Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 141/ШШ2024/00084

 

                                

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Нэхэмжлэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар багт оршин суух хаягтай Х овогт М.Л нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа болон бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохоо, цэргийн алба хаасан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие 1964 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрсөн. Би 1972 оноос 1980 он хүртэл 8 жилийн сургуульд суралцаж төгссөн. 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Тэлмэн сумын Жаргалын зам нэгдэлд нормчноор ажиллаж байсан. Ажилд орсон гарсан тушаал байхгүй. Намайг манайхан болон нутгийн хүмүүс ******* гэж авгайлж дууддаг. Гэтэл миний нэрийг авгайлж дууддаг ******* нэрээр хөдөлмөрийн дэвтэр болон цэргийн батлах, цэргийн алба хаасан лавлагаанд ******* нэрээр бичигдсэн байдаг.

Намайг ******* гэдэг боловч нутгийн хүмүүс ******* нэрээр мэднэ. Миний хүүхдүүд ******* нэрээр овоглодог. Миний сургууль төгссөн гэрчилгээ ******* нэрээр бичигдсэн байдаг. Иймд намайг 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оноос 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нэгдэлд нормчноор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү. Мөн 1987 онд ******* нэрээр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо болон 1985 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл барилгын цэргийн 012 дугаар ангид цэргийн алба хаасныг тогтоож өгнө үү...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:.

Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдлаа болон бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохоо, цэргийн алба хаасан болохоо тус тус тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

1. Нэхэмжлэгч ******* *******г нутгийн хүмүүс болон ах, дүү, төрөл, садангууд нь ******* гэж авгайлж дууддаг, түүний аавыг Г.Мягмаржав, ээжийг Н.Жавзанпагам гэдэг болох нь

Гэрч Л.Э “...******* нь айлын ганц хүү байгаа юм. Бид нар хамт ажиллаж байхдаа ******* гэдэг жинхэнэ нэрийн мэдэхгүй дандаа ******* гэж дууддаг байсан. Тэгээд намайг 2007 онд намайг татварт ажиллаж байхад машины татвараа төлөх гээд ирэхэд нь нэр ******* гэсэн байхаар нь асуутал миний жинхэнэ нэр ******* байсан байна лээ гэж хэлж байсан. Үйлдвэр бригадын бүх ажилчид *******г ******* гэж дууддаг байсан учраас тухайн үед хөдөлмөрийн дэвтэр болон зарим бичиг ******* гэж буруу бичигдсэн байх...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.Б “...Нэгдлийн орлогч дарга Ц надад хэлэхдээ *******, *******, ******* гээд их олон нэрээр дуудуулах юм гэж хоорондоо ярихад наад нөхрийн чинь жинхэнэ данстай нэр нь ******* байгаа юм. Багадаа их өвдөж ороодог байсан учраас тэгж олон янзаар дуудаг гэсэн гэж хэлж байсан. Өөрөө ч *******, *******, ******* гэж энэ тэнд явж байхаар нь дуудахаар тоодоггүй өөрийгөө дуудаж байна гээд л хүрээд ирдэг байсан...” гэсэн мэдүүлэг,

Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...М Л 1964 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, эрэгтэй, эцэг Г.М, эх Н.Пагам Завхан аймгийн Тэлмэн сумын төрсний бүртгэлд 1964 оны 08 дугаар сарын 28-ны өдөр бүртгэсэн...” гэж тэмдэглэсэн төрөгсдийг бүртгэх анкетын хуулбараар тус тус тогтоогдож байна.

 

2. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч *******д ******* ******* нэрээр нээж олгосон 515920 дугаартай цэргийн батлахад наасан гэрэл зураг, ******* нэрээр нээж олгосон хөдөлмөрийн дэвтэрт наасан гэрэл зураг, ******* ******* нэрээр нээж олгосон цэргийн үүрэгтний үнэмлэхэд наасан гэрэл зургууд нь нэг хүний гэрэл зураг болох нь Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1362 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн цэргийн батлах, цэргийн үүрэгтний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтэр дэх гэрэл зургуудыг нэг хүн мөн эсэхийг тогтоох зорилгоор тусгай зориулалтын программ ашиглан гэрэл зургуудын чанарыг боломжит хэмжээнд сайжруулан ижил хэмжээст оруулан шинжлэхэд толгой нүүрний элементүүдийн хэлбэр, хэмжээ харилцан байрлал зэргээрээ ижил байна. Дээрх шинжилгээний явц үр дүнд цэргийн батлах, цэргийн үүрэгтний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтэр дээрх гэрэл зургуудыг нэг хүн мөн гэсэн дүгнэлт өгөх үндэслэлтэй байна...” гэсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Иймд Завхан аймгийн Тэлмэн сумын Жаргалын зам нэгдлээс 1987 оны 01  дүгээр сарын 02-ны өдөр ******* нэрээр нээн олгож түүний зургийг нааж зургийн баруун дээд өнцгийг оруулан Завхан аймгийн Тэлмэн сумын Жаргалын зам нэгдэл гэсэн тамга дарж баталгаажуулсан хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Х овогт М.Л,

Завхан аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны цэргийн хэлтсээс 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ******* ******* нэрээр нээж олгосон түүний зургийг нааж, зургийн баруун доод өнцгийг оруулан цэргийн хэлтсийн тэмдэг дарсан 515920 дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь Хэнз овогт ******* ******* мөн болох нь шинжээчийн дүгнэлт, “...Цэргийн батлахын дугаар 515920, ******* 1964.07.28 төрсөн, 1981 оноос хойш нэгдэлд малчин, 1981 онд 8 дугаар анги төгссөн, ам бүл 2, ээж Жавзанпагма 64 настай, тэтгэвэрт, хүргэн ах Өлзий-Очир 42 настай Өгөөмөр бригадад малчин...“ гэж тэмдэглэн түүний зургийг наасан цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетын хуулбараар тогтоогдож байна.

Учир нь цэргийн батлах болон цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетын хуулбарт наасан гэрэл зураг нь нэг зураг байна.

 

3. ******* ******* нь Барилгын цэргийн 012 дугаар ангид 1982 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 1985 оны  08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ******* нэрээр цэргийн алба хаасан болох нь:

Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 4942 дугаартай: “ *******  БХЯ-ны сайдын 1982.06.08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар Завхан аймгаас 1982.06.21-ний өдөр хугацаат цэргийн албанд татагдаж Барилгын цэргийн 012 дугаар ангид алба хааж, БЦЕГ-н даргын 1985.08.03-ны өдрийн 292 дугаар тушаалаар 1985.08.10-ны өдөр 515920 дугаарын цэргийн батлахтай халагдсан” гэсэн хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа,

“...Цэргийн батлахын дугаар 515920, ******* 1964.07.28 төрсөн, 1981 оноос хойш нэгдэлд малчин, 1981 онд 8 дугаар анги төгссөн, ам бүл 2, ээж Ж 64 настай, тэтгэвэрт, хүргэн ах Ө 42 настай Өгөөмөр бригадад малчин...“ гэж тэмдэглэн түүний зургийг наасан цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетын хуулбар,

Завхан аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны цэргийн хэлтсээс 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ******* нэрээр олгосон түүний зургийг нааж, зургийн баруун доод өнцгийг оруулан цэргийн хэлтсийн тэмдэг дарж, 515920 дугаартай нээж олгосон: “...Хугацаат цэргийн алба хаасан байдал Завхан аймгаас 1982 оны 06 дугаар сарын 21-ний өдөр цэргийн албанд татав. 1985 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 194 дугаартай тушаалаар хугацаа дууссан учир бэлтгэлээр халж Завхан аймаг явуулав.  Цэргийн тангаргийг 083-р ангид 1982 оны 08 дугаар сарын 15-ны өдөр өргөв. Хугацаат цэргийн алба хаасан байдал цэргийн ангийн дугаар 012, орон тооны албан тушаал цэргийн цол цэрэг байлдагч, ангийн дансанд авсан 1982.06.21, ангийн данснаас хассан 1985.08.15, тушаалын дугаар 194...” гэж тэмдэглэсэн 515920 дугаартай цэргийн батлах дахь мэдээлэл,

2001 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр  ******* ******* нэрээр олгосон түүний зургийг нааж, тэмдэг дарж, ...Завхан аймгаас 1982 оны 06 дугаар сарын 21-ний өдөр албанд хуваарилав. Цэргийн тангаргийг 1982 оны 08 дугаар сарын 15-ны өдөр өргөв. Цэргийн жинхэнэ албанаас хугацаа дууссан учир 1985 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 194 дугаартай тушаалаар бэлтгэлээр халав...” гэж тэмдэглэсэн 14797 дугаартай цэргийн үүрэгтний үнэмлэх дэх мэдээлэл,

Гэрч Л.Э “...Намайг сургуулиа 1985 онд төгсөөд Завхан аймгийн Тэлмэн сумын Жаргалын зам нэгдлийн нягтлан бодогчоор ажилд ороход ******* нь цэргийн алба хаагаад ирчихсэн байсан...” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгч ******* нь Завхан аймгийн Тэлмэн сумын Жаргалын зам нэгдэлд нормчноор 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оноос 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан болох нь:

Завхан аймгийн Тэлмэн сумын Жаргалын зам нэгдлээс *******д 1987 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нээн олгож, түүний зургийг нааж, зургийн   баруун доод өнцгийг оруулан тамга дарсан, ажлын тухай мэдээлэлд 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Тэлмэн сумын Жаргалын зам нэгдлийн үйлдвэр бригадад нормчноор ажиллуулав, ажилласан хоног, авсан хөлсийг 1985 онд 10 сар, 1986 онд 1-12 сар, 1987 онд 1-10 сар, 1988 онд 1-7, 9-12 сар, 1989 онд 1-12 сар, 1990 онд 1-12 сарыг дуустал бичиж тэмдэглэн гарын үсэг зурж, олгов тэмдэг дарж баталгаажуулсан хөдөлмөрийн дэвтэр дэх мэдээлэл,

Завхан аймгийн Архивын тасгийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/1835 дугаартай “...1985-1990 онд Тэлмэн сумын Жаргалын зам нэгдлийн үйлдвэр бригадад барилгачин, нормчноор ажиллаж байсан М.******* цалингийн хөлсийг олгов гээд, 1986 онд 3460,0 төгрөг, 1-12 сар, 1988 онд 3555,0 төгрөг, 1-12 сар, 1989 онд 8989,0 төгрөг 1-12 сар, 1990 онд 3023,0 төгрөг, 1-12 сар...” гэсэн лавлагаа,

Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...******* *******, эрэгтэй, регистрийн дугаар ИН64072815, 1964 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, байнга оршин суух газар Өвөгдий, 1980 онд бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн, Жаргалын зам нэгдэлд барилгачин ажилтай, 1986 онд ажилд орсон, 1988 оны 10 дугаар сарын 24-ний өдөр бүртгэсэн...” гэж тэмдэглэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн дугаар олгосон ХААТР-1 маягтын хуулбар,

Гэрч Л.Энэбишийн “...Бид хоёр хамт ажиллаж байсан учраас би *******гийн талаар сайн мэднэ. Завхан аймгийн Тэлмэн сумын Жаргалын зам нэгдлийн харьяа үйлдвэр бригад туслах ажилчнаар 1990 он хүртэл ажиллаж байсан. Тухайн үед нэгдлийн дарга И.Баасандорж гэдэг хүн, ерөнхий нягтлан Мэндбилэг, би туслах нягтлан бодогчоор ажиллаж байсан. Үйлдвэр бригадын туслах ажилчин нь нядалгаа, грушик хийнэ, барилга барина, ногоо хадланд явдаг бүх л ажлыг хийдэг. Ажил хийснээрээ цалин хөлс тооцдог байсан учраас туслах ажилчид хамгийн өндөр цалин авдаг. Эрхэлсэн ажлыг бичсэн нь Сайнбаярын бичиг, цалин хөлсний бичилтийг Мэндбаяр, Товуухорол, Сайнбаяр гэсэн хүмүүс бичсэн гарын үсгүүд нь байна...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.Баатархүүгийн “...******* буюу ******* нь Завхан аймгийн Тэлмэн сумын Жаргалын зам нэгдлийн харьяа үйлдвэр бригад туслах ажилчнаар ажиллаж байсан. Үйлдвэр бригадын туслах ажилчин нь нядалгаа, грушик хийнэ, барилга барина, ногоо хадланд явдаг бүх л ажлыг хийдэг. ******* нь 1990 он хүртэл ажиллаж байсан...” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож гэж шүүх үзлээ.

Гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан, тэдгээрийн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан мэдээлэлтэй тохирч байх тул шүүх гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.

Иймд нэхэмжлэгч *******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн цэргийн алба хаасан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад тохирох 70,200 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар Завхан аймгийн Тэлмэн сумын Жаргалын зам нэгдлээс 1987 оны 01  дүгээр сарын 02-ны өдөр ******* нэрээр нээн олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч,

Завхан аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны цэргийн хэлтсээс 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ******* ******* нэрээр нээн олгосон 515920 дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь Хэнз овогт ******* ******* мөн болохыг тус тус тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х овогт М.Л Завхан аймгийн Тэлмэн сумын Жаргалын зам нэгдэлд нормчноор 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оноос 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан болохыг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар Хэнз овогт ******* *******г Барилгын цэргийн 012 дугаар ангид 1982 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 1985 оны  08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ******* нэрээр цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйл, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******гаас 70,200 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

5. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ӨЛЗИЙХИШИГ