| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2023/06603/И |
| Дугаар | 183/шш2024/01788 |
| Огноо | 2024-04-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 183/шш2024/01788
2024 оны 04 сарын 23 өдөр Дугаар 183/ШШ2024/01788 Улаанбаатар хот
Зохигчийн эвлэрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 3,018,779.47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 377,348 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 377,348 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 377,348 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 377,348 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 377,348 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 377,348 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 377,348 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 377,348 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХК-ийн урьдчилан төлсөн 63,251 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 63,251 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