Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2024/01821

 

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2024/01821

Улаанбаатар хот

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би:

 

Нэхэмжлэгч: Д.Н-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: У.Б-д холбогдох,

 

10,027,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Д.Н миний бие хариуцагч У.Бтэй 2023.04.24 өдөр Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж өөрийн өмч болох ... улсын дугаартай, Хьёнда Портер маркын хөх өнгөтэй, ачааны зориулалттай, ... аралтай, ... тоот тээврийн хэрэгсэлийн гэрчилгээтэй ачааны автомашин нийт 17,000,000 төгрөгөөр үнэлж тохиролцож зээлээр зарсан. Анх гэрээгүй хэлцэлээр 2022 оны 9 сард гаальтай машин 4,000,000 төгрөг төлж үлдэгдэл төлбөрөө 2 сарын дотор төлнө гэсэн тул машиндаа тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ, улсын дугаар нэхэмжлэгч би өөрийн нэр дээр авсан боловч тохиролцсон хугацаандаа үлдэгдэл мөнгөө өгөхгүй байсан. 2022 оны 12 сард машинаа буцааж авсан, 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 6,500,000 төгрөг нэмж өгч урьдчилгаанд нийт 10,500,000 төгрөг төлсөн, цаашид хугацаандаа мөнгө өгнө гэсэн хүсэлт гаргасан тул бид бичгээр 2023.04.24 өдөр гэрээ хийсэн. Уг гэрээг байгуулахаас өмнө хариуцагч У.Б нь энэ машиныг багагүй хугацаанд унаж, ашиглаж чанар байдлыг мэддэг болсон байсан. Одоо гэрээнд заасан үлдэгдэл төлбөр мөнгөө төлөөгүй тул нэхэмжлэгч тал машиныг эргүүлэн авч төлбөр мөнгийг гэрээнд заасан дагуу үл маргах журмаар төлөхийг хариуцагч талаас шаардсан боловч үүргээ сайн дураар биелүүлэхгүй байна. Төлбөр бүрэн төлөгдөөгүй байхад дур мэдэн цааш бусдад зарсан нь бусдын хууль ёсны эрх ашгийг хохироож болзошгүй үйлдэл байх тул машиныг эргүүлж авахаас өөр аргагүй байдалд хүргэсэн. Одоо би хариуцагч талаас машины төлөөгүй мөнгийг болон хугацаа хожимдуулсан алдангийн хамт гаргуулж аваад гэрээний дагуу уг машиныг хариуцагч У.Бгийн эзэмшилд шилжүүлэх хүсэлтэй байна. Энэ тухай асуудлыг яаралтай тодорхой шийдэж авахгүй бол машины үнэ цаг хугацаа өнгөрөх тусам унах ба өөр хүнд зарах бол дахин машинд урсгал засвар, үйлчилгээ хийж надаас зардал нэмж гарч алдагдалтай байдал үүсч байна. Нөгөө талаар Батхүү үлдэгдэл мөнгөө өгөхгүй намайг чирэгдүүлж хохироож байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Машин эзэмших хугацаандаа нийт 160,000 төгрөгийн торгууль гаргаж, тээврийн хэрэгсэлийн татвар 117,000 төлөөгүй зэрэг нь намайг уг машиныг бусдад шилжүүлэхэд давхар зардал чирэгдэл болж байгаа. Иймд нийт 10,027,000 төгрөгийг нэхэмжилж байна. гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгчийн төлөөлөгч миний бие Ж.С би хариуцагч У.Б нь нэхэмжилсэн мөнгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч У.Бд холбогдуулан 10,027,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь түүний тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, хуульд харшлахгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байх ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Д.Нын нэхэмжлэлтэй хариуцагч У.Бд холбогдуулан 10,027,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175,382 төгрөгийн 87,691 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн 100200100941 данснаас 87,691 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч Д.Нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА