Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2022/ДШМ/338

 

 

 

 

 

 

2022           3              29                                            2022/ДШМ/338

 

                                                                                         

Г.Д, Ц.Т нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Д,

шүүгдэгч Г.Д, шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.М,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.АлтанТ даргалж, шүүгч Г.Мөнхзул, Б.Бямбаабаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/1195 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Дийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Г.Д, Ц.Т нарт холбогдох 2009 0000 01073 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Ургийн овог тодорхойгүй, Ггийн Д, 2002 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эгч, дүү нарын хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 468 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг хоёр дахин багасгаж 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан,

2. Б овгийн Цгийн Т, 2001 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт ... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.../;

Шүүгдэгч Г.Д нь бусадтай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр:

1. А.Ттэй бүлэглэн 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Найс-89” нэртэй худалдааны төв дотроос иргэн З.Уянгын эзэмшлийн “Самсунг Жи-3" загварын 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 700.000 төгрөгийн хохирол,

2. М.Д, А.Т нартай бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наранхишиг” нэртэй хүнсний дэлгүүрийн лангууны араас иргэн Э.Төгсбаярын эзэмшлийн 14.820 төгрөгийн үнэ бүхий жижиг цүнх, тус цүнхэнд байсан “Хаан" банкны 10.000 төгрөгийн үнэ бүхий виза карт, орлогын мөнгө болох 1.340.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид нийт 1.364.820 төгрөгийн хохирол,

3. Г.Атай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Фамили” их дэлгүүр дотор байсан иргэн Г.Огийн эзэмшлийн “Айфоне икс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 2.090.000 төгрөгийн хохирол,

4. Ц.Бтай бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Халгай” гоо сайхны салон дотор иргэн С.Тын эзэмшлийн “монетон бөгж”-ийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 412.800 төгрөгийн хохирол,

5. Яллагдагч Б.Ө, Н.М нартай бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 15 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэ” гэх нэртэй хүнсний дэлгүүрээс иргэн С.Энхмэндийн эзэмшлийн “Самсунг А-8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 495.000 төгрөгийн хохирол,

6. М.Дтой бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баялаг бууз” цайны газрын лангууны араас иргэн Ц.Эрдэнэчимэгийн эзэмшлийн 27.000 төгрөгийн үнэ бүхий гар цүнх, цүнхэн дотор байсан “Хаан” банкны 10.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг виза карт, автобусны 3.600 төгрөгийн үнэ бүхий карт, эмэгтэй хүний 842.800 төгрөгийн үнэ бүхий монетон бөгж, мөн 455.800 төгрөгийн үнэ бүхий монетон бөгж, 326.800 төгрөгийн үнэ бүхий монетон бөгж, эмэгтэй хүний 602.000 төгрөгийн үнэ бүхий монетон ээмэг, шармал өнгийн 22.500 төгрөгийн үнэ бүхий бугуйн цаг зэрэг эд зүйлсийг хүч хэрэгдэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 2.290.500 төгрөгийн хохирол,

7. М.Д, Б.М нартай бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 20 дугаар гудамжны үзүүрт байх “Гоймондоо” зоогийн газрын лангуу доороос иргэн Т.Үгийн эзэмшлийн “Самсунг А-50” загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 671.200 төгрөгийн хохирол,

8. М.Дтой бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банктай байрны 2 давхрын оёдлын газрын ширээн дээр байсан иргэн Н.Нэргүйн эзэмшлийн “Самсунг А-50” загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 635.600 төгрөгийн хохирол,

9. Б.Бтай бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тунгалаг” төвийн дотор лангууны араас иргэн З.Нямсүрэнгийн эзэмшлийн “Самсунг А-50” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 600.000 төгрөгийн хохирол,

10. Ц.Ттай бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны “Сайн” ломбард дотор байрлах гоо сайхны лангуунаас иргэн Б.Баярмаагийн эзэмшлийн “Рэдми нөте-8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 559.200 төгрөгийн хохирол,

11. И.Стэй бүлэглэн 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Смарт” нэртэй салон дотроос иргэн Н.Рагчаагийн эзэмшлийн “Самсунг А-50" загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 450.000 төгрөгийн хохирол,

12. Ш.Утай бүлэглэн 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хулангоо” салоноос иргэн Н.Анхмаагийн эзэмшлийн “Хуавэй Ви-6” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 310.000 төгрөгийн хохирол,

13. Ш.Утай бүлэглэн 2020 оны 2 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дотуур хувцасны дэлгүүрээс иргэн О.Дэлгэрцэцэгийн эзэмшлийн “Самсунг эс-7 эдж” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч хохирогчид 310.000 төгрөгийн хохирол,

14. Ш.Утай бүлэглэн 2020 оны 2 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хөтөл" төвийн 2 давхарт үйл ажиллагаа явуулж байсан иргэн Н.Нэргүйн эзэмшлийн 'Самсунг А-50” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 550.000 төгрөгийн хохирол,

15. Ш.Утай бүлэглэн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Андууд” худалдааны төвийн 1 давхрын лангуунаас иргэн Ц.Бүрэн-Эрдэнийн эзэмшлийн “Айфоне икс ар” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 1.624.600 төгрөгийн хохирол,

16. Шүүгдэгч Ц.Ттай бүлэглэн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шүрэн дэвээ” нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрээс иргэн Б.Алтанзулын эзэмшлийн “Айфоне-7" загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 440.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан, нийт 13.503.720 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.Д нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр:

1. 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Зууны манлай" гэх нэртэй гоо сайхны салоноос иргэн Б.Мөнгөнчимэгийн эзэмшлийн “Айфоне-7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 1.112.000 төгрөгийн хохирол,

2. 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тусгал” гэх нэртэй хүнсний дэлгүүр дотроос иргэн О.Долгорсүрэнгийн эзэмшлийн “Самсунг эс 7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 408.000 төгрөгийн хохирол,

3. 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо Налайх зах дотор байрлах лангуун дээрээс иргэн Б.Тунгалагномингийн эзэмшлийн “Хуавэй пи-20 лайт” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 530.615 төгрөгийн хохирол,

4. 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хайлааст” мини маркет хүнсний дэлгүүрийн худалдагч А.Энхцэцэгийн эзэмшлийн “Редми нөте-8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 499.600 төгрөгийн хохирол,

5. 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо “Барс” захын жимс ногооны лангуун дээрээс иргэн Ц.Батжаргалын эзэмшлийн “Самсунг А-60” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 401.940 төгрөгийн хохирол,

6. 2020 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Нутаг сайхан алтай” нэртэй хүнсний дэлгүүрийн лангуун дээрээс иргэн З.Мөнхзулын эзэмшлийн “Лжи Кю-6, “Самсунг эс-7” загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 340.000 төгрөгийн хохирол,

7. 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэнгүүн” нэртэй хүнсний дэлгүүрээс иргэн Н.Алимаагийн эзэмшлийн “Самсунг А-7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 440.000 төгрөгийн хохирол,

8. 2020 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 18 цагийн үед Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кэй эф си” гэх нэртэй хоолны газраас иргэн Ж.Нарангэрэлийн эзэмшлийн “Айфоне си” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 1.160.000 төгрөгийн хохирол,

9. 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 19 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөлөндөө” гэх нэртэй хоолны газраас иргэн Б.Тэмүүлэнгийн эзэмшлийн “Айфоне икс эс" загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 1.710.000 төгрөгийн хохирол,

10. 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бон хаус” гэх нэртэй зоогийн газраас иргэн П.Давхарбаярын эзэмшлийн “Айфоне-11” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 1.856.000 төгрөгийн хохирол,

11. 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Их нарангийн 15-01 тоотод байрлаж үйл ажиллагаа явуулдаг "Тэгш чандмань эрдэнэ” гэх нэртэй хүнсний дэлгүүрээс иргэн Ө.Алтанцэцэгийн эзэмшлийн “Редми 10 икс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 550.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, ганцаараа үйлдлээр нийт 9.008.155 төгрөгийн, бүлэглэсэн үйлдлээр нийт 13.503.720 төгрөгийн, бүгд 27 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад 22.511.875 төгрөгийн хохирол учруулсан буюу “Хулгайлах” гэмт хэргийг ганцаараа болон бусадтай бүлэглэж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт;

Шүүгдэгч Ц.Т нь бусадтай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр:

1. Г.Атай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 11 -ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баян буянт” хүнсний дэлгүүрээс иргэн Г.Өлзийнарангийн эзэмшлийн “НР” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 450.000 төгрөгийн хохирол,

2. Н.Нямсайхантай бүлэглэн 2019 оны 1 дүгээр сарын 01-ний шөнө Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өнө” гэх нэртэй зочид буудалд хоноод өглөө нь гарахдаа хамт хоносон иргэн Э.Номин-Эрдэнийн эзэмшлийн “Самсунг эс-7 эдж”, "Самсунг эс 7” загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид нийт 580.000 төгрөгийн хохирол,

3. С.Ариунзаяатай бүлэглэн “2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 14 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кола кебаб” түргэн хоолны газрын 1 давхарт байрлах иргэн Ч.Сарангэрэлийн эзэмшлийн гар утасны лангуунаас “Самсунг нөүт-4”, “Самсунг нөүт-5”, “Самсунг А-7”, “Самсунг нөүт-3” загварын 4 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид нийт 670.000 төгрөгийн хохирол,

4. М.Отгондэлгэртэй бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Найс” худалдааны төвийн 3 давхарт байрлах бариа заслын өрөөнөөс иргэн Л.Хандаагийн эзэмшлийн “Самсунг А-10” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 339.960 төгрөгийн хохирол,

5. Г.Атай бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Болор таац” гэх нэртэй хүнсний дэлгүүрийн лангуунаас иргэн Б.Жанчивын эзэмшлийн ногоон өнгийн кейстэй “Айфоне-7” загварын 705.000 төгрөгийн үнэ бүхий гар утас, бэлэн 200.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид нийт 905.000 төгрөгийн хохирол,

6. Г.Дтой бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо “Сайн” гэх нэртэй ломбард дотор байрлах гоо сайхны лангуунаас иргэн Б.Баярмаагийн эзэмшлийн 'Рэдми нөте-8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 559.200 төгрөгийн хохирол,

7. Г.Дтой бүлэглэн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шүрэн дэвээ” гэх нэртэй найман нэрийн хүнсний дэлгүүрээс иргэн Б.Алтанзулын эзэмшлийн “Айфоне-7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 440.000 төгрөгийн хохирол учруулсан буюу “хулгайлах” гэмт хэргийг бусадтай бүлэглэн нийт 3.944.160 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Ц.Т нь ганцаараа 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасганы 4 дүгээр гудамжны 24 тоотод байрлах нийтийн байранд иргэн Д.Даваабямбын “Айфоне икс” загварын гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилж авч, залилах” гэмт хэргийг ганцаараа үйлдлээр хохирогчид 960.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Г.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар,

            Ц.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ггийн Дийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар ганцаараа болон бусадтай бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг, шүүгдэгч Б овогт Цгийн Тг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусадтай бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Г.Дийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ц.Тг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч Ц.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д, шүүгдэгч Ц.Т нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 468 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Дид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг хоёр дахин багасгаж тогтоосон 6 сарын хорих ялыг өршөөн хасаж, дээрх шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Дийг эдлэх ялгүйд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг мөн хугацаагаар буюу 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дийн цагдан хоригдсон 340 хоногийг, шүүгдэгч Ц.Тгийн цагдан хоригдсон 21 хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Ц.Т нь хохирогч Г.Өлзийнаран, Э.Номин-Эрдэнэ, Ч.Сарангэрэл, Л.Хандаа, Б.Жанчив, Б.Баярмаа, Б.Алтанзул, Д.Даваабямба нарт, шүүгдэгч Г.Д нь хохирогч Б.Мөнгөнчимэг, Т.Ү, Ө.Алтанцэцэг нарт тус тус төлөх төлбөргүйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 дүгээр хавтаст хэргийн 101 дүгээр хуудсанд 1 ширхэг, 3 дугаар хавтаст хэргийн 85 дугаар хуудсанд 1 ширхэг, 4 дүгээр хавтаст хэргийн 21 дүгээр хуудсанд 1 ширхэг, 4 дүгээр хавтаст хэргийн 176 дугаар хуудсанд 1 ширхэг, 4 дүгээр хавтаст хэргийн 241 дүгээр хуудсанд 1 ширхэг, 5 дугаар хавтаст хэргийн 66 дугаар хуудсанд 1 ширхэг, 5 дугаар хавтаст хэргийн 98 дугаар хуудсанд 1 ширхэг, 7 дугаар хавтаст хэргийн 5 дугаар хуудсанд 1 ширхэг, 7 дугаар хавтаст хэргийн 213 дугаар хуудсанд 1 ширхэг, 8 дугаар хавтаст хэргийн 19 дүгээр хуудсанд 1 ширхэг, 9 дүгээр хавтаст хэргийн 148 дугаар хуудсанд 1 ширхэг, 9 дүгээр хавтаст хэргийн 214 дүгээр хуудсанд 1 ширхэг, 10 дугаар хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд 1 ширхэг, 10 дугаар хавтаст хэргийн 62 дугаар хуудсанд 1 ширхэг, 11 дүгээр хавтаст хэргийн арын хавтсанд 1 ширхэг, нийт 15 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Доос 13.457.445 төгрөгийг гаргуулж хохирогч О.Долгорсүрэнд 408.000 төгрөг, Б.Тунгалагноминд 530.615 төгрөг, А.Энхцэцэгт 499.600 төгрөг, Ц.Батжаргалд 401.940 төгрөг, З.Мөнхзулд 340.000 төгрөг, А.Алимаад 440.000 төгрөг,  Ж.Нарангэрэлд 1.160.000 төгрөг, Б.Тэмүүлэнд 1.710.000 төгрөг, П.Давхарбаярт 1.856.000 төгрөг, З.Уянгад 350.000 төгрөг, Э.Төгсбаярт 454.940 төгрөг, Г.Од 1.045.000 төгрөг, С.Тд 206.400 төгрөг, С.Энхмэндэд 165.000 төгрөг, Ц.Эрдэнэчимэгт 1.145.250 төгрөг, Н.Нэргүйд 317.800 төгрөг, З.Нямсүрэнд 300.000 төгрөг, Б.Баярмаад 279.600 төгрөг, Н.Рагчаад 225.000 төгрөг, Н.Анхмаад 155.000 төгрөг, О.Дэлгэрцэцэгт 160.000 төгрөг, Н.Нэргүйд 275.000 төгрөг, Ц.Бүрэн-Эрдэнэд 812.300 төгрөг, Б.Алтанзулд 220.000 төгрөгийг тус тус олгож, Э.Уянгыг иргэний хариуцагчаас чөлөөлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн тамгын газрын барьцааны, Төрийн сан 100900005407 дугаарын дансанд шүүгдэгч Ц.Тгийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр байршуулсан 290.000 төгрөгийг тус данснаас гаргуулж хохирогч Э.Номин-Эрдэнэд олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Г.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..Би 2021 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Архангай аймагт хийсэн хулгайн 211200770305 дугаартай хэрэгт мөн Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэст хулгайн гэмт хэрэгт тус бүр шалгагдаж байгаа тул холбогдох хэргийг минь мөрдөн байцаалтад буцааж миний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр нэмж нэгтгэн нэг мөр шийдвэрлэж өгнө үү. Миний бие 19 настай, бүтэн өнчин, эгч, олон дүүгийн хамт мөн эхнэр нярай хүүхдийн хамт амьдарч байна. Би цаашид засарч хүмүүжиж, нийгэмшихийн төлөө өөрийгөө засах болно. Би үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул миний гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.  

Шүүгдэгч Г.Д, Ц.Т нарын өмгөөлөгч Л.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Г.Д нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр ял шийтгүүлэхээс өмнө Архангай аймгийн прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 211200770405 дугаартай прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа бөгөөд энэ талаарх баримтыг авчирсан. Тиймээс миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.”, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна.” гэж тус тус заасны дагуу Г.Дид холбогдох хэргийг прокурорт буцааж, Архангай аймагт шалгагдаж байгаа хэрэгтэй нэгтгэн, нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Д тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.Д, Ц.Т нарын хэргийг маш олон үйлдэлтэй хэргүүдээс тусгаарлаж, 5-6 прокурорын гар дамжиж, процессын зөрчлүүдийг арилгаж шийдвэрлүүлсэн. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Г.Дийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжсэн хойно 2 сар оргон зайлсан хугацаандаа энэ хэргийг үйлдсэн. Улмаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхээс эрэн сурвалжилж байж шүүх хуралдааныг явуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж заасан. Г.Дийн тухайд, анхан шатны шүүх хуралдаанд өөр яллагдагчаар татсан тогтоол болон хэрэг бүртгэлтийн хэрэг байгаа гэсэн ямар нэг баримт ирүүлээгүй. Өмгөөлөгчийн гаргаж байгаа баримт нь анхан шатны шүүх хуралдаанд хэлэлцэгдээгүй тул хүлээн авах үндэслэлгүй. Мөн  нэмж нэгтгэх асуудал зөвхөн яллагдагч дээр яригдана. Гэтэл Г.Д нь шүүгдэгч болсон хойноо гэмт хэрэг үйлдсэн байдаг. Энэ хугацаанд Г.Д хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байсан тул тухайн үед Архангай аймагт яллагдагчаар татагдсан хэргийг нь танилцуулах боломжтой байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго нь тус тусад нь ял шийтгэж, нэмж нэгтгэх бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Г.Д нь хэргийг удаашруулж, Хан-Уул дүүрэгт дахин гэмт хэрэг байгаа мэтээр мэдүүлж байна. Бүх дүүргийн нутаг дэвсгэрт Г.Дийн үйлдсэн хэргүүдийг нэгтгэн авч, шийдвэрлэсэн бөгөөд өөр хэрэг байгаа эсэх талаар албан тоот хүргүүлэхэд байгаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Г.Д нь бусадтай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр:

1. А.Ттэй бүлэглэн 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Найс-89” нэртэй худалдааны төв дотроос иргэн З.Уянгын эзэмшлийн “Самсунг Жи-3" загварын 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 700.000 төгрөгийн хохирол,

2. М.Д, А.Т нартай бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наранхишиг” нэртэй хүнсний дэлгүүрийн лангууны араас иргэн Э.Төгсбаярын эзэмшлийн 14.820 төгрөгийн үнэ бүхий жижиг цүнх, тус цүнхэнд байсан “Хаан" банкны 10.000 төгрөгийн үнэ бүхий виза карт, орлогын мөнгө болох 1.340.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид нийт 1.364.820 төгрөгийн хохирол,

3. Г.Атай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Фамили” их дэлгүүр дотор байсан иргэн Г.Огийн эзэмшлийн “Айфоне икс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 2.090.000 төгрөгийн хохирол,

4. Ц.Бтай бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Халгай” гоо сайхны салон дотор иргэн С.Тын эзэмшлийн “монетон бөгж”-ийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 412.800 төгрөгийн хохирол,

5. Яллагдагч Б.Ө, Н.М нартай бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 15 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэ” гэх нэртэй хүнсний дэлгүүрээс иргэн С.Энхмэндийн эзэмшлийн “Самсунг А-8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 495.000 төгрөгийн хохирол,

6. М.Дтой бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баялаг бууз” цайны газрын лангууны араас иргэн Ц.Эрдэнэчимэгийн эзэмшлийн 27.000 төгрөгийн үнэ бүхий гар цүнх, цүнхэн дотор байсан “Хаан” банкны 10.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг виза карт, автобусны 3.600 төгрөгийн үнэ бүхий карт, эмэгтэй хүний 842.800 төгрөгийн үнэ бүхий монетон бөгж, мөн 455.800 төгрөгийн үнэ бүхий монетон бөгж, 326.800 төгрөгийн үнэ бүхий монетон бөгж, эмэгтэй хүний 602.000 төгрөгийн үнэ бүхий монетон ээмэг, шармал өнгийн 22.500 төгрөгийн үнэ бүхий бугуйн цаг зэрэг эд зүйлсийг хүч хэрэгдэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 2.290.500 төгрөгийн хохирол,

7. М.Д, Б.М нартай бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 20 дугаар гудамжны үзүүрт байх “Гоймондоо” зоогийн газрын лангуу доороос иргэн Т.Үгийн эзэмшлийн “Самсунг А-50” загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 671.200 төгрөгийн хохирол,

8. М.Дтой бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банктай байрны 2 давхрын оёдлын газрын ширээн дээр байсан иргэн Н.Нэргүйн эзэмшлийн “Самсунг А-50” загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 635.600 төгрөгийн хохирол,

9. Б.Бтай бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тунгалаг” төвийн дотор лангууны араас иргэн З.Нямсүрэнгийн эзэмшлийн “Самсунг А-50” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 600.000 төгрөгийн хохирол,

10. Ц.Ттай бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны “Сайн” ломбард дотор байрлах гоо сайхны лангуунаас иргэн Б.Баярмаагийн эзэмшлийн “Рэдми нөте-8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 559.200 төгрөгийн хохирол,

11. И.Стэй бүлэглэн 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Смарт” нэртэй салон дотроос иргэн Н.Рагчаагийн эзэмшлийн “Самсунг А-50" загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 450.000 төгрөгийн хохирол,

12. Ш.Утай бүлэглэн 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хулангоо” салоноос иргэн Н.Анхмаагийн эзэмшлийн “Хуавэй Ви-6” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 310.000 төгрөгийн хохирол,

13. Ш.Утай бүлэглэн 2020 оны 2 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дотуур хувцасны дэлгүүрээс иргэн О.Дэлгэрцэцэгийн эзэмшлийн “Самсунг эс-7 эдж” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч хохирогчид 310.000 төгрөгийн хохирол,

14. Ш.Утай бүлэглэн 2020 оны 2 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хөтөл" төвийн 2 давхарт үйл ажиллагаа явуулж байсан иргэн Н.Нэргүйн эзэмшлийн 'Самсунг А-50” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 550.000 төгрөгийн хохирол,

15. Ш.Утай бүлэглэн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Андууд” худалдааны төвийн 1 давхрын лангуунаас иргэн Ц.Бүрэн-Эрдэнийн эзэмшлийн “Айфоне икс ар” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 1.624.600 төгрөгийн хохирол,

16. Шүүгдэгч Ц.Ттай бүлэглэн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шүрэн дэвээ” нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрээс иргэн Б.Алтанзулын эзэмшлийн “Айфоне-7" загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 440.000 төгрөгийн хохирол тус тус учруулан, нийт 13.503.720 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.Д нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр:

1. 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Зууны манлай" гэх нэртэй гоо сайхны салоноос иргэн Б.Мөнгөнчимэгийн эзэмшлийн “Айфоне-7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 1.112.000 төгрөгийн хохирол,

2. 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тусгал” гэх нэртэй хүнсний дэлгүүр дотроос иргэн О.Долгорсүрэнгийн эзэмшлийн “Самсунг эс 7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 408.000 төгрөгийн хохирол,

3. 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо Налайх зах дотор байрлах лангуун дээрээс иргэн Б.Тунгалагномингийн эзэмшлийн “Хуавэй пи-20 лайт” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 530.615 төгрөгийн хохирол,

4. 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хайлааст” мини маркет хүнсний дэлгүүрийн худалдагч А.Энхцэцэгийн эзэмшлийн “Редми нөте-8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 499.600 төгрөгийн хохирол,

5. 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо “Барс” захын жимс ногооны лангуун дээрээс иргэн Ц.Батжаргалын эзэмшлийн “Самсунг А-60” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 401.940 төгрөгийн хохирол,

6. 2020 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Нутаг сайхан алтай” нэртэй хүнсний дэлгүүрийн лангуун дээрээс иргэн З.Мөнхзулын эзэмшлийн “Лжи Кю-6, “Самсунг эс-7” загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 340.000 төгрөгийн хохирол,

7. 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэнгүүн” нэртэй хүнсний дэлгүүрээс иргэн Н.Алимаагийн эзэмшлийн “Самсунг А-7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 440.000 төгрөгийн хохирол,

8. 2020 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 18 цагийн үед Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кэй эф си” гэх нэртэй хоолны газраас иргэн Ж.Нарангэрэлийн эзэмшлийн “Айфоне си” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 1.160.000 төгрөгийн хохирол,

9. 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 19 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөлөндөө” гэх нэртэй хоолны газраас иргэн Б.Тэмүүлэнгийн эзэмшлийн “Айфоне икс эс" загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 1.710.000 төгрөгийн хохирол,

10. 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бон хаус” гэх нэртэй зоогийн газраас иргэн П.Давхарбаярын эзэмшлийн “Айфоне-11” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 1.856.000 төгрөгийн хохирол,

11. 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Их нарангийн 15-01 тоотод байрлаж үйл ажиллагаа явуулдаг "Тэгш чандмань эрдэнэ” гэх нэртэй хүнсний дэлгүүрээс иргэн Ө.Алтанцэцэгийн эзэмшлийн “Редми 10 икс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 550.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, ганцаараа үйлдлээр нийт 9.008.155 төгрөгийн, бүлэглэсэн үйлдлээр нийт 13.503.720 төгрөгийн, бүгд 27 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад 22.511.875 төгрөгийн хохирол учруулсан буюу “Хулгайлах” гэмт хэргийг ганцаараа болон бусадтай бүлэглэж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг,

Шүүгдэгч Ц.Т нь бусадтай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр:

1. Г.Атай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 11 -ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баян буянт” хүнсний дэлгүүрээс иргэн Г.Өлзийнарангийн эзэмшлийн “НР” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 450.000 төгрөгийн хохирол,

2. Н.Нямсайхантай бүлэглэн 2019 оны 1 дүгээр сарын 01-ний шөнө Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өнө” гэх нэртэй зочид буудалд хоноод өглөө нь гарахдаа хамт хоносон иргэн Э.Номин-Эрдэнийн эзэмшлийн “Самсунг эс-7 эдж”, "Самсунг эс 7” загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид нийт 580.000 төгрөгийн хохирол,

3. С.Ариунзаяатай бүлэглэн “2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 14 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кола кебаб” түргэн хоолны газрын 1 давхарт байрлах иргэн Ч.Сарангэрэлийн эзэмшлийн гар утасны лангуунаас “Самсунг нөүт-4”, “Самсунг нөүт-5”, “Самсунг А-7”, “Самсунг нөүт-3” загварын 4 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид нийт 670.000 төгрөгийн хохирол,

4. М.Отгондэлгэртэй бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Найс” худалдааны төвийн 3 давхарт байрлах бариа заслын өрөөнөөс иргэн Л.Хандаагийн эзэмшлийн “Самсунг А-10” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 339.960 төгрөгийн хохирол,

5. Г.Атай бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Болор таац” гэх нэртэй хүнсний дэлгүүрийн лангуунаас иргэн Б.Жанчивын эзэмшлийн ногоон өнгийн кейстэй “Айфоне-7” загварын 705.000 төгрөгийн үнэ бүхий гар утас, бэлэн 200.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид нийт 905.000 төгрөгийн хохирол,

6. Г.Дтой бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо “Сайн” гэх нэртэй ломбард дотор байрлах гоо сайхны лангуунаас иргэн Б.Баярмаагийн эзэмшлийн 'Рэдми нөте-8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 559.200 төгрөгийн хохирол,

7. Г.Дтой бүлэглэн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шүрэн дэвээ” гэх нэртэй найман нэрийн хүнсний дэлгүүрээс иргэн Б.Алтанзулын эзэмшлийн “Айфоне-7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 440.000 төгрөгийн хохирол учруулсан буюу “хулгайлах” гэмт хэргийг бусадтай бүлэглэн нийт 3.944.160 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Ц.Т нь ганцаараа 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасганы 4 дүгээр гудамжны 24 тоотод байрлах нийтийн байранд иргэн Д.Даваабямбын “Айфоне икс” загварын гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилж авч, залилах” гэмт хэргийг ганцаараа үйлдлээр хохирогчид 960.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч З.Уянгын /2хх 193-198/, Э.Төгсбаяр /2хх 127/, Г.О /1хх 178-180/С.Т /5хх 153/, С.Энхмэнд /11хх 166-168/, Ц.Эрдэнэчимэг /1хх 48-53/, Т.Ү /4хх 115-116/, /4хх 120/, Н.Нэргүй /4хх 69-71/, /4хх 73-74/, З.Нямсүрэн /1хх 106/, /1хх 109/, Б.Баярмаа /3хх 221- 226/, Н.Рагчаа /8хх 78-79/, Н.Анхмаа /3хх 145-156/, О.Дэлгэрцэцэг /3хх 38-39/, /3хх 40-41/, Н.Нэргүй /3хх 96/, Ц.Бүрэн-Эрдэнэ /8хх 23-24/, Б.Алтанзул /5хх 68-69/, /5хх 70-71/, Б.Мөнгөнчимэг /2хх 30-31/, /2хх 28/, О.Долгорсүрэн /2хх 74-75/, Б.Тунгалагномин /4хх 24-26/, А.Энхцэцэг /4хх 243- 245/, Ц.Батжаргал /4хх 180-185/, З.Мөнхзул /5хх 37-38/, Н.Алимаа /5хх 101/, Ж.Нарангэрэл /10хх 67-68/, Б.Тэлмүүн /9хх 152-154/, П.Давхарбаяр /10хх 13/, Ө.Алтанцэцэг /9хх 221-222/, Г.Өлзийнаран /6хх 91/, Э.Номин-Эрдэнэ /5хх 221-224/, Ч.Сарангэрэл /6хх 195-196/, Л.Хандаа /7хх 13-14/, Б.Жанчив /6хх 145-146/, Д.Даваабямба /10хх 158-159/,

гэрч Г.Нямдаваа /2хх 199-200/, Г.Солонго /2хх 202-203/, А.Т /2хх 154-155, 234-236/, М.Д /2хх 162-163/, Г.А /1хх 208-209/, Ц.Б /5хх 198-199/, Б.Ө /11 172-173/, Л.Бямбадорж /4хх 121/, /4хх 126-127/, М.Д /4хх 122-123/, /4хх 76/, /4хх 75, 93/, Б.Мн /4хх 125/, Ц.Т /1хх 114-115/, Б.Б /1хх 135-140/, А.Хишигбилэг /3хх 227/, Ш.У /3хх 66, 79, 122, 177, 186/, Ц.Баярцэцэг /2хх 76-77/, С.Ариунзаяа /2хх 76-77/, Г.А /6хх 107-108/, Б.Анхбаяр /5хх 225/, Н.Нямсайхан /5хх 248/, С.Ариунзаяа /6хх 211-212/, М.Отгондэлгэр /7хх 62-63/, Г.А /6хх 165/ нарын мэдүүлгүүд,

