Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
Хэргийн индекс | 141/2024/00064/И |
Дугаар | 141/ШШ2024/00072 |
Огноо | 2024-05-03 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 141/ШШ2024/00072
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М.А нь хариуцагч Б.Б холбогдуулан “Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хүү Э эцгийн нэрээр овоглуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг төрийн сангийн данснаас гаргуулж нэхэмжлэгч М.Ад олгосугай.
3. Нэхэмжлэгч энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