Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2019 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2019/0495

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би, Ө.Ц*******ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох Н******* ХХК-иас 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр К******* ХХК-ийг Ө.Ц*******д бэлэглэлийн гэрээгээр зуун хувь шилжүүлсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.Ц*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Ө.Ц*******ийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа Н******* ХХК-иас 2016 онд 04 дүгээр сарын 14-ний өдөр К******* ХХК-ийг Ө.Ц*******д бэлэглэлийн гэрээгээр 100 хувь шилжүүлсэн бүртгэлийг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд олгогдсон итгэмжлэлийн дагуу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө.Ц*******ийн Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан Н******* ХХК-иас 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр К******* ХХК-ийг Ө.Ц*******д бэлэглэлийн гэрээгээр зуун хувь шилжүүлсэн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3, 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, хэсэгчлэн татгалзах эрхтэй, Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасны дагуу Ө.Ц******* нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр ирүүлжээ. Нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг түүнээс олгосон итгэмжлэлээр эрх олгогдсоноор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав гаргасан байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзсан этгээд болох нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох талаар үр дагаврыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид тайлбарлан өгч, баримтад гарын үсэг зуруулсан болно. Харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Ц******* нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан Н******* ХХК-иас 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр К******* ХХК-ийг Ө.Ц*******д бэлэглэлийн гэрээгээр зуун хувь шилжүүлсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүйг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.ХАЛИУНА