Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2024/01877

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2024/01877

Улаанбаатар хот

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би:

 

Нэхэмжлэгч: Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б СӨХд холбогдох,

 

1,047,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн 1.. товны автомашины зогсоол дээр 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 17 цагийн үед Б.Б миний эзэмшлийн . тоот авто машин дээр гадна фассад унаж урд салхины шил, зүүн хойд хаалганы бороо усны хаалт, зүүн дээд багана, капод, дээвэр орой гэмтсэн юм. Тухайн үед миний машиныг миний дүү Л.Б барьж явсан бөгөөд тэр даруй цагдаа, онцгой байдал дуудсан юм. Онцгой байдлын хэлтэс бидэнд тодорхойлолт хийж огсон бөгөөд Тэнцвэрт эстимэйт үнэлгээний байгууллага машинд 997,500.00 төгрөгний хохирол учирсан гэж үнэлсэн юм. Машин засварын төлбөр 997,500.00 төгрөг, машины үнэлгээний төлбөр 50,000 төгрөг нийт 1,047,500 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Талуудын ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Миний бие Хан-Уул дүүргийн .. тоотод амьдардаг бөгөөд 2023 оны 4 дүгээр сард тухайн байрны фасад нурж унасны улмаас миний машины дээвэр, купот, салхины шил, хаалга эвдэрсний улмаас 1,050,000 төгрөгийн хохирол гарсан юм. 2024 оны 3 дугаар сард Б СӨХ-той харилцан санал солилцож, зөвлөлдсөний үр дүнд хохирлыг барагдуулахаар болсон билээ. Тиймээс бидний 2020 оны 10 дугаар сараас эхлэн 2022 оны 7 дугаар сарыг дуустал тухайн хугацаанд байрандаа амьдраагүй байсан хугацааны төлөлтийг 0 болгож 2022 оны 8 сараас 2022 оны 12 сар хүртэл 5*20,000=100,000 төгрөг, 2023 оны 12 сар*25,000=300,000 төгрөг, 2024 оны 12 сар*32,000=384,000 төгрөг нийт 784,000 төгрөгийг төлснөөр манайх 2024 оныг дуутсал СӨХ-д өр төлбөргүй байхаар шийдвэрлэв. Манай хохирол 1,050,000 төгрөгнөөс 784,000 төгрөгийг хасахад 266,000 төгрөг үлдэх бөгөөд миний зүгээс 66,000 төгрөгийг СӨХ-д хандив болгон үлдээж, үлдэгдэл 200,000 төгрөгийг бэлнээр гаргуулж авахаар харилцан зөвшилцсөн болно. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б Сөх-д холбогдуулан 1,047,500 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Нэхэмжлэгч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,050,000 төгрөгөөс 784,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Хавай таун 56Б байрны 12 тоот орон сууцны СӨХ-ны төлбөрт 2024 оныг дуустал тооцуулж, 66,000 төгрөгийн шаардлагаас татгалзаж, үлдэх 200,000 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч талууд эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Б.Бийн нэхэмжлэлтэй хариуцагч Б СӨХ-д холбогдох 1,050,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага 1,050,000 төгрөгөөс 784,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Хавай таун 56Б байрны 12 тоот орон сууцны СӨХ-ны төлбөрт 2024 оныг дуутсал тооцуулж, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 66,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 200,000 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч хариуцагчийн төлөөлөгчтэй эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,950 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б СӨХ-оос улсын тэмдэгтийн хураамжид 14,083 төгрөг, төрийн сангийн 100200100941 данснаас 14,083 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Б.Бт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА