Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2024/02181

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2024/02181

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, шүүгч *******, ******* нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** хаягт байрлах ******* /рд:*******/-ын гаргасан,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *** ******* овогт *******гийн ******* /рд:*******/-д холбогдох гэм хорын хохиролд 8,250,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Э.*******, иргэдийн төлөөлөгч , нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Хариуцагч Э.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 22-ны өдөр шилжих шөнө дүүргийн *** хаалганы үүдний хэсэгт иргэн тай төрсөн эхийгээ өмөөрч тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний баруун гуяны гадна дээд хэсэг, гадна доод хэсэг, зүүн гуяны ар дунд хэсэгт тус тус хутгалж эрүүл мэндэд нь гуяны гүний венийн судас нэвт хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун, зүүн гуянд шарх, цус алдалтын дараах цочмог цус багадалт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн.

 

Түүний энэхүү үйлдэлд харъяа прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэ яллагдагчаар татан хэргийг харъяаллын дагуу дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн ба тус шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн тоот шийтгэх тогтоолоор хариуцагч Э.*******г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт 3 жилийн хорих ялыг мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан нээлттэй хорих байгууллагад хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэн.

 

Ингээд дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн тоот шийтгэх шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, одоо хариуцагч Э.******* нь Улаанбаатар хот, *** байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа *** дугаар хорих ангид хорих ял эдэлж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ыг Эрүүл мэндийн даатгалын сангаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан талаар лавлагааг тус прокурорын байгууллага Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас авахад түүнийг 2022 оны 3, 4, 5 дугаар саруудад *** эмнэлэг, *** дүүргийн эрүүл мэндийн төв эмнэлэгт хэвтэн эрчимт эмчилгээ болон мэс засал, амбулаторийн үзлэгээр нийт 8,250,200.00 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан болох нь хавтас хэрэгт нотлох баримтаар тогтоогдсон.

 

Иймд, манай байгууллага Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх хэсэгт гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх гэж зааснаар хариуцагч Э.*******гаас Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 8,250,200.00 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Би, ын эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргахгүй, гэхдээ надад ийм хэмжээний мөнгө төлөх санхүүгийн боломж байхгүй. Миний бие хорих ангид ял эдэлж байгаа учир дуусгаад үүний дараа төлөх боломжтой болох байх гэв.

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

 

1.     Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хувь,

2.     Шүүхэд төлөөлөх итгэмжлэл,

3.     ны 2023.03.31-ний өдрийн 02- тоот албан бичиг,

4.     Иргэний үнэмлэхийн лавлагаа,

5.     Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл,

6.     Мөрдөгчийн 2022.04.02-ны өдрийн Хохирогчоор тогтоох тухай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хувь,

7.     Мөрдөгчийн 2022.04.02-ны өдрийн Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хувь,

8.     2022.04.02-ны өдөр Хохирогчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгааны нотариатаар гэрчлүүлсэн хувь,

9.     2022.04.02-ны өдөр Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,

10.  Мөрдөгчийн 2022.03.22-ны өдрийн Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хувь,

11.  Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,

12.  2022.04.02-ны өдөр Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,

13.  Нийслэлийн дүүргийн прокурорын газрын 2022.04.11-ний өдрийн дугаартай прокурорын тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хувь,

14.  2022.04.13-ны өдөр Яллагдагчаас мэдүүлэг авсан тухай тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,

15.  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.10-ны өдрийн 2022/ШЦТ/ дугаар шийтгэх тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хувь,

16.  Эрүүл мэндпийн даатгалын ерөнхий газрын 2022.05.19-ны өдрийн тоот албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,

17.  Эрүүл мэндпийн даатгалын ерөнхий газрын 2022.11.02-ны өдрийн тоот албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хариуцагч Э.*******д холбогдуулан гэм хорын хохиролд 8,250,200.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т зааснаар учруулсан хохирлыг арилгуулахыг хүсчээ. Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон гийн зүгээс нотлох баримт хангалттай байхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг мөнгө шаардах эрхгүй гэжээ. Шүүх, талуудын гаргасан тайлбар, хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/ тоот шийтгэх тогтоолоор хариуцагч Э.*******г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн болохыг тогтоож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэг, мөн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 /гурван/ жил, 4 /дөрвөн/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байна /х.х-ийн 30-36 хуудас/.

 

Тодруулбал, хариуцагч Э.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны өдөр шилжих шөнө *** хаягт хохирогч тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний баруун гуяны дээд хэсэг, гадна доод хэсэг, зүүн гуяны ар дунд хэсэгт тус тус хутгалж эрүүл мэндэд хохирол учруулжээ.

 

Зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дээр дурдсан болон шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон эсэх талаар маргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар хариуцагч Э.*******г ын эрүүл мэндэд хохирол учруулсан үйл баримтын талаар маргаагүй гэж үзнэ.

2.            Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн гийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн тоот дүгнэлтэд ын биед гуяны гүний вений нэвт хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун, зүүн гуянд шарх, цус алдалтын дараах цочмог цус багадалт гэмтэл тогтоогтлоо. Дээрх гэмтэл ир үзүүртэй гурван удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл. Энэхүү гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар хүнд гэмтлийн зэрэгт хамаарна гэжээ /х.х-ийн 21, 22 хуудас/.

Ингээд дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/ тоот шийтгэх тогтоолоор Э.*******г хүний эрүүл мэндэд хүнд хохирлыг зэвсэг хэрэглэн учруулсан гэм буруутай болохыг тогтоосон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар хариуцагчийг гэм буруутай эсэхийг дахин нотлох шаардлагагүй.

 

3.            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан. Тодруулбал, хэн нэгэн бусдын амь нас, эрүл мэнд, сэтгэц, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд болон эд хөрөнгөд хохирол учруулсан тохиолдолд тэрээр хуульд зааснаар тухайн хохирлыг барагдуулах үүрэг хүлээнэ.

 

Гэвч зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Э.*******г хохирогч ын эрүүл мэндийг хохироосонтой холбоотой хохирогч этгээдээс гарсан зардлын талаар маргаагүй, харин хохирсон этгээдийг эмнэлгийн байгууллагаас эмчлэхэд төрөөс төлсөн эмчилгээний зардал бодитоор гарсан эсэхийг тогтоох шаардлага үүссэн.

 

4.            Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ гээд 12.1.1-д гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад гэж тус тус заажээ.

 

Өөрөөр хэлбэл, хэн нэгэн этгээдийн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хохирол учирсан бол түүнийг эмчлэхтэй холбоотой гарсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг хохирол учруулсан тухайн этгээдээс нөхөн төлүүлэх ажиллагааг хэргийг хянан шалгасан байгууллага нь хариуцах учиртай.

 

Энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д Гэмт хэрэг үйлдэгдсэнээс үүссэн хохирлын талаархи нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлэнэ гэж заажээ.

 

Гэтэл хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/ тоот шийтгэх тогтоолд хариуцагч Э.*******гаас нэхэмжилсэн хохирогч ыг эмчлэхтэй холбоотой 8,235,000.00 төгрөгийг бодитоор гарсан зардал гэж үзэх боломжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, улмаар иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан байна.

5.            Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй гэж заасан.

Тайлбарлавал, хэдийгээр дээр дурдсан шүүхийн шийтгэх тогтоолоор хариуцагч Э.*******гаас нэхэмжилсэн хохирогч ыг эмчлэхтэй холбоотой 8,235,000.00 төгрөгийг түүнээс нөхөн гаргуулахаар шийдвэрлээгүй боловч тухайн төлбөрийг нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд хохирол учруулсан этгээдээс шаардаж болно.

 

Тиймээс нэхэмжлэгч ******* нь хариуцагч Э.*******гаас хохирогч ыг эмчлэхтэй холбоотой эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг шаардах эрхтэй байна.

 

6.            Гэтэл шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар ыг эмнэлэгт 8,250,200.00 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан болон ийм хэмжээний зардлыг тухайн байгууллагад төлсөн болох нь тогтоогдохгүй байна. Хэрэгт авагдсан Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгалуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийн мэдээлэл гэх баримт нь нэхэмжлэлд дурдсан 8,250,200.00 төгрөгийн задаргаа бөгөөд харин ийм хэмжээний эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэнтэй холбоотой зардал, тэрхүү зардлыг үндэслэн төрөөс харъяа эмнэлгийн байгууллагад мөнгийг нь шилжүүлсэн гэсэн үйл баримтыг нотлохгүй байна /х.х-ийн 8, 39 хуудас/.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т Хэрэв эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлээгүй бол уг нэхэмжлэлийг хуульд заасан журам, харьяаллын дагуу гаргана гэж заасан нь нэгэнт хариуцагчийн гэм бурууг тогтоосон шүүхийн шийтгэх тогтоол байгаа учир хохирлыг иргэний журмаар нэхэмжлэхэд нотлох шаардлагагүй гэсэн утгыг шууд илэрхийлэхгүй.

7.            Зүй нь, энэ тохиолдолд нэхэмжлэгч ******* нь дээр дурдсан хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2, 1073-т тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүргийн хүрээнд хариуцагч Э.*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ыг эмчлэхэд төрөөс 8,250,200.00 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал гаргасан гэдгийг баримтаар нотлох үүрэгтэй.

Иймд, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь эрүүл мэндийн даатгалын сангаас 8,250,200.00 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал гарсан гэдгийг нотлоогүй тул шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын гаргасан хариуцагч Э.*******д холбогдох гэм хорын хохиролд 8,250,200.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                      Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД