Тэгээд 14 цагт уг автобус нь Бээжин хот руу хөдөлсөн. Хил нэвтрэх болон автобусны мөнгийг бид нар тус тусдаа тооцоо хийсэн бөгөөд би Ц-н мөнгийг төлсөн Б, Б нар яаж тооцоо хийсэн талаар мэдэхгүй байна. 2016.10.13-ны шөнө 00 цагийн үед Бээжинд очсон. Би тухайн үед утасгүй явсан. Н миний утсыг аваад үлдсэн байсан. Бээжинд бид 4 ирээд би хүнээс хямдхан буудал асууж байгаад буудалд буулгасан. Би өөрөө хятад хэлтэй байсан учир бүх зүйлд нь хэлмэрчилж явсан. Тэгээд буудалд буугаад 2 өрөө аваад Б, Б нарын өрөөнд хэсэг байж байгаад Б, Ц бид 3 тэр шөнөдөө гараад бааранд орж шоудсан. Б буудалд ганцаараа үлдсэн. Бид 3 баарны ширээнд сууж байхад нэг хар арьстай залуу ирээд үнэгүй бид нарт мөс гэх бодис өгөөд Ц, Б бид 3 угаалгын өрөөнд сорж хэрэглэсэн. Тухайн үед Б, Ц нар хар тамхи хэрэглэж байгаа гэдгээ мэдсэн эсэхийг мэдэхгүй байна. Тэр хар арьстай залуу өөрөө мөс хэрэглэдэг зүйлтэйгээ явж байсан юм. Тэгээд буцаад буудалдаа ирээд Б, Ц бид гурав 00 өрөөнд дахин нэг жоохон мөсийг мөнгөлөг цаасан дээр тавиад шатааж хэрэглэсэн. Би бааранд тэр хар арьстай залуугаас 50 юаньд жоохон мөс аваад тэр оройдоо 00-н өрөөнд хэрэглээд дууссан. Ц бид 2 буцаад өөрсдийнхөө авсан өрөөнд ороод хоносон. 2016.10.13-ны өдөр буудлаас гараад хоолонд ороод зах орж хувцас хунар үзье гээд хэсэг явсан. Тэгээд наймаачдын зах яваад буцаад Эрээн явах автобусан дээрээ уулзахаар болоод би автобус зогсох газар гэх мэт бүх зүйлийг зохицуулж өгөөд буцаад 19 цагийн үед автобусанд дээрээ цуглаад Эрээн хот руу явсан. Тэгээд 2016.10.14-ний өдөр үүрээр Эрээн хотод ирээд бид нар автобус зогсдог буудал өрөө аваад амарсан. Хэсэг амарч байгаад Ц бид 2 дэлгүүр хэсэхээр гадагшаа гарсан. Б өрөөндөө үлдсэн Б эгч бас буудлаас гараад явсан. Ц бид 2 хэсэг явж байгаад буцаад буудалдаа ирэхэд Б, Б нар бүх зүйлээ баглаад боочихсон байсан. 14 цагт буцаад автобусандаа суугаад хил давсан. Хил даваад ачаа бараагаа шалгуулаад буцаж автобусандаа суугаад МУ-н хил нэвтрээд Б-н машин байгаа газар очоод цүнхээ баглаад машиндаа сууцгаатал араас машин ирж зогсож хаагаад энгийн хувцастай хүмүүс бууж иртэл Б над руу Г энийг нуугаарай гээд над руу хар ууттай зүйл шидсэн тэгэхээр нь би уг хүмүүсийг дээрэмчид юм байх гэж бодоод сандраад Б-н өгсөн хар ууттай зүйлийг халаасандаа хийсэн. Тэгээд машинаас буутал тэр хүмүүс бид нарыг гавласан. Тэгээд Замын-Үүдийн цагдаагийн хэлтэст бид нарыг авчраад манай найз охин шоконд орчихсон уйлаад байхаар нь би юу болоод байгааг ойлгоогүй тодруулахад намайг цохиж нүдээд хүчээр байцаалт аваад чи ингэж хэл тэгж хэл тэгвэл найз охиныг чинь зүгээр явуулна гэхээр нь би мэдүүлэг өгсөн. Мөн намайг чи ингэдэг биздээ тэгдэг биздээ гээд хөтөлж байцаалт аваад байсан. Тэгээд би шоконд орсон, найз охиноо хэрэгт холбогдуулах гээд байгаа юм шиг болохоор би цагдаа нарын үгээр байцаалт өгсөн. Б.