Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2020/0536

 

Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг

батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би, Г.М*******гийн нэхэмжлэлтэй, Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороонд холбогдуулан гаргасан 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 23-ны өдрүүдэд өгсөн хуульчийн мэргэжлийн шалгалтын бодлогын даалгавар гүйцэтгэлийн үнэлгээг Хуульчдын мэргэжлийн шалгалтын журмын 9 дүгээр зүйлийн 9.4 дэх заалтыг баримталж анхны болон гомдол гаргасны дараах үнэлгээний голчоор эцсийн оноог тогтоосон Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны шалгалтын комиссын шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Г.М*******гийн өгсөн шалгалтын даалгавар гүйцэтгэлийн үнэлгээг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт Сорилгын болон бодлогын шалгалтад авсан нийлбэр дүн нь хуульчийн шалгалтын нийт онооны 70 ба түүнээс дээш хувьд хүрсэн бол хуульчийн шалгалтад тэнцсэнд тооцно гэж заасны дагуу шалгалтад тэнцсэнд тооцсон шийдвэр гаргахыг Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороонд даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.М******* шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй Г.М*******гийн нэхэмжлэлтэй, Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороонд холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч Г.М******* миний бие Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны шалгалтын комиссын шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, шалгалтад тэнцсэнд тооцсон шийдвэр гаргахыг Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороонд даалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус захиргааны хэргийн нэхэмжлэгч Г.М******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буй тайлбараа бичгээр ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 23-ны өдрүүдэд өгсөн хуульчийн мэргэжлийн шалгалтын бодлогын даалгавар гүйцэтгэлийн үнэлгээг Хуульчдын мэргэжлийн шалгалтын журмын 9 дүгээр зүйлийн 9.4 дэх заалтыг баримталж анхны болон гомдол гаргасны дараах үнэлгээний голчоор эцсийн оноог тогтоосон Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны шалгалтын комиссын шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Г.М*******гийн өгсөн шалгалтын даалгавар гүйцэтгэлийн үнэлгээг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт Сорилгын болон бодлогын шалгалтад авсан нийлбэр дүн нь хуульчийн шалгалтын нийт онооны 70 ба түүнээс дээш хувьд хүрсэн бол хуульчийн шалгалтад тэнцсэнд тооцно гэж заасны дагуу шалгалтад тэнцсэнд тооцсон шийдвэр гаргахыг Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороонд даалгах тухай шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг батлах нь үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүйг тайлбарлах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Г.М*******гийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслах Ц.Маралд даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ Д.ХАЛИУНА