| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2024/00030/И |
| Дугаар | 141/ШШ2024/00057 |
| Огноо | 2024-04-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 141/ШШ2024/00057
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн даргаар Б.Батбаярыг оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багт оршин суух хаягтай Ш овогт С.Б “Т.Н хамтын амьдралтай байсан болохоо болон мал маллаж амьдарч байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: “...Миний бие 1990 оны хавар 10 дугаар анги төгссөн. 1991 оны хавраас Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багт Т.Н хамт амьдарч байсан. 1992 онд том охин Н.С төрж бид гэрлэлтээ батлуулж байсан. Бид 1991 оны хавар нэг гэрт орж хамт амьдарч эхэлсэн бөгөөд намар нь монгол ёс заншлаар хурим найр хийсэн. Тухайнд үед улсын бүртгэлд гэрлэлтээ бүртгүүлж мэддэггүй байж байгаад том охин төрөөд төрсний гэрчилгээ авахад гэрлэлтээ 1992 онд бүртгүүлсэн байдаг. 1991 оноос хойш Т.Н бид хоёр тасралтгүй хөдөө мал маллаж амьдарч байна. Тухайн үед өөрийн цөөхөн хэд мал маллаж малын ашиг шимээр л амьдардаг байсан. Тэр үед зах зээлд шилжсэн үе байсан. Манайх хадмынхтай хамт өвөлжиж, хаваржиж, зусаж, намарждаг байсан. Манай эхлээд Улаантолгой багт байж байгаад дараа нь Оргих баг руу шилжиж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл малын “А” данс өрхийн тэргүүн буюу Т.******* нэрээр гардаг мөн зарим онд мал тоолуулаагүй талаар тэмдэглэсэн байдаг. Иймд намайг 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Т Н хамтын амьдралтай байсан болохыг, мөн 1991 оноос 2001 оныг дуустал Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багт мал маллаж амьдарч байсан болохыг тус тус тогтоож өгнө үү. Миний бие Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаа учраас шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг явуулах талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч ...нь эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, түүнийг оролцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч С.Б нь хамтын амьдралтай байсан болохоо болон мал маллаж амьдарч байсан болохоо тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
1. Нэхэмжлэгч С.Б нь Т Н 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болох нь
Гэрч С.А “...Би 1991 оны намар Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багт мал маллаж байх үед С.Б, Т.Н Оргих багийн Цоохорын аманд айл болж байсан. Миний мэдэхийн тэр үеэс одоог хүртэл Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багт мал маллан амьдарч байна. Хавар, намар саахалт айл болж буудаг байсан. С.Б хонь, үхэр, адуу малладаг байсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Х.Ц“...Би С.Б нөхөр болох Н нэг нутаг, нэг багт тоглож өссөн, багын найзууд байгаа юм. Н нь 1991 онд С.Б гэр бүл болсон. Н, С.Б нар хонь, адуу, үхэр малладаг байсан. Бид нэг газарт мал малладаг. Миний мэдэхийн С.Б, Н нар гэр бүл болсноосоо хойш одоог хүртэл Оргих багт мал маллан амьдарч байна. Манайх, тэднийхтэй саахалт айл болон намаржиж, хаваржиж, зусаж, өвөлждөг. С.Б “Бөөгийн өвөлжөө” гэх газарт өвөлждөг. Манайх “Нарийн даваа” гэх газарт өвөлждөг. Манай өвөлжөө, С.Б өвөлжөөтэй их ойрхон. С.Б 3 хүүхэд төрүүлсэн. Нөхөр болох *******тай насаараа мал маллан амьдарч байна...” гэсэн мэдүүлэг,
Гэрч И.А “...Би 1994 онд гэр бүлийн хүнээ дагаж Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багт шилжиж ирж байсан. Тэгээд тус сумынхаа Оргих багт нөхөр Б хамт мал маллаж байсан. Манайхыг 1994 онд Тосонцэнгэл сум руу шилжиж ирэхэд С.Б нь нөхөр Н хамт Доод харгана гэдэг газар үхэр болон хонь маллаж байсан. Тэгээд бид нар бие биеэ мэддэг болж хамт нэг газар мал маллах болсон. ******* нь нөхрийнхөө хамт өнөөдрийг хүртэл мал маллаж байгаа. Тухайн үед надад хэлэхдээ 1991 онд гэр бүл болж, 1991 оноос хойш мал маллаж байгаа талаараа хэлж байсан. Намайг анх тус багт ирэхэд С.Б нь нөхрийн хамт Доод харганы Цоохорын ам гэх газар хавар, намартаа мал малладаг байсан...” гэсэн мэдүүлгүүд болон
Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Н.С 1992 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, ...эх С Б эцэг Т Н,...” гэсэн төрснийг бүртгэх ХААТР-11 маягтын хуулбар тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
2. Нэхэмжлэгч С.Б нь 1991 оноос 2001 оныг дуустал мал маллаж амьдарч байсан болох нь:
Завхан аймгийн Архивын тасгийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны А/1873 дугаартай “... сумын багийн мал тооллогын бүртгэлд тусгагдсан Т.Н 1991-2001 оны мал тооллогын бүртгэл гээд 1991 онд адуу-1, үхэр-1 нийт-2, 1992 онд адуу-1, үхэр-1, хонь-30 нийт 32, 1994 онд үхэр-17, хонь-25 нийт 42, 1995 онд адуу-3, үхэр-20, хонь-21, ямаа-1 нийт 45, 1996 онд адуу-16, үхэр-14, хонь-24, ямаа-10 нийт 64, 1997 он адуу-8, үхэр-35, хонь-65, ямаа-10 нийт 118, 1999 он адуу-2, үхэр-34, нийт 36, 2000 он үхэр-8, хонь-4, ямаа-6 нийт 18, 2001 он адуу-10, үхэр-6, хонь-6, нийт 22...” гэсэн лавлагаа,
Завхан аймгийн Улаантолгой сумын 1991 оны “...жагсаалтын 4 дүгээрт Т.*******, ам бүл-3, 1991 оны эцэст тоологдсон бэлэн мал бүгд-2, адуу-1 үхэр-1...” гэсэн малын А дансны хуулбар,
Завхан аймгийн Улаантолгой сумын 1992 оны “...жагсаалтын 4 дүгээрт Т.******* ам бүл-3, 1992 оны эцэст тоологдсон бэлэн мал бүгд-32, адуу-1 үхэр-1, хонь-30...” гэсэн малын А дансны хуулбар,
Завхан аймгийн Улаантолгой сумын 1994 оны “...жагсаалтын 01 дугаарт Т.******* ам бүл-3, 1994 оны эцэст тоологдсон бэлэн мал бүгд-42, үхэр-17, хонь-25,...” гэсэн малын А дансны хуулбар,
Завхан аймгийн Улаантолгой сумын 1995 оны “...жагсаалтын 16 дугаарт Т.******* ам бүл-3, 1995 оны эцэст тоологдсон бэлэн мал бүгд-45, адуу-3, үхэр-20, хонь-21, ямаа-1,...” гэсэн малын А дансны хуулбар,
Завхан аймгийн Улаантолгой сумын 1996 оны “...жагсаалтын 10 дугаарт Т.*******, 1996 оны эцэст тоологдсон бэлэн мал бүгд-64, адуу-16, үхэр-14, хонь-24, ямаа-10,...” гэсэн малын А дансны хуулбар,
Завхан аймгийн Улаантолгой сумын 1997 оны “...жагсаалтын 2 дугаарт Т.*******, 1997 оны эцэст тоологдсон бэлэн мал бүгд-58, адуу-8, үхэр-35, хонь-5, ямаа-10,...” гэсэн малын А дансны хуулбар,
1997 оны “...жагсаалтын 2 дугаарт Т.*******, 1997 оны эцэст тоологдсон бэлэн мал бүгд-58, адуу-8, үхэр-35, хонь-5, ямаа-10,...” гэсэн малын А дансны хуулбар,
сумын 1999 оны “...жагсаалтын 7 дугаарт Т.*******, ам бүлийн тоо-4, 1997 оны эцэст тоологдсон бэлэн мал бүгд-35, адуу-12, үхэр-15, хонь-8,...” гэсэн малын А дансны хуулбар,
сумын 2000 оны “...жагсаалтын 23 дугаарт Т.*******, ам бүлийн тоо-4, 2000 оны эцэст тоологдсон бэлэн мал бүгд-18, үхэр-8, хонь-4, ямаа-6...” гэсэн малын А дансны хуулбар,
Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Н. Ш 1997 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, ...эх С Б малчин ажилтай, эцэг Т.Н малчин...” гэсэн төрснийг бүртгэх ХААТР-11 маягтын хуулбар,
Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...*******ын Цэнд-Аюуш 2000 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, ...эх С.Б, малчин ажилтай, эцэг Т.Н малчин...” гэсэн төрснийг бүртгэх ХААТР-11 маягтын хуулбар,
Гэрч С.А “...Би 1991 оны намар Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багт мал маллаж байх үед С.Б, Т.Н Оргих багийн Цоохорын аманд айл болж байсан. Миний мэдэхийн тэр үеэс одоог хүртэл Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багт мал маллан амьдарч байна. Хавар, намар саахалт айл болж буудаг байсан. ******* хонь, үхэр, адуу малладаг байсан. Тухайн үед нэгдлийн дарга Даваа, бригадын дарга Р нар ажиллаж байна...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Х.Ц “...Би С.Б нөхөр болох Н нэг нутаг, нэг багт тоглож өссөн, багын найзууд байгаа юм. ******* нь 1991 онд С.Б гэр бүл болсон. Н, С.Б нар хонь, адуу, үхэр малладаг байсан. Бид нэг газарт мал малладаг. Миний мэдэхийн С.Б, Нт нар гэр бүл болсноосоо хойш одоог хүртэл Оргих багт мал маллан амьдарч байна. Манайх, тэднийхтэй саахалт айл болон намаржиж, хаваржиж, зусаж, өвөлждөг. *******гийнх “Бөөгийн өвөлжөө” гэх газарт өвөлждөг. Манайх “Нарийн даваа” гэх газарт өвөлждөг. Манай өвөлжөө, С.Б өвөлжөөтэй их ойрхон. С.Б 3 хүүхэд төрүүлсэн. Нөхөр болох *******тай насаараа мал маллан амьдарч байна...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ж.Б “...Намайг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 1-р сургуульд бага ангийн багшаар ажиллаж байхад С.Б том охин С нь 2000-2004 он хүртэл манай ангид суралцдаг байсан учраас би С.Б мал маллаж байсан талаар нь мэддэг юм. Тухайн үед охин бага ангид сурдаг аав ээж нь мал малладаг байсан учраас хагас, бүтэн сайн өдрүүдэд байнга хөдөө явдаг байсан. Анги даасан багшийн хувьд ангийнхаа хүүхдүүдийн аав ээжийг ямар ажил хийдэг талаар сайн мэддэг байсан учраас С.Б мал дээр хөдөө байдаг мөн хонь үхэр малладаг талаар мэдэж байгаа юм. Одоо ч С.Б нь мал маллаж байгаа гэв....” гэсэн мэдүүлэг,
Гэрч И.А “...Би 1994 онд гэр бүлийн хүнээ дагаж Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багт шилжиж ирж байсан. Тэгээд тус сумынхаа О багт нөхөр Б хамт мал маллаж байсан. Манайхыг 1994 онд Тосонцэнгэл сум руу шилжиж ирэхэд С.Б нь нөхөр Нхамт Доод харгана гэдэг газар үхэр болон хонь маллаж байсан. Тэгээд бид нар бие биеэ мэддэг болж хамт нэг газар мал маллах болсон. ******* нь нөхрийнхөө хамт өнөөдрийг хүртэл мал маллаж байгаа. Тухайн үед надад хэлэхдээ 1991 онд гэрлэлтээ батлуулж, 1991 оноос хойш маллаж байгаа талаараа хэлж байсан. Намайг анх тус багт ирэхэд С.Б нь нөхрийн хамт Доод Х Цоохорын ам гэх газар хавар, намартаа мал малладаг байсан...” гэсэн мэдүүлгүүд болон гэрэл зургийн үзүүлэлтээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Гэрчид хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан, түүний мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан мэдээлэлтэй тохирч байх тул шүүх гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.
Мөн нэхэмжлэгч С.Б 2013 онд Нийгмийн даатгалын хэлтэст гаргасан “...Миний бие 1990 онд ерөнхий боловсролын сургууль төгссөн. 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажлын байр олдохгүйгээс ажил хөдөлмөр эрхлээгүй хөдөө мал маллаж амьдарч байсан...” гэсэн хүсэлт нь нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй болохыг давхар нотолж байна гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүнээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш овогт С.Б Т.Н 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг,
Нэхэмжлэгч Ш овогт С.Б нөхөр Т.Н хамт 1991 оноос 2001 оныг дуустал Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багт мал маллаж амьдарч байсан болохыг тус тус тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Б улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