| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2023/00677/И |
| Дугаар | 101/ШШ2024/02182 |
| Огноо | 2024-04-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 101/ШШ2024/02182
| 2024 04 23 | 101/ШШ2024/02182 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** тоот хаягт байрлах ******* /рд:*******/-ийн гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, *** тоот хаягт байрлах ******* /рд:*******/,
Хариуцагч: Улаанбаатар хот, *** тоот хаягт байрлах ******* /рд:*******/ нарт холбогдох 8,852,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагч нарын төлөөлөгч *******, , нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
*******-ийг төлөөлж гүйцэтгэх захирал миний бие байгууллагынхаа хэрэгцээнд зориулж машин авах зорилгоор 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр зар дээрээс чанартай өндөр үнэлгээтэй автомашинуудыг Япон улсаас хямд импортлон худалдаалж байна гэсэн зартай танилцаад , дугаарууд руу холбогдож Баянзүрх дүүрэг дэх *** давхарт очиж эдгээр хүмүүстэй уулзсан.
Ингээд тус өдөр маркийн автомашиныг нийт 37,500,000.00 төгрөгөөр худалдаж авахаар тохирч Баянзүрх дүүрэг, *** тоот хаягт байрлах хариуцагч *******-тай автомашин захиалгаар худалдах, худалдан авах гэрээ байгуулаад урьдчилгаа 15,000,000.00 сая төгрөгийг Д.Бямбарагчаагийн Хаан банк ХК дахь тоот данс руу шилжүүлээд үүний дараа үлдэгдэл 22,500,000.00 төгрөгийг удаагүй бүрэн төлсөн.
Гэтэл 2022 оны 6 дугаар сард захиалсан автомашин ирсэн боловч урд талын салхины шил цууралтай байсан тул сольж өгөхийг хүсэхэд хариуцагч компани нарын удирдлагууд боломжгүй гэсэн бөгөөд янзлуулаад өгье гэхээр нь хамт Баянзүрх дүүрэг дэхь дэлгүүрийн хашаан дотор авто шил, засварын төвөөс асуухад мөн адил боломжгүй гэсэн хариу өгсөн. Тэгээд автомашиныг буцаах санал гаргасан хэдий ч худалдагч тал бидэнд одоо мөнгө байхгүй, харин автомашиныг зараад мөнгийг чинь олж өгөх боломжтой, гэхдээ хугацаа орно гэсэн хариу өгөхөөр нь өөр автомашин санал болгооч гээд зогсоол дээр байсан хар хөх өнгийн автомашиныг сонирхоод унаж үзье гэхэд унуулах боломжгүй, илүү үнэтэй ш дээ гэж хэлсэн.
Тус автомашиныг төвийн 2 давхарт асааж үзээд урагш-хойш явж үзэхэд бидэнд өөр сонголт байхгүй байсан тул маркийн автомашины оронд худалдан авахаар болж, улмаар хоорондоо үнийн талаар ярилцаад нэмж зөрүү 3,000,000.00 төгрөгийг төлөөд 2022 оны 06 дугаар 26-ны өдөр хариуцагч *******-ийн эзэмшлийн автомашиныг авсан.
Үүнээс хойш 3, 4 хоногийн дараа уг автомашиныг эхнэр маань унаж яваад шил арчигч ажиллуулахад урдаас нь уур, утаа сагсаад жингэсэн дуу гараад байна гэж надад хэлсэн. Би, орой нь үзэхэд мэдэгдэх юмгүй байсан бөгөөд дараа нь хамт унаж явааж шил арчигч ажиллуулахад өнөөх үзэгдлийг хараад миний бие мөн адил гайхсан. Энэ тухай руу залгаад хэлээд бас буцаах ч талаар хэлсэн. Түүнээс хойш хариуцагч нартай холбогдох гэж удаа дараа залгасан боловч хариу өгөөгүй, зурвас илгээсэн.
Ингээд аргагүй эрхэнд -ын үйлчилгээний төвд 2022 оны 07 дугаар 21-ний өдөр очиж үзүүлэхэд засварын ажилчин нь эхний ээлжинд радиатор нь болон бусад жийргэвч солих шаардлагатай, тос нь шингэнтэйгээ холилдсон байна, яаралтай зайлшгүй солих шаардлагатай, солихгүй бол болохгүй гэж хэлсэн ба тухайн үед надад хангалттай мөнгө байхгүй байсан болохоор түр зуур моторын хөргүүрийн шингэн нэмүүлээд явсан.
Тэгээд сар орчмын дараа автомашиныг асаах бүрт хянах самбар дээр байнга гэрэл анхааруулах, сануулга гараад байсан бөгөөд мөн л шил арчигч ажиллуулах болгон л өнөөх уур савсаж, дүнгэнэсэн чимээ гарсаар л байсан учир унахгүй хэсэг байлгах хугацаанд таарах радиатор хайсан боловч зарж байсан хүн нь засварчинтайгаа ирж авахгүй бол дотроо таарахгүй гэсэн. Энэ талаар -ийн ажилтанд хэлсэн хэдий ч ч гаднаас авах боломжгүй, бид өөрсдийнхөө захиалсан сэлбэгээрээ л сольж байж л баталгаатай солино гэсэн.
Үүний дараа 2022 оны 11 дүгээр 08-ны өдөр өвлийн тос маслыг солиулах зуураа дахин радиаторын талаар тус компанид хандахад валютын үнийн өсөлт, тээврийн үнийн өсөлтэй холбоотой өмнөх үнэнд өөрчлөлт орсон гэж хэлсэн. Иймд хариуцагч нарын худалдсан тоот улсын дугаартай автомашиныг доголдолтой байсан гэсэн үндэслэлээр засвар үйлчилгээний зардал 503,492.00 төгрөг болон 226,380.00 төгрөг, хөргүүр /радиатор/-ийн үнэ 5,895,957.00 төгрөг, ажлын хөлс 2,000,000.00 төгрөг, нийт 8,852,209 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч нараас шүүхэд өгсөн хариу тайлбар болон төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай ******* нь нэхэмжлэгч Дижитал маркет ББСБ-тай машин захиалгаар нийлүүлэх гэрээ хийгээгүй, мөн автомашин худалдан авагч тай автомашин захиалгаар нийлүүлэх гэрээ байгуулаагүй, 2022 оны 06 сарын 21-ний өдөр ВМW 5 series автомашиныг гаалийн талбайгаас зөөвөрлөж Баянзүрх дүүрэг, *** давхарт гаргаж тавьж байхад гэж хүн автомашин худалдан авахаар үзээд явж байсан. тэгээд ВМW 5 series маркийн авттомашиныг сонирхоод гаалийн бичиг, үнэлгээний хуудсыг үзэж, хөдөлгөж үзээд үнээ бууруулаач гэсний үндсэн дээр 3,000,000.00 төгрөг хямдруулж өгөхөөр болсон.
Түүнээс хойш хэд хоногт энэ хүн манай компанид ямар нэгэн байдлаар хандаагүй ба нилээд хугацаа өнгөрсний дараа нэг ярьсан боловч урт хугацаа өнгөрсөн учир бид өөрсдийн гар дээр 1-2 сар байгаагүй эзэмшигч солигдсон автомашины эвдрэл гэмтлийг хариуцах боломжгүйг хэлсэн. Нэхэмжлэгчийн яриад байгаа тухайн худалдааны төвд 2-3 хувь хүн болон байгууллага автомашин байршуулж худалдаалдаг.
Тус автомашин 3.5В үнэлгээтэй ямар нэгэн мөргөлдсөн, эвдрэлтэй тэмдэглэлгүй хэвийн байсан. Бид Япон улсаас жилд 40-50 машин оруулж ирдэг ба 0 гүйлттэй буюу шинэ машин байдаггүй, автомашины үнэлгээний хуудсыг харж захиалга өгдөг бөгөөд зуучлагч компани эвдрэл гэмтэл дээр ямар нэгэн давхар баталгаа өгдөггүй. Нийт импортлон оруулж ирсэн автомашин Япон улсад 5-10 жил ашиглагдсан хуучин гэдгийг худалдан авагч нар мэдээд хүлээн зөвшөөрч авдаг.
Анх маркийн автомашиныг талууд худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа автомашины дуудлага худалдааны үнэлгээний хуудас, явсан гүйлт болон ачилтын өмнөх зураг зэрэг мэдээллийг бүрэн үзүүлж харуулсан. Автомашины худалдах үнийг 37,500,000.00 төгрөг байхаар харилцан тохиролцсон бөгөөд 2022 оны 06 дугаар сарын 15-ны дотор худалдан авагч талд хүлээлгэн өгөхөөр болсон.
Бид автомашиныг дахь гаалийн хяналтын бүст ирсний дараа гаалийн бүрдүүлэлт хийх, чингэлэг задлахтай холбоотойгоор хугацаа орсны улмаас 2022 оны 06 дугаар сарын 21-ны өдөр гаалиас аваад 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр тө дээр байрлуулаад ын хамаарал бүхий *******-ийн нэр рүү шилжүүлэх албан тоот бичээд хүлээлгэн өгсөн.
Үүний дараагаар нь бидэнд хандаж автомашины салхины шил дээр жижиг чулуу үсрэхэд үүссэн цууралт байна гэж гомдол мэдүүлсний дагуу -ийн салхины шил засварт нэхэмжлэгч нь манай худалдааны төлөөлөгч Д.Баясгалангийн хамт очиж үзүүлэх болсон. Тухайн үед засагдах боломжтой байсан боловч бас харилцагчийн хүсэл, шаардлагыг хүндэтгэн өөр автомашинаар солих санал ирсний дагуу тухайн үед манай худалдааны төвд зарагдахаар тавигдсан байсан *******-ийн нэр дээрх ВМW 5 series маркийн автомашинаар солихоор тохиролцсон.
Бид нар жилд 100 гаруй автомашин худалдаалж үйл ажиллагаа явуулдаг учир борлуулсан автомашины талаар маргаан гарах тохиолдол ганц, хоёр байдаг. Гэхдээ боломжийн үйл ажиллагаа явуулдаг компани гэж өөрсдийгөө үздэг тул аль болох харилцагч нараа гомдоохгүй байхыг хичээдэг. Бид нар Япон улсаас эвдрэлтэй авто машин оруулж ирж зардаггүй, харин тэнд 10 гаруй жил явсан автомашин оруулж ирэх тохиолдол байдаг. Моторын хөргүүгийн бодит үнэ нь 300,000.00 төгрөгийн үнэ бүхий сэлбэг байхад нэхэмжлэгч нь 8,000,000.00 төгрөг гэж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
Тус компанийн гүйцэтгэх захирлын эхнэр нь уг автомашиныг унаж явсан гэсэн, ямар эвдрэл гарсан талаар нарийн мэдэхгүй байна, шил арчигчаас үүдсэн эвдрэл үүсдэг талаар анх удаа сонсож байна, нэхэмжлэгчийн худалдан авсан автомашин 32,000,000.00 төгрөгийн үнэлгээтэй байхад 30 хувь хүртэлх сэлбэгийн үнийн зардал гэж зах зээлд байхгүй. Монгол Улсад BMW маркийн автомашин засварын газар 4-5 байдаг бөгөөд 300,000.00 төгрөгийн үнэ бүхий сэлбэгийг бид нараас 8,000,000.0 төгрөг гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэв.
Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:
1. Улсын тэмдэгтийн хураамжид 160,000.00 төгрөг төлсөн баримт,
2. *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
3. Автомашин захиалгаар худалдах, худалдан авах гэрээ,
4. *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
5. *******-ийн албан тоот,
6. Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн баримт,
7. Засвар үйлчилгээний нэхэмжлэл,
8. Төлбөрийн баримт,
9. BMW service баримт,
10. Үнийн санал,
11. Засвар үйлчилгээний нэхэмжлэл,
12. Шүүхэд төлөөлөх итгэмжлэл,
Хариуцагчаас өгсөн нотлох баримт:
1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хувь,
2. Хариу тайлбар,
3. *******-ийн албан тоот,
4. *******, ******* нарын хариу тайлбар,
5. Татвар төлсөн баримт,
6. Үнэлгээний хуудас нотариатаар гэрчлүүлсэн хувь,
7. Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг нотариатаар гэрчлүүлсэн хувь,
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:
1. Үзлэг хийсэн тэмдэглэл,
2. Шинжээийн дүгнэлт,
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч *******-иас хариуцагч *******, ******* нарт холбогдуулан 8,852,209.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Тодруулбал, хариуцагч нарын худалдсан тоот улсын дугаартай автомашиныг доголдолтой байсан гэсэн үндэслэлээр засвар үйлчилгээний зардал 503,492.00 төгрөг болон 226,380.00 төгрөг, мөн хөргүүр /радиатор/-ийн үнэ 5,895,957.00 төгрөг, ажлын хөлс 2,000,000.00 төгрөгийг тус тус нэхэмжилсэн. Гэвч шүүх, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч ******* нь 2022 оны 06 дугаар сард хариуцагч *******-иас маркийн автомашиныг худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон боловч тухайн автомашины салхины шил цуурсан байсан гэсэн шалтгаанаар талууд гэрээг цуцалсан ба улмаар 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******-нд зохигчдын маргаж буй маркийн автомашиныг худалдсан байна.
2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Тайлбарлавал, худалдагч нь гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол худалдан авагч тал тохиролцсон үнийг хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэнд тооцно.
Зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч ******* нь тухайн автомашиныг худалдан борлуулах зорилгоор Япон улсаас импортлон 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсад оруулж ирж 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч *******-нд худалдсан үйл баримтын талаар маргаагүй /х.х-ийн 82 хуудас/.
Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.
3. Гэтэл нэхэмжлэгч буюу худалдан авагч ******* нь хариуцагч *******-ийн худалдсан автомашины хөргүүр /радиотар/-ийн систем эвдрэлтэй байсан тул засвар үйлчилгээ хийлгэхэд 729,872.00 төгрөгийн зардлыг гаргасан ба цаашид уг хөргүү /радиотар/-ийг солиход 7,895,957.00 төгрөгийн зардал гарна гэж маргаж байна.
Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэж, мөн 251.2-т Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж тус тус заажээ.
Тайлбарлавал, худалдах, худалдан авах гэрээний талууд гэрээндээ худалдаж байгаа зүйлийн чанарын талаар тухайлан тохиролцсон бол уг тохиролцоогоор, хэрэв тохиролцоогүй тохиолдолд гэрээнд заасан зориулалтаар нь ашиглах боломжтой бол доголдолгүй гэж ойлгох ба гэрээний зүйл доголдолтой бол дээр дурдсан хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч буюу худалдан авагч нь доголдолтой холбогдуулан доголдлыг арилгахад гарсан зардлыг нэхэмжлэх эрхтэй байдаг.
4. Гэвч зохигчид уг автомашины чанарын талаар тухайлан гэрээгээр тохироогүй байх тул Иргэний хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1-д Үүргийн гүйцэтгэлийн чанарын талаар гэрээнд тодорхой заагаагүй бол үүрэг гүйцэтгэгч нь ердийн шаардлагад нийцүүлэн үүргээ гүйцэтгэж, дундаас доошгүй чанарын эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч ******* нь дундаас доошгүй чанартай автомашиныг нэхэмжлэгч *******-нд хүлээлгэн өгөх үүрэг хүлээнэ.
Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар энэхүү автомашиныг Япон улсад ашиглаж байсан хуучин автомашин байх тул үүнийг шинэ автомашинтай ижил чанартай байх ёстой гэсэн өндөр шаардлага тавих боломжгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч буюу худалдан авагч тал гадаад улсад ашиглагдаж байсан хуучин автомашиныг хариуцагчаас худалдан авч байгаа тохиолдолд тэрээр илүү хариуцлагатай хандах ёстой.
5. Хэдийгээр нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дурдсанаар тус компани уг автомашиныг 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр худалдан аваад 2, 3 хоногийн дараа хөргүүр /радиатор/ нь эвдэрсэн байсан гэсэн боловч хэрэгт авагдсан баримтаар 4 сарын дараа 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 226,380.00 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 503,492.00 төгрөгийн засвар үйлчилгээ хийлгэсэн байгаагаас үзвэл автомашины хөргүүр /радиатор/-ийг анхнаасаа эвдрэлтэй байсан гэж үзэхэд учир дутагдалтай /х.х-ийн 12-15, 18, 19 хуудас/.
Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн үзлэгийн баримтаар нэхэмжлэгч ******* нь энэхүү тоот улсын дугаартай автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулсан буюу зориулалтын дагуу ашиглаж байжээ /х.х-ийн 69, 70 хуудас/.
Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ гэж, 248 дугаар зүйлийн 248.2-т Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэж тус тус заасан.
Тодруулбал, нэхэмжлэгч ******* нь тухайн автомашиныг худалдан авсан 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл автомашины хөргүүр /радиатор/ эвдэрсэн байсан гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй тул худалдан авагчид эрсдэл шилжсэн гэж үзнэ.
6. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж заасан.
Гэвч зохигчдын байгуулсан худалдах, худалдан авах гэрээний зүйл нь шинэ биш, мөн автомашины өөрийнхөн шинж чанатай холбоотойгоор байнга ажиллаж байдаг эд хэрэгслийн хувьд элэгдэл хорогдол байх тул нэхэмжлэгчийг энэхүү автомашиныг байгаа байдлаар нь худалдан авсан-д тооцно.
Хэрэгт -иас хөргүүр /радиатор/-ийг шинээр солих, суурилуулах ажлын хөлсийг 5,662,657.00 төгрөг гэсэн байгаа ч энэ нь автомашиныг анхнаасаа доголдолтой байсан гэж шууд илэрхийлэх нотлох баримт биш юм. Өөрөөр хэлбэл, радитор юунаас болж эвдэрсэн, худалдах, худалдан авах гэрээг байгуулах үед байсан доголдол уу, аль эсхүл 2022 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд ашиглалтын улмаас бий болсон элэгдэл үү гэдгийг ялгах ёстой.
7. Нөгөө талаар нэхэмжлэгч ******* нь аж ахуйн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг хуулийн этгээд ажээ. Тодруулбал, Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д Дараахь тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана гээд 255.1.2-т аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй гэж заасан.
Тиймээс нэхэмжлэгч нь аж ахуйн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг хуулийн этгээд бөгөөд гадаад улсад ашиглагдаж байсан хуучин автомашин худалдан авч байгаагийн хувьд энгийн иргэнээс илүү хариуцлагатай хандах ёстой ба тийнхүү автомашиныг худалдан авахдаа шалган авах үүргээ биелүүлээгүй бол доголдолтой холбоотой шаардлага гаргах эрхээ алдана. Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч *******-ийн гаргасан хариуцагч *******, ******* нарт холбогдох 8,852,209.00 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160,000.00 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