Ц бид 2 бол бүх мөнгөө үрээд дууссан, замын зардал хоол унд, шоудах мөнгө гээд дууссан. Бааранд Б мөнгө гаргаагүй. Б шинэ цүнх гутал авсан байсан. Б жижиг сажиг бүс авсан байх шиг байсан. Би тэгж харсан. Б эмэгтэй хүний гар цүнх, бас нэг шинэ бор цүнх, нэг пүүзтэй явсан. Б хар өнгийн үүргэвчтэй, Ц бор аялалын цүнхтэй, би хар өнгийн үүргэвчтэй явсан. Тийм яриа бол болоогүй. Б wechataar намайг юм бичүүлээд байсан. Б би ирчлээ гэж бичүүлсэн гэтэл тэр хүн нь өөдөөс 17,000 юань гэсэн мөнгө дүн явуулсан санагдаж байна тэгээд ок уes гэсэн хариу л өгч байсан. Юун талаар ярьж байгааг нь би ойлгоогүй. Тэрийг Бээжин хотод байхдаа Ц бид 2 бааранд хэрэглэсэн. Нөгөө мөс өгдөг хар арьстай залуу 2 ширхэг экстаз өгөөд тэрийг нь Ц бид 2 хэрэглэсэн. Бид 2 уг зүйлийг хэрэглээд дууссан гэж бодож байсан. Ц-д байсан экстаз хаанаас гарч ирснийг би мэдэхгүй байна. Хар арьстай залуугаас авсаныг бол хэрэглээд дууссан байсан. Н-г хар тамхи, мансууруулах бодис зарж борлуулдаг талаар би мэдэхгүй. Гэрт нь бол нунтаг нунтаг давс шиг бодис байдаг байсан. Н надад хэлэхдээ уг зүйлийг хар тамхи гэж хэлдэггүй байсан. Тэрийг Н надаа тайлбарлаж хэлэхдээ манай ээж БНХАУ-аас эмнэлгийг тоног төхөөрөмж оруулж ирдэг. Энэ бол сэргээшийн төрлийн эм байгаа юм гэж ярьдаг байсан. Намайг гэрт нь байхад ээж нь ирдэг бөө гээд намайг үзэж хардаг. Чи болж бүтэхээ байчихаж хийморь сүлд чинь доройтчихсон байна. Чи багын найзтайгаа л цуг ажил төрөл xий гэдэг байсан. Тэгээд би тэр хүнд их итгэсэн надад ч их сайхан ханддаг байсан. Мөн шашинаараа намайг их дарангуйлдаг байсан. Тэгээд би Н-т сайхан сэтгэлээрээ тусламаар санагдсан. Тэгээд гэр орных нь ажилд тусладаг байсан, хааяа машин тэрэгтэй болсон үедээ хүргэж өгөх гэх зэргээр чадах чинээгээрээ тусалсан.... Миний хувьд Б эгчийн шашины дарамтанд орсон. Б-н хүүхэд Н нь намайг Англи, Хятад хэлтэй болохоор ашиглаж Хятадад хар тамхи зардаг хүмүүстэй холбогдсон. Бээжинд очоод Б эгч өөрөө энэ мөс гэх хар тамхийг буудлын үүдэнд утсаар холбогдож байгаад ирсэн залуугаас 15.000 юанаар худалдаж авсан. Би бол утсаар тэр гадаад хүнтэй харилцахад нь тусалсан, орчуулж өгсөн. Экстаси гэх хар тамхийг эдгээр барааг зарсан хүн нь Б эгчид бараа худалдаж авсан бонус болгож өгсөн байх гэж бодож байна гэжээ.

-Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгрсөн мэдүүлэгт: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

- Гэрч Б.Ж мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт: “...Замын-Үүдийн Гаалын газарт зөрчил, хойшлуулшгүй ажиллагаа хариуцсан улсын ахлах байцаагч ажилтай. Штамб дарах асуудал нь орж ирэх чиглэлд хилийн анхн шатны шалгалтын асуудал, дараа нь мэргэжлийн хяналтын байгууллага, хорио цээрийн үзлэг шалгалт хийнэ. Дараа нь гаалийн байгууллага зорчигчийн ачаа тээш, биед үзлэг, шалгалт хийдэг. Манай Гаалийн тухай хуулиар бол гаалийн улсын байцаагчид шалгуулаад өнгөрсөн тохиолдолд гаалийн хилээр нэвтэрсэн гэж үзнэ гэжээ.  /1xх 178-179/

- Гэрч Л.Б-н мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт “...Би хүний хүний амнаас сонсож байсан. Мөс гэх бодис байдгийг мэднэ, нойр хүргэдэггүй гэдгийг нь сонсож байсан. Би мөс гэх бодисыг Н, Г нартай 2016 оны 08 дугаар сарын үед хэрэглэж үзсэн. Миний анзаарснаар би анх Н, Г нарыг хар тамхи хэрэглэдэг гэж мэдээгүй. Би анх мөс гэх зүйл хэрэглэхдээ хар тамхи гэдгийг нь ч мэдээгүй. Г надад хэлэхдээ Н бид 2 мөс гэх бодис БНХАУ-аас оруулж ирэх гэж байгаа Н урьд нь оруулж ирж зардаг гэж ярьсан. ...Г, Н нар мөс гэх бодисоо бусдад зарж борлуулдаг байсан. Ямар хүмүүс ирж авдаг талаар би мэдэхгүй, гэрт нь хүмүүс ирж авдагийг би харж байсан, гэрийнх нь гадаа ирж авч байхыг би харж байсан. Намайг гэрт нь байх үед хүртэл гадаа хүн ирчихсэн байгаа чи энэ мөсийг гаргаж өгөөд мөнгийг нь аваад ир гэж хэд хэдэн удаа санал тавьж байсан би үгүй гэж Н, Г нарт хэлдэг байсан. Тэгээд би ер нь эд нараас хол байхгүй бол хэрэгт орох юм байна гэж бодоод 2016 оны 09 дүгээр сараас хойш огт харьцаагүй. ...Н, Г нар БНХАУ-аас оруулж ирдэг гэж надад ярьдаг байсан. Н эхлээд мөс гэх бодис БНХАУ-аас оруулж ирдэг байсан гэсэн. Н, Г нар ярихдаа бид хоёр 3 удаа л БНХАУ-аас мөс оруулж ирнэ гэж ярьж байсан бөгөөд Г би байрны лизинг хийх гэж байгаа гэж байсан. Н-н ээж Б, Н, Г нарыг мөс гэх бодис БНХАУ-аас оруулж ирдэг  бусдад зарж борлуулдагийг мэднэ. Б эгч тэр хоёртой яг л найз шиг нь байдаг байсан гэжээ. /1-р xх-н 187-188/

-Иргэний нэхэмжлэгч С.О мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт: 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өглөө 08 цаг өнгөрч байхад хүү Б нэг танихгүй дугаараас залгаад ээжээ надтай хамт явж байгаа хүмүүс нэгмөсөн цаашаа Бээжин явчихаад ирье гэнээ би явчихаад ирье би ойр зуурын юм худалдаж авдаг юм уу гэхээр нь ээж нь мөнгөгүй  шдээ гэсэн чинь та зохицуулаад явуулаач гэсэн. Хэдэн төгрөг хэрэгтэй юм гэтэл 800,000 төгрөг болох байхаа гэхээр нь замын зардал чинь нилээн мөнгө орох байхаа гэтэл хамт явж байгаа хүмүүс намайг даачихна гэж хэлсэн. Тэгэхээр нь би чамтай хамт явж байгаа настай хүнтэй чинь ярья гээд тэр Б гэх хүнтэй утсаар ярьтал хүүдээ санаа зоволтгүй би эмнэлгийн тоног төхөөрөмж оруулдаг ирдэг юм санаа зоволтгүй Бээжин орчихоод ирнэ яахав мөнгө байвал 800,000-900,000 төгрөг Б-д өгчихгүй юу гэж хэлэхээр нь би итгээд 1,550,000 төгрөг Хас банкнаас хүүгийнхээ хадгаламжнаас зээлж аваад 900,000 төгрөгийг нь Б-н Хаан банкны данс руу шилжүүлээд үлдэгдэл мөнгийг нь би байрныхаа зээлэнд өгсөн. Тэгээд Б хагас сайн, бүтэн сайнаас ирчихнэ гэж байсан боловч ирээгүй бөгөөд 1 дэхь өдөр цагдаагаас ярьж мэдэгдсэн. 900,000 төгрөгөөрөө юм аваагүй, тэр мөнгөө Б гэж хүнд зээлсэн байсан. Тэр хүн нь хэлэхдээ би эмнэлгийн тоног төхөөрөмж оруулж ирээд мөнгийг чинь хэд хоногийн дотор нугалаад олоод өгнө, яахав Бээжингээс би чамд ойр зуурын юм аваад өгье гэхээр нь хүү маань зөвшөөрөөд мөнгөө өгчихсөн юм билээ. Бас Б-н хүү Н гэх залуу над руу 2016.10.12-ны өглөө над руу залгаад манай ээж Бээжин явж байгаа хэлмэрчтэйгээ явж байгаа та болж өгвөл тухайн мөнгө өгөөд явуулахгүй юу гээд ярьсан. Цаад утга нь миний хүүгийн мөнгийг төлж авах гээд байх шиг санагдсан. Хүү маань 900,000 төгрөгөө 2016.10.12-ны өдөр БНХАУ-н мөнгөн дэвсгэрт юань болгоод 40 юанийг нь өөрөө хэрэглээд үлдсэнийг нь Б-т юаниар нь өгсөн гэсэн. Бас тэр өдрийн өглөө Б-н хүү Н гэх хүү дугаapaac “t-n dansand mongoo higere hched msj uldegerei 12s omno" гэсэн мэcсэж ирсэн байсан. Б явахынхаа өмнөх өдөр надтай хамт яваа эгчийн дугаар гээд миний утсан дээр bayra гэж тэмдэглээд гэсэн дугаар гарсан байсан. Тэгээд Б өөрөө Замын Үүдэд очоод утас нь ажиллахгүй зогсоод над руу хүний утаснаас залгаад байсан. Тэгээд Н мөнгө шилжүүлчихвэл би Б-д мэдэгдэнэ гээд тийм утгатай мессэж бичсэн байх. Би хүүдээ мөнгө шилжүүлчихээд Н гэх залуу руу хариу бичээгүй. 2016.10.12-ны өдрийн ханшаар 40 юанийг Монгол төгрөгөнд шилжүүлж 900,000 төгрөгнөөсөө хасаад үлдэгдэл мөнгөө Б гэх эмэгтэйгээс нэхэмжилж байна гэжээ. /1-р хх-ийн 172-173/

