Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2022/ДШМ/312

 

О.О, Д.Ц, Ү.А, Б.С

Ч.А, Г.С, М.Э
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Нямдэлэг,   

шүүгдэгч О.О, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,

шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг,

хохирогч ХХААХҮЯамыг төлөөлж, хууль ёсны төлөөлөгч Б.Алтанцэцэг, Б.Мөнхсоёл,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,   

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннастын даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/01 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг нарыг гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн О.О, Д.Ц, Ү.А, Б.С Ч.А, Г.С, М.Э нарт холбогдох эрүүгийн 2102000020048 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1.),

2.),

3.),

4.),

5.),

6.),

7.),

Шүүгдэгч Д.Ц нь нийтийн албан тушаалтан буюу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Малын удмын сангийн үндэсний төвийн захирал, Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборт ашиглагдах “Биотехнологи-нөхөн үржихүйн лабораторид шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл” нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахдаа үнэлгээний хороо дарга М.Э, гишүүн Ү.А, нарийн бичгийн дарга Я.О нартай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тендерийн баримт бичгийн тендерт оролцогчид өгөх зааварчилгааны 18.1 “б”-д заасан санхүүгийн чадавхыг харуулах сүүлийн тендерт шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан тоо бүхий жилийн баталгаажсан санхүүгийн тайланг ирүүлнэ” гэсэн, зааварчилгааны 18.1 “г”-д заасан тухайн тендерт оролцогчийн туршлагыг харуулах сүүлийн 2 жилийн хугацаанд гүйцэтгэсэн ижил төстэй гэрээний талаарх мэдээлэл” гэсэн, зааварчилгааны 18.2 “а”-д заасан сүүлийн 5 жилийн аль нэг жилд гүйцэтгэсэн борлуулалтын хэмжээ нь тендерт шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан дүнгээс багагүй байх” гэснийг,

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсэгт “Тендерийн баталгаа шаардсан нөхцөлд түүнийг ирүүлээгүй, эсхүл ирүүлсэн тендерийн баталгаа нь энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй бол захиалагч тухайн тендерээс татгалзана” гэснийг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төрсөн охин Ц.Э-ийн үүсгэн байгуулсан “Глобал Монбинко” ХХК-ийг 799.929.923 төгрөгийн үнийн дүн бүхий тендерт шалгаруулж давуу байдал бий болгон их хэмжээний хохирол учруулсан,

Мөн “Глобал Монбинко” ХХК-иас гэрээний дагуу 799.929.923 төгрөгийн үнийн дүн бүхий Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборт ашиглагдах Биотехнологи-нөхөн үржихүйн лабораторид шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлийг хүлээлгэн өгөхөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А-515 дугаар тушаалаар томилогдсон хөрөнгө хүлээж авах ажлын хэсгийн гишүүдэд нөлөөлж 186.271.553 төгрөгийн үнэ бүхийн дүн бүхий 25 нэр төрлийн 46 ширхэг багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж дутуу нийлүүлсэн, улмаар өөрийн ажил үүрэгт хамааралгүй 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр үйлдэгдсэн №01 дугаартай “799.9 сая төгрөгийн үнэ бүхий багаж, тоног төхөөрөмжийг бүрэн хүлээж авлаа” гэсэн комиссын актанд ажлын хэсгийн гишүүдээр гарын үсэг зуруулж давуу байдал бий болгосон,

Мөн Д.Ц нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн хамаарал бүхий “Глобал Монбинко” ХХК-иас 799.929.923 төгрөгийн үнийн дүн бүхий “Биотехнологи-нөхөн үржихүйн лабораторт шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл”-ийг нийлүүлэх ёстойгоос 186.271.553 төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийг дутуу нийлүүлснийг мэдсээр байж Малын удмын сангийн үндэсний төвийн 2018, 2019 оны санхүүгийн тайланд 799.929.923 төгрөгийн үнэ бүхий “багаж, тоног төхөөрөмж”-ийг бүрэн байгаа байдлаар хий орлогод авахуулж бүртгүүлэн давуу байдал олгон, их хэмжээний буюу 186.271.553 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Ү.А нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, тус яамнаас 2017 онд зохион байгуулагдах улсын төсвийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил үйлчилгээний гүйцэтгэгч, нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Тендерийн үнэлгээний хорооны гишүүнээр ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үнэлгээний хорооны дарга М.Э, гишүүн Д.Ц, нарийн бичгийн дарга Я.О нартай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулагдсан 799.900.000 төгрөгийн үнийн дүн бүхий Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборт ашиглагдах “Биотехнологи-нөхөн үржихүйн лабораторт шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл” нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг явуулахдаа тендерийн баримт бичгийн тендерт оролцогчид өгөх зааварчилгааны 18.1 “б”-д заасан “санхүүгийн чадавхыг харуулах сүүлийн тендерт шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан тоо бүхий жилийн баталгаажсан санхүүгийн тайланг ирүүлнэ” гэсэн, 18.1 “г”-д заасан “тухайн тендерт оролцогчийн туршлагыг харуулах сүүлийн 2 жилийн хугацаанд гүйцэтгэсэн ижил төстэй гэрээний талаарх мэдээлэл” гэсэн, 18.2 “а”-д заасан “сүүлийн 5 жилийн аль нэг жилд гүйцэтгэсэн борлуулалтын хэмжээ нь тендерт шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан дүнгээс багагүй байх” гэснийг,

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсэгт заасан “Тендерийн баталгаа шаардсан нөхцөлд түүнийг ирүүлээгүй, эсхүл ирүүлсэн тендерийн баталгаа нь энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй бол захиалагч тухайн тендерээс татгалзана” гэснийг тус тус зөрчиж үнэлгээний хорооны гишүүн Д.Цгийн хамаарал бүхий “Глобал Монбинко” ХХК-ийг шалгаруулж давуу байдал бий болгон, их хэмжээний хохирол учруулсан,

Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А-515 дугаар тушаалаар байгуулагдсан “171127/МУСҮТ-248 дугаартай гэрээний дагуу нийлүүлэх, биотехнологи-нөхөн үржихүйн лабораторийн багаж, тоног төхөөрөмжийг хүлээн авах ажлын хэсэгт ажиллахдаа “Глобал Монбинко” ХХК-иас гэрээний дагуу 799.929.923 төгрөгийн үнийн дүн бүхий тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлийг хүлээлгэн өгөхдөө 186.271.553 төгрөгийн үнэ бүхий 25 нэр төрлийн 46 ширхэг багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж дутуу нийлүүлсэнийг мэдсээр байж 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №01 дугаартай “799.9 сая төгрөгийн үнэ бүхий багаж, тоног төхөөрөмжийг бүрэн хүлээж авлаа” гэсэн комиссын актанд гарын үсэг зуран хүлээн авч “Глобал Монбинко” ХХК-д давуу байдал бий болгон, 186.271.553 төгрөгийн хохирол  учруулсан,

