Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2023/05033

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 11 16 101/ШШ2023/05033

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар байр ******* тоот хаягт оршин суух ******* овогт Ч*******ын А******* /Регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот,  дүүрэг,  дугаар хороо,  дугаар байр,  тоот хаягт оршин суух ******* овогт Гийн Г /Регистрийн дугаар /-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох Улаанбаатар хот, ******* дүүрэг, 6 дугаар хороо, С хороолол, ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 35,79 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгч Ч.А*******,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бадамханд /үнэмлэхийн дугаар 3315/,

хариуцагч Г.Г,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Жанбота.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ч.А******* нь хариуцагч Г. Гтэй 2013 оны 10 дугаар сард танилцаж 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр албан ёсоор гэр бүлээ батлуулж гэрлэлтийн гэрчилгээ авсан. Гэр бүл болсноос хойш 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүү Г.С, 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүү Г.С /2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр С нэрийг Э хэмээн сольсон/ нар тус тус мэндэлсэн. 2023 оны 09 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байна. Гэр бүл болсноос хойш 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр "Т к" ХХК-аас ******* дүүргийн 6 дугаар хороо, С хороолол, /180*******/ Үйлдвэрийн эвлэлийн гудамж ******* дугаар байр, ******* тоот 35,79 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг ипотекийн зээлээр 60,843,000 төгрөгөөр худалдан авч байсан. Тухайн үед байрны урьдчилгааг бүрдүүлэхэд нэхэмжлэгч цалингийн зээл авч мөн талууд өөрсдийн газрыг банк бус санхүүгийн байгууллагад барьцаалан зээл авч, авсан зээлийг хувааж төлсөн. Машин, граш зэргийг худалдан борлуулж урьдчилгааг бүрдүүлж байсан. Талуудын худалдаж авсан тус орон сууц хариуцагч Г.Гийн өмчлөлд бүртгэлтэй байдаг. Учир нь тухайн үед нэхэмжлэгчийн төрөх сар дөхсөн жирэмсэн байсан тул худалдах, худалдан авах ажиллагаанд оролцоогүй тул хариуцагчийн нэр дээр тус орон сууц бүртгэгдсэн. Хариуцагч нь хамт амьдарч байх хугацаандаа гэр бүлийн хүчирхийллийг удаа дараа үйлдэж байсан. Жишээлбэл: 2020 оны 10 дугаар сарын 24-25-д шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэртээ нэхэмжлэгчийг толгой хэсэг рүү цохиж, баруун гараараа хоолойг нь боон, шал мөргүүлж з биед тархи доргилт, зүүн зулай, чамархайд зөөлөн эдийн няцрал, баруун бугалгад цус хуралт, баруун шуунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогдож ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар 98 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, торгох ялаар шийтгүүлж байсан. Үүнээс хойш хариуцагчийг ухаарч, засран хүмүүжин дахин хүчирхийлэл үйлдэхгүй байх гэж итгэн хамт амьдарч байсан хэдий ч гэр бүлийн хүчирхийллийг үйлдэж байсан тул 2023 оны 09 дүгээр сараас хойш тусдаа амьдарч гэрлэлтээ цуцлуулахад хүрсэн. Архи битгий уу гэдэг шаардлага байсан ч сүүлийн 3 жил манай нөхөр архи их уудаг болсон. Гэр бүлээ үл хайхарсан байдал үүсгэсэн, эгр бүлийн хүчирхийлэл үйлдсэн учраас гэрлэлт цуцлуулах шийдвэр гаргасан. Иймд Ч.А*******. Г.Г нарын гэрлэлтийг цуцалж, хүү Г.С, Г.Э нарыг эхийн асрамжид ээн, хүүхдүүдэд тэтгэлэг тогтоолгож, дундын өмчлөлийн эд хөрөнгө ******* дүүргийн 6-р хороо, С хороолол, /180*******/ Үйлдвэрийн эвлэлийн гудамж, ******* дугаар байр, ******* тоот 35,79 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Орон сууцны ипотекийн зээлийн эгдлийг нэхэмжлэгч өөрөө төлж, зээлийг төлж дуусахаар банкны барьцаанаас гаргаад Ч.А*******ийн нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон гэв.

 

2. Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Миний зүгээс хүүхдүүдээсээ харамлах зүйл байхгүй. Гэр бүл цуцлахад эд хөрөнгийн маргаан хийхгүй, өөрийн эдэлж буй Prius 41 маркийн автомашиныг авах тал дээр аман тохиролцоо хийсэн. Амьдран суугаа ******* дугаар байрны ******* тоот орон сууцыг Ч.А*******ийн эзэмшилд өгөхөд татгалзах зүйлгүй. Байрны зээлийг хойшид төлөхгүй, одоо байрны зээлд 30,570,000 төгрөг сэн байгаа, миний төлсөн зээл 32,784,000 төгрөг. Ч.А*******ийн эдэлж буй автомашин эзэмшлийн түрээсийн газарт маргахгүй шилжүүлэн өгнө. Хүүхдүүд ээж дээрээ өсөн торниход татгалзах зүйлгүй, харин дуртай үедээ уулзуулж өгөхийг хүсэж байна. Тэтгэмж өгөхөд татгалзах зүйлгүй. Нэхэмжлэгчид гар хүрсэн шалтгаан нь яривал их зүйл байгаа. Шүүгчийн шийдвэрээр нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс болсон гэсэн шийдвэр гарсан. Бид хоёрын амьдралыг хэн ч мэдэхгүй. Би өөрийгөө зөвтгөхгүй, миний буруу байсан. Миний зүгээс эр хүний хувьд чадах бүхнээ хийгээд яваа гэж бодож байгаа. Намайг хүүхдүүдтэйгээ яриулахгүй байгаа, цаашид хүүхдүүдтэйгээ уулзаад явмаар байна гэв.

 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд Эвлэрлийн хэлцэл гэх баримтыг үйлдэн ирүүлсэн. Тус хэлцэлд:

Миний бие Г.Г нь Ч.А*******тай доорх хэлцлийг эвлэрэн тохиролцов. Үүнд: 1/ Гэр бүл /гэрлэлт/ цуцлахад татгалзах зүйл байхгүй.

2/ Хоёр хүү Г.С, Г.Э нарыг ээжийнх нь асрамжид ээхэд татгалзах зүйл байхгүй. Хууль ёсны дагуу хоёр хүүтэйгээ уулзах хүсэлтэй байна. /Уулзана/

3/ ******* дүүрэг, 6 дугаар хороо, С хороолол, ******* дугаар байр, ******* тоотод байрлах 35,79 м.кв талбай бүхий орон сууцыг Ч.А*******ид шилжүүлэн өгөхөд татгалзах зүйл байхгүй.

4/ Би өөрийн эдэлж хэрэглэж буй Prius 41 УЕО5788 дугаартай автомашиныг өөрийн эзэмшилд ээнэ.

5/ Г.Г миний бие 8 хувийн зээлийг 8 жил 3 сар төлсөн. Хүүхдийн тэтгэмж өгч эхэлбэл цаашид Ч.А*******ид шилжүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

4. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:

4.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Отгон долоон бурхан өрхийн эрүүл мэндийн төвийн 2023.09.13-ны өдрийн 141 дугаартай тодорхойлолт, ерөнхий боловсролын 154 дүгээр сургуулийн тодорхойлолт, ******* дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, 2023.09.14-ний өдрийн итгэмжлэл, 00050*******22 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2016.04.12-ны өдрийн 12CON-HU-SO-1272 дугаартай Орон сууц захиалгын гэрээ, гэрлэсний бүртгэлийн гэрчилгээ, хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ, хүүхдийн овог, нэр сольсон тухай иргэний улсын бүртгэлийн лавлагаа, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.01.25-ны өдрийн 202/ШЦТ/98 дугаартай шийтгэх тогтоол, 2023.10.31-ний өдрийн эвлэрлийн хэлцэл,

4.2. Хариуцагч талаас ирүүлсэн: иргэний үнэмлэхийн лавлагаа, хариу тайлбар

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.А******* нь хариуцагч Г.Гөд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох Улаанбаатар хот, ******* дүүрэг, 6 дугаар хороо, С хороолол, ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 35,79 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн.

 

2. Зохигч Ч.А*******, Г.Г нар 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гэр бүл болсныг иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр бүртгэсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ болон зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. /хх-14/

 

3. 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүү ******* овогт Гийн С /Регистрийн дугаар УО15221017/, 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүү ******* овогт Гийн С /Регистрийн дугаар УВ1*******90859/ нар төрсөн, хүүхдүүд одоо эрүүл өсөн бойжиж, сурч хүмүүжиж байгаа болох нь хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, сургуулийн тодорхойлолт болон зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. /хх-15, 17, 4, 5, 12, 13/

 

2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүү Соёмбын нэрийг Э болгон өөрчилж улсын бүртгэлд 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр бүртгэл хийгдсэн болох нь хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний улсын бүртгэлийн лавлагаа болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-18/

 

4. Зохигчдын хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа ба тэдний хоорондын зан харьцааны таарамжгүй байдал, тусдаа амьдарч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт заасан эвлэрүүлэх арга хэмжээг авах шаардлагагүй гэж үзсэн бөгөөд гэрлэгчид гэр бүлийн харилцаагаа хадгалах хүсэлгүй байх тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй.

 

5. Насанд хүрээгүй хүүхдүүд болох хүү Г.С, Г.Э нар одоо эхийн асрамжид байгаа бөгөөд зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаас үзэхэд хүүхдүүдийн амьдарч дассан орчин, амьдралын нөхцөлийг өөрчлөх зайлшгүй, онцгой шалтгаан байхгүй тул хүүхдүүдийг эхийн асрамжид ээх нь илүү зохистой байна. Эцэг Г.Г нь хүүхдийн асрамжийн асуудлаар маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан хүүхдүүдийг эхийн асрамжид ээх нь зүйтэй.

 

6. Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шаардлага гаргасан бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасны дагуу зохигчид хүүхдийн тэтгэлгийн хэмжээний талаар тохиролцоогүй тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг Г.Гөөр хүүхдүүдийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй.

 

7. Хүүхдүүдийг эхийн асрамжид ээснээс үл хамааран эх нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, мөн Хүүхдийн эрхийн тухай конвенцын 7 дугаар зүйлийн 1, 9 дүгээр зүйлийн 3-т заасан хүүхэд, эцэг /удам угсаа/-ээ мэдэх, халамж хүртэх, харилцаа холбоотой байх эрхээ эдлэхэд эцэг Г.Гөд саад учруулахгүй байх үүрэгтэй. Хүүхдүүдийг эхийн асрамжид ээн шийдвэрлэсэн нь эцгийн эрх, үүргийг хязгаарлах үндэслэл болохгүй тул Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг гэж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэж зааснаар эцэг нь хүү Г.С, Г.Э нарыг асран хамгаалах үүргээ гүйцэтгэхэд эх нь саад болох, уулзуулахгүй байх, хориг саад болох үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж заасан. Хүүхдийг асрамжлах, тэжээн тэтгэх үүргийн хуваарилалт шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдэх боловч эцэг, эх үр хүүхдийн харилцаа дуусгавар болохгүй тул хүүхэд эцэг, эхийн хэн нэгний асрамжид байгаагаас үл шалтгаалан хүүхдийг өсгөн хүмүүжүүлэхтэй холбогдон гарах зардлыг эцэг, эх тэнцүү хариуцах үүрэгтэй, үр хүүхдээ асарч халамжлах, тэжээн тэтгэх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

