| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 183/2022/04019/И |
| Дугаар | 183/ШШ2024/01773 |
| Огноо | 2024-04-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 183/ШШ2024/01773
| 2024 оны 4 сарын 22 өдөр | Дугаар 183/ШШ2024/01773 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч.Э,
Нэхэмжлэгч: Б.Б нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ш ХХК-д холбогдох
74,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх нэхэмжлэлийг 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсан.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгч Б.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бэ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувданчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Э, Б.Бэ нар нь хариуцагч Ш ХХК-д холбогдуулан 48,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр нэг талаас Ч.Э, нөгөө талаас Ш ХХК, гуравдагч талаас Нийслэлийн засаг бөгөөд Улаанбаатар хотын захирагч түүнийг төлөөлж Улаанбаатар хотын Ерөнхий архитектур бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга О.О нарын хооронд орон сууцны нөхцөл сайжруулах төсөл хэрэгжүүлэх гурвал талт .. тоот гэрээг байгуулсан болно. Дээрх гэрээний хүрээнд 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Ш ХХК болон Ч.Э нар нь ..тоот хамтран ажиллах гэрээг байгуулсан ба дээрх гэрээ нь Баянзүрх дүүргийн 1.. хотхонд байрлах ашиглалтын хугацаа дууссан хуучин 6 дугаар байрны дахин шинээр төлөвлөх , орон сууцыг буулгах, газар чөлөөлөх, чөлөөлөгдсөн газарт орон сууцыг буулгаж, төслийн үр дүнд бий болсон шинэ орон сууцанд иргэний 9 м.кв талбай дээр нэмж урамшуулал 15 м.кв талбайг оролцуулан тооцож нийт 24 м.кв ашигтай талбай бүхий шинэ сууцыг нэг м.кв үнийг 2,000,000 төгрөгөөр нийт 48,000,000 төгрөгөөр үнэлэн үл маргах журмаар иргэнд өмчлүүлнэ гэж заасан байдаг. Ч.Э нь дээрх гэрээнүүдийн дагуу 2016 оны 7 дугаар сард өөрийн өмчлөлийн ... дугаартай, Баянзүрх дүүргийн ... хаягт орших 9 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгөө бүрэн чөлөөлж өгсөн байдаг. Гэтэл үүрэг гүйцэтгэгч Ш ХХК нь гэрээгээр тохиролцсон орон сууцанд Ч.Э, Б.Бэ нарыг оруулаагүй бөгөөд тэдэнд 24 м.кв талбайтай орон сууц уг баригдсан барилгад байхгүй, гэрээний зүйлийг та нарт өгөх боломжгүй гэж амаар мэдэгдсэн байна. Одоогоор нэхэмжлэгч нар нь өөрийн өмчлөлийн орон сууцаа нураалгаж суурин дээр нь баригдсан орон сууцны барилгаас ямар ч орон сууц өмчлөлдөө шилжүүлж авч чадаагүй, гэрээний зүйлийн үнэнд дүйцэхүйц мөнгөн хөрөнгийг хариуцагч талаас гаргуулж авч чадаагүй бүтэн хохирсон байдалтай байна. Дээрх нөхцөл байдлын улмаас Ч.Э нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүрэгт 48,000,000 төгрөгийг Ш ХХК-иас нэхэмжилсэн боловч Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн .. тоот шийдвэрээр талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Арилжааны гэрээний шинжтэй, Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт зааснаар арилжааны гэрээнд худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн зохицуулалт үйлчилнэ, Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261-т заасны дагуу худалдах худалдан авах гэрээний үүргээ гүйцэтгээгүй тал нөгөө талдаа учруулсан хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмыг баримтлан арилгана гэж заасан ба нэхэмжлэгч нь хариуцагчаас үүргийн гүйцэтгэл шаардах эрхтэй боловч гэрээний зүйл байхгүй тул өөрт учирсан хохирол шаардах эрхтэй гэж дүгнэсэн байна. Ш ХХК нь хамтран ажиллах гэрээний үүргээ гүйцэтгэж Ч.Э, Б.Бэ нарын өмчлөлд 9 м.кв талбай дээр нэмж урамшуулал 15 м.кв талбайг оролцуулан тооцож нийт 24 м.кв ашигтай талбай бүхий шинэ орон сууцыг шилжүүлсэн бол Ч.Э, Б.Бэ нар нь нэг м.кв талбай нь 2,000,000 төгрөгийн үнэтэй нийт 48,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцтай болох байсан. Үүрэг гүйцэтгэгч нь нэгэнт үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд дээрх үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байх тул үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг өөрт учирсан хохиролд тооцон нэхэмжилж байна. гэжээ.
