Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2024/02149

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 19

101/ШШ2024/02149

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** тоот хаягт оршин суух ******* овогт *******ы ******* /рд:*******/-ын гаргасан,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *** хаягт байрлах *******т холбогдох нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн тоот шийдвэрээр нэхэмжлэгч Д.******* надаас 496.978.700 төгрөг гаргуулахаар шийдвэлэсэн ба 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын дагуу явагдаж буй иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч миний өмчлөлийн Улаанбаатар хот, *** тоот хаягт байрлах *** м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг нь хөрөнгийн үнэлгээ хийхдээ * м.кв-ыг нь 2.857.680.09 төгрөгөөр тооцож нийт 239,387,937.00 төгрөгөөр үнэлсэн байна.

 

Гэтэл дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнийг үнэгүй.мн цахим сайт дээр тавигдсан ижил төстэй орон сууцны зартай харьцуулж үзэхэд 1 м.кв талбай бүхий орон сууцыг хамгийн багадаа 3,500,000.00 төгрөгөөр худалдаж, худалдан авч байгаа нь харагдана.

Орон сууцны 1 м.кв-ыг 3,500,000.00 төгрөгөөр тооцож үзвэл 293,195,000.00 төгрөг болж байгаа бөгөөд нь нэхэмжлэгчийн өмчлөлийн төлбөрт хураагдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 239,387,937.00 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшнаас хэт бага үнээр үнэлсэн. Мөн хөрөнгийн үнэлгээчин хөрөнгийг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8-р зүйлийн 8.2.2-т заасан үндэслэлийг тайландаа тусгаагүй нь хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Иймд, 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн -ийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн тоот шийдвэрээр нэхэмжлэгч Д.*******аас 496,978,700.00 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Манай байгууллага нь нэхэмжлэлд дурдсан *** тоот орон сууцыг хураан авч битүүмжлэх ажиллагааг хийсэн. Ингээд талуудаас эд хөрөнгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны хөндлөнгийн шинжээч томилсон. Орон сууцны зах зээлийн үнэлгээг цахим сайт дээр тавигдсан зараар хэмжигдэхгүй, энэ хөрөнгийн байршил, элэгдэл зэргийг тооцож мэргэжлийн шинжээч дүгнэлт гаргаж 239,195,000.00 төгрөгөөр үнэлсэн. Хэрэв нэхэмжлэгч нь уг үнэлгээг бага байна гэж хэлж байгаа бол үүнийг нотлох ёстой ч нотолсон баримт хэрэгт байхгүй, зөвхөн цахим сайтыг үндэслэн дутуу дүгнэсэн, буруу дүгнэсэн гэж хэлж болохгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

 

1.     Улсын тэмдэгтийн хураамжид 70,200.00 төгрөг төлсөн баримт,

2.     Иргэний үнэмлэхийн лавлагаа,

3.     Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа,

4.     Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хөрөнгийн үнэлгээний мэдэгдэл,

5.     Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол,

6.     Шүүхэд төлөөлөх итгэмжлэл,

 

Хариуцагчаас өгсөн нотлох баримт:

 

1.     Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэл,

2.     Хөрөнгийн үнэлгээний тайлан нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

3.     Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хөрөнгийн үнэлгээний мэдэгдэл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

4.     Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

5.     Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

6.     Албадан дуудлага худалдааны мэдээлэл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

7.     Шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

8.     Зарлан дуудах мэдэгдэл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

9.     Орон сууцны зээлийн гэрээ нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

10.  Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоол нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

11.  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

12.  Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хяналтын хуудас нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

13.  Шүүхийн гүйцэтгэх хуудас нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

14.  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

15.  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 1833 тоот шийдвэр нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

16.  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1330 тоот магадлал нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

17.  Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1090 тоот тогтоол нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

18.  Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1090А тоот тогтоол нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

19.  Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

20.  -ийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн албан тоот нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

21.  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 06-ны өдрийн захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

22.  Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эрх түдгэлзүүлэх тухай албан тоот нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

23.  Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

24.  Эд хөрөнгө битүүмжлэх тухай болон битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

25.  Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

26.  Баянзүрх дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсийн эрх түдгэлзүүлэх албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

27.  Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

28.  Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

29.  Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан тухай тэмдэглэл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

30.  Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

31.  Төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

32.  Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

33.  Төлбөр төлөгчийн банкин дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

34.  Нэр бүхий банкуудын албан бичиг,

35.  Эд хөрөнгө хураах тухай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

36.  Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

37.  -ийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

38.  Шинжээч томилох тухай тогтоол нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

39.  Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.            Нэхэмжлэгч Д.*******аас хариуцагч *******т холбогдуулан дуудлага худалдааны үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д зааснаар бусдын эрх зөрчигдсөн шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүсчээ. Гэвч шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2022/ тоот шийдвэрээр -ийн нэхэмжлэлтэй Д.*******д холбогдох гэм хорын хохиролд 1,581,660,820.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлсэнийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн тоот магадлалаар хэвээр үлдээжээ /х.х-ийн 86-112 хуудас/.

 

Гэтэл Улсын Дээд Шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн тоот тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, Д.*******аас гэм хорын хохиролд 496,978,700.00 төгрөгийг гаргуулж -нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,084,682.120.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон байна /х.х-ийн 113-122 хуудас/

 

2.            Нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч Д.******* нь Улсын Дээд Шүүхийн тоот тогтоолыг сайн дураар биелүүлээгүйг үндэслэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн тоот захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай тоот дугаартай гүйцэтгэх хуудсыг олгосон ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас өгсөн нотлох баримтаар тус байгууллага нь төлбөр төлөгчөөс 496,978,700.00 төгрөг гаргуулах шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааг явуулж байгаа ажээ /х.х-ийн 81-85 хуудас/.

 

Ингээд хариуцагч ******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах арга хэмжээг авч, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл өгөх, тэдгээртэй уулзах, хөрөнгийн тухай лавлагааг бусад этгээдээс авах болон эд хөрөнгийг битүүмжлэх, хураах, түдгэлзүүлэх зэрэг ажиллагааг гүйцэтгэсэн эсэх талаар зохигчид маргаагүй /х.х-ийн 124-172 хуудас/.

 

3.            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т Дараах хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ гээд 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө гэж заасан.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Д.******* нь *** тоот хаягт байрлах *** м.кв талбайтай орон сууцыг өмчилдөг ба хариуцагч ******* нь энэхүү орон сууцыг битүүмжлэн хурааж, улмаар дуудлага худалдаанд оруулж төлбөр авагч -ийн хохирлыг барагдуулах ажиллагааг явуулж байгаа ажээ /х.хийн 135-141, 148, 171 хуудас/.

 

4.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төлбөр төлөгчид хураасан хөрөнгийн зах зээлийн үнэлгээний талаар санал авахад төлбөр төлөгч Д.******* нь дээр дурдсан м.кв талбайтай орон сууцыг 400,000.00 төгрөгөөр үнэлсэн байна /х.х-ийн 173, 175, 178, 179 хуудас/

 

Гэвч төлбөр авагч -ийн зүгээс төлбөр төлөгч төлбөр Д.*******ын өгсөн үнийн саналыг үл хүлээн зөвшөөрч шинжээч томилуулах хүсэлтэй байгаагаа 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр илэрхийлжээ /х.х-ийн 180 хуудас/.

 

5.            Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тоот тогтоолоор хураасан хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор хөрөнгийн үнэлгээний Бэсгэ ХХК-ийг томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасантай нийцэж байна /х.х-ийн 182 хуудас/.

 

Ингээд хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Бэсгэ ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн хөрөнгийн үнэлгээгээр зохигчдын маргаж байгаа орон сууцыг 239,387,937.00 төгрөгөөр үнэлсэн ба тус хөрөнгийн үнэлгээний тайланд хураасан хөрөнгийн үнийг зах зээлийн харьцуулалтын аргад тулгуурлаж, өнөөгийн зах зээлийн ханшийг тогтоосон, уг дүгнэлтийг гаргахдаа ижил төрлийн үл хөдлөх хөрөнгийн үнийг судалсан байх тул нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгийн бодит байдлыг бүрэн үнэлээгүй буюу хэт багаар үнэлсэн гэх тайлбар үндэслэлгүй байна /х.х-ийн 35-47 хуудас/.

 

6.            Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д үнэлгээний тайлан гэж холбогдох хууль тогтоомж болон үйлчлүүлэгч, захиалагчтай хийсэн гэрээний дагуу үнэлгээчний бэлтгэн гаргасан, үнэлгээний зорилго, үнэ цэнийн суурь, он, сар, өдөр, хэрэглэсэн хандлага, арга, ашигласан мэдээллийн эх сурвалж, дэвшүүлсэн төсөөлөл, үнэ цэнийн талаарх дүгнэлт зэргийг багтаасан баримт бичгийг хэлнэ гэж, 3.1.10-т үнэлгээний хуулийн этгээд гэж хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан компанийг хэлнэ гэж, 3.1.11-т үнэлгээчин гэж энэ хуулийн 15.1-д заасан үнэлгээ хийх эрх авсан иргэнийг хэлнэ гэж тус тус заасан.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хөрөнгийн хөрөнгийн үнэлгээчин нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй ажээ /х.х-ийн 50 хуудас/.

 

Түүнчлэн хариуцагч ******* нь хөрөнгийн үнэлгээчинд хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан ба Бэсгэ ХХК-ийн тайланг үзвэл Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна /х.х-ийн 183 хуудас/.

 

7.            Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д зааснаар хөрөнгийн үнэлгээний суурийг тогтоохоор зах зээлийн үнийн талаарх судалгааг хийхдээ маргаж байгаа үл хөдлөх хөрөнгөтэй ижил төрлийн үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдахаар бусдад санал болгосон үнийг суурь болгосон нь зөрчил болохгүй юм.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 195 дугаар зүйлийн 195.1, 195.4-т тус тус зааснаар гэрээний чөлөөт байдлын зарчмын хүрээнд аливаа этгээд нийтэд саналын дуудлага гаргаж, улмаар түүнд санал гаргасан хүн, хуулийн этгээдтэй худалдах, худалдах авах гэрээ байгуулж, эд хөрөнгийг худалдсан болон худалдахаар санал болгож буй үнийн саналыг үндэслэсэн нь үнэлгээний суурь зарчимд нийцнэ.

 

Энэ талаар Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т Хөрөнгийн үнэлгээний мэдээллийн сан дараах мэдээллээс бүрдэнэ гээд 25.2.1-д зах зээлийн үнийн судалгааны байгууллагаас гаргасан мэдээ, мэдээлэл гэж, 25.2.2-т хэвлэл, мэдээллийн хэрэгслээр түгээсэн зах зээлийн үнэ, ханшийн талаарх мэдээ, мэдээлэл гэж тус тус заажээ.

 

8.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 67 дугаар зүйлийн 67.1.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу татгалзал, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч Д.******* нь хөрөнгийн үнэлгээний Бэсгэ ХХК-ийн үнэлгээг үл хүлээн зөвшөөрч, хураагдсан хөрөнгийн зах зээлийн ханшийг 239,387,937.00 төгрөгөөс их байх ёстой гэж маргаж буй тохиолдолд тухайн маргааныг үүсгэсэн үеэс эхлэн өөрийн татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй боловч тэрээр энэхүү шаардлага, үндэслэлээ тодорхой баримтаар нотлоогүй, энэ талаар холбогдох баримтыг шүүхэд өгөөгүй байна.

Зүй нь, нэхэмжлэгчээс үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг 239,387,937.00 төгрөг биш, харин 400,000,000.00 төгрөгийн үнэлгээтэй гэж маргаж байгаа бол уг тайлбараа нотолсон эргэлзээ төрүүлэхүйц хэмжээний баримтыг шүүхэд ирүүлэх учиртай боловч нэхэмжлэгч нь тийм тайлбар бүхий нотлох баримтыг өгсөнгүй.

 

9.            Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т захиалагч гэж энэ хууль болон гэрээнд заасан тохиолдолд өөрийн болон бусдын өмнөөс хөрөнгө үнэлүүлэх захиалга өгсөн этгээдийг хэлнэ гэж, 3.1.4-т үйлчлүүлэгч гэж хууль тогтоомжид заасны дагуу, эсхүл захиалагчийн санаачилгаар өөрийн эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийг үнэлүүлж байгаа хуулийн этгээд, хувь хүнийг хэлнэ гэж, 5 дугаар зүйлийн 5.1.1-д үнэлгээчин болон үнэлгээний хуулийн этгээд нь үйлчлүүлэгч, эсхүл захиалагчтай харилцан бичгээр тохиролцсон-оор хөрөнгийн үнэлгээг хийнэ гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, хөрөнгийн үнэлгээг зөвхөн үнэлгээ хийлгэхээр шийдвэрлэсэн шүүхийн захирамж болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтоолоор хийх ёстой гэж ойлгохгүй ба иргэн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хөрөнгийн үнэлгээчинд хүсэлт гаргаж, харилцан тохиролцон дүгнэлт гаргуулах боломжтой юм. Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Д.*******ын гаргасан хариуцагч *******т холбогдох *** тоот хаягт байрлах улсын бүртгэлийн тоот дугаартай м.кв талбайтай орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн тоот захирамжаар авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь тус хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг үүгээр дурдсугай.

 

4.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