Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2024/02111

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 18

101/ШШ2024/02111

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** тоот хаягт оршин суух ******* овогт *******ын ******* /рд:*******/-ын гаргасан,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *** тоот хаягт оршин суух ******* овогт *******ын ******* /рд:*******/,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *** тоот хаягт оршин суух ******* овогт ын /рд:/,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *** тоот хаягт оршин суух ******* овогт ын /рд:/ нарт холбогдох 15,600,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Т.ын өмгөөлөгч , нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Би, хариуцагч Т.тай 2022 оны 03 дугаар сард өөрийн найз гаар дамжуулан танилцсан тэр цагаас хойш хариуцагч нь эхнэр Д.*******, Т. нарын хамтаар 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хооронд дансаар 8,600,000.00 төгрөг, бэлнээр 7,000,000.00 төгрөг, нийт 15,600,000 төгрөгийг 2022 оны 10 сард төлөх нөхцөлтэйгээр зээлж авсан. Тодруулбал, миний бие хариуцагч Т.ын Хаан банк ХК дахь тоот дансанд 5,500,000.00 төгрөг, хариуцагч Д.*******гийн тоот данснаас 3,100,000.00 төгрөг, хариуцагч Т.т бэлнээр 7,000,000.00 төгрөгийг өгсөн. Гэтэл эдгээр хүмүүс зээлийг буцаан төлөхгүй байх тул хариуцагч нараас 15,600,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.*******, Т.аас нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

 

Миний бие нь нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжилж байгаа 5,500,000.00 төгрөг болон 3,100,000.00 төгрөгийн талаар маргаан гаргахгүй төлбөрийг бүрэн төлж дуусгая гэжээ.

 

Хариуцагч Т.аас шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Миний бие нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжилж байгаа 7,000,000.00 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч нь 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тухайн мөнгийг авсан гэсэн боловч ажил гүйцэтгэнэ гэж мөнгө авсан ба буцааж өгнө гэдэг нь боломжгүй гэсэн байсан. Тэрээр дүүгийнхээ болон танилын дансаар 8,600,000.00 төгрөг авсан, гэхдээ 7,000,000 төгрөг бэлнээр авсан зүйл байхгүй гэв.

 

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

 

1.     Улсын тэмдэгтийн хураамжид 235,950.00 төгрөг төлсөн баримт,

2.     тоот албан тоот,

3.     тоот албан тоот,

4.     Хаан банк ХК дахь дансны дэлгэрэнгүй хуулга,

5.     Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 18-ны өдрийн тоот шийдвэр,

6.     Иргэний үнэмлэхийн лавлагаа,

 

Хариуцагч нарын өгсөн баримт,

 

1.     Хариу тайлбар,

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.            Нэхэмжлэгч Б.*******аас хариуцагч Д.*******гээс 5,500,000.00 төгрөг, Т.аас 3,100,000.00 төгрөг, хариуцагч Т.аас 7,000,000.00 төгрөг, нийт 15,600,000.00 төгрөгийг нэхэмжилсэн ба Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хариуцагч нараас хүлээсэн үүргийг нь гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шүүхээс 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.*******, Т. нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

 

Ингээд тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр товлож, хариуцагчид Т.т мэдэгдсэн хэдий ч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

2.            Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Д.*******д 5,500,000.00 төгрөг, хариуагч Т.т 3,100,000.00 төгрөгийг өгсөн болох нь тэдгээрийн тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар тогтоогдож байна. Хэдийгээр нэхэмжлэгч нь тус 8,500,000.00 төгрөгийг эдгээр хүмүүст зээлсэн гэсэн боловч хариуцагч Д.*******, Т. нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул зохигчдын хооронд энэ төрлийн гэрээний харилцаа үүссэн болохыг тухайлан тогтоох шаардлагагүй болно /х.х-ийн 45-53, 73, 74 хуудас/.

 

Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно гэж, 106.5-т Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж тус тус заасан.

Тиймээс нэхэмжлэгч Б.*******ын гаргасан хариуцагч Д.*******гээс 5,500,000.00 төгрөг, хариуцагч Т.аас 3,100,00.00 төгрөгийг нэхэмжилсэн иргэний хэргийг хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

3.            Харин хариуцагч Т. нь нэхэмжлэгч Б.*******аас 7,000,000.00 төгрөгийг хүлээн авсан талаар маргаагүй боловч өглөг, авлагын талаар өөр тооцоо байгаа тул буцааж төлөх ёсгүй гэж маргажээ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүсэнээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлсэнээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасны дагуу тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.

 

4.            Хариуцагч Т. нь 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч Б.*******аас 7,000,000.00 төгрөг авсан нь үнэн, гэхдээ зарим хэсэг нь ажлын хөлс гэж тайлбарласан байна /х.х-ийн 78, 79 хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 38.2-т Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж заажээ.

Иймд, нэгэнт хариуцагч Т. нь нэхэмжлэгч Б.*******аас 7,000,000.00 төгрөгийг хүлээн авсан талаар маргаагүй тул дээр дурдсан хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар хариуцагчийг 7,000,000.00 төгрөгийг хүлээн авсан гэж үзэж талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

5.            Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 207 дугаар зүйлийн 207.1.3-т мөнгөн төлбөрийн үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа /оршин байгаа/ газар, харин үүрэг гүйцэтгүүлэгч дээрх газраа өөрчилсөн тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдсэн бол түүний шинээр оршин суугаа /оршин байгаа/ газар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заажээ.

Тайлбарлавал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь мөнгө буцаан төлөх үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа газар, гэрээнд заасан хугацаанд заавал гүйцэтгэх ёстой бөгөөд тийнхүү биелүүлээгүй тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ. Гэтэл хариуцагч Т.Мэнбаяр нь нэхэмжлэгч Б.*******т 7,000,000.00 төгрөгийг зарим хэсэг нь ажлын хөлс гэсэн үндэслэлээр төлөх ёсгүй гэж маргасан.

6.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3-д Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана гэж тус тус заажээ.

Үүнээс үзвэл тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчид 7,000,000.00 төгрөгийг буцаан төлөх ёсгүй буюу өөр ажил үйлчилгээний хөлс байсан гэсэн тайлбараа баримтаар нотлохгүй байна.

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагч Т.аас 7,000,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгож, хариуцагч Д.*******, хариуцагч Т. нарын зөвшөөрлийг батлах нь зүйтэй байна..

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг үндэслэн хариуцагч Т.аас 7,000,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг үндэслэн хариуцагч Д.******* нь 5,500,000.00 төгрөг, хариуцагч Т. нь 3,100,000.00 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Б.*******т төлөх тухай зөвшөөрлийг баталж, тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,950.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас 235,950.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