Нэхэмжлэгч 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Ч.Э, Б.Бэ нарын нэхэмжлэлтэй Ш ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож буй Б.Бэ би иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр нэмэгдүүлж байна. Үүнд талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн... тоот хамтран ажиллах гэрээний 2.5 дахь хэсэгт иргэнд үл хөдлөх эд хөрөнгөө бүрэн гүйцэт чөлөөлснөөс эхлэн шинэ орон сууц ашиглалтад орох хүртэл хугацаанд дэмжлэг хэлбэрээр нөхөн олговрыг нөхөн олговрыг 6 сараар тооцож 1,800,000 төгрөгийг олгоно гэж заасан. Мөн талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн ... тоот орон сууцны нөхцөл сайжруулах төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээний 2.5 дахь хэсэгт орон сууцны барилгын 15в тоотын орон сууц өмчлөгчид төсөл хэрэгжүүлэх хугаацаанд сар бүр төлөх нөхөн төлбөрийг 300,000 төгрөгөөр тооцож олгоно гэж тус тус заажээ. Гэтэл Ч.Э, Б.Бэ нар нь Ш ХХК-иас өнөөдрийг хүртэл гэрээний зүйл болох орон сууц өмчлөлдөө шилжүүлж аваагүйгээс гадна гэрээнд заасан нөхөн олговроос нэг ч төгрөг олж авч чадаагүй байна. Ш ХХК нь гэрээ ёсоор Ч.Э, Б.Бэ нарт орон сууцанд оруулах хүртэл нөхөн олговор өгөх үүрэгтэй бөгөөд нөхөн олговрыг 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 01-ний хүртэл тооцвол 87 сарын төлбөр 26,100,000 төгрөг байна. Мөн гэрээний үргэлжлэх хугацааг талууд нарийвчлан тохиролцоогүй ба хариуцагч талаас гэрээний зүйл нэгэнт байхгүй, гэрээг дүгнэх боломжгүй тайлбар гаргадаг учраас бид гэрээнээс үүдэн гарсан хохиролд 26,100,000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. гэжээ.
Хариуцагч Ш ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Монгол Улсын иргэн Ч.Э, Б.Бийн нэхэмжлэлтэй, Ш ХХК-д холбогдох иргэний хэргийн хариуцагч Ш ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс иргэн Ч.Э болон Б.Бийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Ч.Э, Б.Б нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Хариуцагч Ш ХХК-аас 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ..тоот хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүдэн гарсан хохирол болох 48,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Э, Б.Бэ нарт олгож өгнө үү гэжээ. Манай Ш ХХК нь 2016 оноос эхлэн хот суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төслүүдэд амжилттай оролцож, нийслэлийн бүтээн байгуулалтад багагүй хувь нэмэр оруулсаар байгаа билээ. Уг төслийн хүрээнд 2019 онд Баянзүрх дүүргийн .. хотхонд байрлах ашиглалтын шаардлага хангахгүй хуучны ..дугаар байрыг шинээр дахин төлөвлөх ажлыг барилгын зураг төслийн дагуу хийж гүйцэтгэсэн бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн .. тоот дугаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр тус орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч Ч.Э, Б.Бэ нарын хувьд 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн ... тоот дугаар орон сууцны нөхцөл сайжруулах төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээгээр иргэний 9 м.кв талбай дээр нэмж урамшуулал 15 м.кв талбайг оролцуулан тооцож нийт 24 м.кв орон сууцыг өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон. Компанийн зүгээс Баянзүрх дүүргийн .. хороо, ..дугаар байрны оршин суугчидтай орон сууцны нөхцөл сайжруулах төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ, Хамтран ажиллах гэрээ, Орон сууц захиалах гэрээг тус тус байгуулсан боловч барилгын зураг төслийн дагуу шинээр баригдсан орон сууцад 24 м.кв талбай огт байхгүй учир оршин суугчидтай орон сууц захиалах гэрээг байгуулж, урамшуулалтай үнээр 33.52 м.кв буюу шинээр баригдсан орон сууцны хамгийн бага м.кв байрыг санал болгосны үндсэн дээр зөрүү төлбөрийг урамшуулалттай үнэлгээгээр тохиролцож дахин төлөвлөлтөд оролцсон оршин суугчдад олгосон болно. Түүнчлэн нэхэмжлэгч Ч.Э, Б.Бэ нарт учир байдлыг тайлбарлаж, 33.52 м.кв байрны зөрүү төлбөрийг урамшуулалтай дүнгээр санал болгосон боловч харилцан тохиролцож чадаагүй юм. Улмаар нэхэмжлэгчийн зүгээс дараах нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн иргэний
хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ. Үүнд 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ...тоот гурван талт гэрээ, №037-
16 тоот хамтран ажиллах гэрээний дагуу сар болгон олгох ёстой байсан
1,800,000 төгрөгийг Хариуцагч Ш ХХК-аас гаргуулах. 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гэрээний үнийн дүн болох 48,000,000
төгрөгийг гаргуулах-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ. Тус нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн .. тоот дугаар шийдвэрийн 8 дах талд
Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш ХХК-иас 24 м.кв ашигтай талбай бүхий орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэхийг шаардах эрхтэй байх тул хариуцагч Ш ХХК-иас 48,000,000төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна гэж шийдвэрлэсэн ба нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1-т заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгч Ч.Э, Б.Бийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Хариуцагч Ш ХХК нь 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Монгол Улсын иргэн Ч.Э, Б. Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Ш ХХК, иргэн Б.Эт холбогдох иргэний хэргийн хариуцагч Б.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Ч.Э, Б.Б нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч Ш ХХК-аас 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ..тоот хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүдэн гарсан хохирол болох 48,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Э, Б.Б нарт олгож өгнө үү гэжээ. Манай Ш ХХК нь 2019 онд Баянзүрх дүүргийн .. хотхонд байрлах ашиглалтын шаардлага хангахгүй хуучны ..дугаар байрыг шинээр дахин төлөвлөх ажлыг барилгын зураг төслийн дагуу хийж гүйцэтгэсэн бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн .. тоот дугаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр тус орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч Ч.Э, Б.Бэ нарын хувьд 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн ... тоот дугаар орон сууцны нөхцөл сайжруулах төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ-гээр иргэний 9 м.кв талбай дээр нэмж урамшуулал 15 м.кв талбайг оролцуулан тооцож нийт 24 м.кв орон сууцыг өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон. Компанийн зүгээс Баянзүрх дүүргийн .. хороо, ..