Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 138/ШШ2018/00089

 

 

 

 

 

2018 оны 01 сарын өдөр

Дугаар 138/ШШ2018/0008*******

Дорнод аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг би:

Нэхэмжлэгч: ******* сумын ******* дүгээр баг, ******* дүгээр байрны ******* тоотод байрлах, ******* регистрийн дугаартай, - сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй

Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг, ******* дугаар байрны тоотод оршин суух, ЖЯ7*******040*******15 регистрийн дугаартай, ******* овогт ийн холбогдох,

Дундын өмчлөлийн эд зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 175500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч - Сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: - сууц өмчлөгчдийн холбооны харъяа ******* дугаар байрны тоотод оршин суух Д. нь Иргэний хуулийн 147 дугаар зүйл, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, 1******* дугаар зүйлийн 1*******.2 дахь заалтуудыг зөрчин 2014 оны 4-12 сарын 35100 төгрөг, 2015 онд 4*******800 төгрөг, 201******* онд 4*******800, 2017 онд 4*******800 төгрөг, нийт 175500 төгрөгийн засвар үйлчилгээний хураамж төлөөгүй учир нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч Д. шүүхэд гаргасан тайлбартаа: Дорнод аймгийн ******* сумын *******-р баг *******- тоотод оршин суух Д. миний бие - СӨХ-ны нэхэмжилсэн 2014 оны 04 сараас 2017 оны төлбөр 175500 төгрөгийг 2018 оны 03 сарын 01-ний дотор төлж барагдуулах болно гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч - сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Д.оос Дундын өмчлөлийн эд зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 175500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч Д. нь нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн дундын өмчлөлийн эд зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 175500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлага болох 175500 төгрөгийг нэхэмжлэгч - сууц өмчлөгчдийн холбоонд төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5*******15 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогооос 2*******57.5 төгрөг, хариуцагч Д.оос улсын тэмдэгтийн хураамжид 2*******57.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч - сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.******* дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын шатанд гомдол гаргах, тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