-Яллагдагч Б.Б-н мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт: ...2016 оны дугаар сарын 11-ний өдөр найз Н болон түүний ээж Б нар надруу Хятад руу явах ажил байна аавынхаа машиныг авчих өдрийн хоол, унааг чинь даагаад 60.000 төгрөг өгье гэсэн. Тэгээд зөвшөөрөөд Замын-Үүд явсан. Замын-Үүдэд очсоны дараа Б эгч надад хандаж "чи эгчдээ мөнгө байвал боломжоороо мөнгө өгөөч эгч нь эмнэлгийн тоног төхөөрөмж оруулж ирээд мөнгийг чинь нэг нугалаад өгнө” гэхээр нь би ээжтэйгээ яриад боломжоороо мөнгө өгөөч гэхэд ээж маань баахан үглэж байгаад 11 цагийн үед миний дансруу 900.000 төгрөг шилжүүлсэн. Уг мөнийг солиулахад 2640 юань болж үүнээс 2500 юанийг нь Б эгчид хүлээлгэн өгсөн. ...Бээжинд очоод тэр шөнөдөө Б, Г-д Хятад боодолтой мөнгө өгөөд Г, Ц-г дагуулаад гарсан. Тэр хоёр ойролцоогоор 30-40 минутын дараа иргэж орж ирэхдээ чипсний хайрцагтай зүйл Б эгчид өгсөн. ...Б эгч юм аа шалгасан уу гээд Г-с асууж байх шиг байсан. Хэсэг хугацааны дараа би 00 өрөө рүү ороход Г байсан бөгөөд мөнгөлөг цаасан дээр жижигхэн давс шиг зүйл тавьчихсан галаар халаагаад утааг нь сорсон гэжээ. /2-р xx 140/

-Яллагдагч Б.Ц-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Би 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Г-н хамт БНХАУ-ын Бээжин хот үзэхээр явсан. Ингэж явахдаа Б, Б нарын хамт явсан. Бээжинд очиход Б эгчид боодолтой мөнгө байсан, мөн бид нарын гадаад пасспортыг авчихсан байсан. Б эгч нөгөө боодолтой мөнгөө Г өгөөд гадаад хүн ирчихсэн байгаа чи гараад энэ мөнгийг өгчихөөд ирсэн гэсэн. Тэгээд Г бид хоёр гараад намайг ресепшины хажууд байх ресторанд оруулаад ус авч өгөөд Г би гарч байя гээд гараад явсан. Би тамхи татангаа Г-г харахад буудлын гадаа хар арьстай хүнтэй уулзаад зогсож байсан. Г гартаа жижигхэн цагаан ууттай юм барьчихсан явж байхаар харсан чинь чипсний сав байсан. Бид хоёр шууд өрөөрүүгээ ороод нөгөө цагаан ууттай юмыг Г, Б эгчид өгсөн. ...Б эгч Г-д хандаж энийг үздээ нөгөө юм чинь яг мөн байна уу гэж асуухад Г аваад 00 руу орсон. 2016.10.14-ний өдөр Замын-Үүдэд ирээд Б-н машин руу алхаж явах замд Б эгч надад нэг ширхэг эм өгөөд миний дүү энийг цүнхэлчих эгч нь хаячих гээд байна гэхээр нь би ганц ширхэг эм болохоор аваад цүнхэндээ хийсэн гэжээ. /2-р хх 148-1497/

