Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2019/0539

 

Гомдол гаргагч гомдлоосоо татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би, С******* ХХК-ийн гомдолтой, Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч П.Н*******д холбогдох Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчийн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч С******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр манай компанийн И******* салбар дэлгүүр дээр шалгалт хийхэд тус дэлгүүрийн агуулахад Т******* ХХК-ийн 15 ширхэгээр савласан 50 сетка өндөг 9 дүгээр сарын 22-ны өдөр үйлдвэрлэсэн огноотой байна гэх зөрчилд Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагч П.Н******* Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.1 дэх заалтыг үндэслэн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ******* дугаар шийтгэлийн хуудсаар манай компанид 3,000,000 /гурван сая/ төгрөгийн торгох шийтгэл ногдуулсан.

...И-март Чингис салбар дэлгүүрийн агуулахад байсан Т******* ХХК-ийн 50 сетка өндөг 9 дүгээр сарын 22-ны өдөр буюу ирээдүйд үйлдвэрлэсэн хаяг, шошготой байж, хаяг шошгын хувьд зөрчилтэй байсан учир гомдол хянан шийдвэрлэх ажиллагаагаар Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч П.Н*******гийн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах хууль зүйн хувьд боломжгүй гэж үзэж тус шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагаас татгалзаж байна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч С******* ХХК-иас Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч П.Н*******д холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчийн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий гомдлоосоо татгалзах тухай хүсэлтийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г******* нь 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3, 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, хэсэгчлэн татгалзах эрхтэй, Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасны дагуу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-т заасан эрх олгогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г******* нь Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч П.Н*******д холбогдуулан гаргасан гомдлоосоо ийнхүү татгалзсан байх тул гомдлоосоо татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу гомдлоосоо татгалзсан этгээд болох гомдол гаргагч нь уг асуудлаар дахин гомдол гаргах эрхээ алдах бөгөөд шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох талаар үр дагаврыг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид тайлбарлан өгч, баримтад гарын үсэг зуруулсан болно. Харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч С******* ХХК-иас Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч П.Н*******д холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчийн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий гомдлоосоо татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар гомдол гаргагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүйг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу гомдол гаргагч нь уг асуудлаар шүүхэд дахин гомдол гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.ХАЛИУНА