Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 183/шш2024/01894

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 30 өдөр Дугаар 183/ШШ2024/01894 Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь ******* нь энэхүү эвлэрлийн гэрээ байгуулагдсан өдрөөс хойш хуанлийн 10 хоногийн дотор , орон сууц болон тус байрын авто зогсоолыг чөлөөлж, хариуцагчаас нэхэмжлэгчид орон сууц, авто зогсоолыг аливаа ашиглалтын төлбөр, хураамж, СӨХ-ны төлбөрийн үлдэгдэл тооцохгүйгээр акт үйлдэн хүлээлгэн өгч, хариуцагч нь орон сууц ашигласны төлбөрт тооцон нэхэмжлэгчид 5,000,000 төгрөгийг төлснөөр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үлдэх шаардлагаас татгалзахаар харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгч *******ийн 398,025 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 165,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