шүүгдэгч Б.С нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн, Малын удмын сангийн үндэсний цогцолборт 2017 онд худалдан авах 171127/МУСҮТ-248 дугаартай гэрээний дагуу нийлүүлэх, биотехнологи-нөхөн үржихүйн лаборторийн багаж, тоног төхөөрөмжийг хүлээн авах ажлын хэсгийн гишүүнээр ажиллахдаа Малын удмын сангийн үндэсний төвийн захирал Д.Ц, ажлын хэсгийн ахлагч Я.А, гишүүн Г.С, Ү.А, нарийн бичгийн дарга Я.О нартай бүлэглэн 2017 оны 12 сарын 20-ны өдөр “Глобал Монбинко” ХХК-иас гэрээний дагуу Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборт ашиглагдах 799.929.923 төгрөгийн үнэ бүхий “Биотехнологи-нөхөн үржихүйн лабораторт шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл”-ийг хүлээн авахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 186.271.553 төгрөгийн үнийн дүн бүхий 25 нэр төрлийн 46 ширхэг багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж дутуу нийлүүлсэн байхад “799.9 сая төгрөгийн үнэ бүхий багаж, тоног төхөөрөмжийг бүрэн хүлээж авлаа” гэсэн утга бүхий №01 дугаартай акт үйлдэн хүлээн авч “Глобал Монбинко” ХХК-д давуу байдал бий болгон, их хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Я.А нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн, 171127/МУСҮТ-248 дугаартай гэрээний дагуу нийлүүлэх, биотехнологи-нөхөн үржихүйн лабораторийн багаж, тоног төхөөрөмжийг хүлээн авах ажлын хэсгийн ахлагчаар ажиллахдаа Малын удмын сангийн үндэсний төвийн захирал Д.Ц, ажлын хэсгийн гишүүн Б.С, Г.С, Ү.А, нарийн бичгийн дарга Я.О нартай бүлэглэн 2017 оны 12 сарын 20-ны өдөр “Глобал Монбинко” ХХК-иас нийлүүлсэн Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборт ашиглагдах 799.929.923 төгрөгийн үнэ бүхий “Биотехнологи-нөхөн үржихүйн лабораторт шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл”-ийг хүлээн авахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 186.271.553 төгрөгийн үнийн дүн бүхий 25 нэр төрлийн 46 ширхэг багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж дутуу нийлүүлсэн байхад “799.9 сая төгрөгийн үнэ бүхий багаж, тоног төхөөрөмжийг бүрэн хүлээж авлаа” гэсэн утга бүхий №01 дугаартай акт үйлдэн хүлээн авч “Глобал Монбинко” ХХК-д давуу байдал бий болгон, их хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч М.Э нь нийтийн албан тушаалтан буюу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны бодлого төлөвлөлтийн газрын дарга, тус яамнаас 2017 онд зохион байгуулагдах улсын төсвийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил үйлчилгээний гүйцэтгэгч, нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Тендерийн үнэлгээний хорооны даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үнэлгээний хорооны гишүүн Ү.А, Д.Ц, нарийн бичгийн дарга Я.О нартай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулагдсан 799.900.000 төгрөгийн үнийн дүн бүхий Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборт ашиглагдах “Биотехнологи-нөхөн үржихүйн лабораторт шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл” нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг явуулахдаа тендерийн баримт бичгийн тендерт оролцогчид өгөх зааварчилгааны 18.1 “б”-д заасан “санхүүгийн чадавхыг харуулах сүүлийн тендерт шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан тоо бүхий жилийн баталгаажсан санхүүгийн тайланг ирүүлнэ” гэсэн, 18.1 “г”-д заасан “тухайн тендерт оролцогчийн туршлагыг харуулах сүүлийн 2 жилийн хугацаанд гүйцэтгэсэн ижил төстэй гэрээний талаарх мэдээлэл” гэсэн, 18.2 “а”-д заасан “сүүлийн 5 жилийн аль нэг жилд гүйцэтгэсэн борлуулалтын хэмжээ нь тендерт шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан дүнгээс багагүй байх” гэснийг,

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсэгт заасан “Тендерийн баталгаа шаардсан нөхцөлд түүнийг ирүүлээгүй, эсхүл ирүүлсэн тендерийн баталгаа нь энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй бол захиалагч тухайн тендерээс татгалзана” гэснийг тус тус зөрчиж үнэлгээний хорооны гишүүн Д.Цгийн хамаарал бүхий “Глобал Монбинко” ХХК-ийг шалгаруулж давуу байдал бий болгон, их хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Г.С нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн, 171127/МУСҮТ-248 дугаартай гэрээний дагуу нийлүүлэх, биотехнологи-нөхөн үржихүйн лаборторийн багаж, тоног төхөөрөмжийг хүлээн авах ажлын хэсгийн гишүүнээр ажиллахдаа Малын удмын сангийн үндэсний төвийн захирал Д.Ц, ажлын хэсгийн ахлагч Я.А, гишүүн Б.С, Ү.А, нарийн бичгийн дарга Я.О нартай бүлэглэн 2017 оны 12 сарын 20-ны өдөр “Глобал Монбинко” ХХК-иас нийлүүлсэн Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборт ашиглагдах 799.929.923 төгрөгийн үнэ бүхий “Биотехнологи-нөхөн үржихүйн лабораторт шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл”-ийг хүлээн авахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 186.271.553 төгрөгийн үнийн дүн бүхий 25 нэр төрлийн 46 ширхэг багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж дутуу нийлүүлсэн байхад “799.9 сая төгрөгийн үнэ бүхий багаж, тоног төхөөрөмжийг бүрэн хүлээж авлаа” гэсэн утга бүхий №01 дугаартай акт үйлдэн хүлээн авч “Глобал Монбинко” ХХК-д давуу байдал бий болгон, их хэмжээний хохирол учруулсан,

“Глобал Монбинко” ХХК-ийн захирал О.О нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зарласан Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборт ашиглагдах “Биотехнологи-нөхөн үржихүйн лабораторид шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл” нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр оролцохдоо тендерийн баримт бичгийн тендерт оролцогчид өгөх зааварчилгааны 18.1 “б”-д заасан санхүүгийн чадавхыг харуулах сүүлийн тендерт шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан тоо бүхий жилийн баталгаажсан санхүүгийн тайланг ирүүлнэ” гэсэн, зааварчилгааны 18.1 “г”-д заасан тухайн тендерт оролцогчийн туршлагыг харуулах сүүлийн 2 жилийн хугацаанд гүйцэтгэсэн ижил төстэй гэрээний талаарх мэдээлэл” гэсэн, зааварчилгааны 18.2 “а”-д заасан сүүлийн 5 жилийн аль нэг жилд гүйцэтгэсэн борлуулалтын хэмжээ нь тендерт шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан дүнгээс багагүй байх” гэснийг,

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсэгт “Тендерийн баталгаа шаардсан нөхцөлд түүнийг ирүүлээгүй, эсхүл ирүүлсэн тендерийн баталгаа нь энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй бол захиалагч тухайн тендерээс татгалзана” гэснийг тус тус зөрчиж тендерийн үнэлгээний хорооны гишүүн бөгөөд Малын удмын сангийн үндэсний төвийн захирал Д.Цтой урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн түүний албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төрсөн охин Ц.Э-ийн үүсгэн байгуулсан “Глобал Монбинко” ХХК-ийг 799.929.923 төгрөгийн үнийн дүн бүхий тендерт шалгаруулж давуу байдал бий болгон их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон,

Мөн дээрх тендер сонгон шалгаруулах ажиллагаанд оролцохоор тендерийн баримт бичгийг боловсруулахдаа захиалагч талаас тавигдсан шалгуур үзүүлэлтийг хангах боломжгүй байсан тул 2017 оны 10 дугаар сарын 12-ноос 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдрүүдийн хооронд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутагт “Глобал Монбинко” ХХК-ийн 2015, 2016 оны санхүүгийн тайлан, Үндэсний татварын албаны 1711100473899 дугаартай тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн албан бичиг зэргийг хуурамчаар үйлдсэн, хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас:

О.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,  

Д.Ц, Ү.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Б.С, Я.А, М.Э, Г.С нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н овгийн Ү Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг заасныг журамлан тусгай ангийн 23.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Т овгийн Б С, Б овгийн Я А, Ж овгийн М Э, Х овгийн Г С нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулсыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Б овгийн Д Цг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр гүйцэтгэгчээр оролцож үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б овгийн О О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “баримт бичгийг хуурамчаар үйлдэж, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт хамжигчаар оролцож үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Н овгийн Ү Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Т овгийн Б С, Б овгийн Я А, Ж овгийн М Э, Х овгийн Г С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч О.Оын холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дахь хэсгийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийг, мөн шүүгдэгч Ү.А, Б.С, Я.А, М.Э, Г.С нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Цд нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Од нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч Д.Цд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Цд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараагаас эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Од оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Од оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Од оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхэлж тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Д.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Ц давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2010 онд батлагдсан “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд МУСҮТөвийн малын нөхөн үржихүйн биотехнологийн үндэсний төвийн цогцолбор барьж байгуулах шийдвэр гарсаны дагуу 2013-2018 он хүртэл баригдаж ашиглалтанд орсон цогцолборын МУСҮТөвийн захиралаар томилогдон ажиллах болсон.

Манай байгууллага нь биотехнологи үйлдвэрлэлийн алба, цөм сүрэг хариуцсан алба, санхүүгийн алба гэсэн 3 албаны 34 хүний бүтэц, зохион байгуулалттай ажиллаж ирсэн. Малын үйлдэр омгийг сайжруулах, ашиг шим сайтай мах, сүүний чиглэлийн бог болон бод малын чанарыг сайжруулахад ашиглагдах биотехнологийн лабораторийн тоног төхөөрөмжөөр хангах шаардлагатай болж, уг тендер шалгаруулалт болсон Герман улсын Мини туб брэндийн тоног төхөөрөмж нь дэлхийн шилдэг төхөөрөмж билээ. Хариуцан хийж байсан ажлынхаа дагуу малын нөхөн үржих, биотехнологийн лабораторыг дэлхийд нэр хүндтэй, орчин үеийн дэвшилтэд тоног төхөөрөмжөөр хангах чинь хүсэл, эрмэлзэлтэйгээр манай хамт олон ажилласан боловч хууль зөрчин алдаа гаргаж, хариуцлага хүлээсэнд маш их гэмшиж байна.

Миний бие улсад 37 жил ажиллаж 2020 оны 7 дугаар сард тэтгэвэрт гарсан бөгөөд одоо эхнэрийн хамт амьдарч байна. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, өнөөдрийг хүртэл хоригдох хугацаанд жин алдаж, архаг хууч өвчин сэдэрч, улмаар зүрх судасны үйл ажиллагаа муудаж, биеийн байдал дордож байна. Мөн цусан дахь сахарын хэмжээ ихсэж, чихрийн шижин илрэх болсон. Иймд биеийн эрүүл мэндийн болоод хувийн байдлыг минь харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Цгийн өмгөөлөгч П.Одонтунгалаг гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/01 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан ба шүүгдэгч Д.Ц нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч ирсэн гэдгийг онцлож, гагцхүү хэргийн бусад холбогдогч нар гэм буруугийн асуудлаар маргаантай байсан тул хялбаршуулах хүсэлт гаргаж хуульд зааснаар хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэгдэх боломжгүй байсан болно.

Шүүгдэгч Д.Ц болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаангүй, хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа буюу нотолбол зохих байдал бүрэн хийгдэж тогтоогдсон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй бөгөөд зөвхөн Д.Цд оногдуулсан 01 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг хөнгөрүүлэн хорихоос өөр төрлийн буюу торгох ял оногдуулах, эсхүл хуульд заасан боломж болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлийг журамлан өөрчлөн шийдвэрлэж өгөхийг хүсэж давж заалдах шатны шүүхэд хандаж байгаа болно.

Анхан шатны шүүхээс Д.Цд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн боловч Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Үндсэн хуулиар тунхагласан “Эх орондоо хүмүүнлэг нийгмийг цогцоох” гэсэн зорилтод бодлогын хүрээнд эрүүгийн хариуцлага тооцож, ял оногдуулахдаа Д.Цгийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, эрүүл мэнд, түүний насыг харгалзан, шүүх хуралд гаргасан улсын яллагч болон өмгөөлөгчийн мэтгэлцээн, хууль зүйн дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэх боломжийг эрэлхийлж, давж заалдах шатны шүүхэд хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд Д.Цд оногдуулсан ялыг хөнгөрүүлэн хорихоос өөр төрлийн ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэж өгөхийг хүсье.

Д.Ц нь бага залуу наснаасаа эхлэн дугуйн спортоор хичээллэж улсын шигшээ багт шалгарч, улс эх орныхоо нэрийн өмнөөс тив, дэлхийн аварга, олимпын наадамд оролцон олон арван амжилт гаргаж байсан ахмад тамирчин бөгөөд уг спортын улмаас гэмтэл авч, одоо үе мөчний архаг хууч өвчин зовиуртай байнгын физик эмчилгээ хийлгэдэг.

Дээрх эмчилгээ тасрах, эмчилгээг нарийн мэргэжлийн эмнэлэг, аппартанд тасралтгүй үргэлжлүүлж, эмчлүүлээгүйгээс үүдэн эмчилгээ тасалдах, өвчлөлтийн үе шат эмчилгээгүй болох, тулгуур эрхтэний үе солиулах эрсдэлтэй нөхцөл үүсч хүний байнгын асаргаа шаардлагатай болох эрсдэл байгаагаас гадна зүрхний шигдээс өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй. Цусны даралт ихсэх, чихрийн шижин өвчний улмаас зовиур шаналгаа зэрэг эрүүл мэндийг сарних насжилттай холбоотой хавсарсан эмгэгээр одоог хүртэл шаналж байгаа.

Д.Ц нь өнөөдөр 64 настай, ам бүл 2, түүний эхнэр нь 63 настай, гэртээ ганцаараа харж хандах хүнгүй байгаа болно.

Олон улсын баримт бичгүүдэд ахмад настан гэсэн нэр томьёог янз бүрээр бичдэг хэдий ч НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан Насжилтын талаарх тунхаглал, Ахмад настай хүмүүсийн талаарх зарчмуудад “Өндөр настан” гэсэн (Франц-регsonnes agees, Испани-регsones mayores) нэр томьёог сонгон авч, “...60 ба түүнээс дээш насны хүмүүсийг ахмад настан” гэж үзэхээр заасан ба манай улсад дагаж мөрдөж буй Ахмад настаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “60, түүнээс дээш настай эрэгтэй, 55, түүнээс дээш настай эмэгтэй”-г ахмад настны ангилалд багтаан хуульчилсан байна.

Иймд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх нөхцөл байдал болох төлөх хохирол төлбөр байхгүй, гэм буруугаа өөрөө сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байдал, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаа зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болох эрүүл мэнд, ахмад настан буюу насжилтын байдлыг харгалзан үзэж төрийн хүмүүнлэг энэрэнгүй ёсны зарчмын хүрээнд заавал нийгмээс тусгаарлан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах, эсхүл хуульд зааснаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч О.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй...” гэв.

Шүүгдэгч О.Оын өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өнөөдрийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцэж байна. Шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Өөр нэмж хэлэх тайлбаргүй. ...” гэв. 

Хохирогчийн төлөөлөгч Б.Мөнхсоёл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Д.Ц нь улсад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй байна. Д.Ц нь энэ салбарт олон жил ажилласан. Хувь хүнийхээ хувьд ажилчдынхаа төлөө сэтгэлтэй. Энэ салбарыг амжилттай явахад маш их ажилласан гэж үздэг. Өөр нэмж хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Хохирогчийн төлөөлөгч Б.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Прокурор Д.Нямдэлэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоол нь хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан. Шүүгдэгч нарт оногдуулсан эрүүгийн хариуцлага ял шийтгэлийн хувьд тохирсон гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон. Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн оролцогч нарын эрхийг зөрчсөн зүйлгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсантай холбогдуулан шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдол гаргасан байгаа. Давж заалдах гомдлын гол үндэслэл нь шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэсэн байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж өгнө үү гэсэн агуулгатай давж заалдах гомдол байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхээр хуульчилсан байгаа. Шүүгдэгч Д.Цгийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирогч нараас хохирол төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлдэг. Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзсэн гэж ойлгож байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг О.О, Д.Ц, Ү.А, Б.С Ч.А, Г.С, М.Э нарт холбогдох 2102000020048 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Прокуророос шүүгдэгч Ү.Ан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Б.С, Я.А, М.Э, Г.С нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хөнгөрүүлэн өөрчилж,  

Ү.Ан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг заасныг журамлан тусгай ангийн 23.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Б.С, Я.А, М.Э, Г.С нарыг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болжээ.  

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ү.А, М.Э нар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2 дахь хэсэгт заасан “тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх” гэсэн чиг үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй буюу тендерийн материалыг бүрэн гүйцэд хянан шалгаж, үнэлэлгүй дүгнэлт хийж, шүүдэгч Д.Цгийн хамаарал бүхий “Глобал Монбинко” ХХК-ыг сонгон шалгаруулж, холбогдох бичиг баримтуудад гарын үзэг зурж үүрэгт ажилдаа хайнга хандсан,

мөн шүүгдэгч Б.С, Я.А, М.Э, Г.С нар нь тендерт шалгарсан гэж шүүгдэгч Д.Цгийн хамаарал бүхий “Глобал Монбинко” ХХК-аас тоног төхөөрөмжүүдийг нэг бүрчлэн хүлээн авалгүй “гэрээгээр хүлээн үүргээ биелүүлсэн” гэж тоног төхөөрөмж хүлээлцсэн актад гарын үсэг зурж баталгаажуулан, албаны үүргээ биелүүлээгүй бусдад их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид тус тус хамаарч байгаа талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч О.Од холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дахь хэсгийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийг, мөн шүүгдэгч Ү.А, Б.С, Я.А, М.Э, Г.С нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн хойно яллагдагчаар татсан үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй, шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Тодруулбал: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй:”, 1 дэх хэгсийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн;” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ү.Аг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн тус тус үйлдэлд нь 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр /1хх 246/,

Б.Сг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн үйлдэлд нь 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр /1хх 240/,

Я.Аийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн үйлдэлд нь 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр /1хх 226/,

М.Эыг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн үйлдэлд нь 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр /2хх 4/,

Г.Сг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн үйлдэлд нь 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр /1хх 233/

О.Оыг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн үйлдэл, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх үйлдэлд нь 2021 оны 4 дүгээр сарын 01-ны өдөр /5хх 134/ тус тус яллагдагчаар татсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно.” гэж зааснаар шүүгдэгч нарын дээрх гэмт буруутай үйлдлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлтэй байна.   

Шүүгдэгч Д.Ц нь нийтийн албан тушаалтан буюу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Малын удмын сангийн үндэсний төвийн захирал, Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборт ашиглагдах “Биотехнологи-нөхөн үржихүйн лабораторид шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл” нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахдаа 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тендерийн баримт бичгийн тендерт оролцогчид өгөх зааварчилгааны 18.1 “б”-д заасан санхүүгийн чадавхыг харуулах сүүлийн тендерт шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан тоо бүхий жилийн баталгаажсан санхүүгийн тайланг ирүүлнэ” гэсэн, зааварчилгааны 18.1 “г”-д заасан тухайн тендерт оролцогчийн туршлагыг харуулах сүүлийн 2 жилийн хугацаанд гүйцэтгэсэн ижил төстэй гэрээний талаарх мэдээлэл” гэсэн, зааварчилгааны 18.2 “а”-д заасан сүүлийн 5 жилийн аль нэг жилд гүйцэтгэсэн борлуулалтын хэмжээ нь тендерт шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан дүнгээс багагүй байх” гэснийг,

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсэгт “Тендерийн баталгаа шаардсан нөхцөлд түүнийг ирүүлээгүй, эсхүл ирүүлсэн тендерийн баталгаа нь энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй бол захиалагч тухайн тендерээс татгалзана” гэснийг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төрсөн охин Ц.Э-ийн үүсгэн байгуулсан “Глобал Монбинко” ХХК-ийг 799.929.923 төгрөгийн үнийн дүн бүхий тендерт шалгаруулж давуу байдал бий болгон их хэмжээний хохирол учруулсан,

“Глобал Монбинко” ХХК-иас гэрээний дагуу 799.929.923 төгрөгийн үнийн дүн бүхий Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборт ашиглагдах Биотехнологи-нөхөн үржихүйн лабораторид шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлийг хүлээлгэн өгөхөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А-515 дугаар тушаалаар томилогдсон хөрөнгө хүлээж авах ажлын хэсгийн гишүүдэд нөлөөлж 186.271,553 төгрөгийн үнэ бүхийн дүн бүхий 25 нэр төрлийн 46 ширхэг багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж дутуу нийлүүлсэн, улмаар өөрийн ажил үүрэгт хамааралгүй 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр үйлдэгдсэн №01 дугаартай “799.9 сая төгрөгийн үнэ бүхий багаж, тоног төхөөрөмжийг бүрэн хүлээж авлаа” гэсэн комиссын актанд ажлын хэсгийн гишүүдээр гарын үсэг зуруулж өөртөө давуу байдал бий болгосон,

Мөн Д.Ц нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн хамаарал бүхий “Глобал Монбинко” ХХК-иас 799.929.923 төгрөгийн үнийн дүн бүхий “Биотехнологи-нөхөн үржихүйн лабораторт шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл”-ийг нийлүүлэх ёстойгоос 186.271.553 төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийг дутуу нийлүүлснийг мэдсээр байж Малын удмын сангийн үндэсний төвийн 2018, 2019 оны санхүүгийн тайланд 799.929.923 төгрөгийн үнэ бүхий “багаж, тоног төхөөрөмж”-ийг бүрэн байгаа байдлаар хий орлогод авахуулж бүртгүүлэн их хэмжээний буюу 186.271.553 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч О.О нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсэгт “Тендерийн баталгаа шаардсан нөхцөлд түүнийг ирүүлээгүй, эсхүл ирүүлсэн тендерийн баталгаа нь энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй бол захиалагч тухайн тендерээс татгалзана” гэснийг тус тус зөрчиж тендерийн үнэлгээний хорооны гишүүн бөгөөд Малын удмын сангийн үндэсний төвийн захирал Д.Цтой урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн түүний албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төрсөн охин Ц.Э-ийн үүсгэн байгуулсан “Глобал Монбинко” ХХК-ийг 799.929.923 төгрөгийн үнийн дүн бүхий тендерт шалгаруулж давуу байдал бий болгон их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон,

дээрх тендер сонгон шалгаруулах ажиллагаанд оролцохоор тендерийн баримт бичгийг боловсруулахдаа захиалагч талаас тавигдсан шалгуур үзүүлэлтийг хангах боломжгүй байсан тул 2017 оны 10 дугаар сарын 12-ноос 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдрүүдийн хооронд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутагт “Глобал Монбинко” ХХК-ийн 2015, 2016 оны санхүүгийн тайлан, Үндэсний татварын албаны 1711100473899 дугаартай тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн албан бичиг зэргийг хуурамчаар үйлдсэн, хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан болох нь:

Гэрч П.Ганхуягийн: “...Би тус төвийн захирлаар 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр томилогдоод ажлаа хүлээж авсан. Тэгээд 2020 оны 01 дүгээр сард байгууллагын үндсэн хөрөнгө тоолох тушаалыг гаргаж ажлын хэсгийг ажиллуулахад 186.471.553 төгрөгийн үнэ бүхий 25 нэр төрлийн 46 ширхэг багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж дутуу болох нь хөрөнгийн тооллогын явцад илэрсэн. Тэгээд санхүүгийн тайлан бланстай нь тулгалт хийж үзэхэд 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01 дугаартай актаар 799.929.923 төгрөгийн үнэ бүхий 112 нэр төрлийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргын тушаалаар ажилласан ажлын хэсэг нь 100 хувь дээрх хөрөнгийг хүлээгээд авчихсан байдаг. Яагаад ийм зүйл болсон талаар байгууллагын ерөнхий нягтлан бодогч Отгонжаргалаас асуухад тус хөрөнгийг яамны холбогдох хүмүүс өөрсдөө хүлээж аваад манай байгууллагад өгчихсөн юм байна лээ гэж хэлж байсан. Ерөнхий нягтлан бодогч Отгонжаргалын хувьд 2019 оны 10 дугаар сард энэ байгууллагад томилогдсон учраас 2017 онд болсон асуудлын талаар бол нарийн тодорхой зүйлийг хэлж мэдэхгүй байгаа юм, гэхдээ ажил хариуцаж байгаа хүний хувьд дээрх хөрөнгийг 2017 оноос хойш манай байгууллагын үндсэн хөрөнгийн тайланд хий орлого авснаар бүртгээд явж ирсэн байна гэдгийг 2020 оны 01 дүгээр сард хийсэн тооллого хийх үеэр анх мэдсэн гэж надад хэлсэн. Намайг ажил авснаас хойш илэрсэн зөрчлөөр бол “Глобал Монбинко” ХХК-ийн зүгээс 799.929.923 төгрөгийн үнэ бүхий 112 нэр төрлийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжөөс 186.471.553 төгрөгийн үнэ бүхий 25 нэр төрлийн 46 ширхэг багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж дутуу нийлүүлсэн болох нь тогтоогдсон. “Хуулийн байгууллагад гомдол гаргах болсон шалтгаан нь гэвэл тус төвийн даргаар ажиллаж байсан Д.Цгийн өөрийн хамаарал бүхий компани тендерт шалгарч бараа ажил үйлчилгээг нийлүүлсэн, бараа ажил үйлчилгээг нийлүүлэхдээ 799.929.923 төгрөгийн үнэ бүхий 112 нэр төрлийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг 100 хувь нийлүүлсэн гэх боловч бодит байдал 186.471.553 төгрөгийн үнэ бүхий 25 нэр төрлийн 46 ширхэг багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж дутуу нийлүүлсэн байхад холбогдох санхүүгийн ажилтан нь байгууллагын үндсэн хөрөнгийн тайланд 799.929.923 төгрөгийн үнэ бүхий 112 нэр төрлийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг орлогод авснаар бүртгэсэн асуудлыг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад гомдлыг гаргасан юм. ...” /1 хх 71-73/,

гэрч Б.Отгонжаргалын: “... Манай байгууллагад “Глобал Монбинко” ХХК-ийн зүгээс учруулсан хохирол нь 186.271.553 төгрөг юм. Энэ нь албан ёсны бодит тоо гэж ойлгоход болно. Манай байгууллагын дарга хуулийн байгууллагад анх гомдол гаргахдаа бичвэрийн алдаа хийж буруу бичсэн байна лээ. Аудитын тайланд дурдагдсан буюу 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн №02/11 дугаартай “төлбөр барагдуулах тухай” акт дээр бичигдсэн төгрөгийн үнийн дүнд элс ялгах төхөөрөмжийн үнэ болох 3.200.000 төгрөг нэмэгдэж нэгтгэгдээд бичигдсэн байна лээ. Энэ 3.2 сая төгрөгийн элс ялгах төхөөрөмж нь “Глобал Монбинко” ХХК-ийн дутуу нийлүүлсэн биотехнологи нөхөн үржихүйн багаж, тоног төхөөрөмжтэй ямар ч хамаарал байхгүй хөрөнгө юм. Тэгэхээр аудитын тайланд бичигдсэн 189.471.553 төгрөгийн үнийн дүнгээс элс ялгах төхөөрөмжийн үнэ болох 3.200.000 төгрөгийн үнийн дүнг хасаж тооцохоор “Глобал Монбинко” ХХК-ийн зүгээс манай байгууллагад учруулсан бодит хохирлын дүн болох 186.271.553 төгрөг гэсэн тоо гарч байгаа юм...” /1хх 101-102/,

