Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Г.Уртнасан |
Хэргийн индекс | 138/2018/00010/И |
Дугаар | 138/ШШ2018/00084 |
Огноо | 2018-01-22 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 138/ШШ2018/00084
2018 оны 01 сарын 22 өдөр | Дугаар 138/ШШ2018/00084 | Дорнод аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь *******ум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан би хариуцагч *******.*******, *******.******* нарт холбогдох Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулж, гэрээний үүрэгт 13511344.02 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай Хас банкны Дорнод салбарын нэхэмжлэлийг 2017 оны 12 сарын 1-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг, *******7 дугаар байранд байрлах, 2578*******7 регистрийн дугаартай, Хас банкны Дорнод салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн *******.******* нь Хас *******анктай 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 12200125*******1 дугаартай зээлийн гэрээ байгуулан 14,000,000 төгрөгийг жилийн 20.25 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатайгаар хашаа байшин худалдан авах зориулалтаар зээл авсан. *******анк нь 2014 оны 08 дугаар сарын 20-ний өдөр зээлдэгч *******.*******ийн Хас *******анк дахь 5001184*******32 тоот дансанд 14,000,000 төгрөгийг шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь 12200125*******1 тоот зээлийн зээлийн дансруу үндсэн зээлд 1,*******5*******,3*******0.2******* төгрөг, зээлийн хүүд 7,40*******,045.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4,382.52 төгрөг тус тус төлсөн. Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2017 оны 08 дугаар сараас эхлэн төлөлгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлийг 17 хоног хугацаа хэтрүүлээд байна. Хас *******анк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, тэмдэглэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 12200125*******1 дугаартай баталгаат ипотекийн гэрээгээр *******үхбаатарын *******ийн өмчлөлийн эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-0*******1400*******8*******4 дугаар, үл хөдлөх хөрөнгийн 0003014******* дугаар гэрчилгээтэй ******* сумын дугаар баг Ялалтын 1*******-А тоотын хувийн сууц, эд хөрөнгийн улсын бүртгэлийн Г-0*******14011******* дугаар, үл хөдлөх эд хөрөнгийн 000278*******87 дугаар гэрчилгээтэй ******* сумын дугаар баг Ялалтын 1*******-А тоотын өмчлөлийн газар зэрэг хөрөнгүүдийг барьцаалсан. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, *******анк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 12200125*******1 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 12,343,*******3.74 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн байдлаарх хүү 1,1*******4,22*******.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,477.43 төгрөг, нийт 13,511,344.02 төгрөгийг *******.*******, *******.******* нараас гаргуулах, зээлийн гэрээг цуцлах. Зээлдэгч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хувийн сууц, өмчлөх эрхтэй газар зэрэг эд хөрөнгөөр хангуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тусгайлан зааж, шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын дугаар баг, Ялалтын 1*******-А тоотод оршин суух, ЖЯ73121538 регистрийн дугаартай, *******оржигон овогт *******үхбаатарын *******, регистрийн дугаартай, овогт *******азарсадын ******* /утас: 1587377/ нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******.*******, *******.******* бид 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Хас *******анкны Дорнод салбараас 14,000,000 төгрөгний зээлийг жилийн 20.25 хүүтэй 120 сарын хугацаатайгаар зээлж авсан. *******ид зээлийг хуваарийн дагуу төлж байгаад *******.******* миний бие ажлаасаа гарч зээлийг төлж чадахгүй байдалд хүрсэн. Одоо биднээс нэхэмжилж байгаа 13,511,344.02 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Мөн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭ*******ЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас *******анкны Дорнод салбар нь хариуцагч *******.*******, *******.******* нарт холбогдуулан Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулж, 13.511.344,02 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******.*******, *******.******* нар нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүрэгт 13,511,344.02 төгрөгийг нэхэмжлэгч Хас *******анкны Дорнод салбарт төлөх, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг тус тус хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч *******.*******, *******.******* нар нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, гэрээний үүрэгт 13.511.344,02 /арван гурван сая таван зуун арван нэгэн мянга гурван зуун дөчин дөрвөн төгрөг хоёр мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч Хас *******анкны Дорнод салбарт төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч *******.*******, *******.******* нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол зээлийн барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болох *******.*******ийн өмчлөлийн эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-0*******1400*******8*******4 дугаартай, үл хөдлөх хөрөнгийн 0003014******* дугаар гэрчилгээтэй ******* сумын дугаар баг Ялалтын 1*******-А тоотын хувийн сууц болон эд хөрөнгийн улсын бүртгэлийн Г-0*******14011******* дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000278*******87 дугаар гэрчилгээтэй ******* сумын дугаар баг Ялалтын 1*******-А тоотод байрлах газраас тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,50*******.72 төгрөгөөс 112,753.3******* төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 112,753.3******* төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч *******.*******, *******.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 112,753.3******* төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас *******анкны Дорнод салбарт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.*******-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Г.УРТНА*******АН