-Шүүхийн шинжилгээний үндсэний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 994 тоот шинжээчийн дүгнэлт: 1.Шинжилгээнд ирүүлсэн DVD дискэнд хадгалагдаж байгаа G-B.wav, G-N.wav,  N-B.wav гэсэн нэртэй дуу авианы бичлэгүүд нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд ирүүлсэн DVD дискэнд хадгалагдаж байгаа G-B.wav, G-N.wav, N-B.way гэсэн нэртэй бичлэгүүдэд эвлүүлэг хийгдээгүй. 3.Шинжилгээнд ирүүлсэн харилцан ярианы бичлэгүүдэд Ж.Б-н гэх дуу авиа нь харьцуулах загвараар авсан  Ж.Б-н дуу авиатай тохирч байна. 4.Шинжилгээнд ирүүлсэн харилцан ярианы бичлэгүүдэд Б.Г-н гэх дуу авиа нь харьцуулах загвараар авсан Б.Г-н дуу авиатай тохирч байна. 5.Шинжилгээнд ирүүлсэн харилцан ярианы бичлэгүүдэд Б.Н-н гэх дуу авиа нь харьцуулах загвараар авсан Б.Н-н дуу авиатай тохирч байна.  /1-р хх-ийн 125-125/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016.11.02-ны өдрийн 9098 тоот шинжээчийн дүгнэлт: 1.Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг соруул мэт зүйл, бонго гэх зүйл, шилэн бортого мэт зүйлд ямар нэгэн бодисын үлдэгдэл байхгүй тул шинжилгээнд тэнцэхгүй. 2.Шинжилгээнд ирүүлсэн Дээж А-1 гэж хаягласан цайвар өнгийн талстлаг зүйл, Дээж Б-2 гэж хаягласан цайвар өнгийн талстлаг зүйл, Дээж В-3 гэж хаягласан цайвар өнгийн талстлаг зүйл, Дээж Г-4 гэж хаягласан цайвар өнгийн талстлаг зүйл, Дээж Д-5 гэж хаягласан цайвар өнгийн талстлаг зүйл, Дээж Е-6 гэж хаягласан цайвар өнгийн талстлаг зүйл, Дээж Ё-7 гэж хаягласан цайвар өнгийн талстлаг зүйл, Дээж экстаси гэж хаягласан хагас бөөрөнхий хэлбэртэй зүйл, Дээж 16-1 гэж хаягласан бөөрөнхий хэлбэртэй цагаан өнгийн эм мэт зүйл, цаасанд дугтуйлсан хар өнгийн нунтаг зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. 3.Шинжилгээнд ирүүлсэн Дээж А-1 гэж хаягласан цайвар өнгийн талстлаг зүйл, Дээж Б-2 гэж хаягласан цайвар өнгийн талстлаг зүйл, Дээж В-3 гэж хаягласан цайвар өнгийн талстлаг зүйл, Дээж Г-4 гэж хаягласан цайвар өнгийн талстлаг зүйл, Дээж Д-5 гэж хаягласан цайвар өнгийн талстлаг зүйл, Дээж Е-6 гэж хаягласан цайвар өнгийн талстлаг зүйл, Дээж Ё-7 гэж хаягласан цайвар өнгийн талстлаг зүйлд метамфетамин /methamphetamine/-ны агууламж илэрч байна. 4.Метамфатамин /methamphetamine/ нь 1971 оны НҮБ-ийн сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно.  5. Шинжилгээнд ирүүлсэн Дээж экстаси гэж хаягласан хагас бөөрөнхий хэлбэртэй зүйлд MDMA /ecstasy/-ын агууламж илэрсэн. 6.MDMA /ecstasy/ нь 1971 оны НҮБ-ийн сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно. 7.Шинжилгээнд ирүүлсэн Дээж 16-1 гэж хаягласан бөөрөнхий хэлбэртэй цагаан өнгийн эм мэт зүйл, цаасанд дугтуйлсан хар өнгийн нунтаг зүйлд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. /1-р хх-ийн 206-211/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016.10.27-ны өдрийн 9096 тоот шинжээчийн дүгнэлт: 1.Шинжилгээнд ирүүлсэн 5 ш шээс нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Б.Г /80мг/ 2016.10.18, Б.Ц /65мг/ 2016.10.14, Б.Б /60 мг/ 2016.10.14 гэж хаягласан 3 ш шээсэнд метамфетамин /МАМР/ илэрсэн. Б.Н /120 мг/ 2016.10.18, Ж.Б /100 мг/ 2016.10.14 гэж хаягласан 2ш шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис /AMP, BAR, BZO, COC,  MAMP, MDMA, MOR, MTD, PCP, THC/ илээргүй. 2.Метамфетамин /МАМР/ нь Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарна. 3. Энэ асуулт нь манай лабораторын тодорхойлох хүрээнд хамаарахгүй. /1-р хх-ийн 213/

-Гэрч Л.Б-н 2017 оны 06 сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Би хүмүүсийн дам ярианаас сонсож байсан. Зарим хүмүүс ярихдаа хар тамхи хэрэглэхээр нойр хүрдэггүй, сэргэг байдаг ажил ихтэй, ачаалал шаардасан үед хэрэглэвэл  ажлын бүтээмж ихтэй гэж сонсож байсан. Би анх сайн сайхан зүйл юм шиг л ойлголт авч байан. Харин дараа нь Г-с би хар тамхины талаар энэ чамд юунд ашигтай юм бэ гэж асуухад надад ямар ч ашиг байхгүй гэж хэлж байсан. Тэгээд би уг зүйлээс болон хар тамхи хэрэглэдэг хүмүүсээс хол байх болсон. Хар тамхи, мансууруулах бодис зарж борлуулдаг Г уг зүйлийг ямар ч ашиг байхгүй зүйл гэж хэлэхэд би энэ хар тамхи чинь муу юм байна гэж ойлгосон. Анх намайг 2016 оны 11 сарын үед над руу цагдаагаас яриад ирж уулзахыг шаардсан. Би очиж уулзахад нэг байцаагч намайг хүлээн авч уулзаад Г, Н нарын талаар асуух гэж байгааг мэдсэн. Би анх Г, Н хоёр намайг яагаад, надаас юу хүсээд энэ хэрэгтээ хутгах гээд байгаа юм бол гэж бодсон. Би тухайн үед Г, Н нараас зайгаа авсан байсан бөгөөд байцаагч надад хууль сануулаад байцаалт авсан учир би бүх үнэнээ хэлсэн. Би угаасаа Н, Г нарт хар тамхинаасаа хол бай өөр зүйл хийж амьдраач гэж хүртэл хэлж байсан. Гэтэл Н, Г нар нь одоо хэдхэн удаа хийчихээд болиноо гэж ярьж байсан боловч өөрсдөө уг хууль бус ажлаа зогсоож чадахгүй шунаж байгаад баригдсан юм билээ. Би Г, Н нартай өр авлагын болон өс хонзонгийн асуудал байхгүй. Харин ч би наад хар тамхиныхаа ажлыг боль гэж хэлдэг байсан, тэгээд тэр хоёр сүүлдээ зан ааш нь хүртэл өөрчлөгдөөд эхлэхээр нь би зайгаа авсан. ...Н-н ээж  ч уг хар тамхины хэрэгт холбоотой, би өмнө бас мэдүүлэгтээ хэлж байсан. Ийм ээж гэж байдаг юм байхдаа ч гэж бодох үе байсан. Н-н ээж ер нь хар тамхины чинь наймаанд одоо тийм хүн туслана гэх зэргээр Н, Г нарыг нэг нэгээр нь авч уулздаг байсан. Би Н-тай маргалдсан, юунаас болж маргалдсан бэ гэхээр  би Б эгчийн бөөг буулгаж үзүүлсэн юм. Гэтэл би бөөд өөрийгөө үзүүлэх биш Б эгч өөрөө надад хамаг амьдарлаа болон Н-н найз охин, Г нарын талаар надад ярьсан. Г-г ярихдаа муу талаас нь яриад байсан. ...Мөн ээж нь надад ярихдаа би 5 сая төгрөг цуглуулаад Солонгос улс руу явах гэж байсан чинь Н, Г нарт зээлээд уг хар тамхины наймаанд орсон юм шиг байна лээ. Н, Г хоёр хар тамхи, мансууруулах бодис зарж борлуулдаг талаар Г надад хэлсэн. Мөн Н ээжтэйгээ нэг зүйлийн талараа яриад байдаг байсан. Би өөрөө хэрэгт дурладаггүй учир эхэндээ тоодоггүй байсан. Харин Н, Г нар өөрсдөө хар тамхи, мансууруулах бодис зарах гэж байгаа, одоо ийм зүйл хийнэ тийм зүйл хийнэ гэж ярьдаг байсан. Миний мэдэхийн тэр 2 мөс л гэж бодис зарж борлуулдаг байсан, өөр хар тамхи мансууруулах бодис зарж борлуулдаг талаар мэдэхгүй байна гэжээ. /4-р хх-ийн 63-64/              

-Шүүх сэтгэц эмгэг судлалын 1062, 1058, 1057 тоот дүгнэлтүүд /1-р хх-ийн 227-234/

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 5/

-Тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 10-15/

-Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 17-22/

- Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 25-29/

-Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, тест ашигласан тэмдэглэл /1-р хх-ийн 31-33, 40-42, 48-51, 64-71, 73-76/

-Гар утас болон эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 146-168/

-Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-ийн 169-170/

-Монгол Улсын Олон Улсын гэрээ, Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц /1-р хх-ийн 214-219/

-Шүүгдэгч Б.Н-н иргэний үнэмлэхний болон төрсний бүртгэлийн лавлагаа, суурь боловсролын гэрчилгээний хуулбар, оршин суух хаягийн тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 154-155, 157-158/

-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 сарын 25-ны өдрийн 223 тоот шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 161-163/

-Шүүгдэгч Ж.Б-н иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /2-р хх-ийн 170-173, 176/

- Шүүгдэгч Б.Г-н иргэний үнэмлэхний хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суух хаягийн тодорхойлолт,  боловсролын талаарх баримтууд /2-р хх-ийн 177-179, 181-207/

-Шүүгдэгч Б.Г-н Монгол Улсын хилээр нэвтэрсэн талаарх лавлагаа /2-р хх-ийн 234/

-Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 124, 125 тоот Прокурорын тогтоол /3-р хх-ийн 194-197/

-Мөрдөн байцаах ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /4-р хх-ийн 191-193/

-Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхийг хүссэн шүүгдэгч нарын хүсэлт /4-р хх-ийн 194-196/

-Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай Прокурорын 07 тоот тогтоол /4-р хх-ийн 205-206/

-Прокурорын санал /4-р хх-ийн 207-212/

-Гэрч С.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /4-р хх-ийн 243-244 /зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгээр судалсан болно.

Шүүгдэгч Б.Н нь Ж.Б, Б.Г нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн Ж.Б, Б.Г нарын 2016 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө БНХАУ-ын Бээжин хотоос 1971 оны Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцийн жагсаалтанд багтсан мансууруулах болон сэтгэцэд нөлөөт Метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 7 ширхэг уутны хамт 73,374 грамм бодисыг, мөн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт MDMA-ын агууламж бүхий “экстаси" гэх нэршилтэй 1 ширхэг шахмал эм мэт зүйлийг борлуулах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалж, тээвэрлэсэн үйлдэлд сэтгэцэд нөлөөт бодисыг хэрхэн олж авах, борлуулах талаар, мөн Ж.Б, Б.Г нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн тэдний мансууруулах болон сэтгэцэд нөлөөт Метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 7 ширхэг уутны хамт 73,374 грамм бодис, мөн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт MDMA-ын агууламж бүхий “экстаси" гэх нэршилтэй 1 ширхэг шахмал эм мэт зүйлийг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэлд тус тус зааж зөвлөж хамжигчаар оролцсон,

Шүүгдэгч Б.Г, Ж.Б нар нь Б.Н-тай нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө БНХАУ-ын Бээжин хотоос 1971 оны Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцийн жагсаалтанд багтсан мансууруулах болон сэтгэцэд нөлөөт Метамфетамины агууламж бүхий "мөс” гэх нэршилтэй 7 ширхэг уутны хамт 73,374 грамм бодисыг, мөн мансууруулах болон сэтгэцэт нөлөөт бодис МDMA-ын агууламж бүхий “экстаси” гэх нэршилтэй 1 ширхэг шахмал эм мэт зүйлийг борлуулах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалж, тээвэрлсэн, түүнчэн дээрх хууль бусаар олж авсан мансууруулах болон сэтгэцэд нөлөөт Метамфетамины агууламж бүхий "мөс” гэх нэршилтэй 7 ширхэг уутны хамт 73,374 грамм бодисыг, мөн мансууруулах болон сэтгэцэт нөлөөт бодис МDMA-ын агууламж бүхий “экстаси” гэх нэршилтэй 1 ширхэг шахмал эм мэт зүйлийг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Л.Б-н “Г надад хэлэхдээ Н бид 2 мөс гэх бодис БНХАУ-аас оруулж ирэх гэж байгаа Н урьд нь оруулж ирж зардаг гэж ярьсан. ...Г, Н нар мөс гэх бодисоо бусдад зарж борлуулдаг байсан. Ямар хүмүүс ирж авдаг талаар би мэдэхгүй, гэрт нь хүмүүс ирж авдагийг би харж байсан, гэрийнх нь гадаа ирж авч байхыг би харж байсан. Намайг гэрт нь байх үед хүртэл гадаа хүн ирчихсэн байгаа чи энэ мөсийг гаргаж өгөөд мөнгийг нь аваад ир гэж хэд хэдэн удаа санал тавьж байсан би үгүй гэж Н, Г нарт хэлдэг байсан. Тэгээд би ер нь эд нараас хол байхгүй бол хэрэгт орох юм байна гэж бодоод 2016 оны 09 дүгээр сараас хойш огт харьцаагүй.” гэх мэдүүлэг, яллагдагч Б.Ц-н “Бээжинд очиход Б эгчид боодолтой мөнгө байсан, мөн бид нарын гадаад паспортыг авчихсан байсан. Б эгч нөгөө боодолтой мөнгөө Г-д өгөөд гадаад хүн ирчихсэн байгаа чи гараад энэ мөнгийг өгчихөөд ирсэн гэсэн. Тэгээд Г бид хоёр гараад намайг ресепшины хажууд байх ресторанд оруулаад ус авч өгөөд Г би гарч байя гээд гараад явсан. Би тамхи татангаа Г-г харахад буудлын гадаа хар арьстай хүнтэй уулзаад зогсож байсан. Г гартаа жижигхэн цагаан ууттай юм барьчихсан явж байхаар харсан чинь чипсний сав байсан. Бид хоёр шууд өрөөрүүгээ ороод нөгөө цагаан ууттай юмыг Г, Б эгчид өгсөн. ...Б эгч Г-д хандаж энийг үздээ нөгөө юм чинь яг мөн байна уу гэж асуухад Г аваад 00 руу орсон.” гэх мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016.11.02-ны өдрийн 9098, 2016.10.27-ны өдрийн 9096 тоот шинжээчийн дүгнэлтүүд, гэрч Л.Б-н 2017 оны 06 сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шүүх сэтгэц эмгэг судлалын 1062, 1058, 1057 тоот дүгнэлтүүд, тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, тест ашигласан тэмдэглэл тэмдэглэл /1-р хх-ийн 31-33, 40-42, 48-51, 64-71, 73-76/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нарын борлуулах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалж, тээвэрлэн, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн 1971 оны Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцийн жагсаалтанд багтсан мансууруулах болон сэтгэцэд нөлөөт Метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 73,374 грамм бодис, мөн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт MDMA-ын агууламж бүхий “экстаси" гэх нэршилтэй эм мэт зүйл нь Монгол Улсын Олон Улсын гэрээ, Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц зэрэгт хүний эрүүл мэнд, амь насанд аюултай, үндэсний аюулгүй байдалд хохирол учруулхуйц нөлөө үзүүлэх шинжээрээ хориотой зүйл болох нь тогтоогдсон болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-г баримтлан шүүгдэгч нарын “...эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Н, Б.Г, Ж.Б нарт зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Түүнчлэн шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргасан, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдлууд тогтоогдсон тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ар гэрийн байдал, биеийн эрүүл мэндийн байдал, гэмшсэн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлж оногдуулсан болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:    

