| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 102/2023/03229/И |
| Дугаар | 183/шш2024/01806 |
| Огноо | 2024-04-24 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 183/шш2024/01806
|
|
| ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН |
| 2024 оны 04 сарын 24 өдөр |
| Дугаар 183/ШШ2024/01806 |
| Улаанбаатар хот |
| Зохигчийн эвлэрлийг баталж хэргийг |
| Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
|
| Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1. Нэхэмжлэгч *******ийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч ******* нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, орон сууцны үнийн дүнгийн 50 хувь болох 35,000,000 төгрөгийг хариуцагч ******* нэхэмжлэгчид өгөхөөр, хариуцагч ******* нь нэхэмжлэлд дурдсан эх ******* агсны нэр дээр бүртгэлтэй нэг өрөө орон сууцыг улсын бүртгэлд өөрийн нэр дээр бүртгүүлэхээр харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгч *******ийн урьдчилан төлсөн 457,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******аас 457,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай. |
| З.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай. 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай. |
| ОЮУНБИЛЭГ |