гэрч Б.Таван-Эрдэний: “...Би 2016 оны 9 дүгээр сараас 2019 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд Малын удмын сангийн үндэсний төвд ерөнхий нягтлан бодогчоор ажилласан. “Глобал Монбинко” ХХК-ийн нийлүүлсэн биотехнологи нөхөн үржихүйн багаж, тоног төхөөрөмжийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас томилогдсон ажлын хэсгээс хүлээж авсан. Хоёр ажилтан байсан. Нягтлан бодогч Байгалтуяа, нярав Мөнгөнтуяа нар ажиллаж байсан. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар томилогдсон хөрөнгө хүлээж авах ажлын хэсэг нь багаж, тоног төхөөрөмжийг 100 хувь бүрэн дүүрэн хүлээн авсан тухай №01 дугаартай комиссын актыг 2018 оны 01 дүгээр сард манай байгууллагад ирүүлсэн. Тэрийг нь үндэслээд байгууллагын үндсэн хөрөнгийн тайланд 100 хувь орлогод бүртгэж авснаар тайлагнаад явчихсан юм. Тухайн цаг хугацаанд яамнаас ирүүлсэн №01 дугаартай комиссын актаар тулгалт хийж нүдээр үзэн, биеэр тоолж багаж, тоног төхөөрөмжийг хүлээж аваагүй буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөрөнгө дутуу гэдэг асуудлыг 2018 оны 6 дугаар сард Дархан-Уул аймгийн Хонгор суманд байрлах манай үйлдвэрлэлийн байран дээр яамнаас нийлүүлсэн гэх багаж, тоног төхөөрөмжийг аваачих үед анх мэдсэн. Д.Ц дарга дутуу хөрөнгийг удахгүй нийлүүлнэ. Анх тайлагнасан /100 хувь орлогод бүртгэж авснаараа/ байдлаараа тайландаа тусгаад явж бай гээд тайланд өөрчлөлт оруулаагүй юм. Энэ асуудал сөхөгдөөд ирсэний дараахан “Глобал Монбинко” ХХК-ийг Д.Ц захирлын компани гэж анх сонссон. Сүүлдээ охиных нь компани юм байна гэж яригдаж байхыг сонссон. “Глобал Монбинко” ХХК-ийг төлөөлөөд О.О гэдэг залуу явдаг байсан. Энэ хүн нь Д.Ц захиралтай яг ямар хамааралтай гэдгийг мэдэхгүй байна. Намайг 2019 оны 10 дугаар сард ерөнхий нягтлан бодогчийн ажлыг хүлээлгэн өгөх үед бол 186.2 сая төгрөгийн дутуу багаж, тоног төхөөрөмжийг нийлүүлээгүй байсан...” /1 хх 88-91/,

гэрч Д.Ариунаагийн: “... Намайг гүйлгээ хийхтэй холбоотойгоор хэн нэгэн албан тушаалтан дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй. Миний зүгээс холбогдох гэрээ, гэрээ дүгнэсэн акт зэргийг нь үндэслэж санхүүжилтийг олгож шилжүүлгийг хийсэн. Танилцсан яамнаас багаж, тоног төхөөрөмжийг хүлээн авахаар томилогдсон ажлын хэсгийн үйлдсэн №01 дугаартай хөрөнгө хүлээж авсан акт, гэрээ дүгнэсэн тухай тэмдэглэл зэргийг нь үзэж харсаны үндсэн дээр гүйлгээг хийж гүйцэтгэгч компанид санхүүжилтийг нь олгосон. Тэрнээс би өөрийн сайн дураар гүйлгээг хийсэн зүйл огтоос байхгүй...” /1 хх 112-113/,

гэрч Ч.Гүндбаярын: “... “Сүлд аудит” ХХК нь 2004 оны 12 дугаар сард 1 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдсан. Нэг гишүүн нь би өөрөө байгаа юм. Санхүүгийн тайлангийн аудитын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай компани нь 2004 оны 12 сард үүсгэн байгуулагдаад 2005 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тэгэхээр 16 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Би “Глобал Монбинко” ХХК гэсэн нэрийг анх удаа сонсож байна. Мөн Цолмонгийн Энхцэлмэг гэх хүнийг танихгүй. Урьд өмнө нь огт сонсож байгаагүй нэр байна. Манай “Сүлд аудит” ХХК нь “Глобал Монбинко” нэртэй компанийн 2015, 2016 оны санхүүгийн тайланд аудит хийж баталгаажуулаагүй. Надад үзүүлсэн миний гарын үсэг зурагдсан. Манай байгууллагын нэр, логотой албан бичигтэй танилцахад “Глобал Монбинко” ХХК нь манай байгууллагын албан бичгийг ашиглаж хуурамчаар үйлдсэн байна. Би яагаад тэгж хэлж байна гэхээр манай байгууллага нь жилдээ 100 хүрэхтэй үгүйтэй тодруулж хэлбэл 100-гийн дотор төрийн байгууллага болон аж ахуй нэгжүүдийн санхүүгийн тайланд аудит хийдэг юм. Аудит хийсэн аж ахуй нэгж, байгууллага болгоны дүгнэлт дээр дугаар олгогддог. Дугаар нь тухайн оны эхнээс 01 гэсэн дугаараас эхлээд 80 гэдэг юм уу 91 гэдэг юм уу ямар ч байсан 100 хүрэхгүй дуусдаг. Тэгээд дараа оноос эхлээд дахиад 01-ээс эхлээд дугаар олгогдоод явдаг юм. Гэтэл сая надад үзүүлсэн манай компанийн гаргаж өгсөн гэх аудитын дүгнэлтийг харахад манай компанийн албан бичгийн логоны дээд хэсгийг өөрчилсөн байна. Манай лого төрийн соёмботой. Соёмбоны дээд талд нар, сар, галын дөл гурав байдаг. Гэтэл энэ харуулж байгаа лого дээр галын дөл нь байхгүй болчихсон байна. Тэгэхээр эвлүүлж хийсэн болох нь тодорхой харагдаж байна. Бас нэг хуурамч гэдгийг нотолж байгаа зүйл нь албан бичгийн дугаар байна. Манайх жилдээ 100 дотор дугаар олгогддог гэж түрүүн хэлсэн. Тэгэхээр манай албан бичгийн дугаар бол их богинохон дугаар бичигддэг юм. Гэтэл энэ албан бичиг дээр бичигдсэн дугаарын үсэг нь гаргац тодорхой харагдахгүй байгаа ч гэсэн хэдэн оронтой тоо бичигдсэн нь тодорхой харагдаж байна. Манай компани хэзээ ч 5, 6-н оронтой тоогоор аудитын дүгнэлт хийсэн тухай албан бичгийг гаргаж байгаагүй гэдгийг хэлье. Энийг хуурамчаар хийсэн компанийн хүмүүс үнэн зөвөө хэлэх байх гэж найдаж байна. Манай компани ийм хууль бус зүйлд угаасаа оролцдоггүй. Харин энэ компанийг манай байгууллагын нэр хүндэд хууль бус үйлдлээрээ халдсанд маш их гомдолтой байна гэдгийг хэлэх нь зүйтэй байх. “Глобал Монбинко” ХХК-ийн 2015 оны санхүүгийн тайланг баталгаажуулсан аудиторын гарын үсгийг хуурамчаар үйлдэж зурсан байна. Манай аудитын компанид ийм гарын үсэгтэй хүн байхгүй. Харин 2016 оны санхүүгийн тайланг баталгаажуулсан аудиторын гарын үсэг нь зурагдаагүй байна. Энэ байдлаас үзэхэд “Глобал Монбинко” ХХК анхнаасаа манай байгууллагын өөр аж ахуй нэгж, байгууллагад гаргасан аудитын дүгнэлтийг олж засварлан өөрсдөдөө ашигтай байдлаар ашигласан байна гэж миний бие үзэж байна. Манай компаниас гаргаж өгөх үндэслэл байхгүй. Манай компанийн аудитын дүгнэлтийг зөвхөн би өөрөө гаргадаг тийм учраас боломжгүй. Харин манай байгууллагаас өөр аж ахуй нэгж, байгууллагад тухайн үед эсхүл өмнө нь гаргаж өгсөн аудитын дүгнэлтийг энэ тэндээс авчихаад засвар хийсэн байх магадлал өндөр байна...” /5 хх 124-126/,  

шүүгдэгч Д.Цгийн яллагдагчаар өгсөн: “...“Глобал Монбинко” ХХК нь миний төрсөн охин Энхцэлмэгийн үүсгэн байгуулсан компани мөн. Тус компани 2017 оны эхээр анх үүсгэн байгуулагдсан шиг санаж байна. Ашиг сонирхлын зөрчил үүсэж байгаа талаар үнэлгээний хорооны дарга болон гишүүдийн аль алинд нь хэлээгүй. Би тухайн үед нь үнэлгээний хорооны гишүүнээс татгалзаагүй явсан нь миний буруу болсон байна. “Глобал Монбинко” ХХК нь 2017 оны 4 дүгээр сард шинээр үүсгэн байгуулагдсан учир захиалагч талаас боловсруулсан тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ны 18.1 “б”, ТОӨЗ 18.1 “г”, ТОӨЗ 18.2 “а”, ТОӨЗ 18.2 “д”-д заасан шалгуур үзүүлэлтийг хангах боломжгүй гэж ойлгоход болно. “Глобал Монбинко” ХХК-ийн тендерийн баримт бичгийг хэн боловсруулсан талаар би мэдэхгүй. Тэгэхээр хэн боловсруулсан талаар “Глобал Монбинко” ХХК-ийн хүмүүсээс асуух нь зөв байх. Баримт харахгүй бол яг хэдэн удаа хуралдсан талаар нарийвчлан хэлж мэдэхгүй байна. Миний мэдэж байгаагаар Үнэлгээний хорооны даргаар М.Э, гишүүдэд миний бие, яамны мэргэжилтэн Өнөрсайхан, Алтаншагай нар байсан, нарийн бичгийн даргаар нь манай төвийн албаны Я.О лав байсан бусад хүмүүсийг нь санахгүй байна. Тухайн үеийнх нь үнэлгээний хорооны гишүүдийг томилсон тушаалыг харвал бүх нэрс тодорхой харагдах байхаа. Гарын үсэг зурах болсон шалтгаан нь гэвэл “Глобал Монбинко” ХХК-ийн нийлүүлэх ёстой байсан багаж, тоног төхөөрөмжийн дутуу гэж яригдаад байгаа хэсэг нь вагонд ачигдчихсан Монгол Улс руу ирж байгаа гэдэг зүйлийг нэгдүгээрт гүйцэтгэгч талаас хэлж ярьсан, нөгөө талаараа жилийн эцэс болох гээд санхүүжилт нь татагдчих гээд байсан болохоор хөрөнгө хүлээж авах ажлын хэсгийн гишүүний хувьд комиссын акт дээр гарын үсэг зурсан юм. Хөрөнгө хүлээж авах ёстой байсан ажлын хэсгээс тухайн үед татгалзаагүй явчихсан юм. Тодруулж хэлбэл энэ талаарх хуулийн ойлголт дутмагаас болж ажлын хэсгийн гишүүнээс татгалзах үгүйгээ ч мэдсэнгүй. Энд нэг нээх санаа оноо гээд байх зүйлгүй. Араас нийлүүлэгдэх нь ойлгомжтой байсан учраас байгууллагын санхүүгийн тайланд тэгээд тайлагнаад явчихсан юм. “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд Малын удмын сангийн үндэсний төвөөс хэрэгжүүлж байсан төсөл учраас намайг үнэлгээний хороонд Малын удмын сангийн дарга биш харин тухайн төслийн зохицуулагч гэдэг нэршлээр оруулсан байна лээ. Үнэлгээний хорооны 5 дугаар хурал М.Э даргын албан өрөөнд болсон шиг санаж байна. Тэгэхээр тэнд сууж байхдаа гарын үсэг зурсан болов уу гэж бодож байна. Хөрөнгө хүлээж авсан №01 дугаартай комиссын акт дээр яг хаана байхдаа гарын үсэг зурсан талаараа санахгүй байна. Гишүүдээр гарын үсэг зуруулах ажил нь хурлын нарийн бичгийн дарга Я.Оюунбилэгийн ажил байсан. Тэр болгоныг үнэндээ санахгүй байна. Хөрөнгө хүлээж авах ажлын хэсгийн зарим нэг гишүүд нь тэгж хэлсэн бол үнэн байхаа...” /2 хх 42-45/,  

шүүгдэгч О.Оын яллагдагчаар өгсөн: “...Би “Сүлд аудит” компанийн дүгнэлтийг хуурамчаар үйлдээгүй. Тэр хүн тэгж хэлж байгаа бол би тухайн аудитын компани руу бол очоогүй. Энхцэлмэгийн хэлсэн газар луу нь явж уулзаад ир гэсэн хүнтэй нь уулзаад материалыг нь авчирсан шиг санагдаад байна. Харин яг хаана очиж хэн гэдэг хүнтэй уулзсан талаараа бол үнэхээр мэдэхгүй байна. Миний бие тендерийн нээлтэд “Глобал Монбинко” ХХК-ийг төлөөлж оролцсон... биотехнологийн нөхөн үржихүйн багаж, тоног төхөөрөмжийг нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “Глобал Монбинко” ХХК нь ганцхан тендер ирүүлсэн байсан... нээлтийн хуралд миний санаж байгаагаар 4, 5 хүн суучихсан байсан. Яг хэн хэн гэдэг хүмүүс сууж байсныг бол мэдэхгүй. Бодвол үнэлгээний хорооны гишүүд нь байсан байх. Тендерийн нээлт нь намайг орсноос хойш бол нээх удаагүй 5 орчим минут болсон байх.  Үнэлгээний хорооны гишүүд нь миний харснаар тендерийн баримт бичгээс тендерт ирүүлсэн үнийн санал, тендерийн баталгааг харж байсан. Тодруулж хэлбэл “Глобал Монбинко” ХХК-ийн хүргүүлсэн тендерийн баримт бичгээс эхний 6, 7 хуудсыг эргүүлж харснаа надаас юу ч асуугаагүй. Тэгээд намайг гарч бай гэж хэлэхээр нь би гарсан...” /5 хх 145-147/ гэх мэдүүлгүүд,     

Малын удмын сангийн үндэсний төвийн 2020 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 242 дугаартай албан бичгээр ирүүлсэн баримтууд: Д.Цг ажилд томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 67 дугаартай төлбөрийн хүсэлт, хөрөнгө оруулалтын эрх нээлгэх хүсэлт, Үндэсний Аудитын газрын 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 06/527 дугаартай аудитын гэрчилгээ, тайлан, Үндэсний Аудитын газрын 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 02/11 дугаартай төлбөр барагдуулах тухай акт /1 хх 34-68/,

Монгол Улсын Сангийн Яамны 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 6-1/355 дугаар “...Тендер шалгаруулалтын 1 дүгээр багцад 1 тендерт оролцогч ... тус тус тендер ирүүлсэн байна. Тендер шалгаруулалтын 1 дүгээр багцын хувьд захиалагчийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 01/3547 тоот албан бичгээр дээрх тендер шалгаруулалтын 1 дүгээр багцад “Глобал Монбинко” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр үндэслэлгүй байна. Тендерийн баримт бичгийн шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 21.1-д тендерийн баталгааны хүчинтэй хугацааг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр байхаар заасан байтал “Глобал Монбинко” ХХК тендерийн баталгааны хүчинтэй байх хугацааг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг дуустал хугацаагаар ирүүлсэн байгаа нь хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсэгт заасанд байна...” гэх албан бичиг /1 хх 117-118/,

“Глобал Монбинко” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлалаа, компаний дүрэм, аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Д.Ц, Ц.Энхцэлмэг нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх 123, 125, 133-166/,   

“Глобал Монбинко” ХХК-ийн дүрэм /1 хх 136-139, 143-146/,

“Глобал Монбинко” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /1 хх 149/,

Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 59 дугаартай тодорхойлолт /2 хх 108/,

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 03/399 дугаартай албан бичиг /2 хх 110-111/,

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Б/05 дугаартай Д.Цг Малын удмын сангийн захирлаар ажилд томилох тухай тушаал, Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б-04 дугаартай Д.Цг Малын удмын сангийн захирлаар ажилд томилох тухай тушаал /1 хх 44-45/,

Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг /2 хх 115-205/,

Ажлын байрны тодорхойлолтууд /2 хх 222-249/,

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас 2017 онд зарласан Малын удмын сангийн үндэсний төвд “Биотехнологи-нөхөн үржихүйн лабораторид шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл” нийлүүлэх тендерийн материал /3 хх 52-250, 4 хх 1-39/,

Барааны жагсаалт ба бараа нийлүүлэлтийн хуваарь /3 хх 96-110/,

“Глобал Монбинко” ХХК-ийн тендер сонгон шалгаруулах ажиллагаанд оролцохоор ирүүлсэн материалууд /4 хх 54-250, 5 хх 1-69/,

Сертифкат /4 хх 107/,

“Сүлд аудит” ХХК-ийн хараат бус аудиторын дүгнэлтийн хуулбарууд /4 хх 186-188, 206-207/,

Тендерийн баримт бичгийг хүлээлгэн өгсөн бүртгэл /3 хх 195-198/,

Хүнс Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам болон “Глобал Монбинко” ХХК-ийн хооронд 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан №171/27/МУСҮТ-248 дугаартай гэрээ /3 хх 242-243/,  

171127/МУСҮТ-248 гэрээний хоёрдугаар хавсралт: Гэрээний ерөнхий нөхцөл /3 хх  247-250/,  

Хүнс Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам болон “Глобал Монбинко” ХХК-ийн хооронд 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан №171/27/МУСҮТ-248 дугаартай гэрээ /4 хх 40-41/,

“Сүлд аудит” ХХК-ийн хараат бус аудиторын дүгнэлтийн хуулбарууд /4 хх 186-188, 206-207/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

Шүүгдэгч Д.Цгийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Малын удмын сангийн үндэсний төвийн захирал, Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборт ашиглагдах “Биотехнологи-нөхөн үржихүйн лабораторид шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл” нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүнээр ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, үргэлжилсэн үйлдлээр өөртөө давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэсэн хүндрүүлэх шинжээр зүйлчилсэн,  

Шүүгдэгч О.Оын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зарласан Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборт ашиглагдах “Биотехнологи-нөхөн үржихүйн лабораторид шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл” нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “Глобал Монбинко” ХХК-ийг төлөөлөн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр оролцож, тендерийн үнэлгээний хорооны гишүүн бөгөөд Малын удмын сангийн үндэсний төвийн захирал Д.Цтой урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн түүний албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, түүний хамаарал бүхий “Глобал Монбинко” ХХК-ийг 799.929.923 төгрөгийн үнийн дүн бүхий тендерт шалгаруулж давуу байдал бий болгон их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон,

Мөн дээрх тендер сонгон шалгаруулах ажиллагаанд оролцохоор  тендерийн баримт бичгийг боловсруулахдаа захиалагч талаас тавигдсан шалгуур үзүүлэлтийг хангах боломжгүй байхад 2017 оны 10 дугаар сарын 12-ноос 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдрүүдийн хооронд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутагт “Глобал Монбинко” ХХК-ийн 2015, 2016 оны санхүүгийн тайлан, Үндэсний татварын албаны 1711100473899 дугаартай тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн албан бичиг зэргийг хуурамчаар үйлдсэн, хуурамч гэдгийг мэдсээр байж тендер сонгон шалгаруулах ажиллагаанд ашигласан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт  хамтран оролцсон гэсэн хүндрүүлэх шинжээр тус тус зүйлчилсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил байхгүй байна.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт “...хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж зааснаас шүүгдэгч О.Од торгох ялыг сонгон хэрэглэн 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 төгрөгийн торгох ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, нийгмийн хор аюул, түүний үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа хувийн байдалд нь тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шудрага ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцжээ.  

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Цгийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хэрэг үйлдэж учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирогчийн төлөөлөгчөөс “...Шүүгдэгч Д.Ц нь улсад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй...” гэсэн зэрэг байдлыг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жил 6 сарын хорих хугацаагаар оногдуулсан хорих ялыг 01 жилийн хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэх боломжтой гэж үзлээ.  

Иймд шийтгэх тогтоолд Д.Цд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлсэн өөрчлөлтийг оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээв.  

Шүүгдэгч Д.Ц нь шийтгэх тогтоол гарсан 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс магадлал гарсан 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 85 хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд нэмж оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/01 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Цд нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сар хорих ял, ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Цд нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, ...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.  

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 85 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                       

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.ПҮРЭВСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                        Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                        М.АЛДАР