мөрдөн шалгах ажиллагаанд Э.Д /11хх 174-176/, Ц.Т /3хх 66-67/, /11хх 66/, /11хх 66/ нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд,

хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх 218-19/, /1хх 191-195/, /5хх 163-164/, /11хх 191-194/, /1хх 55-57/, /4хх 77-78/, /3хх 227/, /8хх 32-33/, /5хх 76-77/, /2хх 45-46/, /2хх 86-87/, /4хх 37-38/, /5хх 1-2/, /1хх 120-122/, /2хх 138-141/, /3хх 167-168/, /3хх 57-58/, /3хх 113-114/, /8хх 88-89/, /4хх 185-186/, /5хх 42-43/, /5хх 105-106/, /10хх 77-78/, /9хх 159-160/, /10хх 21-22/, /9хх 226-227/, /6хх 97-101/, /5хх 234-235/, /6хх 201-202/, /7хх 27-29/, /6хх 153-154/, /10хх 166-167/,

гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх 156/, /2хх 117/, /5хх 145/, /11хх 146/, /1хх 45/, /4хх 101/, /4хх 66/, /1хх 91/, /3хх 205/, /8хх 60/, /3хх 132/, /3хх 248/, /8хх 13/, /5хх 55/, /2хх 21/, /2хх 70/, /4хх 11/, /4хх 233/, /4хх 158/, /5хх 30/, /5хх 89/, /10хх 51/, /9хх 134/, /10хх 3/, /9хх 196/, /6хх 78/, /5хх 218/, /6хх 181/, /6хх 244/, /6хх 128/, /10хх 145/,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 191-192/, /2хх 118-120/, /3хх 207-212/, /4хх 12-13/, /5хх 99/, /6хх 79, 81-82/, /6хх 183-186/,

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 125/, /1хх 171-175/, /5хх 150/, /5хх 148-149/, /11хх 148-152/, /4хх 109-111/, /1хх 100/, /3хх 216-218/, /8хх 71-73/, /7хх 212-213/, /8хх 20/, /5хх 64-65/, /4хх 19-20/, /4хх 242/, /4хх 177/, /10хх 63/, /9хх 145-147/, /10хх 11/, /9хх 214/, /6хх 191/, /6хх 250, 7хх 1-5/, /6хх 135-139/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /8хх 66-70/, /3хх 138-144/, /3хх 26-32/, /3хх 86-92/, эд зүйлс хүлээн авсан тэмдэглэл /1хх 168/, /4хх 106-107/, /2хх 25-27/, /9хх 202, 206/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Дийг ганцаараа болон бусадтай бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг, Ц.Тг бусадтай бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан, мөн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Мөн Г.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар, Ц.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Дид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ц.Тг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч Ц.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д, шүүгдэгч Ц.Т нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 468 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Дид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг хоёр дахин багасгаж тогтоосон 6 сарын хорих ялыг өршөөн хасаж, дээрх шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Дийг эдлэх ялгүйд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг мөн хугацаагаар буюу 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байна.

Шүүгдэгч Г.Д “...Би 2021 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Архангай аймагт хийсэн хулгайн 211200770305 дугаартай хэрэгт мөн Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэст хулгайн гэмт хэрэгт тус тус шалгагдаж байгаа тул холбогдох хэргийг минь мөрдөн байцаалтад буцааж миний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр нэмж нэгтгэн нэг мөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй ба шүүгдэгч Г.Дийг Архангай аймагт болон Хан-Уул дүүрэгт гэмт хэрэг үйлдсэн гэх үйл баримт нотлогдоогүй, энэ тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж хуульчилсан байх тул шүүгдэгч Г.Д нь өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон ч түүнд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах боломжтой юм.

Иймд шүүгдэгч Г.Дийн гаргасан гомдлыг дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/1195 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Дийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Г.Д нь энэ хэрэгт өнөөдрийн байдлаар 459 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                          Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.МЯГМАРЖАВ