| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 183/2024/00337/И |
| Дугаар | 183/ШШ2024/01750 |
| Огноо | 2024-04-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 183/ШШ2024/01750
| 2024 оны 04 сарын 22 өдөр | Дугаар 183/ШШ2024/01750 | Улаанбаатар хот |
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би:
Нэхэмжлэгч: Е-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Б-д холбогдох,
1,192,808.31 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Б нь манай компанитай 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ... тоот зээлийн гэрээ байгуулан сарын 2,9%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай 1,099,000 төгрөгийг хэрэглээний зориулалтаар бараа бүтээгдэхүүн худалдан авахаар зээлсэн. Зээлдэгч нь манай ББСБ-аас олгосон зээлээрС ХХК-иас Самсунг А52 маркын гар утсыг худалдаж авсан. Зээлдэгч Б.Б нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж зээлээ төлөхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч олдохгүй байсан учир Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.05.25-ны өдрийн ... дугаартай шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжилж, цагдаагийн байгууллагаас амьдарч байгаа хаягийг тогтоосон. Үндсэн зээлийн зээлийн үлдэгдэл 1,067,408.83 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 52,280.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 2,919.41 төгрөг, эрэн сурвалжилсан зардал 70,200 төгрөг нийт 1,192,808.31 төгрөгийг гаргуулж авахаар нэхэмжилж байна. гэжээ.
Талуудын ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Миний бие Б.Б нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 1,192,809 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дотор 596,404.5 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор 596,404.5 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Е ХХК нь хариуцагч Б.Бт холбогдуулан 1,192,809 төгрөг гаргуулахаар шаарджээ. Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага 1,192,809 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дотор 596,404.5 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор 596,404.5 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Е ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Бт холбогдох 1,192,809 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага 1,192,809 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дотор 596,404.5 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор 596,404.5 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,180 төгрөгийн 16,590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бөөс улсын тэмдэгтийн хураамжид 16,590 төгрөг, төрийн сангийн 100200100941 данснаас 16,590 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Е ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА