Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 1872

 

 

 

 

 

 

 

                                                                                                         

 

Б.Онэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2019/01460 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Онэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Б  холбогдох

 

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт 1-10 тоот, 700 м.кв талбай бүхий газрын өмчлөгчөөр тогтоолгох, 11 626 437 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт 1-10 тоот, 18642326036362 тоот нэгж талбарын 402 м.кв газраас Б.О г албадан нүүлгэх, тус газар эзэмших эрхийн 000681291 тоот гэрчилгээг Б.О гээс гаргуулан хууль ёсны эзэмшигч Б.Б  олгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.О ,

Хариуцагч: Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ өөрчилж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О миний бие 442 м.кв газраа улсад чөлөөлж өгсөн. Манай дүү н.Оюунтуяа 13 дугаар хороололд байсан орон сууцаа 120 000 000 төгрөгөөр зарж борлуулаад гадаадад яваад өгсөн. Би Шарга морьтод 20 дахь жилдээ амьдарч байна. Би газраасаа улсад өгөөд одоо 252 м.кв газар үлдсэн. Би энэ 252 м.кв газрыг 6 жил эзэмшиж байгаа. Энэ газраа хойшоо, урагшаа сунгаад 404 м.кв хэмжээтэй болгосон. Тэгээд би кадастрын зураг хийлгэчихсэн байгаа. Тиймээс би 404 м.кв хэмжээтэй газрынхаа эзэмшигч нь болмоор байна. Мөн 23 000 000 төгрөгийн нөхөн олговрын тал мөнгө болох 11 626 437 төгрөгийг ээж Б.Б  н.Оюунчимэг, н.Оюунтуяа нараас гаргуулахаар нэхэмжилж байна. Би 2000 оноос хойш Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, шарга морьт гудамж, 10 тоотод аав н.Гүнтжалам, ээж Б.Б , хүү н.Алтан-Эрдэнэ, охин н.Бөртөө, хүү н.Ганзориг нарын хамт амьдарч байсан. Бид нар хашаандаа 3 байшин барьсан бөгөөд 1 байшинд би аав н.Гүнтжалам, хүүхдүүдтэйгээ амьдарч, нөгөө байшинд ээж амьдарч байсан. Аав маань 2014 оны 11 сард нас барсан. Эдгээр гурван байшин эцэг, эх бидний хамтын хөдөлмөр, хөрөнгөөр боссон. 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн өмч, газрын харилцааны албанаас миний нэр дээр мэдэгдэл ирсэн. Уг мэдэгдэлд Дамбадаржаагийн цагдаагийн постноос Хандгайт хүртэл 16.3 км авто замын өргөтгөл шинэчлэл хийгдэж байна. Иймд газар чөлөөлж өгнө үү гэсэн байсан. 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны засаг даргын өрөөнд хурал хийсэн юм.

Хурлаар хэлэлцсэн асуудлыг хурлын тэмдэглэлд тусгасан. Тухайн үед манайх газраа эзэмшиж аваагүй байсан ч газрын албаны ажилтан н.Тэмүүжин хэлэхдээ газрын гэрчилгээ байхгүй бол нөхөн олговрыг олгох боломжгүй, гэвч ард иргэдээ бодоод нөхөн олговрыг тохирч түүний дагуу гэрчилгээ олгоно гэсэн. Хурал дээр бид ярилцаад газрын гэрчилгээг ээжийн нэр дээр гаргуулж, нөхөн олговрын мөнгийг ээж авахаар болж, үлдэгдэл 258 м.кв газрыг би авахаар тохирсон юм. Энэ талаар түрүүний ярьсан хурлын тэмдэглэлд бичсэн байгаа. Ингээд эцсийн байдлаар би өмнө нь гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаа өөрчилж байна. Үүнд: Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/398 дугаартай захирамжаар ээж Б.Б  эзэмшүүлсэн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт 10 тоотын 700 м.кв талбай бүхий газрын хамтран эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаа зөвхөн Б.О д эзэмшүүлэхийг даалгахаар өөрчилсөн. Мөн газрыг Б.О шилжүүлж авах шаардлагаа ч бас өөрчилсөн байгаа. Хоёрдугаарт, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт 10 тоотын 700 м.кв газар дээр баригдсан 53.5 м.кв залгаа хоёр шавар байшингийн хамтран эзэмшигчээр тогтоолгохыг шаардсанаа өөрчилж, одоо уг хаягт үлдсэн байгаа 4-5 метр жижиг амбаарыг өвлөж авах шаардлага болон нөхөх олговор авсан 23 252 875 төгрөгийн 50 хувь болох 11 626 437 төгрөг гаргуулах гурав дахь шаардлагаа хэвээр үлдээж дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлд ирүүлсэн тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2002 онд би шавар байшингаа барьсан. Б.О бичиг баримтыг нь хөөцөлдөж авчихаад надад хэлэхгүй байсан. Би байшингаа 2005 онд н.Монхороор угсраа залгаа болгож бариулсан. Би үхэр, хонь, ямаатай байснаа бүгдийг зарж байшингаа барьсан. Б.О орон гэргүй болчихоор нь би Б.О г шавар байшиндаа оруулсан. Би тэтгэвэртээ гараад н.Өлзийбаяр, н.Төмөрдулам нарын манаач хийхээр явсан. Тэгээд 2 жил манаач хийж байтал н.Төмөрдулам газар дээр чинь маргаан үүссэн гэсэн. Мөн би тэтгэвэртээ гарсны дараа төмөр замын дэр мод авч байшингаа томруулж бариулсан. Б.О г оруулсан байшинг ч би 2010 онд мөн бариулсан. Энэ бүгд зөвхөн миний хөрөнгө мөнгө, хөдөлмөрөөр бий болсон. Манайх хамгийн сүүлд 2015 оны 08 дугаар сард газрын гэрчилгээ, буулгасан байшиндаа өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авсан. Газрын төлбөрийг би л төлж байсан, одоо ч төлж байгаа. Б.О хэрэглэсэн цахилгааны төлбөрөө ч өгдөггүй, би л төлж ирсэн. 2017 оны 09 дүгээр сард л Б.О энэ хаягт шилжиж ирсэн. Б.О г орох оронгүй гэхээр нь би н.Батжаргалаас 650.000 төгрөгөөр тал газрыг нь худалдаж аваад Б.О д өгсөн. ...Нэмж хэлэхэд Б.О 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/398 тоот захирамжаар эзэмшүүлсэн Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Шарга морьтын 1-10 тоот 700 м.кв газрын хамтран эзэмшигч байх ямар ч хууль зүйн үндэслэлгүй. Б.О өөрөө гэр бүлийн хэрэгцээнд эзэмшиж, ашиглаж байсан газартай бөгөөд түүнийгээ зарж борлуулсан. Нөхөн төлбөрийн 11 626 437 төгрөгийг Б.О д өгөх үндэслэлгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Б  сөрөг нэхэмжлэлээ дэмжин гаргасан тайлбартаа: Би 2015 оны Сүхбаатар дүүргийн Засаг даргын 09 дүгээр сарын 11 өдрийн А/398 дугаар захирамжаар СБД-ийн 19-р хороо Шарга морьтын 10 тоот 700 м.кв газар түүн дээр баригдсан Ү-2203032417 эрхийн бүртгэлтэй 53.5 м.кв байшингийн өмчлөгч нь мөн бөгөөд 2016 онд уг газар нь газарт орж байшинг нурааж хашааны газарт өөрчлөлт орон 2017оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын А/115 захирамжаар 400 м.кв газар эзэмшүүлэх шийдвэр гарсан. Миний эзэмшлийн газар дээр байшинтай байх үед нь охин Б.О нь орон гэргүй хэцүү байна гэхээр нь буулгаж дахин барьж өгч амьдруулсан бөгөөд газрын хэмжээ багасан байшинг буулгасан цаг үеэс одоог хүртэл гэр барьж тус газар дээр амьдарч байна. Сүүлийн үед охин Б.О нь олон янзын аргаар газрыг авах гэж оролдлого хийж намайг цагдаад хүртэл дуудлага өгч сүрдүүлж, хуурч мэхлэн өргөдөл бичүүлэх гэж оролдож байна. Иймд иргэн Б.Б  миний эзэмшлийн газар дээр гэр барин амьдарч байгаа Б.О г албадан нүүлгэж өгнө үү. Мөн Б.О гээс газрын гэрчилгээг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.О сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Ээж н.Батсуурь ахаас 150 000 төгрөгөөр надад хашаа худалдаж авч өгсөн. Би сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би энэ 252 м.кв газрыг 6 жил эзэмшиж байгаа. Миний бие Нийслэлийн Засаг даргын А-306 тоот шийдвэрээр өөрийн эх Б.Б  Нийслэлийн Засаг даргын орлогч н.Очирбат даргын цохолттойгоор Сүхбаатар дүүргийн газрын албаны дарга н.Мөнхбаатарт хандан 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ээж Б.Б  Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт гудамж, 1-10 тоотод 700 м.кв газар эзэмшиж, ашиглах гэрчилгээг түр гаргуулсан. Энэ газар эзэмших түр гэрчилгээний дагуу манай хоёр өвлийн байшин Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, 6 дугаар гудамж, 616 тоот гэсэн хаягт 2 үл хөдлөхийн гэрчилгээтэй болсон. Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Засаг дарга Ш.Батдоржийн өрөөнд газар эзэмших, нөхөх олговрын тухай хурал хийж, энэ хуралд Сүхбаатар дүүргийн газрын албаны 19 дүгээр хороог хариуцсан газрын мэргэжилтэн н.Ууганбаатар болон н.Тэмүүжин, Засаг дарга н.Батдорж, хорооны зохион байгуулагч н.Чагцал, миний ээж Б.Б , миний охин дүү н.Оюунтуяа болон миний бие бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж, газар эзэмших түр гэрчилгээг ээжийн нэр дээр гаргуулж, нөхөх олговор олгохоор болсон. 2016 онд 700 м.кв газрын 442 м.кв газрын үнэ нь 6 000 000 төгрөг олгогдсон гэж үзвэл зураг дээрх улаан дээвэртэй, цагаан байшинг миний бие 2015 оноос н.Монхор, н.Гээдэн нараар бариулж, тэр үед ээж Төв аймаг руу ах, дүү нар руугаа явсан байсан. Миний бариулсан байшинд 8 000 000 төгрөг зарцуулагдсан гэж үзэж байна. ...Улсаас олгосон нөхөн олговорын 24 000 000 төгрөгийн 50 хувийг Б.Б , н.Оюунчимэг, н.Оюунтуяа нараас гаргуулах ёстой. Би газрын гэрчилгээг өгөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 89 үгээр зүйлийн 89.1, 92 дугаар зүйлийн 92.1, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.ОСүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/398 дугаартай захирамжаар ээж Б.Б  эзэмшүүлсэн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт 1-10 тоотын 700 м.кв талбай бүхий газрыг Б.О д шилжүүлж авах, Сүхбаатар дүүргийн Газрын албатай ээж Б.Б ийн гэрээ байгуулж, газрын нөхөн төлбөрт авсан 23 252 875 төгрөгөөс өөрт оногдох хэсэг 11 626 437 төгрөгийг Б.Б , н.Оюунчимэг, н.Оюунтуяа нараас гаргуулах тухай шаардлагуудыг хэрэгсэхгүй болгон, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг Шарга морьтод нэгж талбарын 18642326036362 дугаар бүхий 402 м.кв газар дээр одоо байгаа 4-5 м.кв хэмжээтэй жижиг байшинг гаргуулан Б.О д олгож, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг Шарга морьтод нэгж талбарын 18642326036362 дугаар бүхий 402 м.кв газар дээрээс зөвшөөрөлгүй эзэмшиж гэр барьж амьдарч байгаа Б.О г албадан нүүлгэж газрыг чөлөөлөн, тус газар эзэмших эрхийн 000681291 дугаарын гэрчилгээг Б.О гээс гаргуулан хууль ёсны эзэмшигч Б.Б  олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн ба хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Б.О гээс сөрөг нэхэмжлэлийн хангагдсан дүнгээр хариуцах хураамжид 140 400 төгрөг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.О давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Маргаан бүхий Шарга морьт 1-10 тоотын 700 м.кв талбай бүхий газар нь миний газар байсан. Миний нөхөр 1998 нас барсан учраас би аав, ээжтэйгээ амьдардаг байсан. 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн өмч, харилцааны газраас надад мэдэгдэл ирсэн. Уг мэдэгдэлд “...Б.О д Нийслэлийн дэд бүтцийг сайжруулах хот төлөвлөлтийн хүрээнд хийгдэж буй томоохон бүтээн байгуулалтын ажил эхэлсэн тул энэ ажилд иргэн, аж ахуйн нэгж байгууллагын оролцоо шаардлагатай байна” гэсэн. Бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа учраас ажилд нь тус болж газраа чөлөөлж өгье гэж би бодсон. 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ээжийг дуудаж уулзаж ээжийн нэр дээр кадастр хийлгэсэн. 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Засаг дарга н.Батдоржийн өрөөнд гэр бүлээрээ нөхөн олговрын талаар бид хурал хийсэн. Хурлын үеэр би ээжийн нэр дээр 0.7 га газрын эзэмших эрхийн гэрчилгээтэй болгосон. Ингээд үлдсэн газрыг нь үзэж байгаад надад олгохоор тохиролцсон. Хуралд оролцсон бүх хүмүүс гарын үсэг зурж баталгаажуулсан. “Төгс зам” ХХК-иас бичиг баримтаа хэний нэр дээр болгох вэ гэхээр нь би Б.Б  буюу ээжийнхээ нэр дээр болгосон. Учир нь Нийслэлийн газар чөлөөлөх албанаас нэг хүний дансанд нөхөн олговрын мөнгө орно гэж хэлсэн. Тухайн үед Нийслэлийн Засаг даргын А/306 тоот тушаалыг үндэслэж нөхөн олговрын 23 252 000 төгрөг ээжийн дансанд орсон. Энэ мөнгийг авах гэрээнд миний бага дүү н.Оюунтуяа, дараагийн газар эзэмших гэрээнд дүү Б.Оюунчимэг авахаар гэрээ хйисэн. Б.Б , н.Оюунтуяа, Б.Оюунчимэг нар надад хэлэлгүйгээр нөхөн олговрын гэрээг хийсэн байсан. Миний бие 13 000 000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна...” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Б.Б  холбогдуулан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/398 дугаартай захирамжаар ээж Б.Б  эзэмшүүлсэн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт 1-10 тоотын 700 м.кв талбай бүхий газрын хамтран эзэмшигчээр, уг газар дээр баригдсан 53.5 м.кв залгаа 2 шавар байшингийн хамтран эзэмшигчээр Б.О намайг тус тус тогтоолгох, Сүхбаатар дүүргийн Газрын албатай ээж Б.Б ийн гэрээ байгуулж, газрын нөхөн төлбөрт авсан 23 252 875 төгрөгөөс өөрт оногдох хэсэг болох 11 626 437 төгрөгийг Б.Б аас гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/398 дугаартай захирамжаар ээж Б.Б  эзэмшүүлсэн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт 1-10 тоотын 700 м.кв талбай бүхий газрыг Б.О д шилжүүлж авах, уг газар дээр байгаа 4-5 м.кв хэмжээтэй жижиг байшинг өвлөж авах, Сүхбаатар дүүргийн Газрын албатай ээж Б.Б ийн гэрээ байгуулж, газрын нөхөн төлбөрт авсан 23 252 875 төгрөгөөс өөрт оногдох хэсэг буюу 11 626 437 төгрөгийг Б.Б , н.Оюунчимэг, н.Оюунтуяа нараас гаргуулахаар шаардсаныг эс зөвшөөрч, өөрийн эзэмшлийн газар дээр гэр барин амьдарч байгаа Б.О г албадан нүүлгүүлэх, Б.О гээс газрын гэрчилгээг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан дүгнэж маргаан бүхий Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьт 1-10 тоотын 700 м.кв талбай эзэмшил газрыг эрх бүхий этгээдийн шийдвэрээр зохих зориулалтаар заасан хугацаагаар түр эзэмшүүлж байгаа үйл баримт болон Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/398 дугаартай захирамжаар Б.Б  эзэмшүүлсэн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт 10 тоотын 700 м.кв талбай бүхий газрын эзэмших эрх хүчингүй болж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/115 дугаартай захирамжаар өөрчлөгдөн шинээр эзэмших эрх олгогдсон /хх 32/ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагаас Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт 1-10 тоотын 700 м.кв талбай бүхий газрын өмчлөгчөөр тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч нь хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа газрын нөхөн төлбөрт авсан 23 252 875 төгрөгөөс өөрт оногдох хэсэг буюу 11 626 437 төгрөгийг Б.Б , н.Оюунчимэг, н.Оюунтуяа нараас гаргуулахаар өөрчилснийг анхан шатны шүүх н.Оюунчимэг, н.Оюунтуяа нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч биш, хариуцагчаар татагдаагүй тул нөхөн төлбөрт авсан гэх 23 252 875 төгрөгийн 50 хувь болох 11 626 437 төгрөгийг гаргуулахаар шаардах эрх гэж шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэсэн нь зөв боловч шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо н.Оюунчимэг, н.Оюунтуяа нарт холбогдох шаардлага гэж тусгасан нь зөрчилтэй болсон байгааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Б.Б  холбогдуулан Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт 10 тоотын 700 м.кв газар дээр баригдсан байгаа 4-5 м.кв жижиг амбаарыг өвлөж авах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч энэ талаар маргаагүй зөвшөөрсөн байх тул анхан шатны шүүх уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв юм.

 

Газрын нөхөн олговорт авсан гэх 23 252 875 төгрөгийн 50 хувь болох 11 626 437 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд хариуцагч Б.Б ийн газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдээр түүний эзэмшиж байсан 700 м.кв талбайг багасган 402 м.кв хэмжээтэй болгосон, газар чөлөөлөх үед газар дээр баригдсан байсан Б.Б ийн 2015 оны 10 сарын 23-ны өдрийн 000459926 дугаарын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий түүний өмчлөлийн залгаа 2 байшинг буулган нөхөх олговор олгосон үйл баримт тогтоогдож байгаа боловч нөхөн олговрын төлбөр хариуцагчид шилжсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй байх тул анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/398 дугаартай захирамжаар ээж Б.Б  эзэмшүүлсэн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт 10 тоотын 700 м.кв талбай бүхий газрын эзэмших эрх хүчингүй болж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/115 дугаартай захирамжаар өөрчлөгдөн шинээр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг Шарга морьтод нэгж талбарын 18642326036362 дугаар бүхий 402 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх тухай газар эзэмших эрхийн 000681291 дугаартай хүчин төгөлдөр гэрчилгээ /хх-29/ авагдсан байх тул хариуцагч Б.Б  нь Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт “Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч Б.О гээс газраа чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй болно.

Түүнчлэн, Б.Б ийн газар эзэмших эрхийн 000681291 дугаартай хүчин төгөлдөр гэрчилгээг Б.О авсан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон тул анхан шатны шүүх Б.О г уг газар эзэмших эрхийн гэрчилгээг өөртөө байлгах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж хууль ёсны эзэмшигчид олгохоор шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2019/01460 дугаар шийдвэрийн

1 дэх заалтын “...н.Оюунчимэг, н.Оюунтуяа” гэснийг хасч өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.6 дахь хэсэгт зааснаар нэхэмлжэгч Б.О нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                                                        

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.ИЧИНХОРЛОО

 

            ШҮҮГЧИД                                           М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                    Д.ЦОГТСАЙХАН