1.Шүүгдэгч овогт Б.Н, Б.Г, Ж.Б нарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч, хадгалж, тээвэрлэсэн, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэм хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Н-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан, тус хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан, тус хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

-шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан, тус хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 13.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан, тус хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

-шүүгдэгч  Ж.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан, тус хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан, тус хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан, тус хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан, тус хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-т зааснаар зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг,

-шүүгдэгч  Б.Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан, тус хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан, тус хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг,

-шүүгдэгч Ж.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан, тус хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан, тус хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн шүүгдэгч нарын нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Н, Б.Г, Ж.Б нарт оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.10 дугаар зүлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Н-н цагдан хоригдсон 270 хоногийг, шүүгдэгч Б.Г-н цагдан хоригдсон 208 хоногийг, шүүгдэгч Ж.Б-н цагдан хоригдсон 272 хоногийг тэдний эдлэх ялд оруулан тус тус тооцсугай.

6. Шүүгдэгч Б.Н, Б.Г нар нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ж.Б-с 900.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч С.О-д олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн метамофетамины агууламжтай мөс гэх нэршилтэй бодис нийт 69.3 грамм, Экстаси гэх нэршилтэй харагдах байдлаараа эм мэт 1 ширхэг дугуй хэлбэртэй зүйл, дотор талд нь хөх өнгийн бөмбөлөг мэт шилэн зүйлтэй гуурс суурьлуулсан амсар хэсэгтээ 2 цорго мэт зүйлтэй шилэн лонх хэлбэртэй сав буюу БОНГО 1 ширхэг, 2 ширхэг өнгөгүй тунгалаг хуванцар, резинэн гуурс, 1 ширхэг шилэн гаанс,  харилцагчийн данс, 4.900.000 төгрөг,  гэсэн бичиглэл бүхий Голомт банкны зарлагын мэдүүлэг 2 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, улаан өнгийн утсанд хэлхсэн сар болон цагираг хэлбэртэй цагаан өнгийн металл зүйл, шүүгдэгч Ж.Б-н гадаад паспорт, Б.Г-н гадаад паспорт, Б.Н-н гадаад паспорт, "Үндсэн үйлчилгээний гэрээ" гэх Univision-ний гэрээ зэргийг шүүгдэгч нарт буцаан олгосугай.  

9. Шүүгдэгч нарын гадаад улсад зорчих эрхийг түдгэлзүүлсэнийг хэвээр үргэлжүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н, Б.Г, Ж.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчиж тус тус цагдан хорьсугай.

11. Энэ шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ    Э.БОЛОРМАА