Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2024/01944

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 5 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2024/01944

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: УБ ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ДСН -д холбогдох,

Гуравдагч этгээд: А ХХК 

Гуравдагч этгээд: Д.Т,

..тоот тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус тогтоолын улмаас учирсан хохирол болох 748,011,517.09 төгрөгийг хариуцагч ДСН ХХК-аас гаргуулан А ХХК-д олгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан.

  Шүүх хуралдаанд: 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У,

Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд АХХК-ийн өмгөөлөгч Ж.Д,

Хариуцагчийн өмгөөлөгч С.Я, Б.Ц,

Гуравдагч этгээд АХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З Б.О,

Гуравдагч этгээд Д.Тгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б,

Гэрч Я.Н, С.Ж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч УБс ХХК нь хариуцагч ДСН ХХК-д холбогдуулан ..тоот тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус тогтоолын улмаас учирсан хохирол болох 748,011,517.09 төгрөгийг хариуцагч ДСН ХХК-аас гаргуулан АХХК-д олгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: УБс ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 08 дугаартай хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолоор 39,54 хувийн хувьцаа эзэмшигч болсон бөгөөд Аны хувьцааг Монгол улсын хуулийн этгээд болох ДСН ХХК-тай хамтран эзэмшдэг. Гэтэл АХХК-ийн 60.46 хувийн хувьцаа эзэмшигч ДСН ХХК нь компанийн тухай хууль, банкны тухай хууль болон тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан буюу АХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хурлын 08 тоот тогтоолоор батлагдсан АХХК-ийн дүрмийг тус тус зөрчиж, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг дангаар хуралдуулж, хувьцаа эзэмшитдийн ... тоот гэх тогтоолыг хууль бусаар гарган АХХК-д 748,011,517.09 төгрөгийн хохирол учруулаад байна. Тодруулбал Банкны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт Энэ хуульд өөрөөр заагаагуй бол банкны хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах, мэдээг хүргэх, шийдвэр хучин төгөлдөр болох зэрэг бусад асуудлыг Компанийн тухай хуулийн 60-74 дугээр зуйлээр зохицуулна гэж заасан. Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт Компанийн саналын эрх бухий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хучин төгөлдөр болно гэж, 69.2 дахь хэсэгт Компанийн дүрмээр хувьцаа эзэмшигчдийн хурлын ирцийн хувийг энэ хуулийн 69.1-д зааснаас дээгүүр тогтоож болно" гэж, 69.3 дахь хэсэгт Энэ хуулийн 69.1-д заасан хувь хүрээгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэн тухайн хурлыг хойшлуулж. дахин хуралдах өдрийг төлөөлөн удирдах зөвлөл товлох бөгөөд энэ тохиолдолд хойшлогдсон хурлаар хэлэлцэх асуудлыг өөрчлөхийг хориглоно гэж тус тус заасан байна. Харин АХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хурлын 08 тоот тогтоолоор батлагдсан АХХК-ийн дүрмийн 9.12 дахь хэсэгт Саналын эрхтэй нийт хувьцааны дийлэнх олонхыг (2/3) эзэмшиж буй хувьцаа эзэмшигч буюу тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцсоноор хурал хучин төгөлдөр болно" гэж заасан. Гэтэл АХХК-ийн хувьцаа эзэмшигч ДСН ХХК нь 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Компанийн тухай хуульд заасан хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах журмыг зөрчиж, АХХК-ийн дүрмийн 9.12 дахь хэсэгт заасан ирц хүрээгүй байхад хувьцаа эзэмшигчдийн хурлын ... тоот гэх тогтоолыг батлан гаргасан нь үндэслэлгүй юм. Учир нь АХХК-ийн 60.46 хувийн хувьцаа эзэмшигч ДСН ХХК нь 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хуралд дангаар оролцсон нь Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.2 дахь заалтууд болон банкны дүрмийн 9.12 дахь хэсэгт заасан хувьцаа эзэмшигчдийн хурлын ирцийг хангаагүй тул Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3 дахь хэсэгт заасны дагуу тус өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэн хурлыг хойшлуулах ёстой байсан. Гэтэл ДСН ХХК нь хүчин төгөлдөр бус хурал гэдгийг мэдсээр байж хуульд заасны дагуу тус хурлаа хойшлуулалгүйгээр ... дугаартай тогтоол батлан гаргаж, Аанд хохирол учруулсан. АХХК-ийн хувьцаа эзэмшигч ДСН ХХК нь Компанийн тухай хууль, Банкны тухай хууль болон банкны дүрмийг ноцтой зөрчиж ... тоот тогтоолыг батлаад зогсохгүй, уг тогтоолоо хэрэгжүүлж, тухайн үед Аны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Тд АХХК дахь түүний ..1 тоот харилцах данс руу 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 748,011,517.09 төгрөгийг шилжүүлсэн. Улмаар ДСН ХХК-ийн хууль бусаар баталсан хувьцаа эзэмшигчдийн хурлын ... тоот тогтоол нь хүчин төгөлдөр бус бөгөөд уг 748,011,517.09 төгрөгийн урамшуулал олгосон нь хууль тогтоомж зөрчсөн, банканд хууль бусаар хохирол учруулсан үйлдэл болохыг Монгол банкнаас АХХК- д хийсэн иж бүрэн шалгалтаар тогтоосон. Үүний дагуу Монгол банкны хянан шалгагч, Улсын байцаагч С.Мөнх-Эрдэнийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ... тоот мэдэгдлээр АХХК- ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ... тоот гэх тогтоол нь Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2, 69.3, 69.6 дахь заалтууд, АХХК-ийн дүрмийн 9.12 дахь заалтад нийцэхгүй байгааг үндэслэн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаар тогтоолыг хүчин төгөлдөр бус гэж үзэн тус хурлаар тогтоож, Гүйцэтгэх захиралд олгосон 2017 оны жилийн эцсийн урамшуулал 748,011,519.09 төгрөгийг ажлын 3 өдрийн дотор авлагын дансанд бүртгэхийг даалгасан. Гэвч хариуцагч ДСН ХХК нь Монголбанкны хянан шалгагч, Улсын байцаагчийн мэдэгдлийг хүлээн авч, танилцсан атлаа ямар ч арга хэмжээ аваагүй бөгөөд Монголбанкнаас дахин 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн .. дүгээр албан мэдэгдлээр Улсын байцаагчийн ... тоот мэдэгдэл, .. тоот мэдэгдлүүдийг биелүүлж, Гүйцэтгэх захирал асан Д.Тгээс авах 748,011,517.09 төгрөгийг авлагын дансанд бүртгэн, Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам-ын 2.1.1, 2.6.5 дахь заалтын дагуу 100 хувийн эрсдэлийн сан байгуулж, тохируулгын гүйлгээ хийсэн тухай мэдэгдсэн. Үүний дагуу АХХК дахь Бүрэн эрхт төлөөлөгчийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 185 тоот Авлага бүртгэх тухай тушаалаар АХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Тд олгосон 2017 оны жилийн эцсийн урамшуулал гэх 748,011,517.09 төгрөгийг авлагын дансанд бүртгэх, гүйлгээ хийх авлагын ангиллыг холбогдох журмын дагуу хийж, холбогдох эрсдэлийн санг байгуулах гүйлгээ хийх, хувийн хэргийг бүрдүүлэх, авлагыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Үйл ажиллагааны газар (Ж.Н), Бүртгэл тооцооны хэлтэс (Ц.Ц) нарт тус тус үүрэг болгосны дагуу Д.Тгийн нэр дээр дээрх авлагыг бүртгэсэн. Харин гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Т нь Монгол Улсын хилээр гарсан гэсэн мэдээлэлтэй байгаа болно. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дахь хэсэгт зааснаар ..тоот тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус тогтоолын улмаас учирсан хохирол болох 748,011,517.09 09 төгрөгийг хариуцагч ДСН ХХК-аас гаргуулан АХХК-д олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. гэжээ. 

 

Хариуцагч ДСН ХХК шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: АХХК-ийн хувьцаа эзэмшигч УБс ХХК нь ДСН ХХК-д холбогдуулан 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн ... тоот тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, хүчин төгөлдөр бус тогтоолын улмаас учирсан хохирол болох 748,011,517.09 төгрөгийг гаргуулан АХХК-д олгуулахаар нэхэмжлэл гаргасан байна. АХХК-ийн хувьцаа эзэмшигч ДСН ХХК нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. УБс ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Б нь нэхэмжлэлд дурдсан энэ асуудлаар 2019 оны 7 дугаар сард ЭЦА-ны ЭЗГХТГ-ын МШХ-т гомдол гаргасан ба Ш.Бы гаргасан 1-2299 дугаартай гомдолд хэрэг үүсгэн шалгаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тиймээс уг асуудлыг эрүүгийн журмаар шалган шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Гуравдагч этгээд АХХК нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: УБс ХХК-ийн нэхэмжлэлтэй ДСН ХХК-д холбогдох иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч эггээдээр оролцож байгаа АХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Очирбат би нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Нэхэмжлэгч УБс ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 28- ны өдөр тус шүүхэд ..тоот тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, хүчин тогөлдөр бус тоггоолын улмаас учирсан хохирол болох 748,011,517.09 төгрөгийг ДСН ХХК-аас гаргуулан АХХК-д олгуулах нэхэмжлэл гаргасан байна. АХХК нь 1997 оны 12 дугаар сарын 05-ны өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд тус банкны хувьцааг Монгол улсын хуулийн этгээд болох ДСН ХХК болон УБс ХХК тус тус хамтран эзэмшдэг. Хувьцаа эзэмшигч ДСН ХХК нь Компанийн тухай хууль, Банкны тухай хууль, банкны дүрмийг зөрчиж Хувьцаа эзэмшигчдийн хурлын ... тоот Тогтоолоор гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Тд АХХК дахь ..1 тоот харилцах данс руу 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 748,011,517.09 төгрөгийг шилжүүлсэн. ДСН ХХК-ийн баталсан хувьцаа эзэмшигчдийн хурлын ... тоот тогтоол нь хүчин төгөлдөр бус бөгөөд уг тогтоолоор Манлай дэмжигч буюу тухайн үеийн гүйцэтгэх захирал Д.Тд 748.011,517.09 төгрөгийн урамшуулал олгосон нь хууль тогтоомж зөрчсөн, банкинд хохирол учруулсан үйлдэл болохыг Монголбанкнаас АХХК-д хийсэн иж бүрэн шалгалтаар тогтоож. Монголбанкны хянан шалгагч, Улсын байцаагч С.М 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ... тоот мэдэгдлээр АХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ... тоот гэх тогтоол нь Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2, 69.3, 69.6 дахь заалтууд, АХХК-ийн дүрмийн 9.12 дахь заалтад нийцэхгүй байгааг үндэслэн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаар тогтоолыг хүчин төгөлдөр бус байх тул Гүйцэтгэх захиралд олгосон 2017 оны жилийн эцсийн урамшуулал 748,011,519.09 төгрөгийг ажлын 3 өдрийн дотор авлагын дансанд бүртгэхийг даалгасан. Гэвч Монголбанкны хянан шалгагч, Улсын байцаагчийн мэдэгдлийн дагуу ямар ч арга хэмжээ аваагүй тул Монголбанкнаас 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Аб/741 дүгээр албан мэдэгдлээр Улсын байцаагчийн ... тоот мэдэгдэл, .. тоот мэдэгдлүүдийг биелүүлж, Гүйцэтгэх захирал асан Д.Тгээс авах 748,011,517.09 09 төгрөгийг авлагын дансанд бүртгэн, Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам-ын 2.Г.1, 2.6.5 дахь заалтын дагуу 100 хувийн эрсдэлийн сан байгуулж, тохируулгын гүйлгээ хийх тухай шаардсан. АХХК дахь Бүрэн эрхт төлөөлөгчийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 185 тоот Авлага бүртгэх тухай Тушаалаар АХХК- ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Тд олгосон 2017 оны жилийн эцсийн урамшуулал гэх 748,011,517.09 төгрөгийг авлагын дансанд бүртгэх, гүйлгээ хийх авлагын ангиллыг холбогдох журмын дагуу хийж, холбогдох эрсдэлийн санг байгуулах гүйлгээ хийх, хувийн хэргийг бүрдүүлэх, авлагыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Үйл ажиллагааны газар (Ж.Н), Бүртгэл тооцооны хэлтэс (Ц.Ц) нарт тус тус үүрэг болгосны дагуу Д.Тгийн нэр дээр дээрх авлагыг бүртгэсэн. Иймд ..тоот тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус тогтоолын улмаас учирсан хохирол болох 748,011,517.09 09 төгрөгийг хариуцагч ДСН ХХК-аас гаргуулан "А" ХХК-д олгох шаардлага бүхий УБс ХХК-ийн нэхэмжлэлийг дэмжиж байна. гэжээ.

 

Гуравдагч этгээд Д.Т нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Монгол Улсын хуулийн этгээд УБ ХХК-ийн нэхэмжлэлтэй ДСН ХХК-д холбогдох иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Тгийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримттай танилцсаны үндсэн дээр дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Д.Тнь 2012 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр АХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж АХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг эрхэлж байсан. Уг хөдөлмөрийн гэрээгээр үндсэн цалинг 1 сарын 3000 ам доллартой тэнцэх төгрөг, урамшуулал нь жилийн эцсийн гүйцэтгэлийн урамшууллаас бүрдэх буюу ажил олгогчийн жилийн эцсийн цэвэр ашгийн 20 хувь байхаар харилцан тохиролцсон. Энэхүү хөдөлмөрийн гэрээний дагуу шилжүүлэн авсан 748,011,517.09 төгрөг нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хууль тогтоомжийг зөрчөөгүй ба нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: УБс ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 08 дугаартай хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолоор 39,54 хувийн хувьцаа эзэмшигч болсон бөгөөд Аны хувьцааг Монгол улсын хуулийн этгээд болох ДСН ХХК-тай хамтран эзэмшдэг. Гэтэл " А" ХХК-ийн 60.46 хувийн хувьцаа эзэмшигч ДСН ХХК нь Компанийн тухай хууль, Банкны тухай хууль болон тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан буюу АХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хурлын 08 тоот тогтоолоор батлагдсан АХХК-ийн дүрмийг тус тус зөрчиж, Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг дангаар хуралдуулж, хувьцаа эзэмшигчдийн ... тоот гэх тогтоолыг хууль бусаар гарган АХХК-д 748,011,517.09 төгрөгийн хохирол учруулаад байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дахь хэсэгт зааснаар ..тоот тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус тогтоолын улмаас учирсан хохирол болох 748,011,517.09 төгрөгийг хариуцагч ДСН ХХК-аас гаргуулан "А" ХХК-д олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Банкны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т дэхь хэсэгт Энэ хуульд өөрөөр заагаагүй бол банкны хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах, мэдээлэл хүргэх, шийдвэр хүчин төгөлдөр болох зэрэг бусад асуудлыг Компанийн тухай хуулийн 60-74 дүгээр зүйлээр зохицуулна гэж заасан байдаг. Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэхь хэсэгт Компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно гэж, 69.2 дахь хэсэгт Компанийн дүрмээр хувьцаа эзэмшигчдийн хурлын ирцийн хувийг энэ хуулийн 69.1 дэхь зааснаас дээгүүр тогтоож болно. гэж, 69.3-дахь хэсэгт Энэ хуулийн 69.1-д заасан хувь хүрээгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэн тухайн хурлыг хойшлуулж, дахин хуралдах өдрийг төлөөлөн удирдах зөвлөл товлох бөгөөд энэ тохиолдолд хойшлогдсон хурлаар хэлэлцэх асуудлыг өөрчлөхийг хориглоно гэж тус тус заасан байна. Харин А ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хурлын 08 тоот тогтоолоор батлагдсан АХХК-ийн дүрмийн 9.12 дахь хэсэгт Саналын эрхтэй нийт хувьцааны дийлэнх олонхыг 2/3 эзэмшиж буй хувьцаа эзэмшигч буюу тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно гэж заасан. Гэтэл АХХК-ийн хувьцаа эзэмшигч ДСН ХХК нь 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Компанийн тухай хуульд заасан хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах журмыг зөрчиж, АХХК-ийн дүрмийн 9.12 дахь хэсэгт заасан ирц хүрээгүй байхад хувьцаа эзэмшигчдийн хурлын ... тоот гэх тогтоолыг батлан гаргасан нь үндэслэлгүй юм. Учир нь АХХК-ийн 60.46 хувийн хувьцаа эзэмшигч ДСН ХХК нь 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хуралд дангаар оролцсон нь Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.2 дахь заалтууд болон банкны дүрмийн 9.12 дахь хэсэгт заасан хувьцаа эзэмшигчдийн хурлын ирцийг хангаагүй тул Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3 дахь хэсэгт заасны дагуу тус өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэн хурлыг хойшлуулах ёстой байсан. Гэтэл ДСН нь ХХК нь хүчин төгөлдөр бус хурал гэдгийг мэдсээр байж хуульд заасны дагуу тус хурлыг хойшлуулахгүйгээр ... дугаартай тогтоол батлан гаргаж, Аанд хохирол учруулсан. АХХК-ийн хувьцаа эзэмшигч ДСН нь ХХК нь Компанийн тухай хууль, Банкны тухай хууль, болон банкны дүрмийг ноцтой зөрчиж ... тоот тогтоолыг батлаад зогсохгүй, уг тогтоолоо хэрэгжүүлж, тухайн үед Аны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Тд АХХК дахь түүний ..1 тоот харилцах данс руу 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 748,011,517.09 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Улмаар ДСН ХХК-ийн хууль бусаар баталсан Хувьцаа эзэмшигчдийн хурлын ... тоот тогтоол нь хүчин төгөлдөр бус бөгөөд уг тогтоолоор Манлай дэмжигч буюу банкны гүйцэтгэх захирал асан Д.Тд 748,011,517,09 төгрөгийн урамшуулал олгосон нь хууль тогтоомж зөрчсөн, банканд хууль бусаар хохирол учруулсан үйлдэл болохыг Монгол банкнаас АХХК-д хийсэн иж бүрэн шалгалтаар тогтоосон. Үүний дагуу Монгол банкны хянан шалгагч, Улсын байцаагч С.Мөнх-Эрдэнийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ... тоот мэдэгдлээр АХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ... тоот гэх тогтоол нь Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2, 69.3, 69.6 дахь заалтууд, АХХК-ийн дүрмийн 9.12 дахь заалтад нийцэхгүй байгааг үндэслэн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаар тогтоолыг хүчин төгөлдөр бус гэж үзэн тус хурлаар тогтоож, Гүйцэтгэх захиралд олгосон 2017 оны жилийн эцсийн урамшуулал 748,011,519.09 төгрөгийг ажлын өдрийн дотор авлагын дансанд бүртгэхийг даалгасан байдаг. Гэвч хариуцагч ДСН ХХК нь Монгол банкны хянан шалгагч, Улсын байцаагчийн мэдэгдлийг хүлээн авч, танилцсан атлаа ямар ч арга хэмжээ аваагүй бөгөөд Монголбанкнаас дахин 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн .. дүгээр албан мэдэгдлээр Улсын байцаагчийн .. тоот мэдэгдэл, ... тоот мэдэгдлүүдийг биелүүлж, Гүйцэтгэх захирал асан Д.Тгээс авах 748,011,517.09 төгрөгийг авлагын дансанд бүртгэн, Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам ын 2.1.1,2.6.5 дахь заалтын дагуу 100 хувийн эрсдэлийн сан байгуулж, тохируулгын гүйлгээ хийсэн тухай мэдэгдсэн. Үүний дагуу Ан ХХК дахь Бүрэн эрхт төлөөлөгчийн 2020 оын 06 дугаар сарын 30-ны өдрийн 185 тоот Авлага бүртгэх тухай тушаалаар АХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Тд олгосон 2017 оны жилийн эцсийн урамшуулал гэх 745,011,517.09 төгрөгийг авлагын дансанд бүртгэх гүйлгээ хийх авлагын ангиллыг холбогдох журмын дагуу хийж, холбогдох эрсдэлийн санг байгуулах гүйлгээ хийх, хувийн хэргийг бүрдүүлэх авлагыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Үйл ажиллагааны газар Ж.Н, Бүртгэлийн тооцооны хэлтэс Ц.Цд тус тус үүрэг болгосны дагуу Д.Тгийн нэр дээрх авлагыг бүртгэсэн. Харин гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Т нь Монгол Улсын хилээр гарсан гэсэн мэдээлэл байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дахь хэсэгт зааснаар ..тоот тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус тогтоолын улмаас учирсан хохирол болох 748,011,517.09 төгрөгийг хариуцагч ДСН ХХК-аас гаргуулан АХХК-д олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо Аны хувьцаа эзэмшигчдийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит бус хурлын ..06 тогтоолыг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Үүний улмаас учирсан хохирлыг Дэм санхүүгийн байгууллагаас гаргуулж А ХХК-д олгохоор тодорхойлж байна. Хариуцагчийн зүгээс 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ... тоот тогтоол хүчин төгөлдөр бус болохын тулд эхлээд 2018 онд Аны хувьцаа эзэмшигчдын хэдэн хэдэн удаагийн хурлыг тайлбарлах шаардлагатай. Мөн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хувьцаа эзэмшигчдын 08 дугаартай тогтоолоор УБ ХХК болон Аны хувьцаа эзэмшигч болсон. 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн 08 дугаартай тогтоолоор 03 дугаар зүйлд Аны гүйцэтгэх захирлаар Д.Тг үргэлжлүүлэн ажлуулсугай гэсэн тогтоол гарсан байдаг. Дэм санхүүгийн нэгдлийн хувьцаа эзэмшигч Б.Э, УБ ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ш.Б нар гарын үсэг зурсан. Нэхэмжлэгчийн өнөөдөр гаргасан нэмэлт тайлбар дээр Д.Т нь 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээгээр Аны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсанд маргахгүй байна гэж ойлгосон. 2015 оноос гүйцэтгэх захирал Д.Т нь тухайн хөдөлмөрийн гэрээ дээр 2018 он хүртэл ажилласан. Шинээр УБ ХХК нь Аны хувьцаа эзэмшигч болж орж ирээд хоёр хувьцаа эзэмшигчийн тогтоолоор Д.Тг үргэлжлүүлэн ажиллахыг хүлээн зөвшөөрөөд тухайн хөдөлмөрийн гэрээг хэвээр үлдээсэн байдаг. 2018 оны 02 дугаар сарын 07-ний өдөр болсон хуралдаантай холбоотой баримтуудыг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурал 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын талаар, мөн 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн хойшлогдсон хурлын талаар тодруулсан. 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хурлаар Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр Б.Жаргалсайханыг томилсон байдаг. Мөн хуралдаанаар гүйцэтгэх захиралд олгох урамшууллын хэмжээг батлагдаж .. үнэлгээтэй холбоотой асуудлыг журамлана гэж хувьцаа эзэмшигчид хоорондоо ярилцаж, журмын асуудлыг 02 дугаар сард багтаагаад боловсруулан хүний нөөцийн бодлогын хороо нь шийдвэрлэсэн байдаг. 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөртэй холбоотой хурлын тэмдэглэлийг гаргуулахыг Монгол банканд хандсан байгаагүй. Аанд бас өөрт нь байгаагүй гэсэн шийдвэр гарсан. Гүйцэтгэх захиралд олгох урамшууллын цаашдын .. оноо тооцох аргачлал гэдэг зүйлийг 2018 оны 01 дүгээр сараас эхлээд хоёр хувьцаа эзэмшигчид хоорондоо хуралдаанаар ярилцсан байдаг. 2018 оны 04 дүгээр сард хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болсон. Энэ хурал дээр .. оноог тооцох аргачлал бусад 5 асуудлыг хэлэлцэхээр тохирсон байдаг. Энэ асуудал нь юу байсан бэ гэхээр 2017 оны төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны тайланг танилцуулсан. 2 дугаарт 2011 Аны үйл ажиллагааны тайланг төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлттэй танилцсан. Энэ хурлын тэмдэглэлийг харах юм бол Банкны тухай хуульд өмнөх оны тайланг дараа оны 03 дугаар сарын 31-ны өдөр 04 дүгээр сарын эхний улиралд багтаан хэлэлцэх ёстой гэж заасан байдаг. 2017 оны үйл ажиллагааны тайлан төлөөлөн удирдах зөвлөлийн тайлантай хугацаанд бол танилцаж чадаагүй хурал хойшилсон. Нийт хувьцаа эзэмшигчид нь хуралдаа ирдэггүй. 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хурал дээр 3 шийдвэр гарсан байдаг. Монгол банкнаас ..02, ..03 гэсэн хувьцаа эзэмшигчийн тогтоол ирүүлсэн байдаг. 2018 оны 04 дүгээр сарын 27-ний өдөр 2017 оныхоор Аны үйл ажиллагааны тайлантай танилцаад ашгийн хэмжээ нь ямар гарсан мөн гүйцэтгэх захирлын тайлан ямар байсныг Төлөөлөн удирдах зөвлөлөөр хэлэлцсэн байсныг хувьцаа эзэмшигчдийн хурлаар танилцсан байдаг. Зарим асуудлыг хэлэлцэхгүйгээр хуралдааныг хаах саналыг УБ ХХК-ний зүгээс гаргаад үлдсэн асуудлыг байнгын ээлжит бус хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ..03 тогтоолоор хэрхэн асуудлуудыг шийдвэрлэсэн эсэх талаар бичсэн байсан. Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол гэж гараад хувьцаа эзэмшигчдийн хурлын даргаар нь С.Ж нь гарын үсгээ зурсан байдаг. 2017 оны үйл ажиллагааны хөндлөнгийн аудиттын тайлантай танилцсаныг дурдсугай. 2017 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлантай танилцсан Төлөөлөн удирдах зөвлөл гаргасан дүгнэлтийг баталсугай ..02 тогтоолоор тухайн хурлаас гарсан шийдвэрийг албажуулаад хувьцаа эзэмшигчдийн хурлын дарга С.Ж гарын үсгээ зурсан. ..03 тогтоолоор Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байхаар товлосон. 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар ДСН ХХК Аны хувьцаа эзэмшигч ДСН ХХК түүний хувьцаа эзэмшигч Аны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга С.Ж оролцсон. Тус хурал нь 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хурлаар хэлэлцэх болсон асуудлыг дахин хэлэлцүүлэхээр хүрч ирэхэд түрүүний хэлсэн Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2, 69.3, 69.6-т зааснаар хурлыг хойшлуулах УБ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд ирцээр оролцоогүй учраас 2018 оны 05 дугаар сарын 18-ийг хүртэл хойшлуулах шийдвэр гараад тэмдэглэлд тусгагдсан. 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ХУЗ/14 тоот дугаартай Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол гарсан байдаг. Энэ тогтоолоор 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 10 цаг 00 минутад хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зарыг хүргэсэн байдаг. Энэ зартай холбоотойгоор 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр УБ ХХК-аас Аны ХХК-ны Төлөөлөн удирдах зөвлөлд тухайн хурлыг хойшлуул өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн. Тухайн хүсэлт нь гүйцэтгэх захирал болон Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргаж байгаа үйлдлийг холбогдох байгууллагад шалгуулах шаардлага байгаа учраас хурлыг хойшлуулах хүсэлт ирүүлсэн. 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ээлжит бус хурал дээр УБ ХХК-аас хүмүүс оролцоогүй учраас 2018 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн хойшилсон хурлаар 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хойшлогдсон хурлыг хийсэн. Компанийн тухай хуулийн заалтуудыг зөрчөөгүй. Хойшилсон хурлууд нь хувьцаа эзэмшигчдийн тухайн хувьцаа эзэмшигчдийн 20 ба түүнээс дээш хувьцаа эзэмшигчид оролцсоноор хүчин төгөлдөр болно гэсэн хуулийн заалт байдаг. Монгол банкнаас томилогдсон хяналт шалгагчийн мэдэгдэл нь Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2. 69.3, 69.6 заалтуудыг зөрчсөн буюу ирц хүрээгүй байхад хуралдсан байна гэсэн хуулийн үндэслэлийг заасан. Энэ мэдэгдэл нь ДСН ХХК-д ирсэн мэдэгдэл биш. Аны ХХК-д мэдэгдэл ирсэн. Тухайн мэдэгдэлд 748,000,000 төгрөгийг авлагын дансанд бүргээд Д.Тгийн нэр дээр бүртгэсэн байдаг. Нэхэмжлэлийн шаардлага дээр ДСН ХХК-д Монгол банкны хяналт шалгалтын мэдэгдлийг хүлээн авсан мөртлөө биелүүлээгүй гэж ярьж байна. Аанд үүрэг болгосон байдаг. Тийм учраас ДСН ХХК нь ямар ч хамааралгүй гэдгийг хэлэх нь зүйтэй. 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хурал хүчин төгөлдөр гэдэг нь саяны хэлсэн тайлбараар нотлогдоно. Түүнчлэн 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр УБ ХХК-иас Монгол банканд хүргүүлсэн албан бичиг байдаг. Энэхүү албан бичигт 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хурлыг мэдэж байсан тохиролцоогүй гэдгээ илэрхийлсэн байдаг. Энэ хурал нь хүчинтэй эсэх тал дээр хуульд заасан үндэслэлээр хурал бол хүчинтэй болсон гэж үзэж байна. Хурал хүчинтэй болсны дараа тухайн юуг зөрчөөд байгаа гэдгийг ярих нь зүйтэй. Хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарсан ..02 тоот тогтоолоор Д.Т болон Аны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Э нарын хооронд байгуулсан 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ байдаг. Энэ гэрээнд урамшууллын хэмжээг тодорхой заагаад өгсөн. Урамшууллыг 20 хувиар олгоно гэсэн. ... тоот тогтоолоор юуг баталж байгаа вэ гэхээр 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хурлаар Аны хоёр хувьцаа эзэмшигч хуралдаад 2017 оны үйл ажиллагааныхаа тайлантай танилцаад Төлөөлөн удирдах зөвлөлөөр баталсан дүгнэлттэй танилцсан. Энэ дүгнэлтийг 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр танилцаад баталгаажуулсан байдаг. Аны Төлөөлөн удирдах зөвлөл зөвлөөд баталсан. Түүнчлэн 748,000,000 төгрөгийг гарга гэсэн шийдвэрийг гаргаагүй. Энэ тогтоолд 20 хувиар тооцож олго л гэсэн байдаг. Гэрээгээр олгогдох ёстой Аны үүрэг тэгэхээр хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол шийдвэр дээр санал олгогдох зүйл биш. Б.Э ДСН ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн тогтоол гаргаж байгаа нь Төлөөлөн удирдах зөвлөлөөс оруулж ирсэн үйл ажиллагааны тайлантай танилцаад гэрээнийхээ үүргийнхээ дагуу Анаас нэхэмжилсэн. 748,000,000 төгрөгийг олго гэсэн шийдвэр гаргаагүй. Тийм учраас АХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал нь 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хурал хүчин төгөлдөр болсон. 748,000,000 төгрөг хохиролтой холбоотой асуудлыг С.Я өмгөөлөгч тайлбарлана. Нотлох баримт судлан шинжлэсны дараа нэмэлтээр тайлбар хийх болно. гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч С.Я шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхой болгох ёстой. Анх 748,000,000 төгрөгийн хохиролтой гэж ярьж байсан одоо болохоор Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1,56.1.8, 56.5-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах өгсөн авснаа буцаах агуулагтай байсан. Нэхэмжлэлийн шаардлагаа хохирол учруулсан гэж үзэж байгаа юу? эсвэл хэн нэгэн этгээд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзээд Иргэний хуулийн 56.5, 492.1-т заасны дагуу нэхэмжлээд байна уу гэдгээ тодорхой болгож байж шүүх шийдвэрээ гаргах байх гэж бодож байна. гэжээ.

 

Гуравдагч этгээд АХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: УБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй холбоотой тайлбар хэлье. Манай банк нь 1997 оны 12 дугаар сарын 05-ны өдөр үүсгэн байгуулагдсан. Монгол Улсад бүртгэлтэй ДСН ХХК болон УБ ХХК нарын хувьцаа эзэмшиж байна. Хувьцаа эзэмшиж байгаа ДСН ХХК нь Банкны тухай хууль, Компанийн тухай хууль дүрмийг зөрчиж, хувьцаа эзэмшигчдийн хурлын ... тоот тогтоолоор гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан иргэн Д.Тд Адахь өөрийнх нь харилцах данс болох тоот данс руу 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 748,011,517,09 төгрөгийг шилжүүлсэн байдаг. ДСН ХХК-ийн баталсан хувьцаа эзэмшигчдийн хурлын ... тоот тогтоол нь хүчин төгөлдөр бус тогтоол бөгөөд уг тогтоолоор тухайн үеийн гүйцэтгэх захирал Д.Тд 748,000,000 төгрөг гариу урамшууллыг олгосон нь хууль тогтоомжийг зөрчсөн банканд хохирол учруулсан үйлдэл нь Монгол банкнаас АХХК-д хийсэн иж бүрэн хяналт шалгалтаар тогтоосон байдаг. Монгол банкны хяналт шалгагч Улсын байцаагч С.М 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ... тоот мэдэгдлээр АХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн ... тоот тогтоолыг Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2,69.3,69.6 дахь заалт бол АХХК-ны дүрмийн 9.12 дахь заалтад нийцэхгүй байгааг үндэслэн хувьцаа эзэмшигчдийн хурлын дурдагдаад байгаа тогтоолыг хүчин төгөлдөр бус байх тул гүйцэтгэх захиралд олгосон 2017 оны жилийн үйл ажиллагааны урамшуулал олгосон 748,011,517,09 төгрөгийг хүчин төгөлдөр бус тогтоолд үндэслэж олгосон тул ажлын 3 өдрийн дотор авлагын дансанд бүртгэхийг даатгасан байдаг. Монгол банкны Улсын байцаагчийн мэдэгдлийн дагуу ямар арга хэмжээ авагдаагүй байсан тул Монгол банкнаас 2020 оны 06 дугаар сарын 22-ны .. тоот албан мэдэгдлээр Улсын байцаагчийн ... тоот мэдэгдэл, 2019 оны А67/05 тоот мэдэгдлүүдийг биелүүлж гүйцэтгэх захирал асан Д.Тд олгосон 748,000,000 гариу төгрөгийг авлагын дансанд бүртгэн ажлын сан байгуулах зохицуулах журмын дагуу 100 хувийн ирцийн саналаар хохирол мөнгийг төлүүлэхийг шаардсан байдаг. АХХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 185 тоот авлаг бүртгэх тушаалаар АХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Тд олгосон 2017 оны жилийн эцсийн урамшуулал гэх 748,011,517,09 төгрөгийг авлагын дансанд бүртгэх гүйлгээ хийх, авлагын ангиллыг холбогдох журмын дагуу хийж, хувийн хэрэг бүрдүүлэх, авлагыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авч ажиллахыг АХХК-ийн үйл ажиллагааны газар, бүртгэл тайлангийн хэлтэст тус тус үүрэг болгосон. Д.Тгийн нэр дээр энэхүү авлагыг бүртгэсэн байдаг. Иймд АХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2018 оны 06 дугаар сарын 184-ны өдрийн ээлжит бус хурлын ... тоот тогтоолыг хүчин төгөлдөр бусад тооцуулах түүнээс үүдэлтэй хохирол болох 748,011,517,09 төгрөгийг хариуцагч ДСН ХХК-аас гаргуулах УБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж оролцож байна. гэжээ.

 

Гуравдагч этгээд Д.Тгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: УБ ХХК-ны зүгээс ДСН ХХК-д холбогдуулаад АХХК-ны 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ... тоот тогтоолыг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Үүний улмаас үүссэн 748,011,517,09 төгрөгийг хохиролд тооцон ДСН ХХК-аас нэхэмжилсэн. Д.Тгийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй хүлээн зөвшөөрөхгүй байна. Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол хүчин төгөлдөр байсан уу аль эсвэл хүчин төгөлдөр бус уу гэдэг тал дээр хариуцагч талаас хангалттай тайлбар хэлж байна. УБ ХХК-ийн зүгээс 748,000,000 хохирол гэж үзээд байна.Яг яагаад хохирол гэж үзээд байгааг ойлгохгүй байна. Учир нь Д.Т нь 2016-2018 оны 09 дүгээр сар хүртэл АХХК-д ажиллаж байсан. Ажиллаж байгаа хугацаанд 2015 онд Аны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга 100 хувийн хувьцаа эзэмшигч Б.Этай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн гэрээгээр цалинг 01 сарны цалин 3000 ам доллар гэж тохирсон. Тухайн гэрээ байнгын ажлын байр байсан учраас хугацаагүй гэрээ байгуулсан. Үүнийг урамшуулал гэдэг зүйлээр тохирсон. Урамшууллыг ажил олгогч АХХК-ны жилийн цэвэр ашиг 20 хувь гэж тохирсон байдаг. Үүний дагуу 748,000,000 төгрөг Д.Тд олгогдсон гэж үзэж байна. Нэхэмжлэгч тайлбарлахдаа хууль бус тогтоолоос үндэслээд 748,000,000 төгрөг өгсөн хохирол юм гэдэг. Гэтэл 2018 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн тогтоолоор авагдсан зүйл биш юм. Энэ бол хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр Д.Т шилжүүлэн авсан. 2016 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн тогтоол биш ч байсан тэр мөнгийг авах л байсан. Яагаад гэвэл хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж байсан. Нэхэмжлэлийн зүгээс .. гүйцэтгэл тооцох аргачлалын дагуу олгож байсан бол хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр хэрэгжих талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлтийг тусгасан байх байсан. Д.Ттэй холбоотой хөдөлмөрийн гэрээний дагуу нэмэлт өөрчлөлт оруулах талаар ч яригдаагүй. Хөдөлмөрийн гэрээ нь хүчин төгөлдөр хэрэгжээд 748,000,000 төгрөгийг авсан байдаг. Нөгөө талаараа 748,000,000 төгрөгийн цэвэр ашиг Д.Тд орж ирэхийг нэхэмжлэгч өөрөө ч мэдэж байдаг. Аны зүгээс ч мэдэж байгаа яагаад гэвэл хөдөлмөрийн гэрээ байсан. 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр АХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн тогтоол гарсан. Үүнд Д.Тг гүйцэтгэх захирлаар үргэлжлүүлэн ажлуулсугай тогтоол байдаг. 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоол гарсан. Д.Тг үргэлжлүүлэн ажлуулсугай гэсэн зүйлийг тусгасан байдаг. Тэгэхээр Д.Т ажиллаж байгаа тохиолдолд хөдөлмөрийн гэрээнийхээ дагуу 20 хувийн ашгийг авах нь зүй ёсны хэрэг юм гэж үзэж байна. УБ ХХК д 748,000,000 төгрөгийн хохирол учирсан гэдэг нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй байна гэж үзэж байна. гэжээ.

 

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хувь, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 08 тоот хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолын хуулбар хувь, АХХК-ийн дүрмийн хуулбар хувь, 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаар хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолын хуулбар хувь, дотоодын дансны хуулга, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ... тоот улсын байцаагчийн мэдэгдэлийн хуулбар хувь, Монгол банкны 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн .. тоот албан бичгийн хуулбар хувь, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 185 тоот АХХК дахь бүрэн эрхт төлөөлөгчийн тушаалын хуулбар хувь, дотоодын дансны хуулгын хуулбар хувь, Монгол банкны 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б-10/245 дугаар албан бичгийн хуулбар хувь, АХХК-ийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ..02 дугаар хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолын хуулбар хувь, хавсралтын хуулбар, 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн А-ГЗ/105 дугаар албан бичгийн хуулбар хувь, 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын аудио бичлэгийг хөрвүүлсэн тэмдэглэлийн хуулбар, Монгол улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн .. дугаар прокурорын тогтоолын хуулбар хувь, УБс ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 4-15/25 дугаар албан бичиг, УБс ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн .. дугаар албан бичиг, шүүхэд төлөөлөх итгэмжлэл зэргийг ирүүлжээ.

 

Хариуцагчаас хариу тайлбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хувь, ДСН ХХК-ийн компанийн дүрмийн хуулбар хувь, 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 4-11/02 дугаар өдрийн албан бичиг, 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлийн хуулбар, 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний хуулбар хувь, 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн ажил үүргийн хуваарийн хуулбар хувь, АХХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн ..03 дугаар хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолын хуулбар, Монгол банкны 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн ... дугаар албан бичгийн хуулбар хувь, зэргийг ирүүлжээ.

 

Гуравдагч этгээд АХХК-иас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хувь, хариу тайлбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хувь, 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 11 дүгээр манлай дэмжигчийн тушаалын хуулбар хувь, Аны тусгай активын үйл ажиллагааны ерөнхий журмын хуулбар хувь, 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 167 дугаар гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар хувь, тусгай активын хэлтсийн үйл ажиллагааны журмын хуулбар хувь, хавсралтын хувь, 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А-373Г/252 тоот албан бичгийн хуулбар хувь, Монгол банкны 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-10/915 дугаар албан бичгийн хуулбар хувь, АХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 761 тоот албан бичгийн хуулбар хувь, 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ..07 дугаар хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, хавсралтын хуулбар хувь, 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолын хуулбар хувь, 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн АХХК-ийн ТУЗ-ийн 2017 оны ажлын тайлангын хуулбар хувь, 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн ..03 дугаар хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолын хуулбар хувь,2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн ..03 дугаар 2018 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын хэлэлцэх асуудал, дэс дараалалын хуулбар хувь, 2018/03 дугаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тэмдэглэлийн хуулбар хувь, 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 59 дүгээр манлай дэмжигчийн тушаалын хуулбар хувь, 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 167 дугаар гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар хувь, тусгай активын хэлтсийн үйл ажиллагааны журам, хавсралтын хуулбар хувь, 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн ТУЗ/14 дугаар төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоолын хуулбар хувь, 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн ТУЗ/14 дугаар 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын хэлэлцэх асуудал, дэс дараалал, хавсралтын хуулбар хувь, УБс ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар албан бичгийн хуулбар хувь, УБс ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 4-11/03 дугаар албан бичгийн хуулбар хувь, УБс ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 14 дүгээр албан бичгийн хуулбар хувь, 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар баталсан компанийн дүрмийн хуулбар хувь, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн ТУЗ/01,2 дугаар төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолын хуулбар хувь, АХХК-ийн дүрмийн хуулбар хувь, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хувь зэргийг ирүүлсэн байна.

 

Гуравдагч этгээд Д.Тгээс шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар зэргийг ирүүлсэн байна.

 

Шүүхээс Монгол банкнаас АХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн тогтоол, Нийслэлийн прокурорын газраас улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 1-694 дугаар тогтоолыг гаргуулсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч УБ ХХК нь хариуцагч ДСН ХХК-д холбогдуулан ..тоот тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус тогтоолын улмаас учирсан хохирол болох 748,011,517.09 төгрөгийг хариуцагч ДСН ХХК-аас гаргуулан АХХК-д олгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч шаардах үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: АХХК-ийн хувьцаа эзэмшигч ДСН ХХК нь 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хуульд зааснаар ирц хүрээгүй байхад хувьцаа эзэмшигчдийн хурлын хуралдуулж ... тоот гэх тогтоолыг гаргаж, тус тогтоолоор тухайн үед Аны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Тд 748,011,517.09 төгрөгийн урамшууллыг олгосон. ДСН ХХК нь 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хуралд дангаар оролцсон нь Банкны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4, 69 дүгээр зүйлийн 69.1, 69.1.2, 69.3 дахь хэсэг, АХХК-ийн дүрмийн 9.12 дахь хэсгийг зөрчсөн, хувьцаа эзэмшигчдийн хурлын ирцийг хангаагүй тул тус өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэн хурлыг хойшлуулах ёстой байсан. Хувьцаа эзэмшигчдийн хурлын ... тоот тогтоол нь хүчин төгөлдөр бус бөгөөд 748,011,517.09 төгрөгийн урамшуулал олгосон нь хууль тогтоомж зөрчсөн, банканд хохирол учруулсан болохыг Монгол банкнаас АХХК- д хийсэн иж бүрэн шалгалтаар тогтоосон. Д.Тд олгосон урамшуулал гэх 748,011,517.09 төгрөгийг авлагын дансанд бүртгэсэн. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дахь хэсэгт зааснаар ..тоот тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус тогтоолын улмаас учирсан хохирол болох 748,011,517.09 09 төгрөгийг хариуцагч ДСН ХХК-аас гаргуулан АХХК-д олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: УБс ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Б нэхэмжлэлд дурдсан энэ асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, гомдолд хэрэг үүсгэн шалгаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тиймээс уг асуудлыг эрүүгийн журмаар шалган шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. гэжээ.

 

Гуравдагч этгээд Д.Тгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Д.Т нь 2015 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр АХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж АХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг эрхэлж байсан. Уг хөдөлмөрийн гэрээгээр гүйцэтгэх захирлын жилийн эцсийн гүйцэтгэлийн урамшуулал ажил олгогчийн жилийн эцсийн цэвэр ашгийн 20 хувь байхаар харилцан тохиролцсон хууль тогтоомжийг зөрчөөгүй. 748,011,517.09 төгрөгийг буцаан төлөх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд АХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: ДСН ХХК-ийн баталсан хувьцаа эзэмшигчдийн хурлын ... тоот тогтоол нь хүчин төгөлдөр бус бөгөөд уг тогтоолоор Д.Тд 748.011,517.09 төгрөгийн урамшуулал олгосон нь хууль тогтоомж зөрчсөн, банкинд хохирол учруулсан үйлдэл болохыг Монголбанкнаас АХХК-д хийсэн иж бүрэн шалгалтаар тогтоосон. Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2, 69.3, 69.6 дахь заалтыг зөрчсөн. Иймд ..тоот тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус тогтоолын улмаас учирсан хохирол болох 748,011,517.09 төгрөгийг хариуцагч ДСН ХХК-аас гаргуулан "А" ХХК-д олгох шаардлага бүхий УБс ХХК-ийн нэхэмжлэлийг дэмжиж байна гэжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсгийг үндэслэн заасныг баримтлан Аны ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит бус хурын ... тоот дугаартай тогтоолыг хүчин төгөлдөр бусад тооцож, хариуцагч ДСН ХХК-аас 748,011,517.09 төгрөг гаргуулж нэхэмжлэгч АХХК-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,968,208 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ДСН ХХК-иас 3,968,208 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Б.ГОНЧИГСУМЛАА