дугаар байрны оршин суугчидтай орон сууцны нөхцөл сайжруулах төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ, хамтран ажиллах гэрээг тус тус байгуулсан боловч барилгын зураг төслийн дагуу шинээр баригдсан орон сууцад 24 м.кв талбай огт байхгүй учир оршин суугчидтай орон сууц захиалах гэрээг байгуулж, урамшуулалтай үнээр 33.52 м.кв буюу шинээр баригдсан орон сууцны хамгийн бага м.кв байрыг санал болгосны үндсэн дээр зөрүү төлбөрийг урамшуулалттай үнэлгээгээр тохиролцож дахин төлөвлөлтөд оролцсон оршин суугчдад олгосон болно. Ингээд нэхэмжлэгч Ч.Э, Б.Бэ нарт учир байдлыг тайлбарлаж, 33.52 м.кв байрны зөрүү төлбөрийг урамшуулалтай дүнгээр санал болгосон боловч харилцан тохиролцож чадаагүй юм. Улмаар нэхэмжлэгчийн зүгээс Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн .. тоот дугаар шийдвэрийн 8 дах талд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш ХХК-иас 24 м.кв ашигтай талбай бүхий орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэхийг шаардах эрхтэй байх тул хариуцагч Ш ХХК- иас 48,000,000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна гэж шийдвэрлэсэн ба нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6. 117 дугаар зүйлийн 117.1-т заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Мөн өнөөдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч талаас гэрээнээс татгалзсан шаардах эрхээ хэрэгжүүлсэн албан мэдэгдэл, хүсэлт гаргаагүй гэдгийг дурдах нь зүйтэй. Иймд нэхэмжлэгч Ч.Э, Б.Бийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Хариуцагч Ш ХХК нь 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Ч.Эийн нэхэмжлэлтэй, Ш ХХК болон иргэн Д.Энхбаяр нарт холбогдох иргэний хэргийн хариуцагч Ш ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай танилцаад, тус шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн... тоот хамтран ажиллах гэрээ болон 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр ... тоот орон сууцны нөхцөл сайжруулах төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээний дагуу 87 сар буюу 2016.06.30-2023.10.01-ний өдрийг хүртэлх хугацааны нөхөн төлбөрт нийт 26,100,000 төгрөгийг гэрээнээс үүдэн гарсан хохиролд тооцон нэхэмжилжээ. Ш ХХК нь Баянзүрх дүүргийн .. хороонд байрлах ашиглалтын шаардлага хангахгүй 6 дугаар байрыг шинээр дахин төлөвлөх ажлыг барилгын зураг төслийн дагуу хийж гүйцэтгэн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн .. тоот барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр орон сууцны барилгыг улсын комисст хүлээлгэн өгсөн. Ийнхүү ашиглалтад хүлээлгэж өгсөн барилгад талуудын гэрээгээр тохиролцсон 24 м.кв талбайтай орон сууц баригдаагүй учраас оршин суугчидтай зөвлөлдөж, барилгын хамгийн бага м.кв-тай буюу 33,52 м.кв талбайтай орон сууцыг санал болгон үүсэх зөрүү төлбөрийг 1 м.кв-ын үнийг 1,600,000 төгрөгөөр тооцон хөнгөлөлттэй үнээр төлөх саналыг тавьж байсан ба иргэн Ч.Э уг саналыг хүлээж аваагүй. Ингээд заавал 24 м.кв талбайтай орон сууц өгөхийг шаардаж байгаад 2022 онд гэрээний үүрэгт 48,000,000 төгрөг гаргуулахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн .. дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзах мэдэгдэл гаргаагүй учир мөнгө гаргуулахаар шаардах хууль зүйн үндэслэлгүй, 24 м.кв орон сууцаа шаардах боломжтой гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байдаг. Дээр дурдсан Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдсэн иргэний хэрэгт нэхэмжлэгч нь 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн... тоот хамтран ажиллах гэрээ болон 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн ... тоот орон сууцны нөхцөл сайжруулах төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээний дагуу олговол зохих нөхөн төлбөрт 1,800,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн .. дугаартай шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн. Ийнхүү шүүхийн шийдвэрээр гэрээний дагуу төлбөл зохих нөхөн олговрын асуудлыг эцэслэн дүгнэж шийдвэрлэсэн, уг шийдвэрт нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргалгүй шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан үр дагаврыг үүсгэнэ. Иймд нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаар Орон сууцны нөхцөл сайжруулах төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээний хуулбар, 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 037-.. Хамтран ажиллах гэрээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн .. дугаар шүүхийн шийдвэрийн хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, М ХХК-ийн төлбөрийн баримт, Өмгөөллийн Б.К ХХН-ийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн .. дугаар албан бичиг, Шинээр ашиглалтад оруулсан орон сууц хүлээлгэн өгсөн актын хуулбар, архитектурын төлөвлөлтийн зургийн хуулбар, Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн .. дугаар магадлалын хуулбар зэргийг ирүүлжээ.
Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл зэргийг ирүүлжээ.
Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Хот байгуулалт хөгжлийн газраас барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, Шинээр ашиглалтад оруулсан орон сууц хүлээлгэн өгсөн акт, Нийслэлийн архивын газраас Ш ХХК-ийн 2016 оны ... дугаар архитектурын төлөвлөлтийн даалгавар зураг хадгалагдаж байгаа эсэх лавлагаа гаргуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Э, Б.Бэ нар нь хариуцагч Ш ХХК-д холбогдуулан 74,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Шүүхээс 2024 оны 4 сарын 22-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оод мэдэгдэхээр 2024 оны 4 сарын 22-ны өдөр залгасан боловч хариуцагч хариу өгөөгүй тул түүний шүүхэд өгсөн утсаар зурвас бичиж үлдээсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-д Зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ. гэж заасан ба энэхүү үүргээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч биелүүлээгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдсан баримт, хүсэлт ирүүлээгүй учир шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
1.Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр нэг талаас Ч.Э, нөгөө талаас Ш ХХК, гуравдагч талаас Нийслэлийн засаг бөгөөд Улаанбаатар хотын захирагч түүнийг төлөөлж Улаанбаатар хотын Ерөнхий архитектур бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга О.О нарын хооронд орон сууцны нөхцөл сайжруулах төсөл хэрэгжүүлэх гурвал талт .. тоот гэрээг байгуулсан. Тус гэрээний хүрээнд Баянзүрх дүүргийн 1.. хотхонд байрлах ашиглалтын хугацаа дууссан хуучин 6 дугаар байрны дахин шинээр төлөвлөлтөд оруулсан. Ингэхдээ ..-ын й 9 м.кв талбай дээр нэмж урамшуулал 15 м.кв талбайг оролцуулан тооцож нийт 24 м.кв талбайг өгөхөөр тохиролцсон. Ингэхдээ 1 м.кв талбайг 2,000,000 төгрөг буюу нийт 48,000,000 төгрөгөөр үнэлсэн. Нэхэмжлэгч Ч.Э нь өөрийн өмчлөлийн байраа чөлөөлсөн боловч хариуцагч нь гэрээний дагуу Ч.Э, Б.Бэ нарыг оруулаагүй. Иймд 48,000,000 төгрөгийг нэхэмжилнэ. Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн... тоот хамтран ажиллах гэрээний 2.5 дахь хэсэгт иргэнд үл хөдлөх эд хөрөнгөө бүрэн гүйцэт чөлөөлснөөс эхлэн шинэ орон сууц ашиглалтанд орох хүртэл хугацаанд дэмжлэг хэлбэрээр нөхөн олговрыг нөхөн олговрыг 6 сараар тооцож 1,800,000 төгрөгийг олгоно гэж заасны дагуу төсөл хэрэгжүүлэх хугацаанд сар бүр төлөх нөхөн төлбөрийг 300,000 тооцно. Иймд 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 01-ний хүртэл тооцвол 87 сарын төлбөр 26,100,000 төгрөг хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэжээ.
3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн .. тоот дугаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр тус орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгсөн. Тус барилгын зураг төслийн дагуу шинээр баригдсан орон сууцад 24 м.кв талбай байхгүй. Ч.Э, Б.Бэ нарт шинээр баригдсан орон сууцны хамгийн бага 33.52 м.кв талбайтай байрыг санал болгож, байрны зөрүү төлбөрийг урамшуулалтай дүнгээр авах боломжтойг мэдэгдсэн ч харилцан тохиролцож чадаагүй. Мөн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн .. тоот шийдвэрээр Ш ХХК-иас 48,000,000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, харин түрээсийн төлбөрт 1,800,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн. Иймд дээрх маргааныг шүүхээс эцэслэн шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1-т заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгөн үү. гэжээ.
Нэхэмжлэгч Ч.Э, хариуцагч Ш ХХК, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нар нь 2016 оны 6 сарын 03-ны өдөр ... дугаартай Орон сууцны нөхцөл сайжруулах төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээг байгуулж, тус гэрээгээр ашиглалтын шаардлага хангахгүй болсон Баянзүрх дүүргийн .. хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн зориулалттай орон сууцны 6 дугаар байрыг буулгах, сууц өмчлөгч Ч.Эт хуучин орон сууцны талбай болох 9 м.кв талбай дээр 15 м.кв талбайг нэмж олгох, орон сууцны барилгын 15В тоотын орон сууц өмчлөгчид төсөл хэрэгжүүлэх хугацаанд сар бүр төлөх нөхөн төлбөрийг 300,000 төгрөгөөр тооцож олгохоор талууд харилцан тохиролцжээ.
Мөн нэхэмжлэгч Ч.Э болон Ш ХХК нар нь 2016 оны 6 сарын 30-ны өдөр... тоот Хамтран ажиллах гэрээг байгуулж, тус гэрээгээр Ч.Эийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн .. хороо, шар хад ..дугаар байрны 15В тоот 9 м.кв талбайтай орон сууцыг дахин шинээр төлөвлөлтөд оруулж буулгах, тус орон сууцны оронд 24 м.кв талбай бүхий орон сууцыг шилжүүлэх, орон сууц өмчлөгчид төсөл хэрэгжүүлэх хугацаанд сар бүр төлөх нөхөн төлбөрийг 300,000 төгрөгөөр тооцож олгохоор талууд харилцан тохиролцсон байна.
5.Талууд 2016 оны 6 сарын 03-ны өдөр ... дугаартай Орон сууцны нөхцөл сайжруулах төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ, Ч.Э болон Ш ХХК нар нь 2016 оны 6 сарын 30-ны өдөр... тоот Хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, 15 м.кв талбай нэмж өгөхөөр тохиролцсон, 1 м.кв талбайг 2,000,000 төгрөгөөр буюу нийт 48,000,000 төгрөгөөр үнэлсэн, шинэ орон сууц ашиглалтад орох хүртэл нөхөн төлбөрт 1,800,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгосон талаар маргаагүй.
Харин 48,000,000 төгрөг болон алданги 26,100,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн .. тоот шийдвэрээр эцэслэн шийдвэрлэсэн эсэх, нэхэмжлэгч нь дахин шүүхэд энэ асуудлаар нэхэмжлэл гаргах эрхтэй болох талаар маргаж байна.
6.1.Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн .. тоот шийдвэрээр нэхэмжлэгч Ч.Эийн 49,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс 1,800,000 төгрөгийг хангаж, үлдэх 48,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Тус шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаагүй тохиолдолд гэрээнээс татгалзсантай холбоотой хохирол шаардах эрхгүй гэж дүгнээд харин шаардах эрхийн үндэслэлийг зөв тодорхойлон дахин нэхэмжлэх эрхийг хязгаарлаагүй байна. Иймд шүүх 48,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэв.
6.2.Нэмэгдүүлсэн шаардлагад дурдсан 26,100,000 төгрөгийн тухайд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн .. шийдвэрт тусгагдаагүй буюу хожим гаргасан шаардлага байх тул нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй.
7.Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо илэрхийлсэн, гарын үсэг тамга, тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан Арилжааны гэрээнд хамаарч байх тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.
8.Талуудын хооронд байгуулсан Орон сууцны нөхцөл сайжруулах төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээний 4.1-д Төсөл хэрэгжүүлэгчийн эрх үүрэг: 4.1.3.Шинээр баригдсан орон сууцны барилгаас энэ гэрээгээр тохирсон хэмжээний сууцыг эхний ээлжид сууц өмчлөгчийн өмчлөлд шилжүүлнэ. гэж, Хамтран ажиллах гэрээний 2.3-д Компани нь иргэний 9 м.кв талбайтай хуучин орон сууцыг буулгаж, төслийн үр дүнд бий болсон шинэ орон сууцанд иргэний 9 м.кв талбай дээр нэмж урамшуулал 15 м.кв талбайг оролцуулан тооцож нийт 24 м.кв ашигтай талбай бүхий шинэ сууцыг нэг м.кв ашигтай талбайг 2,000,000 төгрөгөөр үнэлэн үл маргах журмаар иргэнд өмчлүүлнэ. гэж тус тус заасан бөгөөд хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул дээрх гэрээнүүд дуусгавар болоогүй байна.
9.Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд зааснаар зохигчид хэн аль нэг талдаа Орон сууцны нөхцөл сайжруулах төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ болон Хамтран ажиллах гэрээнээс татгалзаж байсан тухай мэдэгдэл хүргүүлж байгаагүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
10.Иргэний Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ. -д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ. гэж даасан бөгөөд гурван талт гэрээ болон хамтран ажиллах гэрээний үүрэг дуусгавар болоогүй буюу үргэлжилж байх тул Хамтран ажиллах гэрээний 2.5-д Иргэн үл хөдлөх эд хөрөнгөө бүрэн гүйцэт чөлөөлснөөс эхлэн шинэ орон сууц ашиглалтад орох хүртэл хугацаанд дэмжлэг хэлбэрээр нөхөн олговрыг сар тутам олгох бөгөөд эхний ээлжид 300,000 төгрөгийн нөхөн олговрыг 6 сараар тооцож 1,800,000 төгрөгийг олгоно. гэж зааснаар орон сууц ашиглалтад орох хүртэл хугацааны нөхөн төлбөрөө шаардах эрхтэй.
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн .. тоот шийдвэрээр нэхэмжлэгч Ч.Эт 2016 оны 7 дугаар сараас 12 дугаар сар хүртэл хугацааны нөхөн олговорт 1,800,000 төгрөгийг олгож шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. Иймд нөхөн төлбөр олгоогүй 2017 оны 1 сарын 1-ний өдрөөс 2023 оны 10 сарын 01-ний өдөр хүртэл тооцвол нийт 81 сар буюу 24,300,000 төгрөгийг нэхэмжлэгч нар шаардах эрхтэй.
11.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 261 дүгээр зүйлийн 26.1, 274 дүгээр зүйлийн 274,3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч нар нь гэрээнээс татгалзсан тохиолдолд нэхэмжлэгч нь учирсан хохирол шаардах эрхтэй юм.
Дээр дурдсан үндэслэлээр гэрээнээс зохигчид татгалзаагүй, нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирол нэхэмжлээгүй болох нь нэхэмжлэлийн шаардлага, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д зааснаар нэхэмжлэгч нь нар нь хариуцагч Ш ХХК-иас 24 м.кв талбайтай орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэхийг шаардах эрхтэй байх тул хариуцагчаас 48,000,000 төгрөг гаргуулах үндэслэлгүй байна.
11.Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэл тогтоогдох байх тул тус хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.
12.Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Ч.Э, Б.Бэ нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Ш ХХК-иас 24,300,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Э, Б.Бэ нарт олгож шийдвэрлэх нь зүйтэй.
13.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 274 дүгээр зүйлийн 274.1-д зааснаар хариуцагч Ш ХХК-иас 24,300,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Э, Б.Бэ нарт олгож, үлдэх 49,800,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 686,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш ХХК-иас 279,450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА