Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2024/02027

 

 

 

 

 

 

 

 

2024 04 16

101/ШШ2024/02027

 

 

 

 

ТОГТООХ нь:

 

1.            Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч ******* овогт *******ийн *******, хариуцагч ******* овогт *******ын ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.            Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн хүү *******ыг эх Б.*******ийн асрамжид үлдээсүгэй.

3.            Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус заасныг үндэслэн хүү *******ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр төрсөн эцэг Д.*******оор сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4.            Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг дурдсугай.

5.            Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 127 дугаар зүйлийн 127.1.2-т тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч Д.*******ын гаргасан хариуцагч Б.*******эд холбогдох *******-тай 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан орон сууцны зээлийг ганцаараа үргэлжлүүлэн төлөхийг даалгах тухай болон хариуцагч Б.*******ийн гаргасан нэхэмжлэгч Д.*******од холбогдох *** тоот хаягт байрлах улсын бүртгэлийн ******* тоот дугаартай м.кв талбайтай 3 өрөө орон сууц, мөн тус орон сууцны зоорийн давхрын 13 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн тоот дугаартай автозогсоолоос ногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

6.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг үндэслэн *** тоот хаягт байрлах улсын бүртгэлийн тоот дугаартай м.кв талбайтай орон сууцыг хариуцагч Б.*******, хүү ******* нарын өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч Д.*******од ногдох хэсгийг улсын дугаартай маркийн автомашиныг нэхэмжлэгч Д.*******ын өмчлөлд үлдээх нөхцөлөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталсугай.

 

7.            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400.00 төгрөг, хариуцагчийн төлсөн 210,600.00 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 58,454.00 төгрөгийг гаргуулж улсын төсөвт төлүүлсүгэй.

 

8.            Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасны дагуу гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 /гурав/ хоногийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах ид даалгасугай.

 

9.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