Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
Хэргийн индекс | 101/2023/01582/И |
Дугаар | 101/ШШ2024/02221 |
Огноо | 2024-04-23 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 101/ШШ2024/02221
2024 04 23 | 101/ШШ2024/02221 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** тоот хаягт оршин суух ******* овогт *******ийн ******* /рд:*******/-ын гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, *** тоот хаягт байрлах ******* /рд:*******/-нд холбогдох,
Ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч , нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би, хариуцагчид холбогдуулан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Гэхдээ График дизайны ажилд томилогдохгүй, харин ажилгүй байсан үеийн цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалыг бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Хариуцагч нь намайг ийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1 дэх хэсэгт заасан талууд харилцан тохиролцсон, 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэсэн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон гэсэн. Гэвч нэхэмжлэгч нь хариуцагчтай аливаа байдлаар ажлаас гарах талаар харилцан тохиролцсон зүйл байгаагүй, хоёрдугаарт, ажил олгогчоос нэхэмжлэгчийн оронд өөр График дизайнерыг ажилд авсан байсан тул орон тоог цөөрүүлсэн, ажлын байр хассан гэх үндэслэл нь бүгд худал.
Ингээд нэхэмжлэгч нь ажил олгогчоос тулгасны дагуу 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Зочин угтах албаны Зохион байгуулагчин ажил, албан тушалд томилон зочид буудлын менежерийн удирдлага дор хийж гүйцэтгэсэн. Тус ажлыг миний бие хийхийн хажуугаар намайг Маркетинг борлуулалтын албанаас удаа дараа дуудаж, өмнө нь хийж байсан График дизайнерын ажлыг хийлгэж байсан. 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн тушаалд мөн адил өөрсдийн дураар ийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан ажилтан өөрөө санаачилж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан мэтээр худал үндэслэлгүй тушаал гаргасан. Гэвч энэ нь ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоотойгоор болсон бөгөөд миний зүгээс ажлаас гармаар байна гэсэн агуулга бүхий хүсэлтийг амаар эсвэл бичгээр гаргаж байгаагүй.
Мөн ажиллаж байсан албан тушаал болох График дизайнерын ажлыг гаднаас ажил гүйцэтгэх гэрээгээр хийлгүүлэхээр болсон гэж өмнө нь тайлбарлаж байсан ч, нэхэмжлэгчийн оронд График дизайнераар гэж хүнийг авч хөдөлмөрийн гэрээ хүртэл байгуулан ажиллуулсан. Би, гэнэт ажилгүй болсон тул Нийгмийн даатгалын газраас олгодог ажилгүйдлийн тэтгэмжийг авах талаар судалж үзтэл компани их хэмжээний өртэй байгаа тул олгох боломжгүй гэж байсныг нягтланд хэлтэл наадахыг чинь зохицуулах боломжгүй гэж хэлсэн. Хариуцагч нь надад Зохион байгуулагчийн ажилд томилж байна хэмээн мэдэгдэх хуудастаа өөр ажлын байранд ажиллах саналыг тавьсан боловч миний бие удаа дараа татгалзсан.
Гэтэл хариуцагч нь тэрхүү мэдэгдэх хуудсыг хууль зүйн үндэслэл болгосон нь үндэслэлгүй. Тиимээс 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн өөр ажилд томилох тушаал, ажлаас халах тушаалыг хүчингүй болгох шаардлага гаргасан. Намайг өөр ажилд шилжүүлэн томилсон тушаал нь ийн тухайн хуулийн 41.1-ийг үндэслэсэн байсан. Гэвч намайг ийн дотоод журмын 52.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлээгүй байхад харилцан тохиролцож шилжүүлсэн гэдэг байдлаар тушаал гаргасан байсан. Улсын Дээд Шүүхийн зөвлөмжид орон тоо хасагдах гэдэг нь тухайн орон тоо бүр байхгүй болсон байхыг ойлгодог.
Гэвч хариуцагчийн График дизайны ажил, албан тушаал байхгүй болоогүй, хавтаст хэргээс харах юм бол 12 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Б.*******ыг ажлаас чөлөөлсөн хэдий ч энэхүү тушаал хуульд нийцээгүй. Гэтэл нэхэмжлэгч нь аль ч ажлын байраас чөлөөлөгдөх хүсэлтийг өгөөгүй байхад хариуцагчийн зүгээс түүнийг ажлаас чөлөөлсөн байна. Нэхэмжлэгч нь өөр ажилд шилжүүлнэ гэсэн мэдэгдэх хуудас ирснээс хойш График дизайнерын ажлыг хийсээр л байсан. Иймд, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүйгээр цуцалсан тул ийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2, 127 дугаар зүйлийн 127.1 дахь хэсгүүдэд заасныг тус тус үндэслэн ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлс, олговор 16,258,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.
Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өмгөөлөгчийн гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Б.******* анх манай компанид График дизайнер орон тоон дээр ажилд орсон. Гэвч Маркетинг борлуулалтын албанд хэвлэлийн эх бэлтгэлийн ажил бараг хийгдэхгүй болж, шаардлагатай тохиолдолд улиралд нэг удаа хэвлэлийн компаниар тухай бүр гэрээ байгуулж гүйцэтгүүлэх нөхцөл байдал бий болсон. Орчин үед бүхий л ажил дижитал, сошиал орчинд хийгдэж байгаа тул шинээр ажилд орсон менежерүүд постер бэлтгэх, эх бэлтгэлийн ажлыг хийх ур чадвартай байсан тул 2022 оны 10 сарын 26-ны өндөр хуралдсан Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар График дизайнер ажлын байрыг хасч, Дижитал, мулти, контент чиглэлээр мэргэшсэн Дижитал маркетингийн ажлын байрыг бүтцэд тусгах нэн шаардлагатай байгааг чухалчлан Маркетинг борлуулалтын албаны бүтэц нь Маркетинг борлуулалтын албаны дарга-1, Маркетингийн менежер-1, Сошиал маркетингийн менежер-1, Дижитал маркетингийн менежер-1 гэсэн нийт 4 хүний бүтэцтэй ажиллаж байна.
Үүнээс үүдэлтэй нэхэмжлэгч Б.Цэрэнадмидад График дизайнерын ажлын байр дээр ажиллуулах боломжгүй байгаа тул өөр ажлын байрын саналыг аман болон мэдэгдэх хуудсуудаар цалин хөлс, зэрэглэл бууруулахгүй ажиллахыг 1 сарын өмнө 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 29-ний өдрийн хооронд санал болгож, зөвшөөрсний үндсэн дээр 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл Зочин угтах албанд Зохион байгуулагч албан тушаалд нэг сарын хугацаанд ажилласан болно.
Дэлхий нийтээр эдийн засгийн хямралтай энэ үед манай компанийн зүгээс аль болох ажилтнаа ажлын байраар хангахыг зорьж ажлын байр санал болгосон боловч нэхэмжлэгч Б.******* нь ажиллах сонирхолгүй өөрийн мэргэжлээр ажилламаар байна гэсэн. Уг ажлын байр бүтэц орон тоогоор хасагдсан, бидний санал болгосон уг ажилд ажиллахгүй гэсэн тул өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлсөн.
Гэвч ийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгч Б.*******ыг ажлаас чөлөөлөхдөө манай компанийн Хүний нөөцийн ажилтан алдаа гаргасан тул энэхүү тушаалыг хүчингүй болгоод Зочин угтах албаны Зохион байгуулагчийн ажлын байранд эргүүлэн томилох тушаалыг гаргаж, шуудангаар илгээсэн болно.
Бид 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс хойш нийгмийн даатгал төлөөгүй тухайд бол харъяа дүүргийн Нийгмийн даатгалын газарт өр төлбөрөө хэсэгчлэн төлж 2021 оноос 2022 оны 12 дугаар сарыг дуустал бүрэн барагдуулсан ба 2022 оны төлөлтийг 2023 оны эхний 6 дугаар сар гэхэд барагдуулахаар зорин ажиллаж байна.
Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн тушаалыг нэхэмжлэгч ньөөрөө хүлээн зөвшөөрсөн, нөгөө талаар нэхэмжлэгч нь энэ талаар ийн тухай хуулийн 152.2-т зааснаар маргаан таслах комисст гомдол гаргах эрхтэй байсан боловч гаргаагүй тул шаардлага гаргах эрхээ алдсан байна. Мөн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн тушаалын хувьд Зохион байгуулагчийн ажлаас чөлөөлсөн байдаг ч аль аль ажлаас чөлөөлөгдөх хүсэл зориггүй байсан гэж тайлбар гаргасныг харахад өөр албан тушаалд томилогдсон талаараа мэдэж байсан гэдгийг нотолж байна.
Манай компани 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан цалин хөлсийг олгох боломжтой. Нэхэмжлэгчийг 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ажилд эгүүлэн томилох тушаал гарсан хэдий ч ирж ажиллаагүй тул энэ хугацаанаас хойш ажилгүй байсан цалин хөлсийг олгох боломжгүй гэв.
Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:
1. Нэхэмжлэл,
2. 2022.04.01-ний өдрийн ийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хувь,
3. Мэдэгдэх хуудсын нотариатаар гэрчлүүлсэн хувь,
4. *******-ийн Гүйцэтгэх захирлын 2022.04.28-ны өдрийн Б-22-77 тоот болон 2023.01.13-ны өдрийн тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хувь,
5. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,
6. Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,
7. Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2023.02.13-ны тэмдэглэлийн хуулбар,
8. нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022.08.17-ны өдрийн 12 дугаартай тогтоолын хуулбар,
9. Шүүхэд төлөөлөх итгэмжлэл,
10. Бакалаврын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хувь,
Хариуцагчийн өгсөн нотлох баримт:
1. Итгэмжлэл,
2. *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон дүрмийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,
3. Хариу тайлбар,
4. *******-ийн Гүйцэтгэх захирлын 2023.03.27-ны өдрийн 23/029 тоот тушаал болон 2022.12.25-ны өдрийн А тоот тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хувь,
5. 2022, 2023 оны бүтэц
6. Итгэмжлэл,
7. Ажилд шилжүүлэн томилох тухай Гүйцэтгэх захирлын тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хувь,
8. Гомдлын хариу хүргүүлэх тухай албан тоотын нотариатаар гэрчлүүлсэн хувь,
9. Ажил горилогчийн анкет
10. Дижитал маркетер ажлын байрны тодорхойлолт,
11. Дэлгэрэнгүй анкет,
12. Б.Энхбаярын өргөдөл,
13. Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ,
14. ийн гэрээ,
15. График дизайнерын ажлын байрны тодорхойлолт,
16. Үндсэн ажилтнаар эгүүлэн томилох тухай тушаал,
17. Шуудангийн баримт,
18. *******-ийн 2024.01.18-ны өдрийн 24/01/09 тоот болон 2022.02.07-ны өдрийн А/18 тоот тушаал, мөн 2022.02.07-ны өдрийн А/18 дугаартай тушаалын хавсралтын нотариатаар гэрчлүүлсэн хувь,
19. *******-ийн хөдөлмөрийн дотоод журамтай танилцсан ажилтны нэрсийн жагсаалт,
20. *******-ийн 2023.01.01-ний өдрийн Гүйцэтгэх захирлын тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хувь,
21. Ажлын байрны тодорхойлолтын жагсаалт,
22. Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт,
23. *******-ийн ажиллаж буй даатгуулагчдын 2022 оны 02, 03, 04, 05, 06, 07, 08, 09, 10, 11, 12, 2023 оны 01 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын баримт,
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:
1. Маркетингийн менежер ажлын байрны тодорхойлолт,
2. Зочин угтах албаны зохион байгуулагч ажлын байрны тодорхойлолт,
3. Сошиал маркетер ажлын байрны тодорхойлолт,
4. *******-ийн хувьцаа эзэмшигчдийн 2022.10.26-ны өдрийн 22/36 тоот шийдвэр,
5. *******-ийн 2022 оны бүтцийн баримт,
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.*******аас хариуцагч ******* холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.
Ингээд нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ажилд шилжүүлэх тухай тушаал болон 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай тушаалыг тус тус хүчингүй болгож, урьд өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгохгүйгээр ажилгүй байсан хугацааны олговорт 16,258,000.00 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай хүсэлтэй байна гэсэн.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д зааснаар эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгохыг хүсчээ. Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. ийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т ийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасан.
Тодруулбал, энэ хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо дараах бүрэн эрхтэй гээд 155.1.3-т хуулиар харьяалуулсан хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээг авах гэж, 156 дугаар зүйлийн 156.1-д ийн эрхийн маргаан таслах орон тооны бус байнгын ажиллагаатай комиссыг 20 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллагад байгуулна гэж, 156.5-д ийн эрхийн маргаан таслах комисс талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлэхэд боломжтой бүх арга хэмжээг авах үүрэгтэй гэж тус тус зааснаар хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд юуны түрүүнд тухайн байгууллагын маргаан таслах комисст, хэрэв байхгүй бол сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж шийдвэрлүүлэх журамтай.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Баянзүрх дүүргийн ийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хурлын шийдвэрээр Б.*******ын гомдолтой *******-нд холбогдох хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээг дуусгавар болгож, шүүхээр хянан шийдвэрлүүлэх шаардлагатай гэсэн хариу өгсөн байна /х.х-ийн 15 хуудас/.
3. Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч *******-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б-27-77 тоот тушаалаар нэхэмжлэгч Б.*******ыг тус компанийн Маркетинг борлуулалтын албанд График дизайнерын ажил, албан тушаалд томилсон ба үүнээс өмнө 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр талууд хөдөлмөрийн гэрээ байгуулжээ /х.х-ийн 4-9, 11 хуудас/.
ийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д хөдөлмөрийн гэрээ гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоны дагуу хийсэн тохиролцоог хэлнэ гэж, 4.1.15-т хөдөлмөр эрхлэлтийн харилцаа гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг хэлнэ гэж тус тус заасан.
ийн харилцаа нь ажил олгогч болон ажилтны хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр болон бусад үндэслэлээр үүсэж, ажилтан нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүргийг гүйцэтгэх, ажил олгогчийн зүгээс ажилтанд цалин хөлс олгох, бусад шаардлагатай нөхцөлөөр хангах үүргийг хүлээнэ. Иймд, зохигчид нэхэмжлэгч Б.*******ыг хариуцагч *******-нд ажиллаж байсан үйл баримтын талаар маргаагүй тул тэдгээрийн хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна гэж дүгнэв.
4. Гэтэл шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар хариуцагч нь нэхэмжлэгчийг Маркетинг борлуулалтын албаны График дизайнерын ажил, албан тушаалаас Зочин угтах албаны Зохион байгуулагчийн ажил, албан тушаалд шилжүүлэн томилон ажиллуулж байгаад 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажилтан санаачилсан гэсэн үндэслэлээр цуцалсан байна /х.х-ийн 12, 45 хуудас/.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч Б.*******ыг Зочин угтах албаны Зохион байгуулагчийн ажил, албан тушаалд шилжүүлэн томилоод хожим түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо манай компани алдаа гаргасан тул 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр тухайн ажил, албан тушаалд буцаан томилсон гэсэн /х.х-ийн 39 хуудас/.
5. ийн тухай хуулийн 58 дугаар зүйлд ажилтныг өөр ажилд түр шилжүүлэн томилох үндэслэлийн талаар тодорхой зохицуулсан ба 58.1.1-58.1.5-д заасан үндэслэлээр ажилтныг өөр ажил, албан тушаалд шилжүүлэн ажиллуулахад хүндэтгэн үзэх шалтгаан байх ёстой бол, харин 58.1.6-д зааснаар ажил олгогч болон ажилтан нар харилцан тохиролцсон байх ёстой.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч *******-иас нэхэмжлэгч Б.*******ад доорх утгатай мэдэгдлийг өгсөн талаар зохигчид маргаагүй. Үүнд:
ийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.4 дэх заалтыг тус тус үндэслэн ............ График дизайнер ажилтай Б.******* нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаа бөгөөд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт орж байгаатай холбогдуулан График дизайнерын ажил үүргийг гэрээт байгууллагаар хийлгэх болсон тул 12 дугаар сарын 08-ны өдөр дахин албан ёсоор мэдэгдсэн. Б.*******тай өөр ажлын байранд ажиллах ажлын саналыг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн удаа дараа тавьсан ч татгалзсан тул харилцан зөвшилцсөний үндсэн дээр 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Зочин угтах албанд Зохион байгуулагчаар ажиллаж ажлаа хүлээлгэн өгөх болсныг мэдэгдье гэжээ /х.х-ийн 10 хуудас/.
6. Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.2-т ийн гэрээ байгуулах нөхцөл, журмыг хуулиар тогтооно гэж, 369.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хөдөлмөрийн гэрээнд энэ хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэнэ гэж тус тус зааснаас үзвэл ийн гэрээтэй холбоотой харилцааг тусгайлан хуулиар зохицуулах боловч тухайн гэрээ нь гэрээний тусгай төрөл болохын хувьд Иргэний хуулийн ерөнхий үндэслэл мөн адил хэрэглэгдэнэ.
Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн гэрээг цуцлах буюу дуусгавар болгох, өөрчлөх, гэрээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг тохиолдолд хуульд нөгөө талтай тохиролцох, санал авах, харгалзахаар зохицуулсан бол Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар талуудын хүсэл зориг илэрхийлэгдэх учиртай.
Гэтэл шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн хариуцагч компанийн нэхэмжлэгчид танилцуулсан мэдэгдэл нь зөвшилцсөн гэх агуулгыг илэрхийлэхгүй байхын сацуу нэхэмжлэгч буюу ажилтан өөр ажил, албан тушаал шилжиж ажиллахаас татгалзсан байхад ажилтантай зөвшилцсөн гэж үзэж нэхэмжлэгчийг Маркетинг борлуулалтын албаны График дизайнерын ажил, албан тушаалаас Зочин угтах албаны Зохион байгуулагчийн ажил, албан тушаалд шилжүүлэн томилсон нь үндэслэлгүй байна.
7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч *******-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн тушаалаар компанийн бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн батлахад Маркетинг борлуулалтын албанд урьд өмнө байсан бүтцээс нэхэмжлэгч Б.*******ын ажиллаж байсан График дизайнерын орон тоог хасагдаж, шинээр Дижитал маркетерын ажил, албан тушаалыг бий болгожээ /х.х-ийн 42-44 хуудас/.
Гэвч ийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д Ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй дараах тохиолдолд ажлын байрыг нь хэвээр хадгална гээд 60.1.8-д энэ хуулийн 58 дугаар зүйлд заасны дагуу өөр ажилд түр шилжүүлсэн гэж, мөн 80 дугаар зүйлийн 80.2-т Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэж тус тус заасан.
Тодруулбал, хариуцагч *******-ийн компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар нэхэмжлэгч Б.*******ыг График дизайнерын ажил, албан тушаалаас Маркетинг борлуулалтын албаны Зочин угтах албаны Зохион байгуулагчийн ажил, албан тушаалд шилжүүлэн томилон ажиллуулсан тэрхүү цаг хугацаанд түүний урьд өмнө ажиллаж байсан ажил, албан тушаалыг гагцхүү аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд хэвээр хадгалагдах ёстой.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа нэхэмжлэгч нь орон тооны цомхотголд орох гээд байсан учир өөр ажил, албан тушаалд шилжүүлэн томилоод түүний дараагаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан График дизайнерын ажил, албан тушаалыг хассан гэж маргасан.
ийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4-т Ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны ажлын байр хасагдсан, эсхүл орон тоо нь цөөрсөн бол ажил олгогч уг ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулна гэж заасан. Өөрөөр хэлбэл, талууд энэ тохиолдолд нэхэмжлэгчийг өөр ажил, албан тушаалд түр шилжүүлэн томилох бус, харин түүний хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, улмаар адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулах учиртай.
Монгол Улсын Дээд Шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 тоот тогтоолын 13 дугаар зүйлийн 13-т ...............Хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасан адил чанарын өөр ажил, албан тушаал гэдэгт цомхотгогдсон ажлын байр, албан тушаалын тодорхойлолт, цалингийн хэмжээ, хөдөлмөрийн үндсэн нөхцөлтэй ижил эсхүл ойролцоо түвшингийн ажлын байр, албан тушаалыг ойлгоно гэжээ.
Гэтэл шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажил, албан тушаал болох График дизайнерын ажлын байрны тодорхойлолтыг нэхэмжлэгчийг шилжүүлэн ажиллуулсан гэх Зочин угтах албаны Зохион байгуулагчийн ажил, албан тушаалын ажлын байрны тодорхойлолттой харьцуулахад чиг үүрэг, зорилго, эзэмшсэн мэргэжил, ур чадвар, тусгай шаардлага гэх зэргийн хувьд адил чанарын гэж дүгнэхэд учир дутагдалтай байна /х.х-ийн 69-71, 157, 158 хуудас/.
9. Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч *******-ийн хувьцаа эзэмшигчдийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хурлын 22/36 тоот шийдвэрээр тус компанийн орон тооноос График дизайнерын орон тоог хасаж, шинээр Дижитал маркетерын ажил, албан тушаалыг бий болгохоор шийдвэрлэсний дагуу гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн тушаалаар компаний бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн баталжээ /х.х-ийн 166 хуудас/.
ийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэж заасныг Монгол Улсын Дээд Шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 тоот тогтоолын 15 дугаар зүйлийн 15.1.1-д:
Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална гэж тайлбарлажээ.
10. Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь График дизайнерын ажлыг гэрээт байгууллагаар хийлгэхээр болсон тул хасах шаардлагатай болсон гэсэн. Хэдийгээр энэ нь тухайн компанийн эрх хэмжээний асуудал боловч хөдөлмөрийн харилцааны хүрээнд ажил олгогч нь ажилтныг ажлаар хангах, ажлын байрыг тогтвортой байлгах зарчмын үүднээс тайлбарлавал орон тоо хасах, цөөрүүлэхэд тодорхой үндэслэл байх ёстой.
Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд хариуцагч компани График дизайнерын ажил, албан тушаал огт шаардлагагүй болсон, эсхүл ажлын чиг үүрэг, хийж гүйцэтгэж буй ажил давхардсан, эдийн засаг-санхүүгийн хувьд боломжгүй болсон гэх мэт шалтгааны улмаас ажилтны тоог цөөрүүлэх шаардлагатай байсныг тайлбарлан нотлох үүрэгтэй.
Иймд, шүүхээс дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Б.*******ыг График дизайнерын ажил, албан тушаалаас Маркетинг борлуулалтын албаны Зочин угтах албаны Зохион байгуулагчийн ажил, албан тушаалд шилжүүлэн томилсон хариуцагч *******-ийн компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн тушаал, мөн нэхэмжлэгчийн ажилтны санаачилгаар гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн тушаалууд тус тус хууль зөрчсөн байх тул түүнийг урьд өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд нь буцаан томилох нь зүйтэй.
Гэвч нэхэмжлэгч нь урьд эрхэлж байсан График дизайнерын ажил, албан тушаалд буцаан томилогдохгүй, харин ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах хүсэлтэй байна гэсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэнэ.
11. ийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж, 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл, тус хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол ажил олгогч нь тухайн ажилтанд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг төлөх үүрэгтэйгээс гадна уг хугацаанд олговол зохих орлогоос Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар шимтгэл төлөх үүргийг хүлээнэ.
12. Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн хавтаст хэргийн 19 дэх талд авагдсан баримтаар нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдөхөөс өмнөх 3 /гурав/ сарын хугацаанд 3,200,000.00 төгрөгийн цалин хөлс авсан ба нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг , ын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 1 дүгээр зүйлийн 1.6, 2 дугаар зүйлийн 2.3-т зааснаар тодорхойлвол 1 /нэг/ өдрийн цалин хөлс 50,794.00 төгрөг болж байна /3,200,000:3=1,066,666:21=50,794.00/.
Үүний дагуу нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлсэн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түүнийг ажилгүй байсанд тооцох ба ажилгүй байсан хугацааг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл тоолоход 349 ажлын өдөр байгааг үндэслэн 1 /нэг/ өдрийн цалин хөлс 50,794.00 төгрөгт үржүүлэхэд нийт 17,727,106.00 төгрөг болсон хэдий ч нэхэмжлэгч нь хариуцагчаас 16,258,000.00 төгрөгийг нэхэмжилсэн /2022 оны 12-р сард ажлын 21 өдөр, 2023 онд ажлын 249 өдөр, 2024 оны 03-р сар дуустал ажлын 62 өдөр, 2024 оны 04-р сарын 23-ны өдөр хүртэл ажлын 17 өдөр/.
Иймд, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 16,258,000.00 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэв.
13. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлд хамаарах тул нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийг тус тус үндэслэн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 239,240.00 төгрөгийг гаргуулж улсын орлогод төлүүлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус заасныг хариуцагч *******-иас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 16,258,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******ад олгож, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагчаас 239,240.00 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР