| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Бямбацэрэн |
| Хэргийн индекс | 2015003060087 |
| Дугаар | 2022/ДШМ/13 |
| Огноо | 2022-04-08 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2022/ДШМ/13
Ш.Ут холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч С.Ц******* нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор П.Шижиртуяа
Шүүгдэгч Ш.У /онлайн/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.М/онлайн/
Иргэний нэхэмжлэгч Г.Ц******* /онлайн/
Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Д
Нарийн бичгийн дарга Т.Батсайхан нар оролцов.
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнхандын даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 40 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мийн гаргасан давж заалдах гомдлоор Ш.Ут холбогдох 2015003060087 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Боржигон овогт Ш******* У, 1966 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймагт төрсөн, 54 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, нөхөр, охин, ач, зээгийн хамт Улаанбаатар хотын Ч дүүрэг, Т-ын *-***а тоот хаягт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,
Ш.У нь 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг сумын 2 дугаар баг “Хараатын шил” гэх нэртэй газраар дамжин өнгөрөх асфальтан зам дээр **-** УНК улсын дугаартай “Nissan X-Trail” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 13.1, 13.2 дугаар зүйлүүдийг зөрчиж **-** УБД улсын дугаартай “Зил 130” маркийн авто машины зүүн урд хэсгийг мөргөж зам тээврийн осол гаргаж, зорчигч Ж.Г*******, М.А******* нарын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Булган аймгийн Прокурорын газраас Ш.У******* үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Боржигон овогт Ш******* Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөнйй улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Уийг 2500 /хоёр мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Ш******* Ут оногдуулсан2500 /хоёр мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлж,
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш У авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч
Ш.Уээс 21.093.399 /хорин нэгэн сая ерэн гурван мянга гурван зуун ерэн
ес/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжпэгч Архангай аймгийн Батцэнгэл сумын 6 дугаар багийн Бор толгой хорооллын 39 тоотод оршин суух бүртгэлтэй
И.М******* Г.Ц******* нарт рлгож,
нэхэмжпэлийн шаардлагаас 758.980 /долоон зуун тавин найман мянга есөн зуун
ная/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, насанд хүрээгүй хохирогч М.А*******гийн хууль ёсны төлөөлөгч Г.Доржпүрэв, хохирогч Ж.Г******* болон иргэний нэхэмжлэгч
Г.Б******* нарт төлөх төлбөргүйг тус тус дурдаж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй,
иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч Ш.У нь цагдан хоригдсон хоноггүй',
хохирогч Ж.Г*******, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч
Г.Доржпүрэв, иргэний нэхэмжпэгч Х.Б******* нар гомдол саналгүй, нэхэмжлэх
зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.М давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг үндэслэн давж заалдах журмаар гомдол гаргаж байна.39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үздэг.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ...2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотоос Архангай аймгийн Батцэнгэл сумын чиглэлд зорчиж явсан **-** УНК улсын дугаартай, улаан өнгийн Nissan X-Trail загварын тээврийн хэрэгсэл нь Архангай аймаг Улаанбаатар хот хоорондын замын Булган аймгийн Гурванбулаг сумын 2 дугаар багийн *******тагт байрлах хатуу хучилттай замын хэсэгт өмнөө яваа **-** УБД улсын дугаартай, Зил-130 загварын тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийх явцдаа түүнийг мөргөсний улмаас тэнцвэр алдан онхолдож, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ж.Г*******, М.А******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Зил-130 загварын тээврийн хэрэгсэлд зорчин явсан Г.Ц*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэсэн хэргийн бодит байдалтай нийцээгүй.
Учир нь хэргийн газарт тухайн цаг хугацаанд болсон үйл баримтыг бичсэн камерын бичлэг байхгүй. Хохирогч Ж.Г******* мэдүүлэхдээ **-** УБД улсын дугаартай Зил-130 загварын тээврийн хэрэгсэл нь гүйцэж түрүүлэх үйлдэл хийж
байгаа **-** УНК улсын дугаартай, улаан өнгийн Nissan X-Trail загварын тээврийн хэрэгслийг эхэлж мөргөсөн гэж хэлдэг.
Анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг олж тогтоохдоо энэ хоёр хохирогчийн хэн нь бодит байдалд нийцсэн, үнэн зөв мэдүүлэг өгсөн бэ гэдгийг үнэн зөв эргэлзээгүй тогтоож чадсангүй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.У 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр **-** УНК улсын дугаартай Nissan X-Trail загварын тээврийн хэрэгсгийг жолоодож яваад гүйцэж түрүүлэх гэж байхад хойноос хурдалж ирээд жолоочийн баруун талаас мөргөсөн гэж үзэж байна. Тухайн үед үзэгдэх орчин хэвийн зүгээр байсан. Зил 130 машины жолооч тоормозоо гишгэсэн бол осол гарахгүй байсан гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан **-** УНК улсын дугаартай Nissan X-Trail загварын тээврийн хэрэгслийн баруун талын крилог дугуйн ард хэсгээс буфэрээрээ мөргөөд тэр чигээрээ хойшоо хоёр хаалга, хойд крилог бас шударч мөргөсөн гэмтэл Nissan X-Trail маркийн тээврийн хэрэгсэл дээр тод үлдсэн байгаа.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Г******* ...2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр бид нарыг явж байхад манай *******тгийн Мөнх явж байна гэсэн. Тэгээд манай машинтай шатахуун ачиж явсан машин зэрэгцэж явж байгаад манай машины хажуугаас Мөнхийн машин мөргөх шиг болсон. Тэгээд бид нар ухаан алдсан ...гэж мэдүүлсэн бөгөөд түүний хэлсэн мэдүүлгийн үнэн зөв нь хэргийн газрын бүдүүвч зурагт осол болсон цэгийг “А” цэгээр тэмдэглэсэн бөгөөд тэр нь замын голын цагаан зураасан дээр байрлаж байгаагаар нотлогддог.
**-** УНК улсын дугаартай Nissan X-Trail загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд ...уг тээврийн хэрэгслийн урд салхины шил нь хагарч бутарсан урд копуд хонхойж хэлбэрээ алдсан, урд гупер салж унасан, урд их гэрэл, дохио хагарч бутарсан, ...тээврийн хэрэгслийн зүүн талын урд хойд дугуй хийгүй байх ба уг тээврийн хэрэгсэл бүхэлдээ хэлбэр дүрсээ алдсан байв гэж бичсэн байдаг. Харин **-** УНК улсын дугаартай Nissan X-Trail загварын тээврийн хэрэгслийн баруун талын крилог дугуйн ард хэсгээс буферээрээ эхлэн мөргөсөн чигээрээ хойшоо хоёр хаалга, хойд крилог бас шударч мөргөсөн гэтмэл байсаар байтал үзлэгийн тэмдэглэлд тусгаагүй. Энэ бол хэргийн бодит байдлыг олж тогтооход маш чухал ач холбогдолтой нөхцөл байдал байхад орхигдуулсан байсан.
Иргэний нэхэмжлэгч Г.Ц******* ...Булган аймгийн Гурванбулаг сумын Хараатын шил гэх газар асфалтан замаар уруудаад явж байтал гэнэт нэг улаан өнгийн машин миний сууж явсан тээврийн хэрэгслийн урд гуперийг хойд талын хаалга хэсгээрээ шүргээд... гэж мэдүүлсэн нь улаан өнгийн машинд үүссэн гэмтлийг фото зургийн үзүүлэлтээс харахад улаан өнгийн машины хойд хаалга биш, урд талын дугуй хэсгээс эхэлж мөргөгдсөн байгаагаар түүний мэдүүлэг үгүйсгэгдэж байхад анхан шатны шүүх анзаарч үзсэнгүй.
Шатахуун тээвэрлэн авч авах зориулалттай, ТСБ-6 маркийн **-** УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийн өргөний хэмжээг тодорхойлуулах шаардлагатай байсан. Улаанбаатар хотоос Архангай аймаг руу явах чиглэлийн урсгалын нийт өргөнийг зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэлээс үзэхэд 3.4 м гэжээ. Ачааны автомашин нь замын голын цагаан зурваст шахсан байрлалтай хөдлөгөөнд оролцож явсан нь тодорхой байх ба уг тээврийн хэрэгслийн өргөнийг 1.7 м гэж үзвэл зорчих хэсгийн баруун гар талд 1.7 м зайтай, өөрөөр хэлбэл уг зам хоёр машин зэрэгцээд явах хэмжээний өргөн байсаар байтал замын голын үргэлжилсэн цагаан шугам дээр зочиж явсан шатахуун тээвэрлэн авч явах зориулалттай, ТСБ-6 маркийн, **-** УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.6. Суурин газрын гаднах замд болон 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээ чөлөөтэй байхад (зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд) түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн эсэхийг шинжээчээр тогтоолгоогүй. Замын зорчих хэсгийн баруун талыг барьж яваагүй нь гүйцэж түрүүлэх үйлдэлд саад учруулсан байх магадлалтай байхад энэ нөхцөл байдлыг шалгуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдлын талаар анхан шатны шүүхийн дүгнэлт буруу гарах үндэс болсон.
Иргэний нэхэмжпэгч Г.Ц******* мэдүүлэгтээ ...манай нөхөр тээврийн хэрэгслийнхээ хурдыг сааруулаад баруун гар талруугаа жолооныхоо хүрдийг дарсан..., иргэний нэхэмжлэгч И.М******* ... би хурдаа хасаж тоормоз гишгээд өөрийн явж байсан эгнээний шороон хөвөө хэсэг рүү дарсан чинь тэр машин миний унаж явсан тээврийн хэрэгслийн урд гуперийг шүргээд замын хажуу руу орохоор нь буцааж замруугаа орохоор үрүүлээ дарсан чинь машин чиргүүлийнхээ хамт эргэчихсэн /1 дүгээр хавтаст хэргийн 40-41 дүгээр тал/ гэж хэлсэн. И.М******* тоормоз гишгэсэн гэж хэлсэн байгаа ч зам дээр тоорозны мөр огт байгаагүй. Харин жолоооны хүрдээ замын шороон хөвөө хэсэг рүү дарсан гэж үнэнээ хэлсэн.
Ачааны автомашин тоормоз гишгээгүй, зам дээр тоормозны мөр огт гараагүй, харин баруун гар тийш жолоооны хүрдээ огцом дарсан тод хар мөр зам дээр байгаа. Хэрэв тоомоз гишгэсэн бол тодоос тод хар мөр зам дээр гарах байлаа. Тоормозны мөр байхгүй байгаа нь тоормослоогүй гэдгийг нотолж байгаа бөгөөд энэ талаар гарсан шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлгүй юм.
Аюул тохиолдох мөчид жолооч жолооны хүрдээ баруун, зүүн тийш дарж болохгүй, зөвхөн зогсоох арга хэмжээ авах үүрэгтэй. Энэ талаар замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасан. Дүрмийн энэ заалт зөрчигдсөн байхад анхан шатны шүүх анхаарч үзээгүй явдал нь хэргийн бодит байдпын талаар анхан шатны шүүхийн дүгнэлт буруу гарах бас нэг үндэс болсон.
Апиваа эд хөрөнгө, тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийг хүчинтэй гэж үздэг бөгөөд тухайн өмчийн эзэнд тэр эд хөнгөтэй холбоотой хохирол төлбөр шаардах эрх үүсдэг хуультай. Гэтэл иргэний нэхэмжпэгч Г.Ц*******, И.М******* нар ТСБ-6 маркийн, **-** УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийн талаар ...манай талийгаач ахын нэр дээр байдаг. Ер нь бол миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Улаанбаатар хотоос шатахуун байнга тээвэрлэдэг, Улаанбаатар дугаартай учир төрсөн ах И.Сосорбарамын нэр дээр худалдаж авсан юм. Тухайн уед ах И.Сосорбарам нь Улаанбаатар хотод оршин суудаг байж байгаад нас барчихсан тэгээд шилжүүлж авч чадаагүй юм гэж мэдүүлсэн /1 дүгээр хавтаст хэргийн 40-41 дүгээр тал/ байдаг тул энэ хоёр хүн иргэний нэхэмжлэгч биш байхад анхан шатны шүүх хохирлыг нэхэмжлэх эрхтэй мэтээр дүгнэлт хийсэн хуульд нийцээгүй.
..."Шинжээч шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал дүгнэлт гаргасан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ." гэж заасан хуулийн агуулгаас дүгнэлт хийвэл шинжээч шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон мөрдөн шалгах ажиллагааны үед шүүхэд гаргасан дүгнэлтийнхээ үнэн зөвийг хариуцахаар хуульчлан тогтоосон байх бөгөөд шүүгдэгч Ш.Ут холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргуулахдаа шинжээч нарт эрх үүргийг тайлбарлаж, мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал дүгнэлт гаргавал хуулийн хариуцлага хүлээлгэх талаар хууль са*******улж гаргуулсан дүгнэлтийг хуулиар тогтоосон журмыг зөрчиж цуглуулсан нотлох баримт гэж үзэх, нотлох баримтаас хасах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж буруу тайлбарлан хэрэглэсэн.
Иймд 2022 оны 02 сарын 11 өдрийн 40 дутаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь бодит байдалтай нийцээгүй, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шаардлагатай ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв.
Иргэний нэхэмжлэгч Г.Ц******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэв.
Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгч Ш.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тайлбар байхгүй гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор П.Шижиртуяа дүгнэлтдээ:
...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мийн гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Ут холбогдох хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянан үзэв.
Шүүгдэгчийн үйлдэлд Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхээс гэм бурууг тооцсон нь зүйлчлэлийн хувьд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасантай нийцсэн, анхан шатны шүүхээс Ш.У******* үйлдсэн гэмт хэрэгт оногдуулж болохоор хууль тогтоогчоос хуульчлан тогтоосон төрөл хэмжээний дотор ял оногдуулсан байна.
Шүүгдэгч Ш.У нь 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг сумын 2 дугаар баг “Хараатын шил” гэх нэртэй газраар дамжин өнгөрөх асфальтан зам дээр **-** УНК улсын дугаартай “Nissan X-Trail” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 13.1, 13.2 дугаар зүйлүүдийг зөрчиж **-** УБД улсын дугаартай “Зил 130” маркийн авто машины зүүн урд хэсгийг мөргөж зам тээврийн осол гаргаж, зорчигч Ж.Г*******, М.А******* нарын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
-шүүгдэгч Ш.У******* мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хохирогч Ж.Г*******, иргэний нэхэмжлэгч Х.Б******* нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд, иргэний нэхэмжлэгч И.М*******, Г.Ц******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Арвижих-эстимейт” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №18662105, №17859, №17861 дугаартай дүгнэлтүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №10454, №10473, №10472 дугаартай дүгнэлтүүд, Замын цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №04 дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Шүүгдэгч Ш.У нь гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрэмд заасан заалтуудыг зөрчсөний улмаас гүйцэгдсэн машины зүүн урд хэсгийг мөргөж зам тээврийн осол гаргасан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Г*******, М.А******* нарын биед хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч И.М*******, Г.Ц*******, Х.Б******* нарт хохирол, хор уршиг учирсан нь шүүгдэгчийн буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээр хэрэг хянан хэлэлцэх явцад оролцогч нарын эрхийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.М “...Анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Ут холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, ... Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар “хуулийн зүйл хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргажээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ш.Ут эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд заасан хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарч байгаа бөгөөд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүхээс тогтоогдсон хэмжээнд нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хэргийн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтыг баримтлан шүүгдэгч Ш.Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 төгрөгөөр торгох ялаас өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн нь түүний хувийн байдалд тохирсон байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ш.Ут анхан шатны шүүхийн оногдуулсан ял шийтгэл тохирсон шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг болон Өршөөл үзүүлэх тухай хуулийн зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ХҮРЭЛБААТАР
ШҮҮГЧ С.ЦЭЦЭГМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ё.БЯМБАЦЭРЭН