8. Нэхэмжлэгч нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох Улаанбаатар хот, ******* дүүрэг, 6 дугаар хороо, С хороолол, ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 35,79 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

8.1. Г.Г нь Т к ХХК-тай 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 12CON-HU-SO-1272 дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулж, Улаанбаатар хот, ******* дүүрэг, 6 дугаар хороо, С хороолол, ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах 35,79 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг захиалж, орон сууцны төлбөрт нийт 60,843,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож, улмаар орон сууцыг хүлээн авч 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн дугаарт нэг иргэний өмчөөр бүртгэж, 00050*******22 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ Г.Гөд олгогдсон болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-8, 9-11/

 

8.2. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад зохигчид гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох Улаанбаатар хот, ******* дүүрэг, 6 дугаар хороо, С хороолол, ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 35,79 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн асуудлаар харилцан тохиролцож, орон сууцыг нэхэмжлэгч Ч.А******* болон хоёр хүүхдийн эзэмшилд ээж, нэхэмжлэгч нь орон сууцны зээлийн сэн төлбөрийг үргэлжлүүлэн төлж, зээлийн төлбөр бүрэн төлөгдөж барьцаанаас чөлөөлсний дараа үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний нэрийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцсон.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд зохигчид нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэх эрхтэй бөгөөд зохигчид нэхэмжлэлийн шаардлагад дурдсан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын үл хөдлөх эд хөрөнгийн асуудлаар эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг батлах үндэслэлтэй.

 

8.3. Зохигчид өөрсдийн эзэмшлийн автомашин, түрээсийн газрын асуудлаар хэн аль нь тайлбар гаргаж байх боловч эдгээр эд хөрөнгийн асуудлаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

9. Нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага нь гэр бүл гэдэг эд хөрөнгийн бус амины эрхээс үүсэлтэй эд хөрөнгийн эрх, үүргийн харилцааны үр дагаврыг шийдвэрлэх маргаан бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагад төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамжийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасан эд хөрөнгийн бус нэхэмжлэл гэж үзэн улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг төлүүлэх нь хуульд нийцнэ.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр ээж, нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. Мөн нэхэмжлэгчийн тогтоосон хэмжээнээс илүү төлсөн *******2,445 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт Ч*******ын А******* /Регистрийн дугаар *******/, ******* овогт Гийн Г /Регистрийн дугаар / нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү ******* овогт Гийн С /Регистрийн дугаар УО15221017/, 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү ******* овогт Гийн Э /Регистрийн дугаар УВ1*******90859/ нарыг төрсөн эх ******* овогт Ч*******ын А******* /Регистрийн дугаар *******/-ийн асрамжид ээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* овогт Гийн Г /Регистрийн дугаар /-өөр 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү ******* овогт Гийн С /Регистрийн дугаар УО15221017/, 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү ******* овогт Гийн Э /Регистрийн дугаар УВ1*******90859/ нарыг 11 нас хүртэл төвийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тус тус тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, ******* дүүрэг, 6 дугаар хороо, С хороолол, ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах, 35,79 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Ч.А*******, хүү Г.С, Г.Э нарын өмчлөлд ээж, нэхэмжлэгч Ч.А******* нь орон сууцны зээлийн сэн төлбөрийг үргэлжлүүлэн төлж, зээлийн төлбөр бүрэн төлөгдөж, барьцаанаас чөлөөлсний дараа үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний нэрийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцож эвлэрснийг баталсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр ээж, нэхэмжлэгчийн тогтоосон хэмжээнээс илүү төлсөн *******2,445 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн 100200300941 дугаартай данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Ч.А*******ид олгож, хариуцагч Г.Гөөс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.А*******ид олгосугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн болон бүртгэлийн төв байгууллагад тус тус хүргүүлсүгэй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР